❤ Час улаан зүрх ❤

By ShureeOXEXO326

39.8K 6.8K 990

Гол дүр нь гэж бодож явсан амьдралынхаа, үзэгдээд өнгөрөх энгийн нэг туслах дүр гэдгээ мэдсэн юм. . . Од мэт... More

Урьдчилсан танилцуулга📜
1. Урилгагүй зочин
2. Томоотой бай!
3. Цуснаас илүүг чамдаа
4. Та энд?
5. Туслах гэж ирсэн
6. Тэнэг хүүхэн
7. Дракула
8. Үнэнтэй нүүр тулахад
9. Жэй
10. Үзэн ядаж байна
11.Юу асуумаар байна?
Дэд бүлэг: Мангасын үүр
✡️Охин том болсон✡️
✡️Ойн гүн дэх бүсгүй✡️
✡️ Шидэт харш ✡️
✡️ Тоорын цэцэрлэг ✡️
✡️ Татгалзаж болохгүй гоо үзэсгэлэн ✡️
✡️ Би бэлэн ✡️
✡️ Хүүхэд бий болсон ✡️
Дэд бүлэг: Төгсгөл хэсэг
12. Насан туршид чинь!

✡️Чиний хүсэл надад тушаал✡️

1.1K 211 11
By ShureeOXEXO326

Час улаахан уруулыг амтыг ханатлаа амтлан. Гоо сайхан биеийг нь хангалттай удаан энхрийлэн таалав. Үнэхээр удаан мэдрээгүй нандин бөгөөд таатай мэдрэмж. . .

Кай-н хувьд дахин төрөх мэт л сэтгэл санаа, бие мах бодийн хэмжээлшгүй их таашаал, аз жаргалыг мэдэрсний дараа сэтгэл хангалуун басхүү аз жаргал дүүрэн орондоо хэвтэнэ.

Инбиний хувьд гэр бүлийг нь хөнөөсөн өшөөтөн дайсандаа өөрийн охин биеэ өгсөн нь үнэхээр том золиос бас цаашдаа түүний гаргах золиоснуудын зөвхөн эхлэл нь гэж бодохоор аймшигтай бас эргэлзээтэй юм шиг санагдана.

Гэвч тэдний хайрын ажил тэр чигтээ муухай байсан гэвэл үгүй. Сэтгэл зүйн хувьд  өшөөтөн дайсандаа өврөө нээсэн нь Инбиньд хүнд байснаас биш бие мах бодийн хувьд хэзээ ч мэдэрч байгаагүй шинэлэг бөгөөд донтмоор таашаалыг ханатлаа мэдэрсэн.

Биеийн таашаал нь сэтгэлийн шаналлаас нь даван аз жаргал мэт санагдах мөчид түүний гэмшил, өшөө хорсол нь улам бүр дотроос нь хатгаж байсан юм.

===========

Кай үг хэлээгүй ч инээмсэглэл дүүрэн ширтэх харц нь тааламжтай байгааг илтгэнэ. Инбинь рүү нүд салгахгүй ширтсээр яг л энэ мөчийн зураглал, баяр баясал, бал бурмыг сэтгэлдээ мөнхлөн хадгалах мэт шуналтай харах аж.

Түүний хамаг биеийг нь халуу төөнүүлэх зугтаж боломгүй хүчтэй харц Инбинийг хангалттай ихээр ичээсэн бололтой хөнжилдөө улам шигдэн "Яагаад ингэж хараад байгаа юм? ингэж хараад байхаар чинь эвгүй байна" гэж зөөлөн хэлэв.

Кай түүн рүү харан инээмсэглэх ба "Зүгээр  л мангасын хувьд тэр бүр тохиохгүй аз жаргалтай мөч байна. Ийм зүйлийг ер нь мэдэрч байсан үгүй дээ ч эргэлзэж байна. Яг одоо сэтгэлд минь болж байгаа зүйлийг хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй нь" гэхэд

Инбинь уруулаа зөөлөн хазаад "Хүнтэй унтаж байгаагүй юм уу?" гэж асуухад

Кай тэсэлгүй псс хийтэл инээж орхилоо.

