The king loves you👑❤📿

By jelly_6566

2.4K 183 4

Хэрэв энэ үзэсгэлэнтэй ордон миний хоригдох алтан тор, энд өнгөрүүлэх өдөр бүр минь миний туулах там гэдгийг... More

Little Duchess
Ball
Fiance..
Banquet
I will punish your brother
I agree...
The prince's engagement
F.R.I.E.N.D
I'll choose you..
Stay
Marriage...
You're the crown princess!!
Smart and honest.
When I fall for you...

Empress's lesson

142 10 0
By jelly_6566

Биднийг сүй тавьсаны дараагаас гэрлэх хүртэл хоёр жилийн хугацаанд би хатан хүн, Кастина эзэнт гүрний ирээдүйн сар байх тэр агуу хариуцлагыг хүлээн авахдаа бэлэн байхын тулд хичээллэж эхлэх болсон юм.

Хэдий сүй тавьсан боловч ордонд цуг байх шаардлагагүй тул намайг хангалттай бэлтгэж чадах чадварлаг хүмүүсийг дагуулан нийслэлээс гадна байх харшид очиж байрласан.

Биеэ хэрхэн зөв авч явах болон хооллох соёл, улс төр судлал гээд л маш олон зүйлсэд өөрийгөө зориулан хатан байх дэг жаягт суралцаж эхлэв.

Надад зааж сургаж байгаа хүмүүс ч намайг ам сайтай магтах болсон "Нас бага хэдий ч ухаан төгс, бүх зүйлийг хурдан гярхай суралцдаг" хэмээн ам уралдан сайшаана.

Гэвч сэтгэл минь нэг л хоосон оргих нь хэцүү байв. Ахаасаа мөн төрж өссөн гэрээсээ хол байх нь хэцүү байсан ч тэвчиж мөн хичээж байлаа.

Рина "Авхай оройн хоолны цаг болчихсон байна. Та номноосоо хэсэг ч болтугай салах хэрэгтэй байна." гэсээр дэргэд минь ирж зогсов.

Би ч барьж байсан номоо хааж тавиад "Ойлголоо доо. Явцгаая." гээд түүнтэй хамт гал тогоог зүглэв.

Рина надтай цуг явна гэсээр байгаад хамт ирсэн. Үнэндээ би түүнийг ахтай хамт үлдээхийг ятгаж, гуйж, тушааж үзсэн ч тэр намайг ганцаараа явахыг зөвшөөрөөгүй. Шууд л өөрийнхөө ачааг баглаад надаас зүүгдчихсэн.

Ах ч түүнийг явуулахыг хүсэхгүй байгаа нь харагдаж байсан ч намайг үнэхээр л ганцааранг минь явуулахыг хүсээгүй болохоор Ринаг өгөөд явуулсан. Гэхдээ тэр биднийг харах гэж ойр ойрхон ирж байгаа.

Би " Өлссөнөө ч мэдсэнгүй бүр хэтэрхий улайраад суучихсан байж. Таныг хэлэх үед мэдлээ" гээд инээх үед тэр над руу зэмлэнгүй харав.

Рина "Өөртөө сайн анхаарах хэрэгтэй авхай! Энэ янзаараа шургаж унаж мэднэ шүү!" гэсээр үглэж эхлэв.

Үнэндээ би их хурдан суралцаж байгаа бүтэн хоёр жил сурах ёстой мэдлэгээ бараг л бүгдийг нь авчихсан гэхэд худал хэлсэн болохгүй.

Гэхдээ л арай дуусаагүй тул хурдан дуусгахын тулд ингэж их хичээж байгаа хэрэг...

¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤

Өнөөдөр яг л бусад өдрийн адил хичээл хийж мөн бусад зүйлсээ ч хийсэн ч харьцангуй хурдан дууссан тул харшийн гадуур алхан агаар амьсгалж байв.

Гэтэл Тэхён ах намайг чиглээд ирж яваа харагдав. Би ч баярлан гүйж очоод тэврүүлэх үед тэр "Уналаа шдээ. Битгий гүйж бай гэж хэлсэн байхаа" гэв.

Би "Санаад л яарч тэврүүлж байхад чинь өөдгүй гэдэг нь үглээд байх юм" гэсээр хошуугаа унжуулав.

Тэхён ах " Би ч гэсэн санасан." гээд цугтаа харш руу ороод цайлж суухад ах Ринаг ширтэн инээмсэглэнэ.

Хүний хажууд ингэж илт сээтэгнэхээ болиосой билээ. Надад гомдолтой байна шдээ.

