Mᴇᴍᴏʀɪᴇs Tᴡᴏ: Bᴏᴏᴍ Bᴏᴏᴍ

By _namigyu

3K 457 29

-Хүмүүс дурсамжаа яагаад тэгж их нандигнадаг юм? Зүрх өвтгөж цээж хоослодог болохоор нь би лав дурсамжийг үзэ... More

1. Тэр.
2. Түүний танилууд.
3. Харц тулгарах үед.
4. И Чан л байж.
5. Алдаа.
06. Хуучирсан ч өвтгөдөггүй дурсамж.
07. Чиний бүх зүйл.
08. Төлөвлөөгүй уулзалт
09. Хулчгар
10. Гэсэн хэдий ч
12. Дурсамж
13. Өөр нэгэн чи.
14. Дурсамж, өвдөлт, хайр
15. Итгэл
16. Холын хүн
17. Түүний үнэр
18. Төгсгөлийн хэсэг "Ердөө өвдөлт"
Яг тийм чи
Ердөө цор ганц

11.Хөгийн бүх зүйлс.

111 19 0
By _namigyu

Олон жилийн өмнө аав биднийг хаяад явах үед би өөр юу ч ийм хөгийн байж хүчрэхгүй гэж боддог байв.

Өөр юу ч ийм хөгийн байхгүй л хэмээн бодсон. Гэтэл харин үгүй байж.

Ээжийгээ алдсан надад үүнээс өөр юу ч ийм хөгийн санагдаагүй...

Урьд нь би хэзээ ч ээжийг надаас яваад өгөх талаар бодож байгаагүй юм. Тэгтэл нэг л өдөр ээж минь надаас үүрд яваад өгсөн. Тэр үед л би ээжтэй хүн дэлхийг атгадаг гэдгийг мэдсэн юм.

Ээжтэй хүнд бүтэн байдаг.

Ээжийн минь оршуулах ёслол болж пууссаны дараа би орь ганцаар үлдсэн гдэгээ гэртээ ирэхдээ л мэдэж билээ.

Ахиад намайг гэртээ ирэхэд зэмлэх хүн байхгүй, ахиад гэртээ ирэхэд минь халуун хоол хийж, хувцсаа угаан зогсох ээж минь байхгүй.

Тэр үед бүрэн утгаараа би шалдаа бууж, шантарч эхэлсэн. Ажилладаг 24 цагийн дэлгүүртээ ажиллахаа больж, хичээлдээ ч явахаа болив.

Амьдрал минь сүйрэхэд ердөө нэгхэн цаг хангалттай байдаг нь дургүй хүрмээр хөгийн юм.

Амьдрал надад нүүр буруулж байхад хэзээ ч намайг орхиогүй тэр нэгэн И Чан байсан юм. Тэр намайг орхилгүй хажууд минь түшсэн, намайг тайтгаруулсан.

Би урьд нь хэн нэгнээс ийм түшигтэй мэдрэмжийг хэзээ ч авч байгаагүй учраас түүнээс хэзээ ч холдмооргүй байна.

"Хатагтай Жу Нанхид гүнээ эмгэнэл илэрхийлье. Тэрээр хамт олондоо эелдэг сайхан ханддаг сайн гэрийн эзэгтэй, ээж байсан тул түүнийг марталгүй үргэлж дурсан санаж явахаа амлаж байна."

Ээж минь яг л урсгал ус шиг нэгэн байсан. Зөөлөн үед зөөлөн, хатуу үед хатуу.

Намайг цор ганц чиглүүлж, юу зөв юу бурууг ойлгуулсан бурхан шиг л хүн.

Ээж минь надтай ийм дотно байгаагүй бол би аль хэдийн шөнийн клуб хэсч, өнөөдрөөрөө амьдардаг нэгэн болох байсан биз. Ээж минь намайг зорилготой болгосон.

______

2020 он тавдугаарр сар. Би ажлаа хийж, дараа жилийн сургалтын төлбөрөө олохын тулд өдөр шөнөгүй зүтгэж байлаа. Эцэст нь надад надаас өөр хэн ч байхгүй. Сүнс минь биенээс маань гадагшлахад махан бие минь л үлдэнэ. Тийм болохоор би ч хичээх ёстой. Ээж минь байхгүй болсон ч би хичээнэ. Заавал алдартай зохиолч болоод өөрийнхөө мөрөөдлийг биелүүлнэ.

