†DeBoss†

By Vichkanaa

43.3K 3.9K 94

Миний нөхөр үү? Тэр бол чөтгөрийг эзэмдсэн хүн. More

Хэсэг 1
Хэсэг 2
Хэсэг 3
Хэсэг 4
Хэсэг 5
Хэсэг 6
Хэсэг 7
Хэсэг 8
Хэсэг 9
Хэсэг 10
Хэсэг 11
Хэсэг 13
Хэсэг 14
Хэсэг 15
Хэсэг 16
Хэсэг 17
Хэсэг 18
Хэсэг 19
Хэсэг 20
Хэсэг 21
Хэсэг 22 /Төгсгөл/
Хэсэг 23

Хэсэг 12

1.5K 149 2
By Vichkanaa

Бэкхён намайг тэндээс холдуулан бугуйнаас минь зуурсаар нэгэн том хаалганы урд авчрах ба түүнийг нь зөөлхөн түлхвэл маш том буудлагын тусгай өрөө бололтой.. Энэ хэний эзэмшилд байдаг вэ гэдэг нь бас ойлгомжтой.

Саяны болсон зүйлээс болоод нэг хэсэг л толгойноос салахгүй амьсгал давчдаад байгаа юм шиг санагдаад байгаагаа зогсоож чадалгүй цээжин дээрээ гараа тавихыг тэр анзаарсан бололтой ширээн дээр нямбайлан тавьсан бууны хэрэгслээсээ нэгийг нь сонгон надруу сунгаад

"Мафитай хамгийн ойр байдаг хэрнээ буугаар тоглож чадахгүй байна гэдэг чинь тэнэг зүйл биздээ?" хэмээн нэг хөмсөгөө өргөн нүдээрээ бараг л намайг цоо хатгах шиг л харцыг шидлэнэ...

Түүний гарт байх бууг аваад өөртөө итгэлгүй гэгч нь барих эвээ олж ядсаар нүдний минь өмнө байх том байруу чиглүүлсэн ч энэ зүйлийг анх удаа өөрийнхөө гарт ингэж удаан атгаж байгаад ч тэр үү үнэхээр эвгүй санагдана.. Би хэзээ ч энэ зүйлийг хүнлүү чиглүүлж чадахгүй биз!

Сэүн тэгээд л магадгүй миний айдсыг мэддэг болохоор энэ зүйлд намайг оролцуулах дургүй байсан биз.. Тийм байсан хэрнээ хэдхэн өдрийн дотор л бодлоо өөрчилчихсөн гэхээр түүний хүсэж байгаа зүйл юу юунаас илүү чухал гэдэг нь мэдэгдэж байгаа биз..

"За? Чадахгүй юмшиг байна уу?" гэх түүний хүйтэн хөндий хоолой нь бодлуудыг минь хөөн явуулахтай зэрэгцэн тэр ард минь гараад зогсчихсон гарнаас барьснаа дээшлүүлэн бууны гохон дээр хурууг минь аажуухнаар аваачин тавих бөгөөд түүний амьсгал чихэн дээр чангаас чанга мэдэгдэж байгаа нь бас нэгэн санаа зоволт болж байна... Тэр хоёр гарыг минь барин буудах байрлалд засаж өгөх бөгөөд бидний хуруу гохыг бага багаар хойш түлхтэл Бэкхён инээх аядсанаа

"За? Энэ байг харж байна уу? Өөрийнхөө хамгийн ихээр үзэн яддаг хүнээ гээд төсөөлөөд үз" гэснээ нэг гараараа нүдийг минь таглан бод хэмээн шивнэх нь тэр.. Би ч нүдэндээ түүний хэлсэн шиг өөрийн үзэн яддаг байх гэж бодсон хүнээ төсөөлөх гэсэн ч инээдтэй нь надад тийм хүн байдаггүй бололтой.. Би үнэхээр түүхийгээрээ байна тиймүү?

"Надад тийм хүн байхгүй бололтой"

Бэкхён сонссон зүйлдээ итгэж ядсан болтой дуу алдсанаа нүдэн дээр тавьсан гараа удаан гэгч нь холдуулан

"Тэгвэл намайг гэж бод" гэснээ бууны гохыг хурдан гэгч нь дарах бөгөөд буун дуу гарахтай зэрэгцэн өөрийн ухаангүй л биеэ чангалан түүний гарнаас улам чанга атгах нь тэр.. Үнэхээр энэ гэнэтийн зүйлсд дасах болоогүй бололтой.Харин Бэкхён хүний янзыг хэрхэн үзэхийг маш чадварлагаар эзэмшсэн хүн гэдэг нь гарцаагүй! Тэгээд л магадүй тэр энэ хүрээлэлдээ нэр хүндтэйд тооцогддог биз.

