❤ Час улаан зүрх ❤

By ShureeOXEXO326

39.9K 6.8K 990

Гол дүр нь гэж бодож явсан амьдралынхаа, үзэгдээд өнгөрөх энгийн нэг туслах дүр гэдгээ мэдсэн юм. . . Од мэт... More

Урьдчилсан танилцуулга📜
1. Урилгагүй зочин
2. Томоотой бай!
3. Цуснаас илүүг чамдаа
4. Та энд?
5. Туслах гэж ирсэн
6. Тэнэг хүүхэн
7. Дракула
8. Үнэнтэй нүүр тулахад
9. Жэй
10. Үзэн ядаж байна
11.Юу асуумаар байна?
Дэд бүлэг: Мангасын үүр
✡️Охин том болсон✡️
✡️Ойн гүн дэх бүсгүй✡️
✡️ Шидэт харш ✡️
✡️ Татгалзаж болохгүй гоо үзэсгэлэн ✡️
✡️Чиний хүсэл надад тушаал✡️
✡️ Би бэлэн ✡️
✡️ Хүүхэд бий болсон ✡️
Дэд бүлэг: Төгсгөл хэсэг
12. Насан туршид чинь!

✡️ Тоорын цэцэрлэг ✡️

1.6K 285 51
By ShureeOXEXO326

Шинэ өглөө эхлэхэд Инбинь итгэмээргүй сайхан амарсан байдалтай эрч хүч дүүрэн бослоо. Хааны ордноос хамаагүй өөр загвар хийцтэй харш тул хаана юу байгаа нь ойлгомжгүй.

Бас төрсөн цагаас нь эхлээд л нүдээ нээхтэй зэрэгцэн ордны авхай нар нүүр гарыг угааж өгөх, амыг нь анхилуун үнэрт ургамлаар зайлж угаалгах, хувцсыг нь сольж өгөх зэргээр бүгдийг хийдэг байсан.

Хаан ширээнд суусны дараа ч хөгшин сайдын итгэлт авхай нар нь энэ бүгдийг хийсээр ирсэн шүү дээ. Насан туршдаа бусдын үйлчилгээн дунд амьдарсан Инбиньд танихгүй газарт орь ганцаар сэрэх бас л содон.

Хувцсаа өмсөөд өрөөнөөс гарахад Кай ч бас боссон байх бөгөөд "Өглөөний мэнд" хэмээн сэтгэл татам инээмсэглэлтэй түүнийг угтлаа.

Инбинь бага зэрэг ичингүйрэн "Нөгөө. . . угаалга үйлдэхийг хүсэж байна. . .би хаана очих ёстой вэ? бас давсаг. . . ойлгож байгаа биз дээ?" гэхэд

Кай "Угаалгын болон ариун цэврийн өрөө хэрэгтэй байгаа юм байна тийм үү?" гэж асуухад Инбинь түүн рүү харсангүй зүгээр л толгой дохилоо.

Кай түүнийг дагуулан хонгилын төгсгөлд байгаа ногоон өнгийн хээ угалз болсон хаалганы өмнө ирээд "Энэ бол угаалгын өрөө. Чи цаашдаа энэ өрөөг чөлөөтэй ашиглаж байна. Миний ашигладаг өрөө тусдаа байгаа болохоор санаа зоволтгүй. Өчигдөр харсанчлан харш амьтай. Тиймээс угаалгын өрөөний тавилгууд чамд юуг яаж хийхийг заагаад өгөх байхаа" гэж хэлээд цааш яваад өглөө.

Өрөө рүү ороход өмнө огт харж байгаагүй хийц загвартай зүйлсээр дүүрэн. Заримыг нь бүр юунд ч ашигладаг гэдгийг нь мэдэх аргагүй санагдана. Хамгийн гайхалтай зүйл нь өрөөнд байсан толь байлаа. Маш том, мөн үнэхээр тунгалаг өөгүй тул царай төрх бүх зүйл маш сайн харагдана.

