†DeBoss†

Door Vichkanaa

42.9K 3.9K 94

Миний нөхөр үү? Тэр бол чөтгөрийг эзэмдсэн хүн. Meer

Хэсэг 1
Хэсэг 2
Хэсэг 3
Хэсэг 4
Хэсэг 5
Хэсэг 6
Хэсэг 7
Хэсэг 8
Хэсэг 9
Хэсэг 10
Хэсэг 11
Хэсэг 12
Хэсэг 13
Хэсэг 14
Хэсэг 15
Хэсэг 16
Хэсэг 17
Хэсэг 18
Хэсэг 19
Хэсэг 20
Хэсэг 22 /Төгсгөл/
Хэсэг 23

Хэсэг 21

1.3K 134 1
Door Vichkanaa

"Хаалгаа онгойлгочих л доо" 

"Уучлаарай Сэүн толгойлогчийн үгийг би зөрчиж болохгүй" 

Сэүн нэг л шийдсэн бол хэний ч үгийг авдаггүй муу зуршилтай. Гэхдээ түүнийг ийм аюултай нөхцөлд зүгээр хүлээгээд суугаад байж болохгүй. Ядаж л түүнийг ухаанаа алдахаас өмнө зогсоох хэрэгтэй.. Хэзээ нэгэн цагт мафийн толгойлогчтой нүүр тулах цаг ирнэ гэж мэддэг байсан ч ийм гэнэтийн болсон болохоор дахиад л хүлээн зөвшөөрч чадахгүй нь... 

"Би чамайг гаргасан гэж хэлэхгүй болохоор онгойлгочих л доо" гэтэл тэр чимээ өгсөнгүй.. Гуйгаад нэмэргүйг ойлгомогцоо л хаалга зөөлхөн нүдэн

"Би өлсөөд байна... Ядаж идэх юм өгч болохгүй юмуу" гэтэл тэр урт гэгч нь санаа алдаад

"Болохгүй ээ... түр л хүлээчих" 

"Түүнийг ирэхэд эхнэр нь өлсөөд үхчихсэн байвал чи яах юм?"

Тэр гүрийсэн чигтээ юу ч дугарсангүй. Сэүн үнэхээр сайн төлөвлөжээ? Үг авдаггүй хүнийг мэдээд зогсоочихсон юм шиг байна.. За яахав.. Төрсөн цагаасаа л мафи гэдэг зүйлтэй холбоотой ирсэн болохоор чамшиг хүнийг аргалчих байх! Сэүн шиг сэтгэж чадахгүй ч.. Өөртөө итгэж л байвал хийнэ.

Угаалгын өрөөнд байх том толинд хэсэг тольдон зогсож байгаад гадуур өмсөж байсан цамцаа нэг гартаа сайтар ороон том гэгч нь амьсгаа вваад

"Хамгийн дургүй хүнээ байна л гээд төсөөлчихөе" 

Нүдээ анин түүний хамгийн ихээр үзэн яддаг хүнийг төсөөлөн хамаг хүчээрээ өнөөх тольруу цохьсон ч хагарсангүй.. Кинон дээр шууд л хагардаг биздээ? Чөтгөр гэж! Дахин нэг удаа даавуугаар ороосон гараа нөгөө гараараа барин цохьвол толь хагаран газар хэдэн хэсэг болон унаж байв.. Шил хагарах чимээ чимээгүй орчинд чанга сонсогдон 

"Чамайг гаргахгүй бол би амиа хорлолоо шүү!" 

Яг л бодсоны дагуу тэр залуу сандарсаар хаалга онгойлгох гэж үзэх бөгөөд азаар хаалга удалгүй  онгойн бушуухан түүний цамцнаас татан газар унагаад

"Түүнийг хаана байгааг хэл.. Би ч бас тийм сайн хүн биш шүү" гэсээр гарт байх шилний жижиг хэлтэрхийгээ түүний хүзүүрүү ойртуулвал тэр үл ялиг ёжтой инээснээ гарнаас минь барин хүзүүрүүгээ шилээ ойртуулснаа

"Хэлснээс үхсэн минь дээр" 

Тэд гэрээгээ зөрчихгүй гээд амиа хүртэл ийм энгийн зүйл дээр өгдөг гэхээр дургүй хүргэмээр.. 

