❤ Час улаан зүрх ❤

By ShureeOXEXO326

39.8K 6.8K 990

Гол дүр нь гэж бодож явсан амьдралынхаа, үзэгдээд өнгөрөх энгийн нэг туслах дүр гэдгээ мэдсэн юм. . . Од мэт... More

Урьдчилсан танилцуулга📜
1. Урилгагүй зочин
2. Томоотой бай!
3. Цуснаас илүүг чамдаа
4. Та энд?
5. Туслах гэж ирсэн
7. Дракула
8. Үнэнтэй нүүр тулахад
9. Жэй
10. Үзэн ядаж байна
11.Юу асуумаар байна?
Дэд бүлэг: Мангасын үүр
✡️Охин том болсон✡️
✡️Ойн гүн дэх бүсгүй✡️
✡️ Шидэт харш ✡️
✡️ Тоорын цэцэрлэг ✡️
✡️ Татгалзаж болохгүй гоо үзэсгэлэн ✡️
✡️Чиний хүсэл надад тушаал✡️
✡️ Би бэлэн ✡️
✡️ Хүүхэд бий болсон ✡️
Дэд бүлэг: Төгсгөл хэсэг
12. Насан туршид чинь!

6. Тэнэг хүүхэн

1.7K 343 85
By ShureeOXEXO326

Жунины томилолт дууссан болохоор тэр жинхэнээсээ ажилдаа огт явахгүй бүтэн өдрийг надтай хамт өнгөрөөж байгаа. Амралт шиг сайхан гурван хоног өнгөрөв. Инбинь өрөөнөөсөө гарахгүй хэвээр байсанд санаа бага зэрэг зовж байсан ч ашгүй өчигдөр орой өрөөнөөсөө гарч ирсэн. Түүний царай хамаагүй эрүүл эрч хүчтэй харагдаж байсан болохоор бүх зүйл зүгээр болсон байх гэж бодож байна.

Өглөө босоод удаагүй байгаа ч өнөөдрийг бид киноны өдөр болгон өнгөрөөхөөр шийдсэн болохоор эргэж орондоо ороод өөрсдийн гараар хийсэн амтат попкорноо идэн жинхэнэ утгаараа тухлан хэвтлээ.

Кинондоо яг сайхан орчихсон байж байтал "Орноосоо босоогүй л гэж битгий хэлээрэй" хэмээн орилсоор Жунины эгч ороод ирлээ.

Жунин "Юу вэ? та энд юу хийж байгаа юм?" гэж гайхсан бололтой асуув.

Сүми эгч орны эрмэг дээр суугаад "Ким хатагтай өнөөдөр хэдэн билээ?" гэж асуухад

Би "20н. . . .Өөө~ яана 20 шүү дээ" хэмээн уулга алдлаа.

Сүми эгч толгой сэгсрэн "Нөхөртэйгөө нялуураад чухал өдрөө хүртэл мартаж орхижээ" хэмээн худлаа уурлаж байгаа дүр үзүүлэн хөмсөг зангидна.

"Яана аа ёстой уучлаарай эгчээ, би гялс хувцсаа өмсөөд-" гэсээр дээш босох гэхэд

Жунин гараас татан суулгаад "Юу вэ? юу болох гээд байгаа юм? бас юун чухал өдөр вэ? эхнэрийг минь тайван орхи" гэхэд

Би тэсэлгүй чанга инээгээд "Хартай залуу минь одоо болно. Сүми эгч бид хоёр аль сарын өмнө төлөвлөсөн байсан юмаа. Өнөөдөр бид охидын өдрийг өнгөрөөнө"

Сүми эгч "Шөнө ч ирэхгүй шүү! битгий залгаад төвөг удаад байгаарай" гэхэд

Жунины нүд томрон "Яагаад? яахаараа шөнө ирдэггүй юм?" хэмээн гайхан асуулаа.