Толийг сонирхон жаахан тольдож байгаа шээс хүрэх мэдрэмжээ дахин мэдрэн хаана шээж болох уу гэсэн асуулттай эргэн тойрноо харна.

Үнэхээр энэ өрөөний юуг ч мэдэхгүй байсан болохоор яахаа мэдэхгүй давсаг хэсэгтээ гараараа дарсаар ийш тийш харж байтал гаднаасаа яг л сандал шиг харагдах, гэвч дотроо тусгай савтай цагаан зүйл өөрөө хүрч ирэн Инбиний хойно зогсов.

. . . .


Усан ороход нь хүртэл өрөөний таазнаас яг л бороо шиг ус асгардаг. Бас усны том саван нь суухад үнэхээр тааламжтай. Өрөөнд байсан өлгүүр болон бусад хөдөлгөөнт тавилга нь Инбинийг яг л жаахан хүүхэд усанд оруулж байгаа мэт үс угаахаас эхлээд бүх зүйл дээр туслаад дээр нь нойтон үсийг нь арчиж өгөн хөвөн зөөлөн цагаан хувцас өмсүүлээд түүнийх нь бүсийг уяж өгөөд гаргалаа.

Инбинь эргэж өрөөндөө орон богцондоо байсан солих хувцсаа өмсөөд доошоо буулаа.

=================

Түүнийг доош бууж ирэхэд Кай дахиад л амттай хоол бэлдчихсэн байх бөгөөд цай болон амттан ч бас түүнд өгөв.

Хамтдаа өглөөний хоолоо идэж дуусахад тэднээс өөр амьд хүнгүй энэ ойд юу хийх талаарх бодол Инбиньд орж ирэв. Бас яавал энэ араатныг өөртөө чин сэтгэлээсээ дурлуулах бол гэдэг асуулт ч эргэлдэж байв.

Хайр дурлалын асуудал дээр ямар ч мэдлэггүй залуухан бүсгүйд бүх зүйл ширүүхэн тулаанаас өөрцгүй хэцүү санагдана.

Инбинийг багахан бодолд дарагдсан байх мөчид, Кай "Яасан бэ? аль хэдийн гэрээ санаад эхлээ юу? энд байх тухгүй байна уу?" гэж асуулаа.

Инбинь хурдхан толгой сэгсрээд "Үгүй дээ, би царайлаг мангасыг өөрийн болгох гэж ирсэн ч тэгэхийн тулд юу хийдэг талаар мэдэхгүй байна" гэхэд

Кай үл ялиг инээмсэглэн "Нууц биш бол хэдэн настай вэ?" гэж асуулаа.

Инбинь "22" гэж шулуухан хариулахад

Кай "22. . .өнөө үед хангалттай томдоо орох нас байна. Одооны охид бүсгүйчүүд 16 хүрээд л хурим хийдэг болсон. Чи 22-той байж хосууд юу хийж болдог талаар юу ч мэддэггүй юм уу?" гэж асуухдаа бага зэрэг жуумалзана.

Инбиний нүд томрон "Б-Би завгүй байсан юм!" гэхэд

Кай "Ммм. . .мэдээж болох л зүйл" гэв.

Инбинь "Чи хэдэн настай юм? бас чамд их туршлага байгаа бололтой" гэхэд

Кай "Хэдэн зуун настай. . . туршлага бол байна аа. Гэвч түр зуурын харилцаа л байсан болохоос биш насан туршийнх байсангүй" гэх шулуухан хариултыг өглөө.

Инбинь "Хэдэн зуу?? тэгчхээд бас насан туршийнх гээд байгаа шүү! чам шиг ийм хэдэн зуун жил амьдардаг хүн олон байдаг гэж бодоо юу? бүгд л чамд түр зуурын харилцаа байна биз дээ? эцсийн эцэст би хүртэл чиний хувьд түр зуурын үзэгдээд өнгөрөх дурсамж л байх болно" гэхэд

Түүний хэдэн зуун жил амьдарсан гэдгийг сонсоод ч хүндээр хүлээж авахгүй байгаа залуухан үзэсгэлэнтэй бүсгүй Кайн сонирхлыг улам ихээр татна. Түүгээр ч зогсохгүй энэ үзэсгэлэнт бүсгүй Прэтус байгаа нь бүр илүү сонирхолтой. . .

