❤ Час улаан зүрх ❤

By ShureeOXEXO326

39.9K 6.8K 990

Гол дүр нь гэж бодож явсан амьдралынхаа, үзэгдээд өнгөрөх энгийн нэг туслах дүр гэдгээ мэдсэн юм. . . Од мэт... More

Урьдчилсан танилцуулга📜
1. Урилгагүй зочин
2. Томоотой бай!
3. Цуснаас илүүг чамдаа
4. Та энд?
5. Туслах гэж ирсэн
6. Тэнэг хүүхэн
7. Дракула
8. Үнэнтэй нүүр тулахад
9. Жэй
11.Юу асуумаар байна?
Дэд бүлэг: Мангасын үүр
✡️Охин том болсон✡️
✡️Ойн гүн дэх бүсгүй✡️
✡️ Шидэт харш ✡️
✡️ Тоорын цэцэрлэг ✡️
✡️ Татгалзаж болохгүй гоо үзэсгэлэн ✡️
✡️Чиний хүсэл надад тушаал✡️
✡️ Би бэлэн ✡️
✡️ Хүүхэд бий болсон ✡️
Дэд бүлэг: Төгсгөл хэсэг
12. Насан туршид чинь!

10. Үзэн ядаж байна

1.6K 280 37
By ShureeOXEXO326

Өнөөдөр сайн найзын минь төрсөн өдөр тул охидын үдэшлэгт нэгдээд байгаа минь энэ. Удаан өмсөөгүй гоёлын даашинз, ганган гуталтай үдэшлэгт ирлээ.

Бид нэлээд хэдэн сарын өмнөөс төлөвлөсөн зүйл болохоор өнөөдрийг хэрхэн өнгөрүүлэх хөтөлбөрөө ч гаргасан гэж хэлж болно.

Төрсөн өдрийн үдэшлэг маань өдөр нэлээд эрт эхэлсэн. Эхний зогсоол алжаал тайлах массаж, гоо сайхны үйлчилгээ байсан юм.

Энэ бүхэнд бараг дөрвөн цагийг зарцуулсны дараа өөрсдийн захиалсан тусгай газартаа хоол унд, уух зүйлсээр дайлуулан, мөн өөрсдийн сонгосон DJ-н галзуу эрч хүчтэй аялгуунд найз охидоороо хэнээс ч ичихгүй орилж, үсэрч ёстой л балайг нь авч байна.

Нэлээд удаан ууж наргиж авсан болохоор ер нь л бүгдээрээ нэлээд согтсон байна. Төрсөн өдрийн эзэн бол бараг тасарч яваа гэхэд буруудахгүй. Би ч бас хангалттай их согтсон болохоор жаахан агаар амьсгалах гэсэн дээ зочид буудлын тагтан дээр гарлаа.

50 давхраас төрсөн хот минь гайхалтай үзэсгэлэнтэй харагдана. Хотын үзэмж ширтэх зуураа жижиг гар цүнхнээсээ тамхи, гал гаргаж ирлээ. Энгийн үед огт татдаггүй боловч их хэмжээгээр уусан үедээ яагаад ч юм ганц нэг удаа татаад байдаг юм.

Тамхиа асаан ганц нэг сорсоор ганцаараа жаахан зогсоход манараад байсан толгой минь арай дээр болж байх шиг. Хотын үзэмж ширтэн нүд минь тээр хол алсад хөвнө.

"Сайхан харагдаж байна" гэх эр хүний дуугаар нэлээд хүчтэй цочин хажуу тийм харвал

Жунин?

Гэвч түүний ёжтой гэмээр хүйтэн инээмсэглэл нөгөө залуу юм болов уу? гэсэн бодлыг араас нь төрүүлэв.

"Чи?" гэсээр эргэлзсэн нүдээр түүн рүү ширтэхэд

Тэр байдгаараа жуумалзсаар "Одоо л нэг юм дутуу хагас ялгадаг болоо шив. Төрсөн өдрийн үдэшлэг дээр наргиад л их хөгжилтэй байгаа бололтой" гэсээр яриа эхлэв.

