†DeBoss†

By Vichkanaa

43.1K 3.9K 94

Миний нөхөр үү? Тэр бол чөтгөрийг эзэмдсэн хүн. More

Хэсэг 1
Хэсэг 2
Хэсэг 3
Хэсэг 4
Хэсэг 5
Хэсэг 6
Хэсэг 7
Хэсэг 8
Хэсэг 9
Хэсэг 10
Хэсэг 11
Хэсэг 12
Хэсэг 13
Хэсэг 14
Хэсэг 15
Хэсэг 16
Хэсэг 17
Хэсэг 18
Хэсэг 19
Хэсэг 20
Хэсэг 21
Хэсэг 22 /Төгсгөл/

Хэсэг 23

2.6K 229 14
By Vichkanaa

Нүдээ аниад л нээх хооронд нүдний өмнө байх тэр зүйлс хормын дотор алга болж болдог нь сэтгэл гонсоймоор.. Цаг хугацаа яагаад бүх зүйлийн хариуг тайлж өгдөг хэрнээ алдсан зүйлийг эргүүлж олоход тусладаггүй юм бол? Магадгүй энэ цаг хугацааг тоолохоо больчихвол энэ тойрогт гацахгүй байж болно гэж ойлгож болох болов уу?

Энэ хорвоотой танилцаж эхэлсэн тэр үеэс л мафи гэдэг зүйлийг бага багаар мэдэж тэр тойрог дотор амьдарч ирсэн. Утгагүй энэ хий хоосон нэрэнд хүмүүс яагаад бүх зүйлээ зориулдаг юмбол? Инээдтэй биш гэжүү.. Ганцхан нэр төдий л зүйл байхад..

"Миний охин үнэн бодит зүйлтэй нүүр тулах хэрэгтэй. Миний хийж чадах ганц зүйл мафи болох"

Үргэлж инээмсэглэжбидний төлөө гэнэн цагаахан мэт амьдарч байсан тэр хүний амнаас өмнө минь хэннэгнийг зүгээр л хүн гэж бодолгүй дэвсэж байгааг харуулахдаа эдгээр үгнүүдийг шивнэж байсныг одоо ч санадаг

"Хүчтэй нь хүчгүйгээ барьж иддэг юм."

Тэглээ гээд юу хожих юм? Надад ямар ашигтай гэдгийг би мэддэггүй явж.

Ахлах сургуульд орох үед бүгд л намайг бүтэхгүй эцэг эхтэй гэдгээр минь мэдэж гадуурхаж ирсэн. Гэхдээ тэд надад гар хүрэх хангалттай зориг байгаагүй юм. Яагаад гэвэл ТҮҮНИЙ ААВ МАФИ шүүдээ гэх ганц л үгнээс болж. Энэ үед л үг ямар хүчтэй зүйл вэ гэдгийг ойлгох шиг л болсон. Хэдий өдий хүртэл туулсан бүх зүйл минь хар дарсан зүүд шиг байсан ч үүнийг тэсээд гарчихвал мафи болж чадах байх гэж бодож байсан.

Энэ дунд нэг залуу анхаарлыг минь маш ихээр татдаг байсан. Тэр яг л маргааш юу болохыг мэдэхгүй өнөөдрөөрөө л амьдардаг мэт тэр нүднийх нь цаана ямар их зүйл нуугдаж байгаа бол гэдгийг сонирхож байсан ч хэн ч надтай ойртохыг хүсдэггүй учраас түүнээс ч хол байхыг хүссэн. Хайр гэж чухам юу гэдгийг ойлгоогүй тэр үедээ ангийнхаа нууцлагдмал тэр залууг хариу нь гэж бодож байж. Төгсөлтийн өдөр зоригоо чангалан түүний хажууд зогсохдоо баярлаж догдлох мэдрэмж авч байсан ч зүрх минь хэвийн л цохилж байсан юм...