Кай нөгөө л хөнгөмсөг инээмсэглэл тодруулсаар "Насан туршийнх байж болно шүү дээ. Би чамайг тийм болгож чадна" гэхэд

Инбинь "Яаж?"

Кай "Түүнийг дараа хэлбэл зүгээр биз дээ? үнэхээр чи бид хоёрын дунд бат бөх харилцаа үүсвэл?"

Инбинь "Тэгье ээ"

Кай "Нэгэнт л чи юу ч мэдэхгүй байгаа юм чинь би чамд хийж болох зүйл санал болгох уу?" гэв.

Инбинь "Тэг л дээ" гэсээр түүн рүү ширтэхэд

Кай "Хүмүүс л айгаад байдаг болохоос миний ой их үзэсгэлэнтэй шүү. Хамтдаа алхахаас эхлэх үү?" гэхэд Инбинь толгой дохилоо.

Тэр харшийн хашаанаас гаран ой дундуур алхсаар сүүлдээ ой мод дээшилж эхлэх нь уулаад өгсөж байгааг илтгэнэ.

Нээх чухал зүйлс биш боловч энгийн яриа өрнүүлэн алхсаар тэд уулын оройд гарч ирлээ. Уул нэлээд өндөр байсан болохоор ч тэр байх орой дээрээс нь ойр хавийн газар нутаг, тосгон зэрэг бүгд ил харагдаж байлаа.

Инбинь "Хөөх үнэхээр сайхан харагдаж байна шүү" гэж уулга алдахад

Кай "Тийм шүү энд зогсох таатай байдаг юм. Би байнга ирдэг" хэмээн инээмсэглэхэд

Инбинь "Энэ үзэсгэлэнтэй байгалийг ширтэх гэж үү?" хэмээн юу ч бодолгүй асуутал

Кай уруулаа мушилзуулан "Амттан хайх гэж, эндээс ой бүхэлдээ харагддаг юм" гэх нь тэр.

Инбинь "Я-Ямар амттан?" гэхэд

Кай "Оройн хоол шиг л. . . за за тэр ч яах вэ. . . би чамд бэлэг авсан" гэсээр торгон алчуурт боосон зүйл түүнд өглөө.

Инбинь нээж үзэн "Энэ чинь???"

Кай "Үзэсгэлэнтэй бүсгүй эр хүний хувцастай байх онцгүй санагдаад л. . . яг одоо өмсөөд үзвэл баярлана шүү" гэх тайлбарыг өглөө.

Инбинь "Ийм хувцас өгөх гэж байгаа бол гэртээ байхдаа өгөхгүй. Би үүнийг чинь хаана солих болж байна" гэж үглэсээр цааш алхаад явчихлаа.

Инбинь Жунинаас нэлээд холдон алхсан ч нааш цааш ,хажуу тийш гээд ийш тийшээ явж байгаа харагдана.

Кай "ЯГ ЮУ ХИЙГЭЭД БАЙГААГ ЧИНЬ АСУУЖ БОЛОХ УУ?" гэж орилоход

Инбинь "ХУВЦСАА СОЛИХ ГЭЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ, НҮДЭНД ЧИНЬ ХАРАГДАХГҮЙ ГАЗАР ОЛОХ ГЭЭД Л. . . ОДОО ЯАЖ БАЙНА. . .БИ ХАРАГДАХГҮЙ БАЙГАА БИЗ ДЭЭ? ЗӨВХӨН ХООЛОЙ МИНЬ Л СОНСОГДОЖ БАЙНА УУ?. . . ЦААШ ЯВАХ ШААРДЛАГАГҮЙ БИЗ ДЭЭ?" гэж орилоход