Гэвч түүний яах гэж ирсэн? бас яаж олж ирсэн? яаж энд ороод ирсэн зэрэг нь тэр чигтээ л эргэлзээ бага зэрэг айдас төрүүлнэ.

Энэ залуу чухам надаас юу хүсээд байгаа юм бол? арай Жунинтай андууран энгэр зөрүүлснийг минь ашиглан сүрдүүлэх гэж байгаа юм биш биз дээ?

Иймэрхүү бодол тээн хэсэгтээ л хариу үг дуугарсангүй.

Гэтэл нөгөө залуу нэлээд чанга инээгээд "Чи надаас айгаад байгаа юм уу? өөр залуутай загас наадуулсан гэдгээ нөхөртөө мэдэгдэх байх гээд үү?" хэмээн үнэхээр шоолоод байгаа мэт асуулаа.

Би түүн рүү харан хөмсгөө зангидаад аль болох ширүүнээр "Эргүү амьтан минь хэрвээ тэгэж сүрдүүлэх гэж байгаа бол би ч бас өөр зүйл хэлэх болно. Намайг хүчирхийлсэн гэж! Жунин чи бид хоёрын хэнд нь итгэх бол?" гэхэд

Нөгөө залуу уруулаа мушилзуулсаар "За тайвшир даа, ямар ууртай юм бэ. Тэгээд ч нэг зүйлийг чи мэдэхгүй байх шиг байна. Жунин чамайг надтай унтсан талаар мэдэж байгаа" гэх нь тэр.

"Юу?? хөгийн н*** минь чи аль хэдийн хэлчихсэн хэрэг үү?" хэмээн орилох шахан асуухад

Нөгөө залуу "Чамайг үнэхээр гэнэн итгэмтгий гээд байсан үнэн байжээ. Жунинд тэгтлээ итгэдэг, тэгж их хайрладаг. . . бас өдөр шөнөгүй хамт байдаг байж одоо хүртэл анзаараагүй хэрэг үү?" гэх нь тэр.

"Юуг? би юу анзаарах ёстой байсан гэж?" хэмээн хариу асуухад

"Магадгүй түүний цус сорогч гэдгийг?" гэсээр хөмсгөө өргөлөө.

Би "Мэдрэл муутай амьтан бэ, юугаа дэмийрээд байгаа юм? манай нөхөр зүв зүгээр хүний иддэг бүгдийг идэж, уудаг бүгдийг ууж амьдардаг юм шүү. Галзуу амьтан бэ. Тэгээд ч цус сорогчид урт том аймшигтай соёо байдаг шиг санагдах юм, гэвч манай нөхөрт тэр соёо чинь байхгүй" гэхэд

Нөгөө залуу үнэхээр доогтой инээснээ "Яана дээ хонгор минь. Чи үнэхээр гэнэн байна шүү. Дээд цустай бүх цус сорогчид яг л энгийн хүн шиг хоол унд идэж, хүний уудаг бүх зүйлийг адилхан ууж амталж чадна. Бас хүссэн үедээ соёогоо ил гаргаж, хүсэхгүй бол нууж ч чадна. Иймхэн итгэл найдвараас болж чи үнэхээр түүнд итгэлээ гэж үү? 12 жил хамт байсан биз дээ? энэ бүх хугацаандаа маш их цустай таарч байгаагүй хэрэг үү? Их цусны хажууд Жунин яадаг вэ? Тэр лав л тусалдаггүй байх. Учир нь маш их цус бол түүний хоол шүү дээ" хэмээн галзуу мэт нүд нь гялалзсаар над руу ойртлоо.

Байж боломгүй юм. . .

Цус сорогч оо??

Энэ залуу галзуурчихсан юм уу? эсвэл би юу?

Гэвч. . .

Зам тээврийн осол болсон үе! хоёр машин мөргөлдөж дотор нь байсан 4 5 хүн жинхэнээсээ цусандаа хутгалдсан байсан. Осол болсон газрыг Жунин бид хоёр хамгийн түрүүнд олсон боловч Жунины цуснаас айх өвчнөөс болж бид тэндээс зугтсан шүү дээ.

Тэр их цус харж чаддаггүй!