Үүнээс хойш олон хүнтэй таарсан ч тэд мафи гэдэг үгнээс л цэрвэж намайг хог мэт хаяж ирсээр шантраад өвдөг дээрээ тулах үед Сэүнтэй анх таарч билээ.. Тэр үнэхээр харц татам.. Үнэхээр хүчирхэг харагддаг. Түүнийг харсан тэр өдрөөс л итгэлтэй болсон. Ааан мафийн толгойлогч гэж ийм байдаг байхнээ гэдгийг.

Зохиол ингэж л эхэлсэн. Бидний хамтдаа бичилцэж байсан тэр зохиолд Сэүн үргэлж гол дүр нь. Түүний янзтай байдал надад санаа тавьж байгаа арга барил эрхлүүлж энхрийлж байгаа тэр арга нь хайр гэж төсөөлж байснаас  тэс өөр байсан юм.. Түүнтэй байхдаа л зүрх минь хурдан цохилж өөрийгөө тэнэг гэж бодоход хүртэл хүрч байсан.. Өөрөө ч анзаараагүй байхад тэр миний анхны бас сүүлийн хайр байж.

Салхитай тэр өдөр Сэүн өөрийнхөө төлөвлөгөөг хэлэлгүй зөөлхөн бас тайтгаруулж байгаа мэт инээмсэглэлээрээ надруу инээсэн нь харцаараа хайрладаг шүү гэж байсан гэдгийг тэр үед мэдээгүй байж. Гэнэн байгаа биз?

"Хевонаа? Таны уулзалтын цаг болчихлоо"

Нүдээ анин гүн бодолддарагдаж байх хооронд аль хэдийн цаг болчихжээ?  Урт гэгч нь амьсгаа аван тольныөмнө байх уруулын будгаараа уруулаа будчихаад хаалгаа нээтэл Бэкхён зангиагаа янзлан зогсож байх нь тэр..

"Юу вэ? Чагнаад байгаа юму?" гэтэл тэр үл ялиг жуумалзан толгой сэгсэрснээ

"Таныг тэгж болно гэжүү?"

Бэкхён надруу нэг гараа сунган явахыг санал болгох бөгөөд би огтхон ч эргэлзэлгүй түүний гарнаас зууран бид томоохон уулзалтанд очихоор болов. Сандарч байгааг тэр анзаарсан бололтой гарыг минь оролдон намайг сатааруулахыг оролдоно.. Хэн ч ийм нөхцөлд сандрах нь тодорхой биз...

Эцсийн зогсоол болох уулзалтын газар задгай талбайд болж байгаа бололтой тансаг зэрэглэлийн хувцас өмсөж инээлдсэн хүмүүс угтаж авна..

"Бодсоноос их хүн цугларчээ?"

Бэкхён сул дуугаар хэлэх үед биднийг харсан хүн бүр л бөхийн инээмсэглэж эхлэв..

Бидний зорилго бол тэр өвгөний хамсаатан болох Гунамд санал тавих юм.. Хэрвээ эсэргүүцвэл бүх зүйлийг дуусгана..

"Хөөх мафийн толгойлогч байх шив?"

Муу хүнийг дурсахаар гэж тэр гартаа оргилуун дарс барьсаар бидний урд ирж зогссоноо намайг их л сонжсон нүдээр ширтэнэ.. Сэжгийн юм.

"Яааа энэ яваа насандаа эмэгтэй хүн мафийн толгойлогч болохыг харна гэж зүүдлээгүй байж.. Сэүн ч чансаатай эр юмаа" гэснээ амаа даран ёжтой инээснээ " Байсан ч юмуу?"

Бэкхён түүний гарт байх оргилуун дарсыг авснаа ямар ч эргэлзээгүй толгой дээр нь удаанаар асгах бөгөөд хундагаа хойш шидэн инээмсэглээд

"Мафийн толгойлогчтой ингэж ярихыг чинь би лав зөвшөөрөхгүй шүү"

Тэр залуу шүдээ зуун инээж байснаа энгэрээ ухан сам шиг зүйл гаргаж ирснээ

"Яасан? Сэүн үхчихсэн болохоор одоо түүнийг өөрийн болгооч новшоо.. чадахгүй бол би чадаж болно шүү" хэмээн их л дургүй хүргэм хоолойгоор инээнэ..