Кай "ТИЙМ ЭЭ ХАРАГДАХГҮЙ БАЙНА. . . . бараг л. . . ." гэснээ

Инбиньд хандаж хэлж байгаа мэт хэлэх боловч маш зөөлнөөр "Ер нь бол би яг энд зогсож байсан ч тэр доор байгаа тосгоны хүмүүсийг хүртэл тод харж байна л даа" гэж хэлээд доош харснаа эргээд Инбиний байгаа зүг харан тааламжтай инээмсэглэл тодрууллаа.

Хэсэг хугацааны дараа Инбинь буцаж ирэв. Эр хүний хувцастай харахад ч үзэсгэлэнтэй байсан хэдий ч эмэгтэй хувцас өмсөн, үсээ янзалж боогоод хүрээд ирэхэд бүр ч сэтгэл татам үзэсгэлэнтэй харагдана.

Инбинь "Баярлалаа их сайхан юм" гэсээр инээмсэглэхэд Кай ч бас түүнийг харан инээмсэглэнэ.

Кай "Үгүй дээ харин ч би баярламаар санагдаж байна. Ийм гоо үзэсгэлэнг хараагүй удсан байна"

Инбинь "Эрчүүдийн үгс үргэлж нялуун байдаг гэдэг үнэн бололтой"

Кай түүн рүү харан инээмсэглээд "Би нялуун үгсийг харсан бүсгүй бүрдээ хэлээд байдаггүй л дээ" гэж хэлэхэд Инбиний зүрх хүчтэй цохилох шиг болов.

Энэ байдлаа сатааруулан өөрийн өмссөн байгаа шинэхэн хувцсаа таалан доороо эргэлдэн наадахад эмэгтэй хүн гэдгээ дахин мэдрэх шиг л болов. Тэр эр хүний амьдралаар хангалттай удаан амьдарсан. Яах аргагүй нөхцөл хэдий ч бүсгүй хүн бол бүсгүй л хүн шүү дээ. Ганган дэгжин, цэцэг навч болсон хувцсыг нууцхан санагалздаг байсан нь үнэн.

Кай "Эмэгтэй хувцсанд ийм дуртай байж яах гэж эрэгтэй хувцас өмсдөг юм бэ дээ"

Инбинь "Аюулгүй байдаг гэж хэлсэн биз дээ?"

Кай "Одоо юунаас ч айх хэрэггүй болохоор үргэлж хүссэн хувцсаа өмсөж байгаарай. Би чамайг хамгаалж өгье" гэж хэлэхэд Инбинь юм хэлж чадсангүй чимээгүй түүн рүү харна.

Кай "Бууцгаах уу?" Инбинь чимээгүй толгой дохилоо.

================

Тэд уулнаас буух зуур Инбинь эргэн тойрноо ажиглан ой дотор явах багцаатай болох гэж хичээнэ. Онцгой содон мод, хад чулуу байвал түүнийг тогтоон явж байлаа.

Хэнтэй байгаагаа хоромхон зуур мартах төдийд л хэмжээлшгүй эрх чөлөө амар амгалан байдлыг мэдэрнэ. Үргэлж хааны ордонд байдаг түүний амьдралд төрийн хэргээс хол элдэв хурал зөвлөгөөн шийдэх асуудалгүйгээр ингээд тайван алхаж яваа нь амралт мэт л сайхан.

Өөртөө байнга л сануулахгүй бол багахан болгоомж алдахад л Кай гэх дур булаам араатны сэтгэл татам байдалд уусчих гээд байгаагаа мэдэж байсан тул Кай руу харах бүрдээ өөртөө сануулга өгнө.

Түүнтэй ярилцах, хамт алхах сайхан боловч чин үнэнийг мэдэх сэтгэл нь Инбинийг хангалттай ихээр шаналгаж байсанд Кай-с харц буруулах гэж дээш модны оройд байгаа шувуу харж байгаад хөл алдан унах шахав.