Гэхдээ цуснаас айх өвчин их бага цус хамаатай гэж үү? Бодоод байхад багахан цусыг Жунин огт тоодоггүй, гэтэл тэр зам тээврийн ослын үед үнэхээр эрүүл бус харагдсан. . .

Итгэмээргүй юм. . .

Арай ч үгүй байлгүй дээ. . .

Дотор минь эргэлзээ төрж байсан ч гэнэт гарч ирсэн нөхрийн минь галзуу хувилбарт итгэх үү? 12 жил ханилсан эр нөхөртөө юу?

Огт эргэлзээгүй гэвэл худал болно. Гэвч яг л эргэлзээгүй мэт түүн рүү хараад "Эргүүтэж байх шив. Нөхөр минь цуснаас айдаг өвчтэй" гэхэд

Нөгөө залуу яг л элэг нь хөших гэж байгаа юм шиг инээсээр "Юүмин чи үнэхээр хөгжилтэй бүсгүй юмаа. Арай чи бас шарсан тахианаас айх өвчтэй юм биш биз дээ? чиний хэлсэн яг л ингэж сонсогдож байна" гэсээр элгээ даран байдгаараа инээнэ.

"Мэдрэл муутай амьтан!" гэж хэлээд эргээд орох гэтэл

"Үдэшлэг дээр ууж байснаас гэртээ очиж үзвэл яаж байна. Жунин Инбинь хоёр жаргалд умбаж байгаа харагдаж байна лээ" гэх өгүүлбэр намайг хөшсөн мэт л зогсоож орхилоо.

Түүний үг нөлөөлсөн гэдгийг аль хэдийн мэдсэн бололтой урд минь ирэн зогсоод "Гэртээ очоод үз, харамсахгүй сайхан үзүүлбэр харна гэдэгт итгэлтэй байна" хэмээн жуумалзлаа.

Би "Огт танихгүй бас эрүүл үгүй нь ч мэдэгдэхгүй чиний үгэнд орох болж байна уу?" гээд хажуугаар нь зөрөх гэтэл

Тэр гараас минь барин зогсоогоод "Жэну гэдэг. Жунины ихэр ах" хэмээн танилцууллаа.

"Тоглоод байна уу?" гэж асуухад

Жэну "Тоглоогүй ээ, царайг минь харж байгаа биз дээ? энэ царай бол үнэн гэдгийг баталгаа. Яг одоо ч гэсэн ялгахад бэрх байгаа биз дээ? Юүмин чи бид хоёр нэг дайсантай, бие биедээ туслах ёстой хүн" гэв.

"Дайсан? хэн билээ?"

Жэну "Пак Инбинь, тэр чиний дайсан шүү дээ. Пак Инбинь байхгүй бол Жунин та хоёрт саад болох хэн ч байхгүй бас насан туршдаа аз жаргалтай амьдрах боломжтой. Миний бодлоор Жунин ч бас чамд муугүй л санагддаг. Магадгүй Пак Инбинь байхгүй болчих юм бол тэр чамайг жинхэнэ эхнэрээ болгож мэдэх юм" хэмээн инээмсэглэлээ.

"Инээдтэй юм, Би Инбиньд дургүй ээ. Энэ нь ч үнэн. Харин чи яагаад дургүй гэж? ойлгомжгүй байна"

Жэну "Би түүнд хайртай байсан юм. Тэр намайг биш дүүг минь сонгохдоо маш том алдаа хийсэн. Одоо би түүнд алдааных нь хариуг барих гэж байна" хэмээн инээмсэглэлээ.

Би "Чиний яриад байгаа бүх галзуу зүйл үнэн гэж бодоё, Жунин цус сорогч, та хоёр ихэр, Инбинь та хоёр ямар нэг харилцаатай байж байгаад тэр Жуниныг сонгосон тэгээд би тэр хүүхнийг нөхрөөсөө холдуулах ёстой гээд л энэ бүхэн үнэн байлаа ч чамд тусах ашиг нь юу юм?"

Жэну "Ухаантай охин шүү. Сайхан асуулт байна. Жунин Инбиньтэй хамт байж чадахаа болих юм бол би Жунинд алдсан нэг чухал зүйлээ буцааж авна. Энэ л миний ашиг"

Би "Яг юуг авах юм?"