Сэүний хүсэл намайгмафийн амьдралаас холдуулж жирийнээр амьдруулах байсан.. Түүний үгэнд орохёстойгоо мэдэж байсан ч энэ ертөнц намайг орхихгүй гэдгийг би маш сайн мэдэжбайсан.. Тэр өдрөөс хойш ганцхан зүйлд итгэлтэй болсон.. Сэүний хүсэж байсантэр нэрийг өөр дээрээ авах хэрэгтэй гэж.. Тэгж байж л энэ тоглоом шудрагаардуусах байсан. Бэкхён тэр өдрөөс хойш үргэлж надад туслаж бид ахлах сургуулийнтэр нандин хайр гэж бодож байсан зүйлээ зүгээр л сэтгэлдээ үүрд хадгалахыг хүссэн.. Хайр гэдэг зүйл энэ тоглоомд хэтэрхий эрсдэлтэй гэдгийг бид хэн хэн нь маш сайн ойлгож байсан болохоор. Хамгийн инээдтэй нь тэр амиа хичээсэн амьтанд хэзээ хайртай байхаа болихыг мэдэхгүй байгаад юм.. Амьсгалах агаар хүртэл түүнийг бодогдуулж байхад зүгээр л тоохгүй мэт дүр эсгэхийг хүсэхгүй байна.. Тийм ч учраас би нүүр бардам хэлэх болно.. Би мафийн толгойлогчын эхнэр мафийн толгойлогч У Хевон гэдгийг.

Тэр залуу өнөөх сам шиг зүйлийнхээ доор байх товчлуурлуу гараа удаанаар явуулахыг нь харж амжив. Бэкхёны ачаар бодлоос минь түрүүлээд гар минь хөдөлчихөж.. Нэг мэдэхэд түүний духан дээр буугаа тулгачихсан байх бөгөөд тэр залуу ёжтой гэгч нь инээснээ

"Аргагүй л дээ аргагүй мэдэж байсан юм" гэх үгсийг амандаа бувтнана..Би ийм хүмүүст ямар их дургүй гээч?

"Зүгээр сонс.. Чамд хоёр сонголт байна. Бүх ажилтнуудаа надад өгөөд өөрөө энэ тоглоомноос зайл. Эсвэл надтай тоглоод үз" гэтэл тэр итгэж ядсан харцаар надруу харснаа буунаас минь хоёр гараараа барин

"Гуравдахыг нь сонгомоор байна" гэснээ нүд ирмэхийн зуур ард зогсож байсан юүдэнтэй цамцтай хүний халаасанд байх бууг аван толгойнд буугаа тулган эргэлзэлгүй дарахад хүүхдийн буу бололтой дуу явж эхлэх нь тэр...

Бэкхён түүний хөлрүү өшиглөн газар унагаад "Чи ч буруу сонголтоо хийждээ!"

Гэсээр нуруун дээр нь хөлөө тавин урд минь сөхрүүлэх нь тэр..

Ийм газар ийм зэвсэгтэй хүн явж байна гэдэг тийм ч сайхан санаа биш... Хамаг анхаарал минь өнөөх юүдэнтэй цамцтай хүн дээр тусна... Тэр арагш хараад зогсчихсон гартаа нэг хундагтай зүйл барин хүмүүстэй ярилцан зогсож байгаа харагдав..

Газар унасан тоглоомон бууг аван эргүүлж тойруулж үзэж байтал тэр залуу чанга гэгч нь орилон

"Яасан? Одоо намайг алаач! Чиний нөхөр гэх тэр новш миний бүх боломжыг үгүй хийсэн.. Хэрвээ тэр байгаагүй бол өдийд би чиний оронд явж байх байсан юм! Хэрвээ боломж гарах л юм бол би чамайг ална даа"

Хөөх.. Түүний харцнаас үнэхээр их үзэн ядалт мэдэгдэж байх шив... Үнэхээр аймшигтай юм. 

