❤ Час улаан зүрх ❤

By ShureeOXEXO326

39.8K 6.8K 990

Гол дүр нь гэж бодож явсан амьдралынхаа, үзэгдээд өнгөрөх энгийн нэг туслах дүр гэдгээ мэдсэн юм. . . Од мэт... More

Урьдчилсан танилцуулга📜
1. Урилгагүй зочин
2. Томоотой бай!
3. Цуснаас илүүг чамдаа
5. Туслах гэж ирсэн
6. Тэнэг хүүхэн
7. Дракула
8. Үнэнтэй нүүр тулахад
9. Жэй
10. Үзэн ядаж байна
11.Юу асуумаар байна?
Дэд бүлэг: Мангасын үүр
✡️Охин том болсон✡️
✡️Ойн гүн дэх бүсгүй✡️
✡️ Шидэт харш ✡️
✡️ Тоорын цэцэрлэг ✡️
✡️ Татгалзаж болохгүй гоо үзэсгэлэн ✡️
✡️Чиний хүсэл надад тушаал✡️
✡️ Би бэлэн ✡️
✡️ Хүүхэд бий болсон ✡️
Дэд бүлэг: Төгсгөл хэсэг
12. Насан туршид чинь!

4. Та энд?

1.6K 318 47
By ShureeOXEXO326

Өглөөний цайгаа бэлдэх гээд доош бууж байтал хэн нэгний ярих чимээ бүдэг бадаг сонсогдоно. Ийм эрт хэн байдаг билээ? гэж бодон гайхахдаа чимээ гарч байгаа зүгт буюу гарах хаалганы зүг аажим алхлаа.

Ойртох тусам хоолой тод сонсогдон, эцэст нь энэ Инбинь болохыг мэдэв. Гэвч тэр хэн нэгэнтэй ярилцаад байх шиг. . .

Түүн дээр зочин ирсэн юм байхдаа гэж бодон үүдний өрөөнд очиход гэрийн хаалга нээлттэй байх бөгөөд Инбинь цааш харчихсан хэн нэгэнтэй юм ярин явган суух боловч ярьж байгаа хүн нь харагдсангүй.

Гайхахдаа түүний ард очин зогсоход 3 эсвэл 4 настай байх гэмээр жаахан охин зогсож байв. Тэр охин яг хүүхэлдэй шиг. Дэндүү хөөрхөн гэвч нүдний харц, царайны төрх байдал нь цаанаа л нэг тайван том хүн шиг л намбалаг харагдана.

Намайг Инбиний ард ирэн зогсоход нөгөө охин юм ярихаа болин таг чимээгүй болсноо над руу цоо ширтэнэ.

Охиныг тэгж хараад байсан болохоор Инбинь ч бас эргэж харав.

Би бага зэрэг бантсандаа "Өглөөний мэнд, чамайг ганцаараа яриад байгаа юм шиг харагдаад байхаар нь гайхаад иртэл жаахан охин байж" хэмээн тайлбарлаад муухан инээмсэглэхэд

Нөгөө охин над руу айхтар ширүүн харж байснаа "Үхэх ёстой байсан хүмүүс амьд явж байхаар ямар замбараагүй гээч уур хүрээд байдаг юм" хэмээх төсөөлөөгүй хачин үгсийг хэлэн ширэв татав.

Ийм жаахан охиноос ийм хурц үг сонссондоо ч тэр үү сэтгэл сэрт хийн нэг л сонин болчихлоо.

Жаахан охин бид хоёрын дунд бий болсон эвгүй байдлыг Инбинь эвдэж "Та гадаа ярилцмаар байна уу? эсвэл дотор уу?" гэж хачин гэмээр хүндэтгэлтэй асуулаа.

Инбинийг ийм ёс жудагтай, тайван дөлгөөн байгааг анх удаа л харж байна. Сая анзаарсан хэдий ч түүний өмссөн хувцас хүртэл элдэв сонин загвар, биеэ гаргасан ил задгай байдалгүй маш энгийн хоолойтой цагаан нэхмэл цамц болон түүний гадуур өмссөн өргөн мөртэй хар даашинз байгааг харсан юм.

Нөгөө жаахан охин яг л язгуур дээд угсаатай дээдэс мэт харц дээгүүр, бүгдийг үл тоосон эрхэмсэг байдалтай алхсаар гэрт орж ирэв.

