†DeBoss†

By Vichkanaa

43.3K 3.9K 94

Миний нөхөр үү? Тэр бол чөтгөрийг эзэмдсэн хүн. More

Хэсэг 1
Хэсэг 2
Хэсэг 3
Хэсэг 4
Хэсэг 5
Хэсэг 6
Хэсэг 7
Хэсэг 8
Хэсэг 9
Хэсэг 10
Хэсэг 11
Хэсэг 12
Хэсэг 14
Хэсэг 15
Хэсэг 16
Хэсэг 17
Хэсэг 18
Хэсэг 19
Хэсэг 20
Хэсэг 21
Хэсэг 22 /Төгсгөл/
Хэсэг 23

Хэсэг 13

1.5K 148 2
By Vichkanaa

Би түүний цээжийг бага зэрэг түлхэн ийм нөхцөлд хүртэл нухацтай хандахгүй байгаа түүнд гомдоод ч байх шиг..

"Би үхэх шахлаа У Сэүн" гэтэл тэр хэсэг гайхсан нүдээр харж байснаа хоёр гараа өргөн инээх аядсанаа

"Тэгээд үхээгүй л байна шдээ?"

Ядаж миний талаар жоохон ч гэсэн санаа зовох хэрэгтэй шдээ хувиа хичээсэн амьтан минь! Энэ удаад уурлахгүй өнгөрөөж чадахгүй нь.. уруулаа зуун түүний нүдрүү ширтэнгээ

"Миний үхэх ер нь чамд хамаагүй" гэчихээд түүнийг түлхэн хурдан алхаж эхлэх бөгөөд огтхон ч эргэж харж болохгүй гэсэн командыг өөртөө өгнө. Хөмсөгөө зангидан хурдан гэгч нь алхах миний араас тэр дагаж байгаа гэдэгт мөрийцье!

"Хөөрхөн охин минь алим авах уу?" Гэсээр гудамжинд алим заран суух эмээ надруу гартаа алим барьсаар сунгахад нь өнөөх алмыг аван эргүүлж тойруулан харж байтал Сэүн алимтай гарыг доороос нь цохин алмыг дээш хөөргөснөө гартаа оруулан жуумалзсанаа

"Энэ нэг л үлгэртэй адилхан биш байна уу?" Гэснээ нөгөө эмээгийн лангуун дээр нэг хөлөө тавин өвдгөө тулснаа

"Энийг идэх тэнэг амьтан юу гэж байхав гэж бодож байтал миний эхнэр тэр тэнэг нь байх шивдээ?" Гэснээ нөгөө алимыг газар хүчтэй шидвэл дотроос нь маш олон жижигхэн хадаасууд... Бурхан минь үгүй байлгүйдээ..

Сэүн өөртөө их л бахархалтай инээмсэглэснээ гараа гөвөн

"Чи үхэж ч болох байсан нөхцлөөс би хоёр дох удаагаа аварлаа" гэснээ хоёр хуруугаа гозойлгон инээмсэглэхэд нь дахиад л түүнийг үл тоон алхаж эхэллээ... Харин Сэүн нөгөө эмээгийн учрыг олох гэж байгаа бололтой туслахуудынхаа нэгийг миний хойноос дагуулах нь тэр...

Тэр уулзалтаас хойш бүх зүйл илүү ярвигтай болж эхэлсэн бололтой.. Мафиудын яриад байдаг өнөөх ангын улирал нь эхэлчихсэн байх тиймүү... Тэгтэл Сэүний хамгийн том ан нь түүний төсөөлж байснаас илүү аюултай гэдгийг мэдэж байсан ч өрнөлдөө ороогүй л хэрнээ оршил хэсэгтээ тэр өвгөн намайг алах гэж хоёрдох удаагаа оролдож л байдаг.. Үнэхээр аюултай хүмүүс биш гэжүү?

Араас минь чимээгүй дагах Чанёолруу эргэж хараад

"Зүгээрдээ орхи.. Сэүнд миний үхэх үгүй нь хамаагүй" гэтэл тэр үл ялиг инээмсэглэн толгой сэгсэрснээ

"Тэр чамайг үргэлж хамгаалж явах төлөвлөгөө толгойндоо байлгаж байдаг болохоор түүнд уурлах хэрэггүй дээ!" Гэснээ чихний минь араас цэцэг гаргаж ирэх илбийг үзүүлэн гарт минь атгуулснаа

"Надад итгэ! Чамайг хамгаалах нь түүний бас нэг үүрэг" хэмээн инээмсэглэхэд нь уур бага зэрэг гарч байх шиг.. Чанёол Сэүн хоёр үнэхээр дотно хүмүүс... тэд бие биендээ хэт итгэдэг учраас яг л ах дүүс шиг харагддаг.. Тэр ч бүхий л мөчид бидэнтэй цуг байдаг болохоор бага зэрэг санаа амрах юм..