Энэ үед нөгөө юүдэнтэй цамцтай залуу хажуугаар зөрж байснаа гарт минь байх хүүхдийн буутай гарнаас минь барин тэр залуугын урд онилсноо гохыг нь дартал буун дуу чих дүнгэнүүлэх шиг болов.. Юу вэ? Тоглоомон буу байсан биздээ?

Тэр залуу чимээгүй гэгч нь инээснээ

"Би чамд хэлсэн биздээ. .Энэ новшийн газраас холд гэж.. Урам хугармаар юм У Хевон"

Гэх өгүүлбэрийг сонсмогцоо л зүрх минь зогсох шиг бүх зүйл хоосон мэт нүд бүрэлзээд эхлэв.. Магадгүй энэ зүгээр л миний үргэлж хүсдэг байсан зүүд байх...

Сэүн гэх нэрийг амандаа зөөлхөн дуудан эргэж харах гэсэн ч тэр араас минь энгэртээ чанга гэгч нь наан хөдөлгөөн хийлгэсэнгүй.. Түүний үнэр.. анхилуун бас ховсдмоор.. Одоо хүртэл болоод байгаа зүйлд итгэж ядан уруулаа зууна... Уйлж болохгүй юмсан.

Тэр малгайгаа тайлан мөрөн дээр минь толгойгоо тавьснаа

"Чамшиг жараахай миний эхнэртэй ингэж харьцаж байгааг хараад тэссэнгүй.. Яахав төлөвлөгөөндөө оруулчихсан байсан минь болж" хэмээн ёжтой гэгч нь инээснээ

"Бэкхён ахаа зохицуулчихаарай" гэснээ өөр юу ч хэлэлгүй гарнаас минь татан хаашаа ч юм алхаж эхлэв. Дургүй хүрээд байгаа юу эсвэл түүнийг ингээд урд минь гарнаас хөтлөөд алхаж байгаад баярлаад байгаа юу гэдгээ мэдэхгүй байгаа ч ямартай ч зүрх минь маш их өвдөж байна...

Хэсэг хугацаанд түүний араас дагаж байгаад гэнэт ухаан оров уу л гэлтэй гараа татаж аван

"Тоглоод байгаа юмуу? Чи хэн юм! Хэний дураар Сэүн шиг харагдаад байгаа юм!" гэтэл тэр хажууд надруу бага багаар дөхөх бөгөөд би ч хойш алхсаар хананд тулан зогсох нь тэр.. Сэүн миний энгэрт зүүгдээстэй байх улаан сарнайг аван уруулдаа зууснаа зөөлхөн бас удаанаар үнсэхэд нь л энэ зүйл бодит гэдгийг мэдрэх шиг...

Ахх дургүй хүрмээр юм..

Тэр зөөлхөнөөр үнсэлтээ гүнзгийрүүлэн намайг өөртөө чанга нааснаа

"Би хэлсэндээ хүрдэг гэж хэлсэн байхаа? Чамайг хайрлах ганц л хүн би байх болно гэж."

Тэр хамгийн сүүлд инээжбайсан инээмсэглэлээ гарган инээхэд нь өөрийн эрхгүй л толгойруу нь зөөлхөнцохин би чамд дургүй хэмээн шивнэхэд бид хоёул өөд өөдөөсөө харан инээж байлаа... Үүнээс илүү зүйл гэж юу байхав?



Бүх зүйл төлөвлөсний дагуу явж байв.. Төлөвлөснөөр Хевон гэрээс намайг дагаад ирчихсэн нуугдаж байхыг нь мэдэж байна.. Би түүнийг өөрөөсөө илүү их мэднэ.. Тийм ч учраас энэ төлөвлөгөөг гаргахад тийм ч хэцүү байгаагүй.

