!!Бууж Өглөө!! S2 "Хуурамч Үе...

由 heri0514

5.6K 729 32

!!Бууж Өглөө!! бичвэрийнхээ хоёрдугаар бүлгээ бичихээр боллоо. Өмнөх бүлэгт Ду Хаи, И Хисын хоёрын хайрыг хар... 更多

✖1✖
✖2✖
✖3✖
✖4✖
✖6✖
✖7✖
✖8✖
✖9✖
✖10✖
✖11✖
✖12✖
✖13✖
✖14✖
✖15✖
✖16✖
✖17✖
✖18✖
✖19✖

✖5✖

292 46 1
由 heri0514

Өнөөдөр Жисол Жэюүн хоёрын уулзах ёстой өдөр билээ. Харин гадаа үнэхээр их бороо орж байлаа. Гадаа бүрхэг байгаад Жисолын санаа нь бага зэрэг зовжээ. Магадгүй өнөөдөр уулзахаа больсон нь дээр юм болов уу гэж бодоод утсаа гаргаж ирэн Жэюүн рүү зурвас бичих гэсэн ч түүний утасны дугаарыг авалгүй зөвхөн өөрийнхийгөө өгснөө саналаа. Тэгээд санаа алдаад сууж байтал гэнэт утсанд нь зурвас ирэв.

Жэюүнээс ирсэн зурвас байх ажээ. "Өнөөдөр надтай ****** газар уулз" гэх товч бөгөөд нэг л хачин зурвас байх нь үнэхээр хачирхалтай санагдуулав.

Хэдэн цагийн дараа Жисол Жэюүн хоёр өөд өөдөөсөө харан сууцгаах агаад хэн хэнд нь яриа эхлүүлэх эсвэл инээмсэглэх бодол байсангүй.

Жэюүн өнөөдөр нэг л тийм хурц бас нэвтэршгүй харагдах бол Жисол түүнээс санаа зовсондоо нүүр рүү нь ч эгцэлж харж чадахгүй байдалд байв.

"Юу? Та хоёр юу захиалах вэ?" гэсээр нэгэн зөөгч ирээд тэр хоёрын эвгүй байдлыг эвдэн ийн асуух үед

Жэюүн "Би халуун шоколад авна. Харин чи?" гэх үед Жисол Жэюүн рүү хэсэг гайхан харж байгаад

"Би ч бас" гэлээ.

Жисол үүнийг давхцал эсвэл тохиолдол гэж ойлголоо. Учир нь тэр ч бас шоколадтай сүү захиалах гэж байсан хэрэг.

Харин Жэюүнд энэ тухай бодох тэнхэл ердөө ч байхгүй байгаа бололтой харагдана. Нэг л өөр зүйлд санаагаа чилээх шиг.

Жисол ингээд чимээгүй байгаад байж болохгүй гэж санаад "Өнгөрсөн явдалд намайг үнэхээр уучлаарай. Би согтуу байсан бас архи гаргадаг шингэн уулаа гэж бодсон чинь өөрийгөө улам дордуулна гэж бодоогүй юм" гэсээр түүнээс ахин уучлал гуйж эхэллээ.

Жэюүн түүний энэ үгсийг сонсоод удаан биш ч гэсэн хальтхан инээмсэглээд "Зүгээр гэж хэлсэн шүү дээ. Би ч бас тийм байдалд зөндөө олон удаа орж байсан болохоор битгий санаа зов доо" гэв.

Жисол "Ингэхэд чи зүгээр үү? Нэг л баргар харагдаж байна" гэж өнөөх сэдвийг арай өөрчлөх санаатай түүн рүү чиглүүлэн асуухад

Жэюүн "Үнэндээ ар гэрийн зарим нэг асуудал өчигдрөөс эхэлчихсэн юм л даа" гэлээ.

Жисол үүнийг сонсоод "Ямар асуудал гарсан юм? Надад тусалсны чинь хариуд би ч бас тусалж чадах ч юм билүү" хэмээн хэлэхэд Жэюүн Жисол руу хэсэг гөлрөн харав.

Жэюүн Жисолыг харсаар байж байгаад "Нээрээ тийм ч юм уу?" гэж амандаа бөглүү хэлснээ шанаагаа тулаад цонхоор харан уртаас урт гүнзгий амьсгаа гаргав.

Жисол үнэндээ түүнийг гэнэт яагаад байгааг мэдсэнгүй. Тэр жаахан өөр харагдаж байгаад үнэхээр их санаа нь зовжээ.