Инбинь нүдээ бүлтэлзүүлэн "Я-Яасан бэ? юу нь тийм инээдтэй байгаа юм? чи л өөрөө ийм зүйл хийснийхээ дараа ингэж яриад байхаар чинь. . ." гэсээр чимээгүй болоход

Кай "Өөр аз жаргалыг ярьсан юм. Зүрхэнд минь байгаа аз жаргалыг" гэж хэлээд түүний гарыг аван зүрхэн хэсэгтээ тавихад итгэмээргүй хүчтэй бөгөөд хурдан цохилж байлаа.

Инбиний нүд томрон, яг л асуулт асууж байгаа юм шиг түүн рүү харахад Кай хөнгөн санаа алдаад "Надад ч бас зүрх сэтгэл байдгийг мэдэхэд таатай байна. Чи ч бас гайхаж байгаа биз дээ? үнэндээ энэ бүхнийг чи хийсэн. Чи л түүнийг ингэж цохилоход хүргэж байна" гэж хэлээд Инбинийг эрхлүүлэх мэт хамраа түүний хамарт хүргэн зөөлөн үрэв.

Инбиньд хангалттай хүчтэй мэдрэмж төрүүлсэн түүний зүрхний цохилт. . .

Цаг үргэлж зүрх сэтгэлгүй цэвдэг мангас хэмээн хараасаар ирсэн сэтгэл доторх үзэн ядалт, яг энэ мөчид мэдрэх мэдрэмж хоёр нь зөрчилдөн Инбинь яг л зүүгээр хатгуулсан мэт гараа огцом татаж аваад "Т-Тийм байна. Баяр хүргэе. . . чи зүрх сэтгэлтэй гэдгээ мэдлээ" гэж хэлээд буруу харан хэвтэхэд

Кай түүний араас тэврэн хэвтээд "Баярлалаа, амьдралыг минь утга учиртай бас аз жаргалтай болгож өгсөнд. Өнгөрсөнд үлдсэн бүх утга учиргүй амьдрал минь тоос болоод замхарсан мэт санагдаж байна. Яг одоо бол чи миний бүх ертөнц болчихсон юм шиг л байна" хэмээн шивнээд түүний мөрөн дээр зөөлөн үнслээ.

Энэ бол яах аргагүй мангасын сэтгэлээ илчилсэн эхний үг байсан юм.

Галзуу гэмээр төлөвлөгөө гарган өшөөт мангасынхаа гэрт ирэхдээ ийм зүйл болгохын төлөө хичээж эхэлсэн ч үнэхээр ингээд бүтчих юм гэж Инбинь огтхон ч төсөөлөөгүй байсан юм.

Кай-н сэтгэлээ нээсэн энэ үгс Инбинийг гайхшируулаад зогсохгүй давхар гуниглуулна.

Учир нь түүний хувьд тоос болон замхарсан тэр утга учиргүй амьдрал дунд нь Инбиний гэр бүл, түүний амь амьдрал сүйрсэн тэрхүү хар бараан өдөр ч бас багтана.

Кай-н хувьд тоос мэт сэтгэлээсээ арчиж чадаж байгаа тэр өдрүүд Инбиний хувьд сэтгэлд нь хутгаар сийлсэн хэзээ ч эдгэхгүй ул мөр байсаар байна. . .

Энэ л хамгийн шударга бус. . .

===============

Эр эм хоёрын давж болох эцсийн хил хязгаарыг давж жинхэнэ утгаараа хосууд болсноос хойш өдөр бүр Кай-н гэрэлтсэн аз жаргалтай инээмсэглэл нүүрнээс нь үл сална.

Инбинийг харах бүрдээ сэтгэл нь хайж урсах тэр л мэдрэмж. . .

Яг одоо дэлхийг чичрүүлдэг цуст араатан бус хайр сэтгэлдээ бүрэн автсан үлгэрийн ханхүү мэт л байна. . .

Инбиний хувьд яг хоёр хуваагдсан сэтгэл зүйтэй хэвээр. Нэг тал нь Кайтай өнгөрөөх дурсамж, түүнээс ирэх таатай мэдрэмжүүдэд хөглөгдөж аз жаргал, хосын харилцааны үнэ цэнтэй мэдрэмжүүдийг авах бол нөгөө тал нь өшөө хорсол, гомдол цөхрөлөөр тэжээгдэн Кай-н үхлийн өдрийг хуруу даран хүлээнэ.