"Бэкхён ахаа.. Тэд намайг хуурах байх" гэтэл тэр итгэж ядсан нүдээр харахад нь машины цонхоо онгойлгон тамхиа нэг урт гэгч нь сорчихоод явж байсан дуугаа чангалан

"Хөгжилтэй юмаа.. Мафийн толгойлогч болох"

Гэтэл тэр амандаа болоогүй байж гэх үгийг үглэх шиг болов.. Аз болж Хевон тэдэнд баригдалгүй бидний сүүлийн тохирсон газар ирэх нь тэр.. Бэкхёныг миний тал биш гэдгийг батлахыг хүссэндээ төлөвлөөгүй ч түүний гарлуу буудахдаа уучлаарай гэх үгийг амандаа шивнэхэд Бэкхён ах анзаарсан гэдэг нь тодорхой...Миний ард зогсох хүмүүсийн сүүдэр араас гэтэж ирэхэд нь өөрийн эрхгүй л инээд хүрэн тэдэнтэй буудалцахад бэлэн зогсож байтал машин байрлуулсан зүгт шил хагарах шиг чимээ гарав.. Хевон үнэхээр төсөөлж байснаас минь илүү зоригтой байх шив.. Тэд тэр зүгрүү явахад нь тэндээс харцаа салгаж чадсангүй. Тэнд тэднийг юу хүлээж байгаа гэдгийг нь мэдэх болохоор..

Удалгүй буун дуу гарсаар Хевон чичирсэн гараа удирдахыг хичээн надруу дөхөж ирэхэд нь золтой л инээчихсэнгүй... Даруухан хүн хүчтэй мэт дүр эсгэж байгаа нь илт мэдэгдээд байхад.. Тэр хажууд минь зогссоноо намайг ардаа хийх гэж оролдож байгаа нь хүртэл дэндүү өхөөрдмөөр.. Яг энэ мөчид л ийм эгдүүтэй эхнэртэй байсан гэдгээ сайн мэдэрч байх гэж.. У Сэүн чи ч цамаан амьтан юмдаа.

Төлөвлөгөөний дагуу гарцаагүй байдалд оруулжХевоныг өөрийгөө үхсэн гэдэгт итгүүлэх хэрэгтэй байдаг.. Тэгж байж мафийн бусадөрсөлдөгчид бүгд бууж өгөх болно.. Гэхдээ яг яаж гэдгээ төлөвлөөгүй байсан чэнгэртээ зүүсэн тэсрэх бөмбөгийг ажиллах үгүйг нь мэдэхгүй хэрнээ зүүчихсэнбайсан нь зөв зүйл болж байх шив... Энэертөнц бол бохир тоглоом.. Чи хэр их зүйл төлөвлөж чадна түүнийхээ ачаар оршинтогтноно.. Түүнд хэлэхээ мартчихаж.. Миний зорилго өөртөө амласан амлалт миньтүүнтэй учирсан цагаас л өөрчлөгдсөн гэдгийг.. Түүнийг дуусгаж мафийнтолгойлогч болох биш Хевоны дэргэд хүлээн зөвшөөрөгдөж хэн ч эсрэг минь зогсожчадахгүй болтол оргилд хүрэх.. Тэгж байж л бид жирийнээр амьдарч болох ганц арга гэдгийг мэдэрсэн.. Тийм болохоор л ийм эрсдэлтэй зүйлийг хийж байх шиг байна..

Төлөвлөсөн алхмаараа бүгдийг дуусган хамгийн сүүлд хуурамч үхэл гэдэг зүйлийг хийх хэрэгтэй болох шив.. Гэсэн ч урдаас минь юу ч болоогүй мэт зогсох тэр өвгөнийг харах төдийд л уурандаа эзэмдүүлэх шиг.. Нэг сумаар хоёр туулай буудвал яаж байна?

Энгэрт байх тэсрэх бөмбөгийг ажиллах эсэхийг нь ч мэдэлгүй азаа үзэн идэвхжүүлэх товчин дээр дарвал цаг доошилж эхлэв.. Хөгжилтэй ч юм болох нь дээ...