Түүнийг орж ирэхэд Инбинь хаалга хаагаад гадуураа өмсөж байсан хар өнгийн пальтог нь тайлан өлгүүрт өлгөв.

Инбинь "Өглөөний цай уунгаа ярилцвал яаж байна?" гэсээр гал тогооны өрөө байдаг зүг рүү заахад

Охин "Мэдээж" гэж хэлээд түрүүлээд алхав.

Энэ бүхнийг ойлгохгүй гайхсан байдалтай харж зогсох над руу Инбинь сая л нэг тогтоож харснаа "Хэрэггүй үед байнга идүүлэх гээд байдаг өглөөний цай чинь одоо л хэрэг болоод байна. Чи бидэнд бэлдээд өгч болох уу?" хэмээн ёжтой гэмээр үгтэй боловч хамаагүй даруухан байдалтай асуусан юм.

Би "З-За тэгье ээ, х...хамаатны чинь дүү юм уу?" гэх болхи асуултыг тавихад

Инбинь яг л сонсоогүй мэт хажуугаар зөрөөд нөгөө охины араас явчихлаа.

Намайг гал тогооны өрөөнд ороход Инбинь тэр охинтой ямар нэг зүйл ярьж байснаа намайг харах төдийд нөгөө охин дахиад л чимээгүй болчихлоо.

Мэдээж хэрэгтэй танихгүй хүний дэргэд яриад байхад тохиромжгүй зүйл байж болох ч гэсэн яг ингээд юу ч ярихгүй чимээгүй болчих нь жаахан эвгүй юмаа.

Тэдний ярианд саад болохгүй гэдгээ илэрхийлэн цааш харж чихэвчээ зүүгээр хөргөгчөөс өглөөний хоол бэлтгэх зүйлсээ гаргаж ирнэ.

Гэвч чихэвчид минь дуу яваагүй. . .

Би зүгээр л энэ эвгүй байдлаас өөрийгөө жаахан тусгаарлах гэсэн юм.

Төд удалгүй надад ямар ч хамааралгүй, ер нь сонсоод ч учир зүйг нь ойлгохгүй сонин зүйлс тэд ярилцаж эхлэв. Жаахан хүүхэд болохоор ийм хачин зүйлс яриад байгаа юм байх даа гэсэн бодол л хальт төрнө.

Гэтэл "Та энд?..." хэмээн уулга алдах Жунины хоолой сонсогдоход чихэвч зүүсэн гэдгээ ч мартан эргээд харчихлаа.

Жунины төрх өдөр бүр байдаг шигээ хэвийн байгаа мэт боловч сайн ажиглах юм бол нэг тайлбарлах боломжгүй сэтгэл хөдлөлийг агуулсан мэт харагдана.

Жунины асуултад сая нэг хариу өгөх нөгөө охин "Жинхэнэ эзэгтэй ирэхгүй л бол энэ харшийн хаалгаар хөл тавьж болохгүй юмаа. Ажилгүй хүүхнүүд ихсэж дээ" хэмээн яг л хөгшин хүн шиг шүүрс алдана.

Жунин хөнгөн санаа алдаад ширээний ард суухдаа "Инбинь л таныг харж чадна шүү дээ. Бусад нь хүссэн ч боломжгүй байсан" гэхэд

Нөгөө охин Жунин руу ширтсээр "Хэдийг хүртэл үймээн самуун тарих гэсэн хүн бэ? чиний энэ амьдралаас Инбинь хүртэл залхсан байхад яагаад дуусгаж болохгүй гэж?" хэмээн шийдэмгий гэх чинь асуув.

Гэтэл Жунины тайван байсан төрх илүү шийдэмгий бага зэрэг хүйтэн ч гэмээр юм уу, ер нь жаахан сүрдмээр болж ирээд "Би хэлсэн байхаа? хийж чадах бүхнээ эцсээ хүртэл хийх болно гэж. Үймээн самуун тарьсан гэнэ ээ? та нарын шударга бусаар хувааж өгсөн зүйлийг би зарим нэгэнтэй нь хуваалцаж багаа төдий" гэж хэлээд инээмсэглэлээ.

Гэтэл нөгөө охин ширээн дээр тас хийтэл гараараа чанга цохисноо "Тэд өөрсдийн хийсэн үйлийн үрийг эдэлж байгаа юм!! чам шиг дорд амьтдын оролцох зүйл биш!!" хэмээн орилох нь тэр.