Би Жуниныг сугадан түүнд наалдаад "Уучлаарай хайраа, эрт хэлэх ёстой байсан ч Инбинь манайд ирээд таг мартчихсан байна аа. Эгч бид хоёр маш олон зүйл төлөвлөсөн байгаа. Хотоос гарах болохоор маргааш орой л ирэх байх" гэхэд

Жунин хөнгөн санаа алдаад "Цагийг нь тулгаж хэлэх таалагдахгүй л байна шүү" гэсээр над руу ширтэнэ.

Би түүнийхээ уруул дээр хөнгөн үнсээд "Гуйж байна" гэхэд

Жунин инээмсэглэн толгой сэгсэрсээр "Тэг дээ, дараагийн удаа ийм гэнэтийн зүйл байх ёсгүй шүү" гэв.

Би дахин нэг удаа түүнийгээ үнсээд "Ойлголоо, ойлголоо амлаж байна" гэж хэлээд хувцсаа сольж нүүр амаа будаад Сүми эгчтэй гэрээс гарлаа.

Бидний төлөвлөгөө нэлээд том л доо. Хотоос гарч тусгай амралтын газарт очих гэж байгаа юм.

===================

Сүми эгч бол Жунины төрсөн эгч, аав ээж нь эрт өөд болсон гэсэн болохоор би тэдний талаар ихийг мэдэхгүй харин Сүми эгчийн хувьд бол хамгийн дотно, хамгийн их итгэдэг хүн минь. Надад ямар их сайн гэж бодож байна. Жунин бид хоёр үерхэж эхэлсэн цагаас л манай бэр гэж дууддаг байсан сан. Магадгүй тэр үргэлж тэгж дуудсаар байгаад биелээд бид хоёр гэрлэсэн ч юм билүү.

Миний хувьд найз, эгч, ээж шиг гайхалтай хүн болохоор түүнтэй хааяа нэг хамтдаа хийдэг охидын өдөрт үнэхээр их ач холбогдол өгдөг юм.

Сүми эгч их хөгжилтэй бас галзуу нэгэн бид манайхаас гараад замдаа идэх хүнсний зүйл бэлдээд шууд хотоос гарлаа. Машиныхаа хөгжмийг тултал нь чангалаад хоёулаа дуулж чадахгүй солгой боловч хэнээс ч ичиж зовох юмгүй чанга дуулан явах нь жинхэнэ амралт мэт сайхан санагдана.

Хотоос гаран дөрвөн цаг гаран явж байж төлөвлөсөн газартаа ирлээ. Дээд зэрэглэлийн зочид буудал, бүх төрлийн гоо сайхны үйлчилгээ, саун спа бүх зүйл бий. Амралтын газар болохоор өөр бусад цагийг сайхан өнгөрөөх зүйл ч бий.

Бид төлөвлөж байснаараа Саунд орохоос эхэлсэн юм. Захиалсан өрөөндөө бяцхан ачаагаа үлдээгээд шууд саун руу орлоо.

Гэвч энд VIP буюу зөвхөн нэг нэгээр нь тусдаа үйлчилдэг газар байсан болохоор Саунд суухаас эхлээд гоо сайхны бүх үйлчилгээг ганцаарчилсан тусгай өрөөнд авахаар боллоо. Хоёулаа байвал сайхан боловч нэгэнт ийм үйлчилгээтэй газар болохоор яах ч билээ. Ийнхүү бид хоёр бараг л дөрөв таван цагийн дараа өрөөндөө уулзахаар болоод өөрсдийнхөө хувьд диваажин гэж нэрлэгдсэн гоо сайхны бүрэн үйлчилгээг авахаар зэргэлдээ байх хоёр хаалга руу нэг нэгээрээ орлоо.

Хамгийн эхний зогсоол Саун байсан. . . Саунд ганцаараа чимээгүй суух жаахан уйтгартай л юм. Ойр зуурын зүйл бодоод шал руу гөлөрсөөр сууж байтал хаалга нээгдэн хүн ороод ирлээ.

