Guilty pleasure

By TaeNol

1.6K 175 11

Нарлаг зуны өдөр айлчилж ирсэн нэгэн Эцэст нь тэр миний үхэл байсан юм. More

Prologue
Чи байжээ?
Муу бас аюултай
Нэг цагийн хугацаа
Үлдмээр
Сайн охин
Гарах гарцгүй
Энэ чинь ...
Үзэсгэлэнтэй
Tenol 50 mg
Ганцаараа?
Someone's life
Both
Төгсгөл

Дурлачихсан

83 11 1
By TaeNol

Тэр гар луу минь ойртсоноо уруулаа шивээснээс минь хэдхэн сантиметрийн зайд байлгаад л байлаа. Тэгснээ "Сайн эдгэж байна, явцгаая" гээд мотоциклондоо мордох аж.

"Чи уруулаараа хардаг юм уу?"

Тэр мотоциклноосоо буцан бууж ирээд нүдэн дээр минь үнсчихээд буцаад мордлоо. Би түргэхэн шиг нүдээ арчсаар "Яаж байгаа юм?" гэхэд "Нүд рүү чинь ширтсэн юм." гээд мотоциклоо асаан суухыг дохив.

"Гэхдээ хаашаа явах юм?"

"Өчигдөр сайн байсны чинь төлөө чамайг шагнацгаая."

Би араар нь суун түүний бэлхүүсээр нь тэврэх агаад өөрийн эрхгүй нүүрэнд минь мишээл тодрох аж.

***

Бид цаг орчим явсны эцэст модны захад ирсэн байлаа. Хотоос гарч эхлэхэд нь би бага зэрэг айж эхлэсэн ч түүний шагнал гэснийг нь санан үг дуугарсангүй.

"Эндээс цааш хоёулаа мотоциклоор явахад бага зэрэг аюултай болохоор жаахан алхвал зүгээр үү?"

"Аюултай хүн аюулаас айдаг болоо юу даа?" тэр наргих хүсэлгүй байгаа бололтой чимээгүй ширтсээр л байсан болохоор би зүгээр л толгойгоо дохисонд бид мод руу орон алхаж эхлэлээ. Үнэхээр жаахан л алхсны эцэст бид үлгэрт л гардаг ойн цоорхойн байшинд ирлээ.

Үгүй ээ, орчин үеийн үлгэрт гэх ёстой юм болов уу?

Бүрхэг, манантай ойн дунд сүндэрлэсэн гурвалжин дээвэртэй, үнэхээр том цонхтой сүрлэг модон байшинг хараад би уулга алдахгүй байж чадсангүй. Том цонхнуудынх нь тусгалд шигүү ой бидний араас ширтэх нь үзэгдэнэ. Харин дотогш ороход түүний дуу шиг л танил, дулаахан мэдрэмж намайг угтлаа.

Зөөлөн буйдан, дулаахан хивс, камен зуух, уран зургууд, тасалгааны цэцгүүд зэрэг нь энд орж ирсэн хэн ч энэ тухтай байдлаас салмааргүй, эндээ шигдээд үлдчихмээр санагдуулна. Тэр гадуур хувцсыг минь аван өлгөчихөөд буйдан дээр суу хэмээн заалаа. Харин өөрөө "Даарсан уу? Халуун уух юм аваад ирье." гээд гал тогоо руу эргэх аж.

Тавилгууд нь бүгд модон болоод ч тэрүү бор шаргалдуу өнгө түлхүү байх бөгөөд зурагтны доод талын тавиур дээр давхарлаад тавьчихсан пянзнууд нүдэнд тусна.

Төд удалгүй тэр хоёр аяга халуун цай барьсаар хажууд минь ирэн суулаа.

Цай оочилхоос өөр чимээ гаргалгүй хэсэг суусны эцэст намайг цайгаа ууж дуусан ширээн дээр аягаа тавихтай зэрэгцэн "Харуулах юм байна. Үүний чинь хариуд." гээд шивээс рүү минь заах аж.

Цайгаа ууж дуусахыг минь хүлээж байсан байх нь ээ.

Бид хоёр давхарт гарч ирэхэд энд ямар ч хаалга эсвэл өрөө байхгүй, энэ зүгээр л бүхэлдээ түүний студи байлаа.

