!!Бууж Өглөө!! S2 "Хуурамч Үе...

By heri0514

5.6K 729 32

!!Бууж Өглөө!! бичвэрийнхээ хоёрдугаар бүлгээ бичихээр боллоо. Өмнөх бүлэгт Ду Хаи, И Хисын хоёрын хайрыг хар... More

✖1✖
✖2✖
✖3✖
✖4✖
✖5✖
✖7✖
✖8✖
✖9✖
✖10✖
✖11✖
✖12✖
✖13✖
✖14✖
✖15✖
✖16✖
✖17✖
✖18✖
✖19✖

✖6✖

293 37 2
By heri0514

Нэг мэдэхэд нар мандсан байлаа. Өчигдөр орж байсан бороо яг хаашаа алга болчихсон юм бэ гэмээр, гадаа ямар ч бороо орсон шинжгүйгээр халуунаар төөнөн байвай. Хэдий өглөө эрт ч гэсэн мэдээж хэрэг зуны улирал тул халуун байх нь ч аргагүй биз.

Жисолын хувьд аль хэдийн зүүд нойрны ертөнцдөө умбан шумбан байна. Сайхан зүүдний доогуур, хар дарсан зүүдний дээгүүр гэх тодотгол өгөхөөр хэмжээний зүүд зүүдэлсэн тэрээр арай хийж л нүдээ нээлээ.

Сэрээд л тэр хажуудаа байх утсаа шүүрч аваад цаг харвал дөнгөж өглөөний долоо цаг болж байх нь хачирхалтай.

"Ямар хачин зүүд вэ?" гэж амандаа бувтнаад эвшээлгэн буцаж хэвтэн нүдээ аньтал түүний толгойд өнөөх зүүдэлсэн зүүд нь орж ирсээр нойрыг нь огт хүргэсэнгүй.

Тэрхүү зүүдээ эхнээс нь нэг тунгаан бодохыг хичээв.

Ямар ч байсан тэрээр нэгэн залуутай хамт хуримын ордонд хамт орсон гэдгээ санав. Өөрийгөө нэг хартал хуримын цагаан гоёмсог урт даашинз өмссөн байх ажээ. Түүний хажууд өмнө нь нэг ч удаа харж байгаагүй залуу зогсож байх агаад үнэхээр царайлаг гэдгийг нь Жисол баталж байсан юм.

Гэтэл хаанаас ч юм хуримын аялгуу эгшиглэж, баахан хүмүүс алга ташин уухайлж, тэдний урд нэгэн халзан лам гарч ирснээ "Ингээд та хоёрыг эхнэр нөхөр болсныг зарлаж байна" гэж хэлэв.

Жисол өөрийгөө баярлаад байгааг маш сайн мэдэрсэн юм. Удалгүй өнөөх лам "Хосууд бие биедээ баяр хүргэнэ үү" гэхэд Жисол өнөөх царайлаг залуу руу харсаар нүүр рүү нь дөхөж байтал нэг гар голоор нь орж ирэх нь тэр.

Жисол нүдээ аньчихсан байсан болоод тэр үү уруулаас тэс өөр зүйл мэдрэгдэхэд гайхсандаа нүдээ нээгээд хартал Шим Жэюүн түүний уруулан дээр гараа тавьчихсан муухай харан зогсож байх аж. Гайхаж балмагдсан Жисол юу болоод байгааг ч ойлголгүй түүний ард нь зогсох үл таних залуу руу хартал өнөөх нь Жисолоос яг л айсан янзтай Шим Жэюүний мөрний цаанаас толгойгоо хальтхан цухуйлгаж буй нь үзэгдэнэ.

Тэгтэл Жэюүн "Чи яагаад надтай биш түүнтэй гэрлэж байгаа юм?" хэмээн асуухад

Жисол "Учир нь би..."