Дээш хартал Жунин зогсож байх нь тэр.

Би "Хайраа? чи энд юу хийж байгаа юм?" гэж гайхсандаа уулга алдахад

Жунин "Та хоёрыг дагасан юм. Чамтайгаа хамт байх гэж ажилдаа хүртэл явахгүй байхад төрсөн эгчдээ алдаж болохгүй биз дээ?" хэмээн уруулаа мушилзуулсаар өмнө минь ирэхдээ бэлхүүсээрээ ороосон байгаа ганц алчуураа доош унагаав.

Түүн рүү том нүдэлсээр гайхан харах зуураа "Дэггүй амьтан! хүн ороод ирвэл яах болж байна?" гэж ичиж, баярлах хослон инээдээ барьж ядсаар асуухад

Жунин маш тайвнаар мөрөө хавчаад "Ганц хүний үйлчлүүлдэг VIP өрөө биз дээ? хэн ч орж ирэхгүй дээ. Харин бидэнд хангалттай их цаг байна" гэсээр намайг хойш хананд шахан түрэмгий гэх чинь үнсэж эхэллээ.

Угаас ганцхан алчуураар биеэ ороосон байсан болохоор хоромхон зуур л түүний мэдэлд нүцгэрэн үлдэв. . .

==================

Гэнэтхэн бас огт төсөөлөөгүй газар хийсэн хэдий ч хэзээ ч мэдэрч байгаагүй гайхалтай мэдрэмжийг авсан болохоор үнэхээр жаргалтай байна.

Жунины энгэрт наалдан тэврэн суухдаа "Чи ёстой таамаглах аргагүй зүйл хийдэг хүн юмаа. Үнэхээр солиотой байлаа" гэхэд

Жунин духан дээр минь үнсээд "Сайхан байсан уу? өмнө нь хийж байснуудаас ч илүү юу?" гэж асуув.

Жаахан ичмээр байсан ч "Тийм ээ, үнэхээр сайхан байсан. Үнэнийг хэлэхэд танилцсанаас хойш чи үүнийг нэг хэвийн хийх ёстой ажил мэт үргэлж нэг янзаараа бас хурдан дуусгадаг байсан шүү дээ. Ингэж хэлж болохгүй ч гэлээ би чамайг тийм ч чадварлаг бус гэж бодож байлаа. Гэтэл сүүлийн үеийн чиний дэггүй үйлдлүүд бас энэ дуусашгүй жаргал үнэхээр гайхалтай байна. Яг одоо бол би чамд донтоод байгаа" гэж хэлэн уруул дээр нь үнсэх зуураа гараа доош явуулахад

Жунин намайг огцом түлхлээ.

Би гайхсандаа "яасан бэ?" гэхэд

Жунин "Хараал ид! тэр чамайг тоодоггүй юм байна! чадварлаг бусаа?? тэнэг ө*** чи үнэхээр тэнэг юмаа. Ким Жунин чинь бүхнийг чадагч ад чөтгөр л гэсэн үг. Хэдэн мянганы тэртээгээс л түүний өвөрт багтах гэж хааны хатан хүртэл ордноосоо оргож зугтаадаг байсныг мэдэх үү? тэр бол хараал идсэн с*** бурхан л гэсэн үг. Тийм байж чам дээр огт хичээгээгүй юм байна. Чөтгөр аваг!! би шал хэрэггүй зүйлд баясаад яваад байжээ" хэмээн байдгаараа хараасаар шууд л гарах хаалга руу зүглэлээ.

Гайхаж цочирдсон боловч түүний гараас атган зогсоогоод "Ю-Юугаа яриад байгаа юм? уучихсан хэрэг үү?" гэж асуухад

Жунин залхсан царайтай над руу хараад "Чи үнэхээр ийм тэнэг юм уу? эсвэл чамайг тэнэг болтол чинь Ким Жунин өөртөө дурлуулчихсан хэрэг үү? нөхрөө ч танихгүй ийм тэнэг болохоор чинь л Пак Инбинь чамайг маллаад гэрт чинь хамт амьдраад байгаа юм" гэх аймшигт үгийг хэллээ.