Хевон итгэж чадалгүй хажуунаас минь нүд дүүрэн нулимстай ширтэж байгаа нь заавал энийг дуусгахыг сануулах шиг.. Уучлаарай хайрт минь.. Хайр хүнийг галзуу зүйл хийлгэдэг бололтой. Эсвэл зүгээр л бидний хайр галзуу байх..

Нэг том гэгч нь амьсгаа аван гүүрний наана байх өвгөнлүү гүйн бид хоёул гүүрнээс унах бөгөөд төд удалгүй усанд газардах нь тэр... Бид доошилсоор би ч усан дотор өнөөх бөмбөгөө тайлах гэж оролдсоор сүүлийн 3секундэд өөрөөсөө холдуулан тэр новшийн энгэрт наагаад доош даран дээшлэх гэсэн ч сайн сэлж чаддаггүй гэдгээ тооцоолоогүй байж.. Новш гэж!

Ус цалгин бүх зүйл харанхуй болоход ингээд л бүх зүйл дууслаа гэж бодсон ч нэг мэдэхэд усны түрлэгэнд гүүрний нөгөө талд гараад ирчихсэн байх нь тэр.. Залгисан усаа гаргаж хаян урт гэгч нь амьсгаа авангаа үсээ хойшлуулаад

"Ойрхон байлаа шүү"

Энэ өдрөөс хойш сарын хугацааны дараа Хевонтой уулзахаар болов.. Тэр аль хэдийн мафийн толгойлогч болчихож.. Инээдтэй нь Бэкхён ах хүртэл намайг үхээгүй гэдгийг мэдэж байсан гэж бодоход Хевон бид хоёрт дургүй болох нь ойлгомжтой.. Гэсэн ч үүнээс илүү хүлээж чадахгүй байх гэсээр хар юүдэнтэй цамц өмсөн жижиг тоглоомон буунд нэг жинхэнэ сум хийгээд халаасандаа хийтэл яг л төлөвлөж байснаар тэр новш түүнийг буудах шиг болов. Бинго..

Хевоны царайг харах тэр үед л бүх зүйл ойлгомжтойболсон. Энэ бүх төлөвлөгөө бас зорилго минь талаар болоогүй гэдгийг. Учир ньтэр надруу хайр дүүрэн нүдээр ширтэж байсан юм.. Ахх үнэхээр хайр гэдэг новшийн төвөгтэй ч дур булаам биш гэжүү?  Би лав хүлээн зөвшөөрч байна. Ганцхан түүний төлөө бүх зүйлээ зориулж чадах хэмжээний гэдгээ. Хүмүүс намайг галзуу төсөөлөшгүй их төлөвлөгөөт гэдэг ч хүн бүрийн мэддэг ганц нэр минь мафийн толгойлогчын нөхөр У Сэүн. 

 

Continue Reading

You'll Also Like

66.2K 5.8K 41
Надад амлаач Жон Жэхён. Үүрд зөвхөн "Минийх" байна гэж.
12.8K 1K 14
Тэр миний найз охин биш. Би үерхэл мэтийг нь сонирхдоггүй.
1M 38.7K 91
𝗟𝗼𝘃𝗶𝗻𝗴 𝗵𝗲𝗿 𝘄𝗮𝘀 𝗹𝗶𝗸𝗲 𝗽𝗹𝗮𝘆𝗶𝗻𝗴 𝘄𝗶𝘁𝗵 𝗳𝗶𝗿𝗲, 𝗹𝘂𝗰𝗸𝗶𝗹𝘆 𝗳𝗼𝗿 𝗵𝗲𝗿, 𝗔𝗻𝘁𝗮𝗿𝗲𝘀 𝗹𝗼𝘃𝗲 𝗽𝗹𝗮𝘆𝗶𝗻𝗴 𝘄𝗶𝘁𝗵 �...
5K 715 22
Гэрээгээр үерхдэг гэж л дуулснаас бүр гэрлэж болдог гэж мэдсэнгүй. COMPLETED ✔️