Guilty pleasure

By TaeNol

1.7K 181 11

Нарлаг зуны өдөр айлчилж ирсэн нэгэн Эцэст нь тэр миний үхэл байсан юм. More

Prologue
Чи байжээ?
Муу бас аюултай
Нэг цагийн хугацаа
Сайн охин
Гарах гарцгүй
Энэ чинь ...
Дурлачихсан
Үзэсгэлэнтэй
Tenol 50 mg
Ганцаараа?
Someone's life
Both
Төгсгөл

Үлдмээр

110 14 0
By TaeNol

Би таксинаас буун нөгөө хаалга гэхээргүй хаалгыг түлхэн дотогш орлоо. Тэр худал ярьсан байсан ч хамаагүй ээ. Өнөө оройдоо тэр хөгийн новшийг мартуулж чадах бүх сатаарлыг би хүлээж авах болно.

Цахилгаан шатанд суугаад гурван давхарт.

Түүнээс дахин нэг зурвас ирлээ.

Би түүний хэлснээр гурван давхарт гарч ирвэл доод давхрыг бодвол хамаагүй нам гүм байх ч архины үнэр болон тамхины утаа энэ газрын салшгүй нэг хэсэг бололтой. Чигээрээ явсаар PARADISE хэмээх хаягтай танхим руу орлоо. Жинхэнэ PARADISE нь энэ байсан байх нь ээ. Дотогш ороход бүдэгхэн гэрэлтэй тийм ч том биш паб байх агаад бүх ширээ сандал нь тайз руу харахаар засагдсан байх нь энд хүмүүс голчлон дуу сонсох гэж ирдэг бололтой. Тайзан дээр 30 гаруй настай болов уу гэмээр жирийн л нэг өмд цамцтай эмэгтэй Хюстоны дууг гайхалтай дуулах аж. Би явсаар танхимын дунд хавиар байх хоосон ширээн дээр очин суулаа. Суусан даруйдаа улаан дарс ч захиалж амжлаа. Өнөөх эмэгтэйг дуугаа дуусган тайзнаас буухтай зэрэгцэн тэр зөрөн тайзан дээр гарч ирэв. Би бугуйн цагаа хараад "Нэг цагаас хэтэрсэн бол балрах байжээ". Илт зангидаагүй ч түүнийг ширүүн харагдуулж орхидог өтгөн хар хөмсөг, хоёр гарынх нь битүү шивээснүүд, мөн цамцныхаа дээд товчнуудыг хайхрахгүй орхидгоосоо болоод танхай ч гэмээр харагддаг болохоос тэр үнэхээр царайлаг юм хэмээн би бодоод амжлаа. 5 минут хэртэй микрофон, чихэвч, гитар зэргээ шалгаж тохируулсаны эцэст тайзны гэрэл унтран хоёр хором хав харанхуй болсноо тайзны голд зөвхөн түүн дээр л сүүн цагаан гэрэл бүдэгхэн туслаа. Түрүүн гэрэлд мэдэгдэхгүй байсан ч өмссөн сорочка нь шигтгээтэй бололтой хөдлөх тоолонд нь гялтганах аж. Эцэст нь тэр дуугаа эхлэхэд бэлэн болчихоод танхимыг тэр чигээр нь гүйлгэн харлаа. Тэгэх явцдаа намайг олж хараад харц нь тогтосхийв.

Дуу эхлэхэд би өөрийн эрхгүй л сандалныхаа ирмэгт тогтож ядан суух аж.

Энэ удаад би жинхнээсээ дурласан бололтой

Яагаад гэвэл чи болохоор

Цаг хугацаа чиний дотор гацаж, миний гадуур урсана

Хоолойг минь сонссоноос хойш сар жаргахаа болисон уу?

Учир нь гарыг чинь атгаснаас хойш би мананд төөрөхөө болисон

Чи бол миний урагшилахаа мартсан цагийн зүү

Урсахаа ч мартсан нулимс

Үдэш болоход мөрийг минь дэрлэж байвал би чамайг хамгаалсаар л байх болно

Өглөө сэрэхэд энгэрт минь нойрсож байвал би чамайг хайрласаар л байх болно

Одоо тайвшир даа

Гомдол, шарх, урам хугаралт

Хэцүү байсан биз дээ

Би ч бас ойлгож байна

Ямар хогийн гэдгийг нь

Дахиж эдгээрийг амсуулахгүйн тулд

Хувиа хичээсэн сонсогдож магадгүй ч

Солиотой сонсогдож магадгүй ч

Одооноос биеийг чинь би өмчилж, мэдрэмжийг чинь би захирч, сэтгэлийг чинь би бүтээх болно.

Дуу дуусах хүртэл тэр харцаа надаас огт салгасангүй. Бид нэг нэгнээ зогсолтгүй ширтсээр л байх нь нэгнийгээ таних гэж хичээж буй мэт.

Миний мэддэг үгс түүний амнаас авиа болоод гарахаараа нэг л өөр амьтай мэт асгардаг.

Миний мэдэх сар - шөнийг гэрэлтүүлдэг том од бол түүний амнаас гитарын аязтай нь холилдоод гарахаараа цав цагаан дэрвэгэр даашинзтай, гэрэл цацруулан бүжих гоо үзэсгэлэнгийн туйл саран авхай болно.

Миний мэдэх шарх - цээж хөндүүрлүүлж нулимс урсгадаг эд бол,

түүний хоолойноос урсахдаа өөртөө зоосон мянган жаднаас хамгийн томыг нь сугалан авч буй мянган зүрхтэй нэгэн болно.

Миний мэдэх хайр - би яг юу гэдгийг нь мэдэхгүй ч, хэрвээ хайр хамгийн гоё мэдрэмж бол,

түүний амнаас миний сонорт, түүний гитарнаас миний зүрхэнд сонсогдохдоо тэр өөрөө хайр болно.

Түүний дуу яг л хар тамхи шиг донтуулдаг.

Сонсох тусам илүү ихийг хүснэ.

Сонссон даруйд дуутай чинь утга нэгэн ертөнцөд айлчилна.

Огтхон ч буцмааргүй

Тэр нь там байсан ч үлдэхийг л хүснэ.

Continue Reading

You'll Also Like

298K 14.5K 94
Riven Dixon, the youngest of the Dixon brothers, the half brother of Merle and Daryl dixon was a troubled young teen with lots of anger in his body...
409 182 18
Staisy , a high schooler trying to live her life , trying to forget the traumatising event that took place 5 years ago in Oakdale , where she didn't...
74.1K 5.7K 24
[ A sequel of 'his obedient wife'] - What will happen when three brothers will fall for a same girl? - - - - This story is 100% fictional & has noth...
2.1M 57.7K 95
On the twelfth hour of October 1st, 1989, 43 women gave birth. It was unusual as none of them had been pregnant since the first day they started. Sir...