"За одоо чиний ээлж" гэсээр Бэкхён надаас холдон хажууд минь байх тухтай гэгч нь буйдан дээрээ хөлөө ачин суух бөгөөд бүх анхааралаа над дээр хандуулж байлаа.. Үе үе өөрлүү нь хачин харах намайг тэр анзаарсан бололтой хоёр хуруугаараа надруу ёслон инээмсэглэнэ.. Харин энэ үед түүний утас зогсоо зайгүй дугарах ба Бэкхён утсаа унтраан ширээн дээрээ тавьснаа надруу үргэлжлүүл хэмээн дохих шиг болов.. Хурдан л энэ төлөвлөгөөг дуусгах юмсан!

Дахиад л хүнд ачаатай тулгарсан ч буцах зам байхгүйгээс хойш буугаа өнөөх байруу чиглүүлэн хурдан дуусгахын тулд огтхон ч эргэлзэлгүй гохоо дарахтайгаа зэрэгцэн нүдээ тас гэгч нь аньтал буун дуу гарах нь тэр.. Бууны чанга дуунаас болж чих дүнгэнэн нүдээ удаанаар арай гэж л нээвэл Бэкхён суудлаасаа босон "Хөөх чи ч төрөлхийн авъяастай юм гээч" хэмээн алгаа ташин надруу инээх нь нүдний буланд харагдаж байлаа.. Энэ мөч бол миний хамгийн азтай мөч бололтой.. Учир нь миний буудсан сум байны яг голд нь оночихсон байх бөгөөд Бэкхён ч үүнд итгэж ядаж байгаа харагдах нь миний хэр азтай байсныг илтгэж байх шиг.

Эцэст нь энэ харанхуй газраас гаран урт гэгч нь амьсгаа автал Бэкхён одоо л утсаа асааж байгаа бололтой дэлгэц нь асмагц л дахин дахин дуудлагын мэдэгдэлүүд ирнэ. Ахх үнэхээр завгүй амьдардаг байхнээ?

"За өнөөдөр миний талаар нэг юм ч гэсэн мэдэж авсан бол би явлаа шүү" гэчихээд юу ч болоогүй юм шиг урд зогсох машинд сууснаа янзыг минь үзэж байгаа мэт цонхоо буулган шилээ доошлуулснаа баяртай гэж байгаа болтой дохихтой зэрэгцэн машин хөдлөх нь тэр.. Үнэхээр тааварлашгүй хүн юмаа.. Бурхан минь!

Хийх ажил дууссан болохоор гэртээ л харихаас өөр сонголт үлдээгүй юм биздээ? Сэүнлүү залгасан ч утас нь унтарчихаж. Нэг том амьсгаа авчихаад амандаа дуу аялсаар гэрлүүгээ удаан гэгч нь алхаж байтал урд нэг том хар шүхэртэй хүмүүс замыг минь хаан зогсох нь тэр. Эхэндээ албаар тэгээгүй байх гэж бодоод тойрох гэсэн ч үнэхээр л тэр хүн надтай асуудал шийдэх гээд байгаа мэт том шүхрээрээ өөрийгөө халхална.. Хойш хоёр ухраад халаасанд үргэлж бэлэн явдаг цацлагаа гартаа чанга атган

"Хөөе замаас холдохгүй юмуу?" гэтэл тэр эхэндээ юу ч дугарахгүй байснаа шүхрээ хажуу тийш шидэн инээмсэглээд

"Аргагүй л Сэүний эхнэр бололтой!" гэхэд нь л түүнийг таних шиг болов. Мафиудын хамгийн том төлөөлөгч болох Сэүний хамгийн ихээр үзэн яддаг өвгөн.. Огиудас хүрмээр юм...