Яг л сэтгэл дотор нь хоёр Инбинь байгаа мэт. Нэг нь царайлаг араатанд сэтгэл татагдах бол нөгөө нь амьдралыг нь самарсан цуст араатны үхлийг хүснэ.

Эцэст нь аль Инбинь нь ялахыг мэдэхгүй ч одоо бол тэд хоёул зэрэг оршиж байна. . .

================

Инбинь нойрмог хоолойтой "Өглөөний мэнд" хэмээн сулхан хэлэхэд

Шанаагаа тулан түүний дэргэд хэвтэж байсан Кай "Өглөөний мэнд, сайхан амарсан уу?" гэсээр доош тонгойн түүний уруул дээр үнслээ.

Инбинь "Тийм ээ сайхан амарсан. Харин чи шөнөжин намайг ширтээ юу?" гэж асуухад

Кай нүүр дүүрэн инээмсэглэсээр "Тийм ээ, шөнөжин ширтсэн. Тэгсэн ч гэсэн ханахгүй байна"

Инбинь түүний хацрыг зөөлөн илбээд "Унтахгүй ч гэсэн биеэ амрааж дээш хараад тайван хэвтэх хэрэгтэй шүү дээ. Шөнөжин ингэж хэвтээд ядарчихлаа" гэхэд

Кай түүний хацар дээр байгаа Инбиний гарыг зөөлөн атгаад "Угаасаа унтдаггүй хүнд шөнийн цаг ямар урт бас уйтгартай гэж бодно. Хийцгүй уйдаж байхын оронд чамайгаа ширтэж байх нь аз жаргалтай бас үнэхээр таатай байна" гэхэд

Инбинь яг л эрхлэх мэт энхрий хоолойгоор "ммм. . .зөрүүд мангас" гэсээр Кайн энгэрт шигдэн тэврүүлэхэд  Кай тааламжтай нь аргагүй түүний нурууг илбэн тэврэлдсээр хэвтэнэ.

==============

Аз жаргал дүүрэн бас жаахан нялуун өглөөний дараа тэд хоолоо идчихээд салхилахаар гэрээсээ гарлаа. Тэднийг гарахад харшийн хашааны гадаа байх ойн модод битүү тоор ургасан харагдана.

Анх уулзаж байсан үед ганцхан мод тоортой байсан, дараа нь тоорын цэцэрлэг болтлоо томорсон байсан. Харин одоо бол тоорын ой болжээ.

Инбинь үүнийг анзаарахын дээдээр анзаарч бас яагаад ингэж байгааг нь гадарлаж байгаа ч Кай-с хэрэг болгож асуусангүй.

Учир нь ой өөрөө тайлбарлах шиг. Кайтай халуун дотно, сайхан дурсамжууд бүтээх бүрд тоор улам их ургадаг гэдгийг мэднэ.

Энэ ой, энэ тоорууд яг л Кайн сэтгэлийн толь гэлтэй. Бүхэл бүтэн хэдэн уул дамнан ургасан энэхүү ойн талаас илүү хувьд нь амтат тоор алаглан ургажээ.

Инбинь ч эдгээр тоорыг харах дуртай. Тоор ихсэх тусам түүний зорилго ойрхон байгааг харах боломжтой байдаг болохоор тэр.

==========

Кай-н гараас хөтлөн алхаж байхдаа хамгийн ойр байсан модноос тоор аван идэх мөчид Кай инээмсэглэн түүн рүү ширтсээр "Тооронд их дуртай юмаа. Өдөрт тэдэн арваар нь идэх юм" гэхэд

Инбинь зальтай инээмсэглэл тодруулан басхүү үл ялиг сээтэгнүүр төрх гаргаад "Тийм ээ их амттай байдаг юм. Яг чиний уруул шиг. . . тэгээд ч эдгээр тоорыг идэх нь чиний сэтгэлийг идэж байгаагаас өөрцгүй. Үнэхээр амттай. Эдгээр тоор ийм сайхан амттай байгаа нь надад таалагддаг. Учир нь чиний сэтгэл энэ тоор шиг амттай байгаа бас аз жаргалтай байгаа гэдгийг мэдэж байгаа болохоор" гэсээр хуруугаа түүний цээжээр зөөлөн гүйлгэхэд

Кай тэсгэл алдах мэт хөнгөн санаа алдаад "Пак Инбинь чи намайг утсан хүүхэлдэй болгох нь. Чамайг юу ч хэлсэн, ямар ч үйлдэл хийсэн би галзууран шахан татагдаж байна" гэсээр яг л үнсэх гэж байгаа мэт түүн рүү ойртлоо.