Хөл алдахдаа дэргэд байгаа Кайг татан унахад тэд тэврэлдсэн чигтээ уулын уруу өнхөрчихлөө. Дээр доороо орон өнхөрч явсаар замд байх мод тулж ирэхэд Кай хүчлэн өөрийгөө эргүүлээд модыг биеэрээ мөргөн тэд зогсов.

Маш хурдтай ирсэн, нэлээд хүчтэй цохисон болохоор өвдсөн бололтой үл ялиг ярвайхад Инбиний нүд бүлтэлзсээр "З-Зүгээр үү? намайг үнэхээр уучлаарай" гэсээр дээш бослоо.

Кай инээмсэглэн дээш босохдоо "Зүгээр дээ, сүртэй зүйл биш" гэж хэлэхэд түүний хувцас болон үсэнд өвс, шороо наалдсан харагдана.

Инбинь түүний хувцсанд наалдсан өвс шороог гөвж өгөөд нэг алхам түүнд ойртоод үсэнд нь наалдсан өвсийг авах мөчид Кай ямар ч хөдөлгөөнгүй түүн рүү ширтэж байгаатай нүүр тулчихлаа.

Хэтэрхий ойрхон бас хоёр биеэ төөнөх харц тэднийг хэн хэнийг нь дотроос нь шатаачих шиг л болов.

Сэтгэл хөдлөлийг хангалттай гүн мэдэрсэн Инбинь өөрийн жинхэнэ төлөвлөгөө болох Кай-г өөртөө татах төлөвлөгөөндөө оров бололтой аажуухан ойртсоор уруул дээр нь үнсэхэд ганц Кайд төдийгүй Инбиньд өөрт нь хүртэл цээжин дотор нь мянга мянган цэцэгс дэлбээлж байгаа мэт шинэлэг бөгөөд хүчтэй мэдрэмж төрөхөд Инбинь өөрийн мэдэлгүй цааш шунан Кайн хүзүүгээр тэврээд гүнзгийрүүлэн үнсэхэд Кай түүнийг зөөлөн түлхэж өөрөөсөө холдууллаа.

Инбинь нэлээд ичсэн байдалтай "Уучлаарай. . . дургүй байхад чинь-" гэтэл

Кай түүний үгийг таслан "Дургүй байгаа юм биш ээ, эрүүл ухаантай байх гэж хичээж байна. Чи надад яаж нөлөөлж байгаагаа өөрөө ч төсөөлөхгүй байх. Эрүүлээр чамд татагдах хүртлээ дахиж ийм гал халуун зүйл мэдэрмээргүй байна" гэв.

Инбинь "Бие биедээ хүрэхгүй байя гэж үү?" гэж сулхан асуухад

Кай "Тийм ээ, би бэлэн болсон үедээ чамд мэдэгдэх болно" гэж хэлээд түрүүлээд алхчихлаа.

Олон түр зуурын харилцаатай байсан, туршлагатай байсан гэж ярьж байсан хэрнээ үнсэлтийг ингэж гүн гүнзгий хүлээж авна гэж бодоогүй болохоор Инбинь ихэд гайхаж байлаа. Түүний хувьд анхны үнсэлт нь. . .

Инбиньд гайхалтай байсан ч Кайг яагаад тийм хариу хэлснийг огт ойлгосонгүй.

===============

Тэднийг уулаас буун Кай гэр лүү явж байх зуур нэг зүйл Инбиний анхаарлыг ихэд татлаа. Алхаагаа зогсоох мөчид Кай бас зогсов.

Кай "Яасан бэ? явахгүй юм уу?"

Инбинь баруун тийш заан "Тэнд нөгөө цөөрөм байгаа юу?" гэж асуулаа.