"Чи л түүний босс болох байсан юм!" Гэтэл тэр ярзайтлаа инээснээ толгой сэгсрэн мөрнөөс минь барьсаар гэрт оруулж ирснээ хөгжим тавин бүжиглэж эхлэх бөгөөд энэ үйлдэл нь намайг тайвшруулах гэсэн бас нэг төлөвлөгөө биз..

Толгойнд минь хэтэрхий их зүйл холилдож байх үед тэр л надад туслах юмдаа..

Энэ үед Сэүн хаалгаар орж ирэх бөгөөд хөгжилтэй нь аргагүй бүжиглэх Чанёолыг харснаа инээх аядсанаа

"Сайн хөгжилдөж байх шивдээ?" Гэтэл Чанёол толгой дохьсоор түүний гарнаас зууран Сэүнийг надруу түлхэх бөгөөд Сэүн ч урд минь ирж зогссоноо гарнаас минь атган

"Ийм мөч олдож л байвал хөгжилдөж байх хэрэгтэй юм шиг байна"

Мэдээж мафи гэдэг үгэнд харьяалагдсан л бол чи дараагын нэг минутанд яг юу болохыг мэдэхгүй. Үргэлж л бэлэн байдалд байх хэрэгтэй... Мэдээж оргилд нь хүртлээ.. Хэрвээ оргилд хүрчихвэл чи юунаас ч санаа зовох хэрэггүй болно. Титэм чиний гарт байхад хэн чамруу ульж чадна гэж?

Сэүн бэлхүүснээс минь тэврэн духаа минийхтэй нийлүүлэн бүжиглэж байснаа халаасанд байх сарнайг харсан бололтой инээмсэглэн

"Гоё зүйл хармаар байна уу?" Гэснээ өнөөх хиймэл сарнайг амандаа зууснаа үсээ хойшлуулан дууны хэмнэлд бэлхүүсээрээ бүжиглэх нь яалт ч үгүй халуухан харагдана.. Одоо хүртэл энэ хүн миний нөхөр гэхэд итгэж чадахгүй нь..

Тэр цамцныхаа дээд талын 3 товчыг тайлахад л түүний цээж бүхэлдээ гарах бөгөөд түүний гэдсэн дээр байх жижиг сорив нь улам л дур булаам харагдана.. Харин Сэүн үүндээ их дургүй.. тэр үргэлж л гараараа өнөөх сорвио намайг харах болгонд л гараараа дарах гэж хичээнэ.. би ч үл ялиг инээмсэглэн хуруун дээрээ удаан гэгч нь үнсээд түүний сорви дээр тавьтал тэр үл ялиг инээмсэглэн сарнай зуусан уруулаараа уруул дээр үнсэж эхлэх бөгөөд бидний дунд байх сарнайн иш улам л үнсэлтийг халуухан болгож байх шиг..

Энэ үед Чанёол одоо хүртэл тэнд байсан бололтой хоолойгоо засан бидэнлүү эгцэлж харснаа

"Бид уулзалтаас хоцрох нь!"

Би гайхсаар Сэүнлүү хартал тэр сарнайгаа авснаа баруун талын чихэн дээр тавьснаа нүдээ ирмэн

"Хэлсэн байхаа? Цаг гарч л байвал хөгжилдөж байя" гэснээ гарнаас минь зуурсаар өрөөндөө орж ирэн надад тохирох хувцасыг хайн зогсоно..

"Аа! Олчихлоо" гэсээр тэр надад маш тод гялалзах цагаан даашинзыг өгөх бөгөөд бидний очих гэж байгаа газар бас л үдэшлэг бололтой! Сэүн өнөөх даашинзыг толгойнд минь угалсаар би ч гараа дээш өргөн зогсож байтал тэр бэлхүүс хавьд нэг зүйл нухна..

"Сэүн! Энд хатгаад байна" гэтэл тэр мэдэж байгаа бололтой инээмсэглэн

"Хэрвээ хэрэг гарвал намайг тарвас гэж хэлэхэд даашинзныхаа энэ утаснаас татаарай"

Ойлгомжтой.. энэ үдэшлэг тийм ч сайхан үдэшлэг бол биш юмшиг байна!

"Тэгвэл яана гэж?" Гэтэл тэр мөрөө хавчин өөрийнхөө зангиаг зүүн толинд харангаа инээмсэглэсээр

"Хэрэг гарахгүй бол ашиглахгүй.. чи мэдээд хэрэггүй" гэснээ хар пиджакаа мөрөн дээрээ тохсоор

"Гэхдээ хэрэг болвол эргэлзэлгүй татаарай" гэснээ намайг зөрөн гарах бөгөөд би ч ямар ч сонголтгүй урт гэгч нь санаа алдан өөрийгөө толинд хальт харвал энэ даашинз тийм ч муу биш л юм!