Жэну "Түүнийг дараа хэлье. Учир нь яг одоо чамайг надтай хамтрах үгүйг ч мэдэхгүй байж бүхнээ тоочиж чадахгүй" гэсээр мөрөө хавчлаа.

Тэр ч тийм л дээ, гэхдээ надад ч бас баталгаа хэрэгтэй. ..

"Тийм байж, надад ч бас баталгаа хэрэгтэй. Чиний ярьсан энэ олон галзуу зүйлсээс ядаж нэгийг нь ч боловч надад батал" гэхэд

Жэну "Болж байна. Инбинь Жунин хоёрыг жаргалдаа умбаж байгааг баталж болох юм. Яг одоо надтай яв" гэсээр шууд л 50 давхраас үсэрчихлээ.

Галзуураагүй биз дээ? би үхмээргүй байна!

Айсандаа амнаас авиа ч гарч чадахгүй шууд нүдээ аньчихсан. . .

Өөрийгөө үхнэ гэдэгт бат итгэлтэй нүдээ тас аньсаар байж байтал "Бид буучихлаа" гэх Жэнугын дуу сонсогдлоо.

Итгэл муутайхан нүдээ нээж үзвэл үнэхээр гадаа бас газарт зогсож байлаа.

Гайхаж балмагдсандаа дээшээ нэг харан, дараа нь түүн рүү нэг харан "Яаж?" гэх асуултыг л арай хийн тавилаа.

Жэну "Цус сорогч болохоор, чи анзаарсан бол Жунин бид хоёр ихэр гэдгээ хэлсэн. Ихэр юм чинь тэр цус сорогч байхад би ч бас адилхан байна биз дээ?" хэмээн тайлбарлалаа.

Одоо ч итгэмээргүй санагдана.. . . гэвч энэ галзуу зүйлийн дараа түүнийг дагаж явахгүй байж чадсангүй.

=================

Бид манай гэрт ирлээ. Жэнугийн заасан зүг буюу бид шууд л дээш бидний унтлагын өрөө рүү зүглэв.

====================

Анхаар энэхүү хэсэгт бэлгийн харилцааг шууд ил тодоор дүрслээгүй боловч ерөнхийлөн богино дүрслэлүүд оруулсан тул унших үгүйгээ бодож үзээрэй!

====================

Биднийг өрөөний гараа очиход хаалга бага зэрэг нээлттэй байх бөгөөд яг урд минь харагдах Жунин бид хоёрын 8 жил хамтдаа унтсан тэр орон дээр үнэхээр Инбинь Жунин хоёр энгэр зөрүүлж байгааг харлаа.

Тэдний бие бие рүүгээ ширтэж байсан тэр харцнаас болж гадарлаж байсан ч арай ч ингээд улаан цагаандаа гарчихсан орон дээр минь жаргаж байх юм гэж огт санасангүй.

Ямар гээч чөтгөр нь вэ?

Уур, гомдол, цөхрөл олон мэдрэмж холилдон нүдэнд нулимс цийлгэнэж байлаа.

Харсан зүйлдээ итгэж ядан зогсож байтал эрээ цээргүй нөхрийн минь өвөр дээр гиншиж тачаадаж байсан Инбинь "Хайрт минь, хүүхэд. . . .хүүхэд хүсэж байна. Яг одоо" гэж хэлэх нь маш тод сонсогдоно.

Уур минь гал мэт дүрэлзэн шууд орох гэтэл Жэну мөрнөөс татан зогсоолоо.

Тэр "Чшш~ үзүүлбэрээ бүтэн үз л дээ, сонирхолтой байгаа биз дээ?" хэмээн шивнэлээ.

Яг энэ үед Жунин байдгаараа амьсгаадан, тачаадсан бүхчим хоолойгоор "Бидэнд аль хэдийн хоёр хүү бий. Одоо дахиж чамайгаа өвтгөмөөргүй байна" гэсээр Инбиний уруул, хацар, хүзүү гээд л хаа сайгүй таалан үнсэнэ.

Хараал ид гэж. . . . хоёр хүүхэд ээ??

"Хоёр хүүхэд ээ" гэж өөрийн эрхгүй ам алдахад Жэну шууд л амыг минь дарчихлаа.