Кай "Тийм ээ, ойрхон байгаа" гэхэд

Инбинь "Би энэ ойд зөндөө их алхсан. Тэр цөөрмийн дэргэд л ганцхан тоорын мод байсан. Өөр хаана ч байгаагүй. Гэтэл одоо энэ хавийг хардаа. Зөндөө их тоор ургасан байна. Хамгийн гайхмаар нь. . . . жишээ нь яг энэ урд байгаа мод гэхэд л шал өөр төрлийн мод шүү дээ. Гэтэл яагаад түүний мөчрөөс тоор ургачихсан юм бол? байгалийн хуулиас гажууд юм" гэж асуухад

Кай бага зэрэг хоолойгоо засаад "Эгэл бус эзэн шигээ, энгийн биш ой шүү дээ. Гайхаад байх зүйл огт алга. Зүгээр л нэг тоорын цэцэрлэг байна" гэхэд

Инбинь "Тийм ч юм уу? хөдөлдөг тавилгатай байшин байхад ургах ёсгүй модноосоо ургасан тоор тийм ч гайхмаар зүйл биш байх тэ" гэж хэлээд эргээд алхлаа.

=================

Өдөржин алхсан болохоор Инбинь Кай хоёр шууд л өрөө өрөөндөө орлоо. Кай өөрийнхөө өрөөнд орж ирэн шууд л орон дээрээ унаад өгөв.

Гэтэл түүний орны дэргэд байх ширээний гоёмсог гэрэл угалзран ороосон хээгээ тэнийлгэн Кайн цамцнаас гогодон татав.

Кай "Намайг тайван орхи, би ядарч байна" гэхэд

Ор өөрийгөө дээш үсрэх мэт хөдөлгөн Кайн тухтай хэвтсэн байрлалыг сольж орхилоо.

Кай ууртай босож ирэн "Яав аа? юу хүсээд байгаа юм??" гэхэд

Орны дэргэд байх жижиг шүүгээ шургуулгаа нээхэд Кайн нүүр рүү сарнай дэлбээ цацагдаж орхив.

Кай "Ойлголоо, ойлголоо. . . одоо болно. Прэтустай өнгөрөөсөн өдөр ямар байсан талаар мэдмээр байгаа юм уу?" гэхэд тавилгууд нь яг л тийм гэж хэлэх шиг бүгд дор бүрнээ хөдөлж хариу үзүүлэв.

Кай "Дажгүй ээ, ер нь бол биеэ барих маш хэцүү байсан. Би өөрийгөө маш сайн хянаж байсан боловч биднийг буугаад иртэл цөөрмийн ойролцоох бараг хорь гаран модноос тоор ургасан байсан" гэж хэлэхэд өрөөний тавилгууд хүнээр бол орилохтой л адил бүгд түжгэнэн дуугарч дор бүрнээ хөдөлж эхэллээ.

Кай "Амаа татацгаа! би амармаар байна" гэж хэлээд доош харан хэвтэхэд орны дэргэд байх цайны жижиг ширээ л одоо ч зүгээр болохгүй доороо хөдөлнө.

Кай "Амаа тат Тини! дахиж чимээ гаргах юм бол чамаар гал түлж чадна шүү!" гэхэд цайны жижиг ширээ хөдөлгөөнгүй болон чимээгүй боллоо.

============================

SD-н дараагийн захиалга маань орлоо^^

Continue Reading

You'll Also Like

52M 2.1M 88
The world had gone to hell long ago, taken over by the vampire race. In order to keep some sort of peace in our land, the Vampire Lords made a consec...
6K 118 36
After Evelyn Gilbert, fraternal twin to Elena Gilbert, left to try to wrap her parent's car accident around her head, she comes back home with a secr...
11.3K 556 27
yes it's alice x reader although, i gave u a name cuz maybe i dont like urs. Everything that is written about victoria in this story, is about rachel...
5.3M 226K 44
[Completed] ''I was born in flames and chaos. In one moment, I didn't exist at all. In another, air was tearing through the flesh of my lungs.'' Deep...