Жэюүн "Би чамаас асуугаагүй байна!!!" хэмээн Жисолын хэлэх гэж байсан үгийг таслаад ийн орилох аж.

Жэюүн эргэж хараад "Чи яагаад надтай биш, энэ хачин царай муутай охинтой гэрлэж байгаа юм бэ? Би хангалтгүй байна уу?" гэх асуултыг өнөөх үл таних залуугаас асууж байхыг сонсоод Жисол гайхсандаа цочин сэрснээ тод санав.

Ийм зүйл үнэхээр байж болох эсэхэд Жисол хэсэг бодоод л өнгөрөв. Одоо бол Жисолын нойр бүрэн сэргэжээ. Зүүд гэхэд үнэхээр байж боломгүй хачин зүүд байсан учир Жисол мартах гэж хичээн утсаараа оролдон хэвтэнэ.

Тэрбээр өөрийн эрхгүй мессеж рүүгээ ороод Жэюүний явуулсан хамгийн сүүлчийн мессежийг харан гүнзгий гэгч нь санаа алдав.

Өнөөдрөөс эхлээд тэр хоёр үерхэж байгаа. Магадгүй тэр зүгээр л үерхэж байгаа юм шиг чат явуулахад болох байх тийм үү? Эсвэл өглөөний мэнд гээд залгадаг ч юм бил үү? хэмээн өөртэйгөө ярилцаж, өөрийн зурвас бичих хэсэг дээрээ "өглөөний мэнд" гэж бичиж байгаад устгав.

Ер нь яалаа гэж тэр өглөөний мэнд гэж явуулах гэж. Одоо Жэюүн унтаж байгаа ч юм билүү гэж бодсоор дахин "сайхан амарсан уу" хэмээн бичсэн зурвасаа устгах гэж байгаад санамсаргүй явуулах товчин дээр дарчхав.

Хэсэгхэн хормын хийсэн үйлдлээ харан гацаанд орчихсон Жисол өөрийгөө ийм тэнэгт үнэхээр гайхаж орхилоо. Тэр үнэхээр түүн рүү явуулчихлаа. Магадгүй устгаж болох байх. Сүүлийн үеийн зурвасууд тэгж болдог болсон шүү дээ гэж бодсоор өөрийнхөө хийсэн алдааг түргэн гэгч нь арилгах санаатай байсан ч тэр дэндүү хожимдсоноо мэдсэн юм.

Учир нь түүний утсанд зурвасны хонхны чимээ дин хэмээсээр дуулдсан хэрэг. Жисол нүдээ тас аниад зурвас бичсэн хүнийг Жэюүн биш байгаасай хэмээн залбирч байсан ч мэдээж түүний залбирал дэндүү оройтсон байлаа.

Энэ зурвас мэдээж хэрэг Жэюүнээс ирсэн зурвас байв.

"Сайхан амрсан. Чи ч бас сайхан амарсан уу?" гэсэн байв.

Жисол хэтэрхий их зүйл бодсон болоод ч тэр үү түүнийг ийм энгийн хариу ирүүлнэ гэж огтхон ч мэдсэнгүй. Гэтэл тэрээр өөр нэг зүйлийг тодхон санасан юм. Мэдээж энэ бол хуурамч үерхэл. Гурван сарын турш Жисол Жэюүн гэх энэ хүүтэй жинхэнэ юм шиг худлаа үерхэх хэрэгтэй. Ганцхан жүжиглэх хэрэгтэй гэсэн бодол л түүний толгойд зухас бодогдоод амжив.

Хосууд магадгүй ингэж зурвас бичдэггүй л байх л даа. Гэхдээ л Жисол өөрийн эрхгүй ийм зүйлийг санасан уу эсвэл ямар нэгэн зүйл түүнийг өөр болгосон уу бүү мэд Жэюүнтэй тэрээр чаталж гарлаа.