Эсрэг тэсрэг гэмээр энэ хачин үйл явдалд би гайхсандаа тэдэн рүү гөлрөхөөс өөрийг хийж чадсангүй.

Жунин "Тийм л дорд нэгэн байсан юм бол яах гэж өдийг хүртэл хүлээн зөвшөөрсөн юм? Таныг энд ирсэн шалтгааныг чинь мэдэхгүй ч үлдсэн амьдралдаа дахин уулзахгүй байвал сайн байна" гэж хэлээд дээш бослоо.

Жуниныг өрөөнөөс гарахаар алхах мөчид "Залгамжлагчаа сонго! Ядаж л чамаас асуудал багатай нэгэнд эрх мэдэл очих хэрэгтэй" хэмээн охин яг л зандарч байгаа мэт өндөр өнгөөр хэллээ.

Жунин явж байсан газартаа хөдөлгөөнгүй зогсон хэлсэн үгийг нь сонссон боловч яг л сонсоогүй мэт юу ч хэлэхгүй гараад явчихлаа.

Ийм эвгүй нөхцөл байдал хамгийн хэрэггүй гадны хүн болох би ёстой л хаашаа явж яахаа мэдэхгүй зогссоор үлдлээ.

Гэтэл нөгөө охин ширээнээс босоод "Хоол идэх хүсэлгүй болчихлоо, би явлаа" гэж хэлээд хаалга руу алхав.

Инбинь "Би таныг үдэж өгье" гээд араас нь алхтал охин өрөөнөөс яг гарах гэж байснаа Инбинь рүү эргэж харан зогсоод

"Энэ удаад би Кай-тай уулзах гэж ирээгүй. . . Миний энд байгаа шалтгаан бол чи" гэж хэлээд яг л өрөвдөж, эсвэл гуниглаж байгаа мэт гүн бөгөөд хачирхалтай харцаар Инбинь рүү ширтсээр гараа түүн рүү сунгав.

Инбинь доош суун "Би мэдэж байгаа" гэж зөөлөн хэлэхэд

Охин уртаар санаа алдсанаа Инбиний хацрыг илбэн "Яасан ч хэцүү хувь тавилан бэ дээ, чамайг ойлгож, бас чиний өмнөөс шаналж байна" гээд цааш эргэх гэснээ над руу хөмсөг зангидан муухай харав.

Би энэ охинд гэм хийчихсэн биш дээ, яагаад ингэж намайг үзэн ядаад байгаа юм бол?

Охин над руу ширтэж байснаа "Хойд насандаа ч нүгэл нь дуусахгүй яана даа" хэмээн шүүрс алдсанаа гараад явчихлаа.

Энэ бүх хачин үйл явдлын дараа жаахан гомдмоор ч юм шиг, бас нөгөө талаас гэвэл яагаад? юу болоод байна? шалгаан нь? гэх зэрэг олон янзын асуултууд орж ирнэ.

Юун өглөөний цай бэлтгэх, сэтгэл санаа таагүй болчихсон, дээрээс нь Жунин маш сонин байдалтай буцаад явсан болохоор шууд л өрөө рүүгээ явлаа.

Ядаж түүнтэй ярилцсан нь дээр байх.

================

Унтлагынхаа өрөөнд орж ирэхэд Жунин юм бодож байгаа бололтой цонх руу ширтсээр чимээгүй сууна.

"Жунин?" гэж дуудсан ч тэр хариу хэлсэнгүй.

Түүний дэргэд очин "Чи зүгээр үү?" гээд мөрөн дээр нь гараа тавихад л цочсон бололтой над руу огцом харлаа.

Би асуултаа давтан "Зүгээр үү? наад царай чинь нэг л хачин байна. Саяын хүүхэд хэн бэ? яагаад тийм сонин зүйлс яриад байсан юм? Инбинь та хоёр хоёулаа л та та гээд хүндлээд байсан" гэж асуухад

Жунин инээмсэглэн "Сэтгэцийн өвчтэй дүү минь байгаа юмаа. Жаахан хүүхэд боловч хүнд өвдсөн бас өөрийгөө ид шидтэй хатан гэж боддог болохоор бид түүнд нь тааруулж хүндэтгэлтэй харьцдаг юм. Чи минь айчихсан уу? зүгээр дээ тэр чинь энгийн л нэг жаахан хүүхэд" гэж хэлээд намайг энгэртээ тэвэрлээ.