Сонссон зүйлдээ итгэж чадахгүй чичирсээр "Ж...Жунин биш юм уу?" гэх асуултыг арай ядан асуухад

Жунин биш ээ.... нөгөө залуу урд минь өвдөглөн суугаад "Үнэнийг хэлээд байхад ч эргэлзсээр байна гэж үү? харалган байна даа. Иймээс л чи амталсан зоог, Инбинь түүний эхнэр байгаа юм. Тэр ядаж л нөхрөө таньдаг" гэснээ хүзүүгээ илэхэд нөгөө том шарх нь нэлээд бүдгэрсэн байгаа ч сорви нь үлдсэн байгааг харлаа.

Тэгэхээр энэ сорвитой залуу өөр хүн хэрэг үү? Жунинд ийм шарх байсан билүү? яагаад толгойд юу ч бодогдохгүй байна аа? . . .

Цочирдсондоо тэнэг хүн шиг гөлрөн сууж байх зуур минь...

Нөгөө залуу " Аан бас нэг зүйл! Тэр мэдрэл муутай хүүхнийг үнэхээр Жунины эгч гэж итгээд байгаа юм уу? би чиний оронд байсан бол энэ хөгийн газар хийцгүй суухаасаа өмнө гэртээ очиж нөхрөө шалгаж үзэх байсан" гэж хэлээд гараад явчихлаа.

Юу болоод байна аа? Яагаад тэр биш гэж? Жунинаас ялгаатай юу ч олж харахгүй байхад яагаад тэр биш гэж??

Нүдэнд нулимс цийлгэнэсээр нүүрээ гараараа дарлаа. . .

===============

Epilogue:

Инбиний өрөөний хаалгыг тогшиход "За" хэмээн зөвшөөрөл өгөхтэй зэрэгцэн Жунин хослол өмссөн орж ирлээ.

Жунин "Зочид аль хэдийн ирчихсэн, бас өнөөдөр Бэкхён сүйт бүсгүйгээ танилцуулна гэсэн" хэмээн сануулах мэт хэлэхэд

Инбинь "Чамаас ялгаатай нь би аль хэдийн танилцчихсан. Харин эхнэр чинь үнэхээр ирэхгүй гэдэгт итгэлтэй байна уу? өөр газарт биш гэртээ цэнгүүн хийж болж байгаа юм уу?" гэж лавлан асуулаа.

Жунин "Тийм ээ ирэхгүй, Энэ бол чухал цэнгүүн маш эрт төлөвлөгдсөн. Тиймээс аль сарын өмнөөс бэлтгэл хийсэн. Цэнгүүн гэрт болох ёстой. Өөр газарт хийвэл бусад гэр бүлүүд элдвийг сэтгэж эхлэх болно. Нэг ч сул талаа харуулж болохгүй" хэмээн илүү шийдэмгий төрхтэй хэллээ.

Инбинь үл ялиг инээмсэглээд "Чамайг хийх ёстой зүйлээ хийж байгааг хараагүй удсан байна" гэхэд

Жунин "Хурдан хувцсаа соль, Петерийн гэр бүлд эмгэнэлт явдал гарсан шүү. Тиймээс гашуудлын хувцас өмсөөрэй. Бусад гэр бүлүүд ч бас хүндлэл үзүүлнэ"

Инбинь хувцас сольдог хаалтны цаана орон "Хөгшин Петер үхсэн гэсэн үү?"