"Чимээгүй бай л даа" хэмээн сануулав.

Энэ үед Инбинь хөдөлгөөнөө удаашруулан Жунин руу ширтсээр "Гуйж байна, яг одоо жинхэнээсээ хүсэж байна. Чи ч бас үүнийг хүсэж байсан шүү дээ" хэмээн хэлэхэд

Жунин эргэлзэх бололтой юу ч хэлэхгүй хэсэг түүн рүү ширтэж байснаа "Чамайг юу ч гэж хэлсэн татгалзах хэцүү гэдгийг мэднэ биз дээ? гэвч үнэхээр энэ удаад итгэлгүй байна. Чи минь маш их өвдөнө шүү дээ" гэсээр Инбиний үсийг илбэн хэлэхэд

Инбинь түүнийг түлхэн хойш хэвтүүлээд дээрээс нь илүү хурдан увайгүй хөдөлж эхлэх ба Жунины хоёр гарыг барин хөхөн дээрээ тавиад "Гуйж байна, бид бяцхан аз жаргалаа тосож авах цаг болсон" гэж сануулахад

Жунин огцом эргэн түүний доороо оруулаад "Ойлголоо, чинийхээ хүслээр хийе" гэж хэлээд илүү хүчтэй хурдан хөдөлж эхлэхэд үүнээс цааш харах тэнхэлгүй байсан би шууд л хар хурдаараа доош буулаа.

================

Зочдын өрөөнд орон асгартлаа уйлан сууж байтал Жэну дэргэд ирэн "Уур чинь хүрч байгаа биз дээ? чинийх байх ёстой хүүхдийг яг одоо Инбинь авч байна. Бүхэл бүтэн 8 жил хамт амьдарсан байж яагаад одоог хүртэл жирэмсэн болдоггүй гэдгээ ойлгосон биз дээ? Жунин хүсээгүй болохоор тэр. Дээд цустай цус сорогчид бид бусдаас өөр, хүүхдийг бий болгох тусгай эсээ зөвхөн өөрөө хүссэн үедээ л хамтрагчдаа оруулдаг юм. Хүсээгүй бол хэзээ ч хүүхэд бий болохгүй гэсэн үг" хэмээн тайлбарлана.

Би түүний өмнөөс орил ёсөн шидээр хараамаар байгаа ч яг одоо бол амнаас үг гарахгүй байна.

Дэмий л нулимс дүүрэн нүдээр түүн рүү харна.

Жэну "Өрөөнийх нь гадаа биднийг байгааг Жунин үнэхээр мэдээгүй. Учир нь тэр Инбиний нөлөөлөлд бүрэн автсан байгаа. Харин Инбинь бол мэдэж байсан гэдгийг чамд тодотгож хэлмээр байна. Магадгүй чамайг хараад зогсож байгааг мэдсэн болохоор хэргээр хүүхэд гуйсан байх. За за би нэг юмаа баталчихсан шүү. Дараа надтай холбогдмоор бол энэ дугаар руу залгаарай" гэж жижиг цаас үлдээгээд гарч одлоо.

=====================

Хэсэг уйлж суугаад эргээд гарсан. Маргааш болоход би буцаад юу ч болоогүй мэт орох ёстой. . .

Маргааш өглөө нь:

Зүгээр бол, аз жаргалтай төрх гарга гэж өөртөө сануулсаар гэрийнхээ хаалгаар орлоо.

Дээшээ өгсөх гэж байсан ч гал тогоонд юм дуугараад байх шиг байхаар нь яваад ортол Жунин хоол хийж байгаа бололтой.

"Би ирлээ" гэж хэлэхэд

Жунин юу ч болоогүй мэт над руу ширтэн инээмсэглээд "Шартсан эхнэрээ тосож авна гэж бодоод гоймон чанаж байлаа. Гэтэл бодож байснаас дээр байх чинь. . . .үдэшлэг сайхан байсан уу?" хэмээн алхсаар урд минь ирэн уруул дээр зөөлөн үнслээ.