Инбинь гараа уруул дээр нь тавин зогсоогоод "Одоохондоо хангалттай халуухан мангас минь. Бид өглөөжингөө нялуурсан шүү дээ" гэхэд

Кай бага зэрэг гомдолтой гэмээр хошуугаа унжуулсаар "Тэр чинь өглөө дөө үлдчихсэн. Одоо өдөр болж байна" гэсээр Инбинийг шаналгах мэт түүнийг нударлаа.

Инбинь түүний уруулаас чимхэж аван "Хараад байгаарай, хүмүүсийн айдсыг төрүүлдэг нөгөө аймаар цуст мангас нь ийм эрх байх гэж"

Кай түүнийг дээш өргөн тэврээд "Гуйж байна үзэсгэлэн гоо минь надад мансуурам аз жаргалтай үнсэлтээсээ хайрлаач" гэсээр нүдээ анин уруулаа цорвойлголоо.

Инбинь доош тонгойн түүний уруул дээр үнсээд "Эрх мангасыг эрхлүүлэхээс илүү өөр зүйл надад таалагддаг" гэхэд

Кай түүнийг доош буулгаад "Юу юм? хэл л дээ, юу ч байсан хамаагүй би хийж өгье" гэсээр инээмсэглэв.

Инбинь "Үнэхээр үү?"

Кай "Тийм ээ, чиний хүсэл надад тушаал л гэсэн үг. Юу ч хүссэн хамаагүй би биелүүлж өгнө" гэв.

Инбинь хэлэх үгүйдээ эргэлзэж байсан ч тэр бүр гарах боломж биш учир зориглон хэллээ.

Кай руу ойртон бэлхүүсээр нь тэврэн зогсоод "Халуухан мангас аль хэдийн сэтгэлийг минь эзэмдчихсэн" гэхэд

Кай түүн рүү ширтэн инээмсэглэсээр "Чи ч бас сэтгэлийг минь бүрэн эзэмдэж, эзэн суусан шүү дээ үзэсгэлэн гоо минь" хэмээн бодох юмгүй хариулав.

Инбинь энэ удаад илүү наалинхай урхидсан хоолойгоор "Зүрх сэтгэлийг минь булаасан дур булаам мангастай амьдралаа холбомоор байна. Жинхэнээсээ чиний бүсгүй болмоор байна Кай" гэж хэлэн дээш харахад

Кайтай харц тулах бөгөөд Кай үнэхээр догдолсон бас жаргалтай харагдана. Түүний инээмсэглэл цаана аа л нэг таатай. . .

"Болмоор байна биш аль хэдийн болчихсон шүү дээ. Чи минийх бас би ч чинийх" гэв.

Инбинь "Гэхдээ бид зүгээр л тийм зүйл хийдэг хамт амьдардаг хүмүүс шүү дээ. Би жинхэнээсээ гэр бүл болмоор байна. Чиний хүүхдийг гаргахыг хүсэж байна" гэж хэлтэл Кай-н инээмсэглэл алга болон царай нь огцом хувирлаа.

 

Continue Reading

You'll Also Like

2.2K 18 28
The Cullens decide to move to Gotham City. They soon learn that Gotham has many secrets, including having its own vampires. They can't help but butt...
4.8M 287K 101
In this life, a human without the money to pay for their own life is worth nothing. Take those humans in as property, breed them, and you'll end up l...
10.4K 456 36
"Don't ever think that we're friends." Avyugh gritted. "Aw, I thought we were past that," Alarion grinned, taking up Avyugh's space. "I will make yo...
1.6M 98.1K 37
*COMPLETED* (08.05.20) Noah Sorin is a 17-year-old genius who is sent on a mission to the Elite high school, Bran Prep High. His investigation? Vampi...