Тийм дээ. . . тийм л байж таараа. . .

Түүнийхээ хэлсэн үгэнд тайвшран гүнзгий амьсгаа аваад энгэрт нь наалдахад Жунин яг л намайг тайвшруулах мэт үсийг минь илбэж бас удаан ярилцаагүй энгийн боловч амттай яриагаа өрнүүлэн хэсэгхэн зуур ертөнцөөс тасарсан мэт л сайхан байлаа.

===================

Өнөөдөр яагаад ч юм Жунин надаас алхам ч холдсонгүй. Гэртээ байгаа үедээ ихэвчлэн ийм байдаг боловч Инбинийг ирснээс хойш Жунин бид хоёр бараг л ингэж нялуурч чадаагүй. Ер нь нялуурах ч завгүй Инбиний хийсэн гаж сонин үйлдэлд гайхсаар л өдөр хоногийг үдсэн байна.

Харин өнөөдөр бол яг л гэртээ хоёулхнаа байгаа мэт түүний халамж дүүрэн романтик үйлдлүүд, халуун дулаан яриа, дэггүй үгс тоглоом шоглоом гээд л аз жаргал дүүрэн өдрийг өнгөрөөлөө.

Бүтэн өдөржин гэртээ байгаа зочныг ч умартан хоёр биедээ нялуурч өнжсөн тул цаг яг л нисэх мэт хурдан өнгөрсөн байна.

Унтахаар орондоо орох үед л Жунин ажлын томилолтоор Хавай руу хэд хоног явахаар болсон гэдгээ дуулгалаа.

Түүнийг үргэлж ажилтай завгүй байдагт нь бараг л дасчихсан л даа. Гэхдээ л тэр надад цаг гаргаад энэ өвөл гэртээ байна гэж амлалт өгөөд байсан шүү дээ.

Үүнд нь гомдсон бяцхан гомдлоо гарган "Саяхан л гэртээ байна, ажил багатай гээд байсан яасан? түр зуурын л үг байж л дээ" хэмээн буруу харж суухад

Жунин араас ирж тэврээд "За яалаа гэж дээ, чин үнэнээсээ хэлсэн. Ганцхан удаа. . . ганц удаа л хойшлуулж болохгүй асуудал гарсан юм. Удаан явахгүй дээ, дөрөв эсвэл тав л хонох байх. Надад юм захимаар байна уу? юу ч байсан хамаагүй хүссэн зүйлийг чинь аваад ирье" гэв.

Түүний аргадаж байгаа нялуун үгс сайхан байсан ч худлаа уурлаж байгаа дүр үзүүлэн гараараа хойш түлхэхэд Жунин мэдчихсэн бололтой "Уур чинь гарсныг мэдэж байна шүү, юу захимаар байна? халуун орны амттан? өвөрмөц содон бэлэг үү? юу гэдгээ хурдхан шиг хэлсэн чинь дээр шүү. Үгүй бол яг одоо би чамайг үнсэж эхлэх гэж байна" гэсээр хацар хүзүүн дээр минь үнсэн хамаг бие ирвэгнүүлээд хаячихлаа.

Би "БОЛНО ОО, . . . хаха . . . болно" хэмээн инээсээр эргэж харан түүнийхээ уурлыг эзэмдлээ.

======================

Дахин нэг шинэ өдөр, Жунин өглөө эрт нислэгтэй гээд явсан тул ингээд л би гэртээ үлдлээ. Гэвч анх удаа, бас олон хоногоор ч гэх юм уу Инбиньтэй үлдэх гэж байгаа болохоор жаахан айж л байна. Түүний галзуу гэмээр үйлдлүүдээс Жунин үргэлж намайг хамгаалдаг байсан шүү дээ.

Гэтэл тэр байхгүй болохоор Инбинь нэг л намайг шоглоод хаячих юм шиг мэдрэмж төрөөд байгаа...

=====================

Epilogue:

Инбиний өрөөний цонх зөөлөн нээгдэхэд орон дээрээ унтаж байгаа мэт нүдээ анин хэвтэж байсан Инбинь цонх руу харлаа.

Орж ирсэн хүн Жунин байв. . .