Жэюүн цонхоор харсан чигээрээ ийн өгүүллээ "Үнэндээ манай аав ээж хоёр намайг хүнтэй суулгах гээд байгаа юм. Гэтэл би чинь дөнгөж 21 настай залуухан хүн шүү дээ. Би эрт гэрлэхийг хүсэхгүй байгаа юм. Гэтэл аав ээж хоёр минь хүчилж байгаад л би үнэхээр бухимдалтай байна"

Жисол эдгээр үгсийг сонсоод хэлэх ч үггүй болов. Өөрийгөө яаж туслах тухай ч мэдэхгүй бодолд автсан юм.

Жэюүн гэнэт түүн рүү огцом хараад "Чи надад тусална гэсэн. Магадгүй чиний тус үүн дээр л надад хэрэг болох байх" гэснээ инээмсэглэж эхлэв. Энэ инээмсэглэл Жисолд яагаад ч юм чөтгөрийн инээмсэглэл шиг санагдаж байлаа. Харин үнэн хэрэгтээ Жэюүний хамгийн гэгээлэг мөн сэтгэл санаа нь амарсан тийм л инээмсэглэл байсан юм.

Жисол хэсэг гацаж байгаад "Өө хөөрхий дөө. Тэгээд чамтай суулгах гээд байгаа тэр хүн чинь яг ямар хүн болоод чи суумааргүй байгаа юм?" гэж асуулаа. Жисол түүнийг ямар далд санаа агуулаад байгааг хэсэг бодож байгаад ухаарчээ.

Жэюүн санаа алдаад "Үнэндээ би тэр залууг хараагүй ээ" гэх нь тэр.

Жисол сая өөрийнхөө сонссон зүйлд итгэсэнгүй. Залуу гэв үү?

"Чи сая залуу авхай гэх гэсэн байлгүй дээ?" гэж Жисол чихээ ухангаа ийн асуухад

Жэюүн "Үгүй ээ. Чи жинхнээсээ сонссон. Надтай суулгах гээд байгаа тэр хүн бол эрэгтэй хүн" гэх нь тэр.

Жисолын нүд орой дээрээ гарч ирээд ам нь ангайж толгой нь тэр чигтээ хоосорчих шиг л болов.

"Э.э.эрэгтэй хүн гэнэ ээ?"

"Тийм ээ эрэгтэй хүн. Тэр нь нэлээд баян айлын хүү гэсэн. Тэр эмэгтэй хүн сонирхдоггүй. Аав ээж хоёр нь түүнийг ижил хүйстэн гэдгийг мэдээд анхандаа уурлаж байсан ч удалгүй хүлээн зөвшөөрсөн гэсэн" гээд толгойгоо барив.

Тэгснээ чангаар хөхрөөд "Байж боломгүй байгаа биз дээ. Би охидуудыг сонирхдог. Гэтэл тэр залууд би таалагдсан юм байх өө. Хөөрхий амьтан надтай гэрлүүлээд өг гээд аав ээж хоёроосоо байнгын гуйгаастай байдаг гэсэн" гээд элгээ тэврэв.

Жисол инээх эсэхээ ч мэдсэнгүй.

Жэюүн түүн рүү харж байгаад "Чи надад тусалж чадах уу? Надад аав ээж хоёрын минь бодлыг өөрчилж өгөх хүн хэрэгтэй байна. Үнэндээ эдгээр үгсийг чамд би яагаад хэлснээ ч өөрийгөө ойлгохгүй нь. Харин чамайг надад тусалж чадна гэдгийг чинь сонсоод би баяртай болчихсон шүү" хэмээн ихэд өөртөө итгэлтэй сууж байлаа. Гэтэл гадаах тэнгэрийн бүүдгэр байдал арилж Жэюүний нүүрэн дээр нар тусаж эхлэв.

"Захиалгаа аваарай" гэсээр тэдний хажууд хоёр аяга халуун шоколад барьсан зөөгч хүрч ирээд тэдний урд шоколадыг тавив.

Жисолд зүгээр л хий хоосон гөлөрч суухаас өөр зүйл үнэндээ бодогдохгүй байлаа.

Жэюүн шоколадаа бага зэрэг балгаад "Гэнэт эвгүй гуйлт гуйсанд уучлаарай. Гэхдээ манай аав ээж хоёр намайг яагаад эрэгтэй хүнтэй гэрлүүлэх гээд байгааг ч би ойлгохгүй байна. Өөрсдөө хангалттай баян байж өөр баян айл л гэх юм бол амиа өгч ч магадгүй тийм л шуналтай хүмүүс" гэсээр санаа алдав.