"Надтай ярих асуудал байгаа юму?" гэтэл тэр өвгөн хурдхан гэгч нь толгой сэгсрэн анх уулзаж байсан үеийнх шигээ харц шидлэн уруулаа долоосноо

"Мэдээж. Чамайг өөрийн болгоход юу золиослох талаар бодож байна" гэснээ хэлээ гозолзуулан инээх нь үнэхээр дургүй хүргэмээр.. Буруу л хүнээрээ оролдож байна гэж бодохгүй байгаа л юм байхдаа...

Би ч халаасанд байх цацлагаа барихаа болин хажууд байх ундааны сагсыг шүүрч аваад

"Амиа өг новш минь"

Гэсээр гарт байсан зүйлээ тэдэнлүү шидэн буцаад нөгөө газарлуугаа гүйсээр хаалгыг нь татсан ч онгойсонгүй. Ийш тийш харан зугтах газар хайсан ч ганц л нарийн гудамж нүдэнд тусах нь тэр

"За хэр азтайг чинь харья л даа" гэсээр өөрийгөө зоригжуулан өнөөх нарийн гудамжруу гүйсээр орж ирвэл тэнд битүү цаасан хайрцаг болон өрөөд тавьчихсан тавилгууд.. Эцэст нь тулж ирвэл яалт ч үгүй мухар гудамж бололтой.. Яах талаараа бодон аль болох сандрахгүйг хичээсэн ч чадахгүй нь бололтой. Гартаа өнөөх нүдний цацлагаа барьсаар тэдний хөлийн чимээ ойртоход нь цацахдаа бэлдэн чиглүүлж байтал гэнэт л хар малгай өмсчихсөн залуу гарыг минь дээш сойсноо хананд хүчтэй наах бөгөөд эсэргүүцэл үзүүлэх намайг юу ч болоогүй юм шиг гартаа оруулчихав.. Инээдтэй юм

"Тэгээд чадах юм чинь ердөө л энэ үү!" гэтэл тэр залуу малгайгаа аван газар шидсэнээ уруулыг минь үнсэн хананд хүчтэй наах бөгөөд гарнаас барин өөрийнхөө цамцан доогуур оруулснаа гэдсэн дээрээ тавихад нь л би түүнийг хэн гэдгийг мэдэх шиг болов.. Түүний гэдсэнд байх жижиг сорив!

Сэүний үнсэлтэнд улам мансууран хүмүүст хөөгдөж байснаа ч мартах шиг амьсгаатсаар түүнээс бага зэрэг холдтол хүмүүсийн хөлийн чимээ гаран удалгүй нөгөө өвгөний туслахууд бидэнрүү харан зогсох нь тэр.. Харин Сэүн тэднийг харчихаад үл ялиг ёжтой инээн

"Хүсвэл харж болно хүсэхгүй байвал битгий миний цагаас хумслаарайдаа" гэснээ тэдэнлүү харах харцаа салгалгүй цамцыг минь сөхөх шиг болоход тэд мэдээж холдолгүй яахав..

"Харж байна уу? Чамайг ганцааранг чинь явуулж болохгүй болсон бололтой" гэснээ үг хэлэхийн завдалгүй уруул дээр минь гараа тавин толгой сэгсэрч байснаа ёжтой инээн уруулаа хазаад

"Юун дээр зогслоо?" хэмээн тайван гэгч нь хэлэх нь үнэхээр итгэмээргүй биш гэжүү.. Ийм нөхцөлд хүртэл ийм тайван байгаа чамайг үнэхээр яах ёстой юм болоо?

Continue Reading

You'll Also Like

136K 7.5K 27
"Ороод ир" хэмээн түүнийг ширүүн дуугаар хэлэхэд би толгой дохин хажуугаар нь зөрөн дотогш орлоо. Намайг суух эсэхдээ эргэлзэн зогсож байтал тэр хаал...
856K 19.5K 48
In wich a one night stand turns out to be a lot more than that.
50.7K 3.1K 24
Гу Инми бол V.I.P ахлах сургуулийн сурагчдын зөвлөлийн дарга. Гэвч түүнд маш том нууц бий. Нэг өдөр сургуулийнх нь алдартай playboy түүний нууцыг мэ...
354K 12.9K 60
𝗜𝗡 𝗪𝗛𝗜𝗖𝗛 noura denoire is the first female f1 driver in 𝗗𝗘𝗖𝗔𝗗𝗘𝗦 OR 𝗜𝗡 𝗪𝗛𝗜𝗖𝗛 noura denoire and charle...