Ингэсээр бид өнөөх үдэшлэг болох газар ирсэн бололтой хувийн харшны өмнө зогсох бөгөөд дотогш орвол олон танихгүй сэхээтэнгүүд. Тэд гартаа оргилуун дарс барьсаар хоорондоо мэндлэлцэх бөгөөд Сэүн мөрөн дээр зөөлхөн тогшсоноо

"Хөгжилтэй орой болох юм шиг санагдахгүй байна уу?" Хэмээн инээсээр үдэшлэг зохион байгуулж байгаа хүн дээр ирэх бөгөөд тэр залуу нэг л танил байгаад гайхах юм алга.. Энэ залуу түүний том дайсны хамгийн том хамтрагч нь.. Саяхан л мафийн ертөнцөд хөлөө тавьсан ч тэр том татаасын хүчинд одоо тэнгэрт мандчихсан хүн..

Тэр надруу гараа сунган

"Танилцсандаа таатай байна" гэтэл хажуунаас нэг гар орж ирэн түүний гарыг атгах бөгөөд гайхсаар хажуу тийш харвал Бэкхён ч бас энд ирчихсэн бололтой түүний гарыг барин хүчтэй сэгсрэнгээ

"Хөөх? Чи ч улам өнгө орчихож ээ?" Хэмээн уулга алдана.. Тэр залуу дургүй нь хүрж байгаа гэдэг нь илт худлаа инээн түүнээс гараа татаж авснаа

"Өнөөдрийн гол дүр би биш байх бололтой" гэтэл Бэкхён ёжтой гэгч нь инээмсэглэснээ түүний гарт байсан дарсыг аван том гэгч нь балгаснаа

"Өө уучлаарай.. хараад байхад энэ уух юм л аюулгүй юм шиг санагдаж байна!" Гэтэл Сэүн түүний хэлсэн үгийг дэмжин инээх шиг болов.. Энэ нөхцөлд Бэкхён Сэүн хоёрын зорилго нь энэ залуу учир тэд хоорондоо асуудалгүй гэсэн үг байх нь.. Тэд акулын доороос өргөх жижигхэн загасыг агнахыг хүссэн бололтой..

Хаалга хүчтэй онгойх үед бид яриагаа зогсоон хаалгаруу харвал нөгөө алим зардаг эмээ тэргэнцэр дээр суучихсан Сэүний туслах нь түүнийг түрсээр бидний хажууд авчрах бөгөөд Чанёол түүний малгайг авахад л тэр эмээ биш эгч байсныг мэдэх нь тэр.. Сэүн харин үл ялиг инээмсэглэн

"Хөөх! Энэ эмэгтэй чиний олон амрагуудын нэг шиг харагдаж байх чинь вэ?" Гэтэл тэр залуу уураа барихыг хичээж байгаа мэт л уруулаа жимийнэ.. Уур амьсгал улам халуухан болж байх шив?...

Continue Reading

You'll Also Like

106K 5.8K 29
Учирах ёстой хүмүүс заавал учирдаг гэдэгт итгэдэггүй галзуу гэнэн жоохон охин байхдаа би түүнтэй учирсан юм. (ёс бус үг хэллэг + зүйл гарах учир наса...
1.7K 224 13
"Харанхуй ойд тавтай морил төлөөс минь..." ▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зохиомж бөгөөд ямар нэг хуулбарлалт эсвэл орчуулгын зохиол биш болно!▪▪...
33.9K 3.2K 15
[Min Yoongi] "Охин минь, би хэзээ ч чамайг орхихгүй. Үгүй ээ, чи хэзээ ч намайг орхиж чадахгүй. Чи бид хоёр хамт үхэх тавилантай" Хвамины дотроос ий...
1M 39.7K 92
𝗟𝗼𝘃𝗶𝗻𝗴 𝗵𝗲𝗿 𝘄𝗮𝘀 𝗹𝗶𝗸𝗲 𝗽𝗹𝗮𝘆𝗶𝗻𝗴 𝘄𝗶𝘁𝗵 𝗳𝗶𝗿𝗲, 𝗹𝘂𝗰𝗸𝗶𝗹𝘆 𝗳𝗼𝗿 𝗵𝗲𝗿, 𝗔𝗻𝘁𝗮𝗿𝗲𝘀 𝗹𝗼𝘃𝗲 𝗽𝗹𝗮𝘆𝗶𝗻𝗴 𝘄𝗶𝘁𝗵 �...