Жисол "Аав ээж хоёр чинь тэгээд тэр залуугийн талаар сонсчихоод зүгээр байсан хэрэг үү?" гэж асуухад

Жэюүн "Тийм ээ. Би амьдралдаа нэг ч хүнтэй үерхэж үзээгүй. Бараг хэнд ч хайртай болж үзээгүй байх. Миний энэ байдал аав ээж хоёрын минь уурыг хүргэсэн байх л даа. Гэхдээ дээрээс нь тэр залуугийн ар үнэхээр том. Аав ээж хоёрын минь шунал ч бас энд хавчуулаастай байгаа. Мэдэхгүй юм даа. Чи үүн дээр тусалж чадахгүй гэвэл би ойлгоно. Өөр хүнээс...."

"Би зөвшөөрлөө" Жисол Жэюүний сүүлд хэлсэн үгсийг сонсоод өөрийн мэдэлгүй ийн хэлчихэв.

Жисол өөрийгөө гэнэт ийм зүйл хэлнэ гэж бодоогүй юм. Зүгээр л амнаас нь гарчихсан.

Жэюүн Жисол руу хараад баярлаж орхилоо.

"Чамд үнэхээр их баярлалаа. Би үнэхээр яах учраа олохгүй байсан юм. Чамд маш их баярлалаа" гэж чин сэтгэлээсээ хэлэв.

Жисол толгойгоо дохиод урдаа байх халуун шоколадыг нэг амьсгаагаар уугаад "За. Одоо гол асуудал. Би яавал чамд тус болох уу? Би юу хийх ёстой юм?" гэж асуухад

Жэюүн инээснээ "3 сар"

Жисол гайхан "3 сар аа?"

Жэюүн толгойгоо хурдан дохиод "Надтай ердөө 3 сарын л хугацаатай хамт байхад болно. Тэр хугацаанд хоёулаа яг л үерхэж байгаа юм шиг байх хэрэгтэй. Харин аав ээж хоёрт минь тэр нэг хачин бодлыг нь алга болтол ийм л хугацаа хангалттай гэж би бодож байна. Тэр нэг гэй залуугаас намайг холдуулахад хангалттай" гэлээ.

Жисол Жэюүн хоёрын өнөөдрийн уулзалт ингэж дууссан юм.

Жисол гэртээ эргэж ирээд орон дээрээ тэрийн хэвтээд өөрийнхөө хэлсэн үгсийг эхнээс нь бодохдоо "Би зөвшөөрлөө" гэсэн үгс дээр ирээд гацав.

"Би ямар тэнэг юм бэ? Өөр хүнээс гуйж болно гэж хэлэх гэж байхад нь би зөвшөөрлөө байхдаа яадаг юм бэ? Эргэж залгаад больё гээд хэлчдэг юм бил үү? Ёооооё. Яах вэ?" гэж өөрөө өөртэйгөө ярилцаад үстэй толгойгоо зулгааж, дэрээ хүчтэй гэгч нь толгойгоороо мөргөж орхив.

Жисол утсаа гаргаж ирээд Жэюүн рүү зурвас бичих гэсэн ч түүний утсанд түрүүлээд Жэюүнээс зурвас ирчхэв.

"Яг маргаашнаас хоёулаа үерхэж эхэлсэн шүү" гэсэн байв.

Жисол өөрийгөө үнэхээр тэнэг гэдэгт өнөөдөр л итгэж эхлэв. Хүнд ийм их итгэл найдвар өгчхөөд юм эхлээгүй байхад нь буцдаг төрлийн хүн бол Жисол гэж хүртэл өөрөө өөрийгөө хараалаа.

Бас тэр дөнгөж танилцсан бүр хачин байдлаар танилцсан тэр нэг хачин нөхөрт шууд л итгэж туслах гэж байдаг.

"За за. Мэдэхгүй ээ. Юу л болбол болог" гээд утсаа хажуугийнхаа ширээн дээр шидэж орхиод орон дээрээ хэвтэв.

______________________

Удаасан бол үнэхээр уучлаарай. Эмнэлэг гэж явсаар бичих зав байсангүй ээ. Ойлгоорой❤❤❤❤❤
Сэтгэгдэл үлдээвэл баярлана шүү❤❤

繼續閱讀

You'll Also Like

40.6M 1.1M 42
When Arianna marries billionaire Zach Price to save her family, she doesn't expect to fall in love with a man who'd always consider her a second choi...