"Би ч бас сайхан амарсан"

"Өчигдөр миний хэлсэн зүйлийг хүлээн зөвшөөрчээ ххэ"

"Тийм ээ. Үнэхээр л энэ чинь тийм юм чинь ;)"

"Тийм шүү. Өнөөдөр өдөр завтай юу?"

"Завтай"

"Тэгвэл хоёулаа кино үзэцгээе"

"За. Хэдэн цагт?"

"Хоёр цагт байрны гадаа уулзацгаая"

Ийнхүү Жэюүн, Жисол хоёрын чат өндөрлөв.

Жисол гэнэт энэ кино гэдэг зүйлийг анх удаагаа эрэгтэй хүүхэдтэй хоёулхнаа үзэх гэж байгаагаа гэнэт санасан юм. Магадгүй энэ хоёрын хуурамч үерхэлийн хуурамч болзоо байх тийм үү гэсэн шүү юм бодоод орноосоо арай хийн өндийлөө.

"Гэхдээ энэ үнэхээр ийм эрт сэрсэн юм байхдаа?" гэж утас руугаа буюу Жэюүний дугаар руу харан өөрөөсөө асуугаад угаалгын өрөө рүү зүглэв.

Найм өнгөрч байхад Жисол уснаас гарч ирээд эргэн тойрноо хартал гэрт нь бараг хэн ч байгаагүйг саяхан л ухаарах шиг болсон юм.

Үнэхээр гэрт аав ээж хоёр нь харагдсангүй. Жисол санаа нь зовоод аав ээж хоёр руугаа залгах гээд утсаа асаагаад өдөр судраа хальтхан хараад өнгөрөв.

Тэрбээр хэсэгхэн хугацаанд харсан тэр өдрөө ахин хараад гэнэт нэг зүйлийг санасан бололтой их л эв хавгүйхэн мушилзаад "Байрны хурал" гэж амандаа бувтнасан юм.

Сар бүрийн яг энэ өдөр Жисолын ээж байрныхаа хүмүүсийг цуглуулаад хурал маягийн зүйл зохион байгуулдаг юм. Мэдээж байрны дарга хүн зарим нэг айл өрхийн алдаатай болон давуу талыг хатуу чангаар хэлж, зарим нэг хүмүүс рүү хашихарч байгаа шүү дээ хэмээн Жисол бодоод дуусахтай зэрэгцэн гэрийн хаалга онгойх чимээ гарч, дараагаар нь түүний аав ээж хоёрын өөр хоорондоо ярилцах дуу гарав.

Жисол аав ээж хоёр руугаа яаран очоод "За хурал юу болсон бэ?" гэж асуухад ээж нь түүнийг өнгөрөөд чанга чанга алхалсаар гал тогоо руу орох бол

Жисолын аав охиныхоо чихэнд "Болдог юм болдгоороо л боллоо" хэмээн хэлэв.

Жисол яг юу болсныг нь маш сайн гадарлаж байсан аятай сүрхий гэгч нь жуумалзаад "Тэгээд хэн нь ялав?" хэмээн асуухад

Гал зуухнаас ширээ нүдэх чимээ гараад "Би тэр муу зургаан давхрын Пак авгайг байрнаас хөөнө дөө" хэмээн хэлж буй нь сонсогдов.

Жисол яг юу болсныг асуухгүй байсан ч мэдэж байлаа. Энэ байранд түүнийг хэл амаараа гүйцдэггүй хүн гэж бараг байхгүй. Гэтэл тэр зургаан давхрын Пак гэгч нь Жисолын ээжийг хага баздаг нэгэн юм.

Магадгүй дахиад л тэр хоёрын дунд ямар нэгэн аймшигтай хэрүүл эхэлсэн байх. Жисолын аав нь гал зуух руу ороод эхнэртээ хандан "Ханиа, одоо тайвшраа. Та хоёр хэдэн жил бие биеэ үзэхгүй явах гэсэн юм бэ?" гэх асуултыг тавив.