"Чаддаг юм бол намайг зогсоогоорой" 

Ингэж хэлчихээд түүний дээрээс босон гарт ороосон цамцаа өмсөөд гарвал гадаа бороо бага багаар дуслаж байх нь тэр..Сэүн надад утсаа үлдээснийг нь гэнэт л санан түүний зурвас байршлыг олох  сэжүүр хайсаар тэр өвгөний үйлдвэр дээр тэмдэглэсэн байх зургыг олоод харчихав.

Би огтхон ч эргэлзэлгүй өнөөх газарлуу нь такси барьсаар хэдхэн минутын л дотор ирэн аль болох чимээгүйхэн хаалганы ардаас цухуйн харвал Сэүн нэг залууг газар хэвтүүлэн гарыг нь өчөөд барьчихсан байх бөгөөд Бэкхён гартаа цохиур эргүүлсээр түүний эргэн тойронд эргэлдэнэ.. 

"Би боссыг мэдэхгүй гэж хэлсэн биздээ?" гэтэл Сэүн толгой сэгсрэн түүнийг их л өрөвдөж байгаа бололтой

"Би чиний оронд байсан бол тэртээ тэргүй үхэх хүнийг зааж өгөөд зугтах байсан" гэсээр толгойноос нь татан өөрлүүгээ харуулснаа

"Тэгээд яаамаар байна?" 

Тэр залуу чичирсэн хоолойгоор "Хэзээ ч хэлэхгүй" гэтэл Сэүний уур хүрсэн бололтой пиджакаа удаан гэгч нь тайлан газар шидээд

"Ойлгомжтой" гэсээр туслахуудруугаа дохьвол тэд нөгөө залууг газраас босгон барих ба Сэүн түүнээс хэд хэдэн алхам холдсоор өөрийнхөө зангиаг тайлан нүдээ боож эхлэв.. Энэ үед түүний туслахууд нөгөө залуугын толгой дээр газар битүү хаягдсан лаазнаас аван тавьж байх нь тэр.. 

Сэүн амандаа дуу аялсаар нүдээ боож дуусмагцаа халаасалсан буугаа гартаа эргүүлж тоглож байснаа урагш чиглүүлвэл түүний туслахууд замаас нь холдон тэр залууруу буу чиглүүлнэ.. Ямар ч аргагүй болсон тэр хүн Сэүний үйлдлийг хүлээн чичирсээр зогсох бөгөөд уйлахаа тэвчих түүний чимээ чимээгүй орчинд маш тодоор сонсогдоно. Сэүн ёжтой гэгч нь инээсээр түүнлүү буугаа чиглүүлэн гохоо дармагц лааз газар унан оочиж байлаа.. 

"Өө алдая гэж бодсон юмсан" 

Сэүн лааз онсоныг мэдсэн бололтой дахин түүнлүү буугаа чиглүүлтэл тэр залуу доош сөхрөн

"Ойлголоо би хэлье.. Унам Гүүрэн дээр нууц хуралтай байгаа" 

Сэүн эцэст нь хүссэн хариултаа сонссон бололтой зангиагаа суллан түүний урд алхаж ирснээ эрүүг нь хуруугаараа дээш өргөн

"Тэгээд л хэлчихгүй цаг үрээд новш чинь" гэснээ Бэкхёныг дагуулан нааш зүглэх бөгөөд мэдээж түүний туслахууд гэрч үлдээхгүйн тулд өнөөх залууг буудах нь тэр... Тэр цамцаа янзалсаар зангиагаа зүүн наашлах үед нь сандарсандаа түүний машины багажинд суун малгайгаа өмсөж амжив.. Удалгүй хаалга онгойсоор хүмүүс суудлаа эзлэх бөгөөд аз болоход Сэүн энэ машинд суусангүй. Бурхан намайг бас харж үзжээ?

"Аа новш гэж. Сэүнийг ингээд л дураар нь байлгаад байх юму? Түүний хэлснийг хийсээр байгаад залхаж байна"

Түүнтэй үргэлж хамт байдаг туслахууд энэ машинд суусан бололтой ард амаа даран хэвтэх намайг анзаарсангүй.. 

"Хүлээж бай. Бүх зүйл эхлэхэд бид түүнийг замаасаа зайлуулах болно."