Өчигдөр харсан зүйл минь дотор минь гал асааж байсан ч зүгээр мэт инээмсэглэсээр "Тийм ээ сайхан байсан. Харин чи минь юу хийв дээ?" гэж асуухад

Жунин "Ажил. .. чи байгаагүй болохоор ажлын хэдэн зүйлийг засах юмыг нь засаж цэгцэлж байгаад унтсан" гэв.

Тийм ээ их сайхан ажил байсан байх даа. ..

Би түүнийг туршмаар санагдан хүзүүгээр нь тэврээд "Хайрт минь ганцхан шөнө хол байсан биш чамайгаа маш их саналаа" гэхэд

Жунин инээмсэглэн өөдөөс ширтсээр "Би ч бас" гэх үгийг ичих ч үгүй хэлнэ.

Би "Тэгээд би өчигдөр нэг зүйлийн талаар бодож байлаа" хэмээн уруул дээр нь зөөлөн үнсэхэд

Жунин бага зэрэг жуумалзан "Юуны талаар?" гэж асуув.

Би "Хүүхэд. . . бид хангалттай удаан залуу хос шиг нялуурлаа шүү дээ. Энэ том харшид бяцхан хүүхдийн тоглож гүйх чимээ дутагдаж байна" гээд түүний цээжээр гараа гүйлгэхэд

Жунин гарыг минь атган зогсоогоод "Хүүхдийн талаар бид ярилцсан шүү дээ. Хүүхэдтэй болж болох хангалттай хугацаа бий. Тиймээс би яармааргүй байна. Чамтайгаа хоёулхнаа хоёр биедээ эрхлээд байж байх надад таалагддаг" гэх хуурамч бөгөөд нялуун үгсээр амыг минь таглаж орхилоо.

Би "Гэхдээ хүүхдийн дуу үнэхээр үгүйлэгдэж байна. Нас минь ч явж байна. Би ээж болмоор байна" хэмээн шалахад

Жунин "Ядаж дөч хүрч байж үүний талаар ярилцвал яаж байна" гэхтэй зэрэгцэн

"Санаа зоволтгүй дээ, хүсээд байгаа хүүхдийн чинь дуу удахгүй энэ харш даяар хадах болно" гэх Инбиний дуугаар бид хоёр зэрэг хаалга руу харлаа.

Би "Хүүхдээ?" гэж асуухад

Жунины царай илт хувиран "Пак Инбинь хар өглөөгүүр уучихсан хэрэг үү? юугаа яриад байгаа юм"  хэмээн уурлалаа.

Инбинь жуумалзсаар бидний дэргэд тулж ирээд "Би өөрийгөө жирэмсэн гэдэгт 100% итгэлтэй байна. Хүүхэд минь гарвал та хоёр загалмайлсан аав ээж нь болж өгнө биз дээ? би хүүхдээ танай харшид өсгөмөөр байна" гэх нь тэр.

Жунин "Инбинь!" гэж яг л сануулж байгаа мэт хэлэхэд

Инбинь "Надад та хоёр шиг сайн найз байдаг нь сайн хэрэг шүү" гэснээ Жунины хүзүүн дээр үнсэж орхилоо.

Жунин нэлээд бантсан мэт Инбинийг түлхээд "Үнэхээр жирэмсэн бол баяр хүргэе, бас биеэ бод. . . өрөөндөө очиж амар" гэж хэлээд чанаж байсан гоймон руугаа явлаа.

Хараал ид! Ким Жунин, Пак Инбинь би та хоёрыг үзэн ядаж байна!

===============

Epilogue:

Өнгөрсөн шөнө. . .

Юүмин найзынхаа төрсөн өдөрт явсан тул үүр цайхад л ирнэ хэмээн хэлсэн болохоор Жунин энэ удаад удаан хийгээгүй энгийн хүнийхээ ажлыг хийн бичиг цаастай зууралдан нэлээд удаан суулаа.

Цаг аль хэдийн 1 болж байсан болохоор нуруугаа амраах гэсэндээ унтдаггүй боловч яг л унтах гэж байгаа мэт орондоо орон хэвтлээ.

Мэдээж хэрэг унтдаггүй болохоор зүгээр хэвтээд байх утгагүй тул бизнесийн ном эрүүлэн хэвтэнэ.