Би гэрээс гарах гэхэд Дину намайг татан зогсоолоо. Тэгээд намайг гал тогоонд авчран суулгаад"Хоол идчих. Тэгээд дараа нь инээмсэглээрэй. Гуйж байна. Шаналахыг чинь харах надад хэцүү байна." Дину надруу их л гунигтай харцаар ширтээд ингэж хэлэхэд нь би ядаж түүнийг бодоод хоол идлээ.

"Би ийм зүйлийг мэдэрч байсан."

Түүнийг гэнэт юу яриад байгааг ойлгосонгүй гайхсан харцаар түүнрүү харахад тэр "Хайртай, эрхэм хүнээ алдах мэдрэмжийг би мэднэ ээ. Дургүй хүрч, хорвоо дэлхий хөмөрчих шиг л болдог. Дахиад үүнээс хойш амьдрал байхгүй юм шиг, би амьдрахгүй юм шиг... хичээх ёстой шалтгаан маань алга болсон болохоор би ч бас үхээд өгмөөр ч юм шиг."

Түүнийг аажмаар ярьж эхлэхэд хачин уйлмаар мэдрэмж намайг бүрхэж эхлэв.

"Тэр үедээ би өөртөө амьдрах шалтгаан хайж олох гээд гэрээсээ гарсан. Олдохгүй бол би ахиад амьдрахгүй гэж өөртөө амалчихсан байсан юм. Тэгж яваад чамтай таарсан. Тэгээд л би тэр өдрөөс хойш чамайг өөрийн эрхгүй бодож эхэлсэн. Яагаад чи толгойноос гарч өгөхгүй байгаа юм бол гээд маш их бодсон... гэтэл харин чи миний цоо шинээр амьдрах ёстой шалтгаан таарсан."

"Би-"

"Нами тэгэхээр сонс, ээж чинь чамайг орхисон ч би чамд байгаа гэдгийг битгий мартаарай гэх гэсэн юм. Хэцүү байвал би чамайг тэвэрч өгч чадна. Зүгээр л... чи жаргалтай байвал би ч гэсэн жаргалтай байна гэсэн үг"

Динуг ярьж дууссаны дараа нулимс минь мэдрэлгүй гоожиж урссан даруйд нь би арчхаар гараа явууллаа.

"Одоо хоолоо сайн идээд эрч хүчтэй ажлаа хийгээрэй. Бас чи ганцаараа биш. Бид хамтдаа чиний төлбөрийг төлж болно. Би нэгэнт чамтай байхыг хүссэн болохоор үргэлж хажууд чинь түшиж тулна ойлгов уу?"

Тэр хажууд минь ирж намайг тэврэх үед нулимс минь улам л ихээр гарч эхлэв.

Түүний энгэрт л би нялхарч орхидог, яг л жаахан охин шиг уйлж эхэлдэг. Надад мэдрэгддэг тэр бүх хөгийн зүйлс түүний ганц тэврэлтэнд тайтгарч орхино.

"Хааяа чамд үхмээр санагддаг үе бий юу?"

"Тийм ээ байгаа"

"Тэр үедээ яаж өөрийгөө тайтгаруулдаг вэ?"

"Ммм... миний төлөө гэдэг хүмүүсийн талаар боддог. Тэд надад юу хийж өгсөн билээ. Түүнийх нь хариуд үхнэ гэдэг утгагүй. Сэтгэлийн хариуг сэтгэлээр л өгөх хэрэгтэй."

________

AUTHOR POV

Бонун гартаа хоёр цаас барьсаар хоёр тийш уурлангуй холхиж, байсхийн санаа алдах нь ноцтой асуудал болсон нь тодорхой байлаа.

"2020 оны тавдугаар сарын гучнаас гучин нэгнийг шилжих шөнө Ким Арим машины ослоор нас барлаа. Новш гэж хэн ингэсэн байж болох вэ?" Бонун өнөөх цаасаа уурлан газар шидээд ингэж хэлэхэд Дину бас толгойгоо базлан "Яах аргагүй зохион байгуулалттай хэрэг. Аримын сууж явсан машиныг дайрсан ачааны машин ямар ч дугааргүй, яг камергүй зэлүүд газарт дайрсан нь яах ч аргагүй ноотой. Бас дээрээс нь Аримын унаж явсан машин Жэхёны машин байсан" Дину Бонунд ингэж хэлэхэд тэр хөмсөг зангидах аж.