"Гэхдээ Бэкхёныг яах юм? тэр новш ч гэсэн түүний тал болчихсон" 

Тэд хэсэг чимээгүй сууж байснаа Сэүний хамгийн ихээр итгэдэг залуу нь түрүүлж ам нээх бөгөөд "Хоёуланг нь ална" гэсээр чанга гэгч нь инээж байхыг нь сонсоод өөрийн эрхгүй амандаа хараал урсгана.. 

Үргэлж түүний үгээр явдаг тэд хоорондоо ийм зүйл ярьж байгаа гэдэгт нь одоо ч итгэж чадахгүй нь.. Мафи гэдэг зүйл үнэхээр хэнд ч итгэж болохгүй гэсэн дүрэмтэй тоглогддог бололтой.. Сэүнд анхааруулах хэрэгтэй! 

Эндээс нилээн зайтай хүн бараг очдоггүй хуучны гүүрэн дээр гэгээ тасрах алдад ирэх бөгөөд тэд хоорондоо Сэүнийг унагаах төлөвлөгөө боловсруулсаар машинаас буух нь тэр.. Тэдэнд ямар ч зүрх сэтгэл гэж байдаггүй бололтой.. Аймшигтай юм! 

Машины урд талын суудалруу арай гэж л шилжин тэднийг ажиглан суувал Сэүн нөгөө өвгөнлүү хараад инээмсэглээд

"Бидэнд дуусгаагүй ажил байгаа байхаа?"

Тэр өвгөн мэдээж нүүр бардам чанга гэгч нь инээснээ тамхиа татан тэнгэрлүү харснаа

"Олон жилийн өмнө амьд үлдээсэн байхад надад баярлахын оронд өш хонзон санаж ирнэ гэж хэн мэдэхэв?"

Сэүн мөчөөгөө өгөлгүй толгой дохин хажууд зогсох Бэкхёныг түүнрүү түлхснээ

"Өнөөдөр үргэлж хариугаа авахыг хүссэн хүмүүстэйгээ нэг дор цугларах сайхан байна шүү" гэсээр Бэкхёныг үг хэлэх гэхэд нь чанга инээн түүнрүү буу чиглүүлснээ

"Амаа татаад хэлснээр хий." 

Сэүн яг юу төлөвлөөд байгааг мэдэхгүй нь... Ямар ч байсан тэр Бэкхёныг аюултай байдалд оруулахгүйг хичээж байгаа нь нүднээс нь л илт байна! Муу тэнэг амьтан.

"Сэүн чи чинь галзуурчихаа юу?"

Нөгөө өвгөн итгэж ядсан байртай Бэкхёныг хажуудаа зогсоон тамхиа газар шидэн гишгэснээ

"Та хоёр холбоотой ч юм билүү? Би чамд итгэх хүртлээ хөгшрөөгүй юмсан" гэтэл Сэүн ёжтой гэгч нь инээмсэглэн толгой дохьсноо огтхон ч эргэлзэлгүй Бэкхёны зүүн гарлуу буудах нь тэр... Түүний эсрэг бүгд л буугаа чиглүүлэн нөгөө өвгөн чинь Бэкхёны гарнаас татан түших бөгөөд чанга гэгч нь инээн

"Чи ч араатан болждээ?" 

Сэүн бууныхаа үзүүрийг үлээн инээмсэглээд

"Олон жилийн өмнө чи намайг алах хэрэгтэй байж л дээ новш минь. Одоо харин миний ээлж!"




Ga verder met lezen

Dit interesseert je vast

15.8K 404 39
This story was Fan-fiction only!. The some characters were only made by the author. Some events and happenings were fictional and created in mind. Fo...
146K 3.4K 50
When your PR team tells you that we have to date a girl on the UCONN women basketball team and you can't say no to it... At first you don't think too...
31.9K 3.4K 15
Цохилох зүрхнийх нь шалтгаан байх хувь дутсан юм бол ядаж ганцхан санаа алдалтынх нь эзэн нь байх юмсан. Энэ л хангалттай. ~ short story
4.1K 208 16
Энэ бол миний сургууль. Хэн ч надаас булааж авч чадахгүй. Анхаар: Уг зохиол нь 100% уран сэтгэмжээс гарсан зохиомол бүтээл болно. 🔞+18 агуулсан🔞