Хаалгыг нь зөөлөн тогшиход Жунин хойш эргэн хаалга руу харлаа. Инбинь зогсож байв.

Жунин юм асуусангүй чимээгүй түүн рүү ширтэнэ.

Инбинь ч бас чимээгүй алхсаар түүний дэргэд ирэн суулаа.

Жунин ширтсэн чигтээ "Юу хийж яваа юм?" гэхэд

Инбинь "Нөхөртэйгөө хамт байхад шалтгаан хэрэгтэй гэж үү?"

Жунин гараа сунган Инбиний хацрыг илбээд "Үзэсгэлэнтэй байна" гэж хэлэхэд

Инбинь чимээгүй ширтсээр Жунины хажуугаар орон хэвтэхэд Жунин бага зэрэг гайхсан мэт харагдах ч нөгөө талаар үнэхээр жаргалтай хайр дүүрэн харцаар Инбинь рүү ширтэнэ.

Инбинь ч бас харцаа үл салган Жунин руу ширэх бөгөөд тэдний хэн нь ч үг хэлээгүй боловч яг л харцаараа хоёр биеэ энхрийлэх мэт нандин харагдана.

Энэхүү романтик мөч хэсэг үргэлжлээд Жунин "Миний зөрүүд эхнэр нөхрөө саначихсан хэрэг үү? хэрвээ чи хүсвэл би хэзээ ч хамаагүй чам руу очиход бэлэн гэдгийг чи мэдэх үү?" хэмээн түүн рүү ширтэн хэлэхэд

Инбинь ч бас өөдөөс нь ширтсээр "Тийм ээ мэднэ. Тиймээс л үзэн ядмаар хэдий ч би дэндүү их аз жаргалтай байдаг"

Жунин "Одоо бууж өгөх цаг болсон юм биш үү? миний муухай аашт"

Инбинь "Мэдэхгүй ээ, энэ шөнө үүний талаар яримааргүй байна. Чамайг санасан. Өөр хүүхэнтэй хамт байхыг чинь харах дургүй. Юүминг алчихмаар санагдаж байгаа" гэсээр Жунины уруулыг зөөлөн боловч илүү шуналтай эзэмдэж эхэллээ.

Жунин ч огт эргэлзсэн шинжгүй түүний бэлхүүсээр гараа оруулан энхрийлэн илбэх зуураа уруул нь Инбиний уруулыг хангалттай ихээр таашаан үнсэнэ.

Тэдний үнсэлт улам гүн гүнзгий болж эхлэх тэр мөчид яг л ярилцсан мэт зэрэг хоёр биеийнхээ хувцсыг удаанаар бас тааламжтай тайлж байлаа.

=================

Бүхэл бүтэн 100н жилийн дараа мэдэрч байгаа гал халуухан хайр нь бяцхан зүрхийг бүрэлдүүлээд дуусах тэр мөчид тэдний биесээ ширтэх харц юу юунаас ч илүү халуун дулаан аз жаргалтай харагдана.

Жунин итгэж ядсан байдалтай инээмсэглэсээр "Муухай ааштай хэрнээ хайрыг минь үргэлж хүлээж авах юм" гэсээр Инбиний хэвлий хэсэгт гараа тавихад

Инбинь түүний гаран дээр гараа тавиад "Хүлээж авахгүй байхын аргагүй нандин хайр болохоор л тэр. Чи надаас татгалзаж чаддаггүй гэж хэлдэг ч үнэндээ би л чамаас татгалзаж чаддаггүй" гэхэд

Жунин түүнийг ширтэн инээмсэглэсээр "Би чамд хайртай" гэж хэлэн уруул дээр нь зөөлөн үнслээ.

Инбинь түүн рүү ширтэж байснаа "Мэдэж байгаа бүхнээс илүү" гэж хэлэн харц буруулахад

Жунин түүнийг тэврэн хажуугаар нь хэвтээд "Би ч бас мэдэж байгаа, чиний хайрыг" гэж хэлээд мөрөн дээр нь хөнгөн үнсэв.

Continue Reading

You'll Also Like

935K 24.7K 61
Vivienne didn't believe in vampires until she started to suspect her prince might be one. Which will she sacrifice - humanity or love? ...