"Бидэнд маш том гарз учирлаа. Хамгийн том өгөөшөө алдсан, бас дээр нь ахлах сургуулийн найзаа алдлаа. Новш гэж улам ярвигтай болоод байх юм"

Дину ахиад л ингэж хэлэх бол Бонун чимээгүй нэг зургийг анхааралтай ажиглах аж.

"Ёнжүн ойрд үзэгдсэнгүй. Дээр нэг ирэхдээ гар нь цус болчихсон байсан тэр ер нь юу хийгээд яваа юм?"

"Тэр юу хийдгийг би мэднэ. Тэр мах нядлагааны газар ажилладаг юм. Тэгээд-"

"Надад Ёнжүн сэжигтэй санагдаж байна."

Дину гэнэт л итгэлтэй багын найзыг нь сэжиглээд эхэлсэнд дургүйцэн түүнрүү хараад "Энэ чинь арай дэндэнэ ээ тэр чинь миний найз"

Бонун түүний үгэнд толгой сэгсрэн инээмсэглээд "Хэрэгтнийг олмоор байвал хамгийн ойрын хүнээсээ эхэл. Хэнд ч битгий итгэ" тэр ингэж хэлээд Ёнжүний зургийг самбар дээрээ өлгөв.

"Түүнийг мөрдөх хэрэгтэй. Хаашаа явж байна тэр газарт нь дагах хүн тавь. Нэг л сэрэмж алдвал бидний өдийг хүртэл цуглуулсан бүх зүйл сүйрэх гээд байна."

"Ахаа гэхдээ-"

"Одоо ингэж гоншигнох цаг биш. Чи жаахан байхаа больсон. Нөхцөл илүү хурцдаж байхад үүнээс өөр Жиминийг барьж авах арга бидэнд байхгүй. Ингээд явсаар байвал бидний эрхэм хайртай дотны бүх хүмүүсээ бага багаар алдаж эцэст нь өөрөө ч бас дуусах болно ойлгов уу?"

Бонун Динугийн мөрийг базаад дараа нь "Ёнжүн ойрд мах нядлагааны газар ажиллаж байгаа нь үнэн ч тэнд арай өөр төрлийн үйл ажиллагаа явуулдаг бололтой. Тэд бидний багадаа сонсож өссөн шиг хүний наймаа ч хийдэг байх магдлалтай. Яг энэ газарт аваачаад тэгээд төлөвлөөгөөний дагуу охидыг унтуулж дараа нь жинхнээсээ нядалж эхэлдэг. Эрхтнүүдийг нь өндөр үнээр зардаг юм байна. Дину энэ ганцхан хар тамхины томоохон бүлэглэлтэй холбоотой хэрэг биш. Энэ бүхэл бүтэн мафийн бүлэглэл юм байна."

Түүнийг сонссон Дину улам хөмсөг зангидан босоод "Юу ч байсан хамаагүй би таны талд. Та л миний итгэлт ах." гэж хэлээд түүнийг орхин одов.




Continue Reading

You'll Also Like

43.7K 786 12
We all like someone in the movie, that's why you're here. ◍Characters◍ ◌ Katie Mitchell ◌ Eric and Deborahbot ◌ Aaron Mitchell (nothing sexual!) ◌...
240K 6K 52
⎯⎯⎯⎯⎯⎯⎯ જ⁀➴ 𝐅𝐄𝐄𝐋𝐒 𝐋𝐈𝐊𝐄 .ᐟ ❛ & i need you sometimes, we'll be alright. ❜ IN WHICH; kate martin's crush on the basketball photographer is...
673K 33.4K 24
↳ ❝ [ ILLUSION ] ❞ ━ yandere hazbin hotel x fem! reader ━ yandere helluva boss x fem! reader ┕ 𝐈𝐧 𝐰𝐡𝐢𝐜𝐡, a powerful d...
763 149 11
Намайг хажууд чинь үргэлж цуг байсныг битгий мартаач Чиний төлөө бүх зүйлийг хийж өгөхийг хүссэн сэтгэлийг минь битгий мартаач