Шалан дээр байх өнгө өнгийн дугуй гэрэлнүүд, дуу бичлэгийн хэрэгслүүд, бас нэг хананд нь байх маш том толь, нөгөө хананд нь байх өлгөөтэй гитарууд, тэдний эсрэг талын хананд байх том дэлгэц... Тохижилт нь хэн ч харсан дуу хөгжим түүний амьдралын утга учир мөн гэж харагдахаар.

Тэр ийм баян мөртлөө дуугаа цацдаггүй юм уу?

Тэр намайг өнөөх гитарнуудын урд байх жижигхэн буйдан дээр суулгаад өөрөө компьютер дээрээ хэдэн зүйл хийсний эцэст гитараа аван дэлгэцний урд суулаа. Хажуудаа байх удирдлагаар гэрэл тохируулахад өнөөх шалан дээр байх дугуй гэрэлнүүд бүдэгхэн анивчин өрөөг гэрэлтүүлнэ.

Гитараа тоглож эхэлмэгц түүний ард байх дэлгэцэн дээр түүний сүүдэртэй холилдсон төрөл бүрийн хар зургууд ч мөн гарч эхлэлээ. Ингээд тэр урьдын адил нүд рүү минь ширтэж байгаад дуулж эхлэх аж.

Миний амьдрал

Тэр миний амьдралд ирсэн хамгийн амттай зовлон

Тэр миний амьдралд тохиолдсон хамгийн гашуун жаргал

Миний алдахыг хүссэн алдаа

Миний амтлахыг хүссэн бурам

Тэр нэг өдөр тэнгэр цэлмүүлчихээд дараа өдөр нь хур асгадаг

Тэр нэг өдөр нь надад ойртчихоод дараа өдөр нь надаас зугтаадаг

Инээх шалтгаан чи, инээхгүй байх шалтгаан бас л чи

Тиймээс л би явж байна, бүхнийг мартаад

Хүн хэзээ ч өөрчлөгддөггүй газар луу

Ингээд л би явж байна, сайхан дурсамжуудаа л өвөртлөөд

Хайр хэзээ ч хувирдаггүй газар луу

Тэгвэл тэр хэзээ ч намайг хуурахгүй

Би хэзээ ч түүнийг хайрлахаа зогсоохгүй

Тэр харц хэзээ ч өөрчлөгдөхгүй

Энэ бодол огтхон ч сарнихгүй

Дэндүү хувьсамтгай хорвоод

Чамайг л гэх нэгэн хэвээр үлдэхийн тулд

Чамайг л гэх сэтгэлээ хадгалж үлдэхийн тулд

Эхэлсэн цэгтээ дуусгаж өгье

Миний үхэл

Дуу дуусахад би яагаад ч юм гүнзгий санаа алдлаа. Энэ дуу намайг яагаад шаналгаж орхив оо? Тэгээд эргэн тойрноо харахдаа үнэхээр би л сонсжээ, зөвхөн надад л зориулж дуулна гэсэн үнэн байжээ хэмээн бодлоо.

Дууны сүүлийн авиа түүний хоолойг орхиход

Дууны сүүлийн нот түүний гитарнаас холдоход

Түүний нүдийг ажаад

Түүний зүрхийг сонсоод

Би нэг зүйлийг мэдсэн юм.

Би дурлачихсан бололтой.

A/N: udur bolgon update hiih bas l challenging bn. Ghdee hicheej bga bolohoor setgegdlee uldeevel bayrlana shuu.
Btw odoo l hamag ym ehleh bololtoi.

Continue Reading

You'll Also Like

686 53 9
Би байна шүү царайлаг хүмүүст бүр үнэн голоосоо зүрхнийхээ угаас дургүй. Царайлаг төрхтэй ардаас нь олон хүн гүйдэг залууг хэзээ ч өөрийн амьдралдаа...
17.4K 617 30
Geno is one of the most wanted criminal ever known and he manged to escape the prisons 5 times but he always got caught by inks friends or the police...
1.3M 58.7K 105
Maddison Sloan starts her residency at Seattle Grace Hospital and runs into old faces and new friends. "Ugh, men are idiots." OC x OC
6.2K 332 22
Growing up, there was a knock on the door every year at midnight on George's birthday. With everyone sound asleep, he would always go and check who w...