𝘈̂𝘮𝘦 𝘴œ𝘶𝘳

By mizuki_ssi

557 129 7

s h o r t s t o r y ! b × b ! "2 дахь удаагаа таарч байна, ахиад нэг таарвал заяаны ханиуд гэсэн үг шүү" "Т... More

1.
2.
3.
5.

4.

58 18 0
By mizuki_ssi

"Арай үгүй байлгүй дээ" гэсээр Жонгүг уншиж байсан номоо ширүүхэн хаагаад гэртээ харихаар өндийв. Жонгүг юунд бухимдсан талаар дурдахад тэр өнөөдөр Жиминтэй уулзана байх гэж найдан хамгийн анх түүнийг харсан кафедаа ирэн зургаан цагийг өнгөрөөсөн ч түүний царайг харж чадаагүйд байгаа юм.

Урьд шөнө тэр Жиминийг бодоогүй гэвэл түүн шиг худал үгүй. Жонгүг түүнийг унтах хүртлээ бодсоор л байсан ба өөрийн энэ шинэхэн учралын талаар ном бичих талаар ч бодоод амжсан гэдгийг нуух юун.

"Заяаны хань ч бол доо! Гурваас илүү уулзахгүй юм бол яаж заяаны хань байдаг юм!" Тэр яг одоо өөрөө өөртэйгөө ийн ярин, гудмаар алхах хүмүүсийг ч үл тоон хаа нэг хөлөө дэвсэлсээр алхах аж.

Гудамд байх гэрлүүд тодоор ассан байх ба энэ нь урам хугарснаас болж урагш цорвойсон түүний уруулыг хүн бүрд төвөггүйхэн харуулна.

"Үгүй ээ, тэр үнэхээр энэ хавьд байхгүй гэж үү?"

Тэр хэсэг яваад л зогсон ойр орчмоо анхааралтай тойруулан харна. Шалтгаан нь юу гэдгийг та нар хэлүүлэлгүй мэдэж байгаа биз. Мэдээж Жимин шүү дээ.

"Эр хүний 13 мэхний хамгийн эхнийхийг сонсмоор байна уу? Эргэн тойронд нь залхтал үзэгдэж байгаад гэнэт алга болох" Жонгүгийн ойрын гурван хоног өдөр бүр сонссон хоолой чихэнд нь шивнэхэд тэр сандрах бухимдах хоёр нь зэрэгцсээр Жимин рүү нэг эргэж хараад юу ч болоогүй мэт цааш явчхав.

Жимин түүнтэй зэрэгцэн алхаад "Үр дүнд нь тэр хүн чинь чамд сэтгэлтэй юу, үгүй юу гэдгийг мэдэж болно. Чамайг хайж, үгүйлж байвал чи түүнд таалагддаг гэсэн үг" хэмээн хэлж дуусахтайгаа зэрэгцэн түүний гараас атгаад "Миний арга амжилттай бүтсэн болохоор...явж чиний дуртай зүйлсийг хийцгээе, энэ бидний анхны болзоо болог"

"Тэгье ээ, болж байна. Би чамайг бодохоо больж чадахгүй байсан юм" хариуд нь Жонгүг ийн хэлээд түүний гарыг эргүүлэн атгаад хаа нэг тийш түргэн түргэн алхана.


.
Mizuki:
Гялс дуусгана гэж хэлчхээд байхгүй болсонд уучил🥲

Continue Reading

You'll Also Like

63K 1.7K 33
𝐈𝐍 𝐖𝐇𝐈𝐂𝐇, Victoria Perez goes to the love island villa to find love.
1.5M 35.1K 60
In wich a one night stand turns out to be a lot more than that. -Completed-
204K 12.4K 26
"i accidentally dropped four true love's arrows on earth which hit the mikaelson brothers. oops." IN WHICH Cupid accidentally shoots four arrows of t...
1M 33.8K 80
"𝙾𝚑, 𝚕𝚘𝚘𝚔 𝚊𝚝 𝚝𝚑𝚎𝚖! 𝚃𝚠𝚘 𝚕𝚒𝚝𝚝𝚕𝚎 𝚗𝚞𝚖𝚋𝚎𝚛 𝚏𝚒𝚟𝚎𝚜! 𝙸𝚝'𝚜 𝚕𝚒𝚔𝚎 𝚝𝚑𝚎𝚢'𝚛𝚎...𝚍𝚘𝚙𝚙𝚎𝚕𝚐ä𝚗𝚐𝚎𝚛𝚜 𝚘𝚏 𝚎𝚊𝚌𝚑...