Инбинь "Хавай яваагүй билүү? энд юу хийж байгаа юм?" гэж асуухад

Жунин инээмсэглэсээр түүний дэргэд ирж суугаад "Чамтайгаа байх гээд л. . .Чамайг ямар удаан хүлээж, ямар их санасныг чи мэдэх үү? холбоо ч барьж чадахгүй, хаана байгааг нь ч мэдэхгүй, хайх ч боломжгүй 100 жилийг өнгөрөөнө гэдэг яг л там шиг. Хааяа би боддог юм энгийн хүмүүс шиг унтчихдаг байсан бол сайхан даа гэж. . . тэгвэл ядаж л өдрийн талыг чамайг бодохгүй өнгөрөөж болох байсан. . . үгүй юм байна. . . унтдаг байсан ч шөнө нь чамайг зүүдлэх байсан гэдэгтээ итгэлтэй байна. Миний тархи, зүрх, сэтгэл бүгд чамаар дүүрчихсэн болохоор чамайг тоохгүй, чамд дургүй юм шиг зайгаа барьж амьдрах үнэхээр хэцүү байна. Нүдний минь өмнө, хэдхэн алхмын зайд зогсож байгаа хайртыгаа хүслийнхээ зоргоор үнсэж, тэвэрч, хайртай гэж хэлж чадахгүй болохоор бүр ч их бухимдаж байна. Тэгээд л зөвхөн чамтайгаа байх гэж Юүминд худлаа хэлсэн юм. Гэрт байгаа үед тэр хажуугаас салахгүй болохоор чам руугаа чөлөөтэй ч ширтэж чадахгүй, чамайгаа чөлөөтэй ч энхрийлж чадахгүй хэцүү байна. Тэгээд л хоёр биедээ зориулж зав гаргасан юм. Чамайгаа энхрийлэх гэж. . ." хэмээн хэлээд Инбиний рүү ойртсоор уруулд нь хүрэх гэтэл Инбинь шууд л түүнийг хана руу нистэл нь түлхэж орхилоо.

Хана мөргөн газарт унасан Жунин дээш өндийхтэй зэрэгцэн Инбинь дахиад түүн рүү дайрав. Хайр найргүй чанга цохиж, хосуудын маргаан биш үхэл амьдралын тулаан гэлтэй ширүүхэн зүйл болно.

Инбиний түрэмгийллээр эхэлсэн тулаанд Жунин ч бас хүч үзэв, саяхан л хайрын үгсээ шивнэлдэж байсан хосын дунд үхэл сэхэлийн дундах ширүүн тулаан болж энгийн хүний нүдэнд сайн харагдахгүй хэтийдсэн хурд, хэтэрхий их хүчээр хоёр бие рүүгээ дайрна.

Нүд ирмэх зуур, нэлээд хүндхэн өрнөсөн тулааны дараа Жунин Инбинь хоёр хэн хэн нь багагүй гэмтсэн цус нөж нь урссан харагдана.

Амьсгаа дарах мэт хэсэгхэн азнах зуур нь Инбинь орныхоо дэргэдэх шүүгээнээс тохойн чинээ урт, нэлээд эртний бололтой хуучирч зэвэрсэн хутга гаргаж ирээд шууд л Жунины хүзүүнд тулган улам бүр гүн зоож эхлэв. Хутганы ир талаасаа илүү болтлоо Жунины хүзүүнд зоогдоход

Инбиний нүд гэрэлтэн ширүүн бөгөөд араатан төрхтэй болсон байх ба "Чиний алдаа бол ой гутмаар нялуун үгс чинь! би нялуун зүйлсэд үнэхээр дургүй! дараагийн удаа дахин ийм зүйл хийх юм бол хүзүүнд чинь хутга биш, толгой чинь шалан дээр өнхөрч байх болно гэдгийг амлаж байна" гэж хэлээд хутгаа огцом сугалахад Жунины хүзүүнээс маш их хэмжээний цус урсана.

Хүндээс ч илүү хэмжээнд шархадсан Жунин хүзүүгээ даран, хөл дээрээ сайн тогтож чадахгүй ийш тийш гишгэсээр Инбиний өрөөний цонхоор гарч одлоо.

Инбинь нэлээд ууртай харагдах бөгөөд "Чөтгөр гэж! амар амгалан байдлыг минь эвдээд хаячих юм" гэж уурласаар эргээд орондоо орлоо.

Continue Reading

You'll Also Like

934K 24.7K 61
Vivienne didn't believe in vampires until she started to suspect her prince might be one. Which will she sacrifice - humanity or love? ...