Жисол аав ээж хоёрыгоо тайван орхихыг хүссэн учир "Аав, ээж. Би өдөр гарна шүү. Бас оройтохгүй ирэхийг хичээнээ" гэж хэлээд өрөө рүүгээ орох гэтэл

Жисолын ээж нь охиноо дуудав "Жисол аа, нааш ир"

Жисол ээжийнхээ урд ирэн суугаад яасан хэмээн асуухад ээж нь уураа дарах гэж хэд хэдэн гүнзгий амьсгаа авсны эцэст "Манай байрны гадаа нэлээд хэдэн хар хувцастай, бас огт харагдаж үзэгдээгүй хар машинууд яваад байгаа гэнэ шүү. Аль болох болгоомжтой явахыг хичээгээрэй. Юмыг яаж мэдхэв гэж хэлж байгаа юм" хэмээн царай нь ихэд нухацтай болон хэллээ.

Жисол ийм үед ээжийгээ яасан ч эсэргүүцэж зүрхлэхгүй учир "Ойлголоо ээжээ" хэмээн хэлэв.

Ингэсээр аль хэдийн өдөр болжээ.

Хоёр цаг болоход хорин минут дутуу байх ба Жисол өөрийнхөө хувцсыг нэг бүрчлэн шалгаж гарав.

"Ийм байхад зүгээр байх аа. Нэг их сүртэй гоёогүй юм чинь" хэмээн бодсоор толинд өөрийгөө харан зогсоно.

Тэгтэл утсанд нь зурвас ирэх агаад "Байрны баруун талд байдаг сагсны шийдэн дээр хүрээд ирээрэй ххэ" гэсэн байв.

Жисол энэ удаад гэхдээ түүнийг огтхон ч гайхсангүй.

Өрөөнөөсөө гараад үүд рүү зүглэж байтал "Миний охин өнөөдөр болзоотой байгаа байх нь ээ" гэх аавынхаа хоолойноос цочиж орхив.

Эргэн харвал түүний ээж элгээ тэврэн зогсож, харин аав нь аз жаргалтай нь аргагүй инээж буй харагдана.

"Хэнтэй болзох гэж. Энэ болзоо биш ээ. Ажил. Тийм ээ ажил" Жисол ээрч муурсаар арай гэж ийн хэлээд эцэг эх рүүгээ муухай хараад гэрээсээ гарлаа.

Саяхан сандраагүй байсан түүний зүрх аав ээжийнхээ харцнаас болоод салганаж эхлэв.

"Аав ээж хоёрыг дээ. Тайван байсан амьдралыг бусниулчих юм" хэмээн амандаа үглээд хурдан хурдан алхсаар сагсны шийдэн дээр очоод хартал тэнд нэлээд олон хөвгүүд сагс тоглож буй харагдана.

Энэ дундаас яг хаана гэж олох юм бэ гэж бодсоор толгойгоо эргүүлэн ийш тийш харж байтал "Чүэ Жисол" гэх хэн нэгэн орилох нь сонсогдов.

Жисол нэрийг нь хэлсэн зүг рүү толгой эргүүлэн хартал Жэюүн нэг гараараа бөмбөгөө сугдаад түүн рүү алхан ирж буй нь үзэгдэх ажээ.

Энэ бэлтгэлийн хувцастай Шим Жэюүн гэдэг энэ залуу үнэхээр царайлаг харагдаж байгааг нуух аргагүй. Гэхдээ Жисолд энэ бүхэн чухал биш ажээ.

Удалгүй Жэюүн түүний урд гуравхан алхмын зайнд ирэн зогсоод "Хөөх чи өнөөдөр өөр харагдаж байна шүү" гэсээр дээрээс нь доош гүйлгэн харах шиг болов.

Continue Reading

You'll Also Like

40.6M 1.1M 42
When Arianna marries billionaire Zach Price to save her family, she doesn't expect to fall in love with a man who'd always consider her a second choi...