Жунин "Тийм"

Инбинь "Дөнгөж одоо л уу? тэр хөгшин чөтгөрийн би аль эрт үхсэн байх гэж найдаж байсан юмсан" гэсээр хаалтын цаанаас гарч ирэхэд

Жунин "Хэлсэн зүйлийг минь сонсоогүй хэрэг үү? Гашуудлын хувцас? тэр үхчихсэн! бүх гэр бүлүүд хүндэтгэл үзүүлж байгаа. Энэ цэнгүүн дээр. . ." гэж хэлэхэд

Инбинь юу ч болоогүй мэт дээгүүр харан "Өмсчихсөн л байгаа биз дээ? бүр хар өнгөтэй байгааг нь харахгүй байгаа хэрэг үү? энэ бол аймшигтай гашуудаж байгаагийн шинж" гэхэд

Жунин толгой сэгсрэн жуумалзсаар "Ямар халуухан гашуудал вэ?" гэхэд

Инбинь "Зүгээр дээ, хөгшин Петерт таалагдах байсан. Эрүү өвдөг нь нийлсэн хөгшин өвгөн хэрнээ үргэлж өгзөг рүү минь ширтдэг байсан юм" гэж хэлэн хажуугаар нь зөрөхөд

Жунин түүний араас очин бэлхүүсээр нь тэврээд "Хөшин чөтгөр үхсэн нь болж дээ, үгүй бол би илүү их тамлаж алах байлаа. Эхнэр рүү минь ширтсэний төлөө" хэмээн инээмсэглэхэд

Инбинь бага зэрэг инээмсэглэсэн боловч эргээд төв царай гаргаад "Больж үз Ким Жунин! сэтгэл хөдлөхгүй байна" гэж хэлээд түүнийг өөрөөсөө түлхлээ.

Жунин "Худалч" гэхтэй зэрэгцэн

Инбинь "Бэкхён ирж байх шиг байна" гэв.

Жунин "Тийм бололтой, танил үнэр байна" гэж хэлээд тэд доош буулаа.

Гэрийн өрөө бүрд оргилуун дарс барьсан олон зочид ярилцаж байх бөгөөд Инбинь Жунин хоёрыг доош буухад бүгд мэнд мэдэн толгой бөхийнө. Тэд ч хальт мэндлэн явсаар харшийн үүдээр гарахад үнэхээр л Бэкхён сүйт бүсгүйтэйгээ машинаас бууж ирж байв.

Тэдэн рүү алхаж ирэх Бэкхён болон түүний сүйт бүсгүй. Сүйт бүсгүй нь урт бариу ханцуйтай бие барьсан урт нарийхан хар даашинзтай байв.

Харин Бэкхён тэс өөр хувцасласан байлаа.

Жунин хөнгөн санаа алдаад "Гашуудлын хувцастай ир гэж би түүнд ч бас хэлсэн!" гэсээр Бэкхён руу заахад

Инбинь бага зэрэг жуумалзан "Сайхан л харагдаж байна шүү дээ"

Жунин "Гашуудах тал дээр тэр чамайг дуурайсан бололтой" гэсээр толгой сэгсрэхэд

Инбинь "Зөрүүд байсан нь ганц би биш байхаа" гэх хариултаар Жуниныг инээмсэглүүлээд амжив.

Төд удалгүй Бэкхён тэдний өмнө ирэн зогсоод "Сайн уу? өвөө эмээ" хэмээн инээмсэглэлээ.

Continue Reading

You'll Also Like

2.3M 84.7K 48
"What are you doing here?" I gulped at the hoarse voice. Instead of replying, I stared at Maria's corpse lying on the floor. "You smell so sweet." I...
763K 20.2K 64
What happens when you're sold to a pureblood vampire? ~ Brittany, a fifteen year old girl is sold to a pureblood vampire Prince. Purebloods are consi...
4.8M 287K 101
In this life, a human without the money to pay for their own life is worth nothing. Take those humans in as property, breed them, and you'll end up l...
1.4M 46.8K 89
"You are a long way from home, little wolf." "Stay back, I am not afraid of you." "Oh but you should be wolf, I can be your worst nightmare." He took...