Би " Та яавч намайг санаж ирээгүй ээ." гэсээр нүдээ нарийсган харахад тэд сая л бие биенээсээ харц салган над руу харав.

Тэхён ах "За юу гэж дээ хөөрхөн дүүгээ санаад л ирж байхад" гээд худлаа ярьна.

Би "Ринаг дагуулаад яваа! Долоо хоног болгон над руу биш Рина руу гүйж байгаа чинь мэдэгдээд байна! 'Ринаг санаад хүрээд ирлээ' гээд духан дээр чинь биччихсэн байна." гэхэд тэд илт банталтанд оров.

Тэхён ах " Атаархаад байгаа юм уу? Өөрөө сүйт залуутай юм байж" гээд ширэв татав.

Юун сүйт залуу энд ирээд бараг жил боллоо. Тэр хүний сүүдэр ч үзэгдээгүй. Бүр захидал ч байхгүй. Хаан эзэн л намайг анхаарч сар бүр захиа явуулдаг.

Тэр муу биеэ тоосон хунтайж бодохоос ч дургүй хүрч байна.

Би " Тэгсэн ч гэсэн" гэж хэлээд бас л ширэв татав.

Үнэндээ хунтайж надад анхаардаггүй амьд үхснийг нь ч мэдэхгүй байна гэж хэлвэл ахын санаа зовоод унах болохоор хэлэхийг хүссэнгүй.

Ойрд их бодох болсон зүйлээ ахаас асуухаар зориг шулуудан "Ахаа?" гэхэд тэр над руу харав.

Би "Би тулалдаж сурмаар байна." хэлсэн үгэнд минь ах ч тэр Рина ч тэр гайхсан харагдана.

Тэхён ах "Тийм зүйл-" гэхэд нь үгийг нь таслаад "Ордон бол хамгийн аюулгүй хэрнээ, хамгийн аюултай газар мөн би өөрийгөө ч хамгаалж сурах хэрэгтэй гэж бодож байна. Би таниас зөвшөөрөл хүсэх гэсэнгүй таныг надад зааж өгөх болов уу гэж найдаад асуусан юм" гэхэд

Тэхён ах хэсэг эргэлзсэн төрх гарган хөмсөг нь үл ялиг зангиран сууж байгаад "Мэдээж болно. Чиний хэлснээр ордон аюултай газар мөн одоогын байр суурьнаас чинь болоод дайсан ч нэмэгдсэн гэж айж байна. Чамайг хатан болох хичээлээ хурдан үзэж дуусгаж байгаа гэж сонссон. Тиймээс бүрэн дууссан цагт чинь бэлтгэлээ эхэлж болно." гэв.

¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤¤

Нэг сарын хугацаанд би хатан байх дэг жаягт бүрэн суралцаж дууссан. Өгсөн шалгуур бүртээ их сайн байсан гэж зөндөө ч магтуулсан.

Харин өнөөдөр бол Тэхён ах ирж байгаа.. Тиймээс миний зэвсгээр хичээллэх шаргуу өдрүүд айсуй гэсэн үг.

Би түүнийг хүлээж ядан Ринатай цуг харшийн гадуур холхиж байхад бидний ардаас "Би ирлээ" гэх Тэхён ахын дуу гарав.

Биднийг баярлан эргэж харах үед би зүгээр л таг хөшиж орхисон.

Тэр мөн гэж үү? Үнэхээр мөн биздээ?

Миний нар....

Би "Хоби~" гэсээр түүн рүү гүйхэд тэр ч миний хамгийн их хайрладаг нар мэт инээмсэглэлээ гаргасаар өөдөөс минь гүйнэ.

Би "Итгэхгүй байна. Чи үнэхээр ирчихсэн хэрэг үү? Энэ зүүд биш биз дээ?" гэсээр хоёр хацраас нь барин нүд рүү нь ширтэнэ.

Хусог "Чи зөв харж байна. Би яг өмнө чинь байна. Чиний итгэл найдвар" гэсээр намайг чанга тэврэв.

Гэтэл удаан уулзаагүй сэтгэлээ дэвтээн зогссон бидний голуур Тэхён ах орж ирж салгаж орхив.

Тэхён ах "Хаая, хаая сүйт залуутай хүн шүү! Хол бай!" гээд намайг өөртөө наахад Хусогын царай жоохон барайсан ч инээмсэглэсэн чигээр

Хусог " Нээрээ мартаж орхиж улсын ирээдүйн сар. Авхай минь" гээд өмнө минь бөхийв.

Би "Ахаа боль л доо. Чи ч гэсэн юундаа хүндэтгээд байгаа юм. Эвгүй байна." гээд гараа урдуур нь савчихад тэд инээлдэв.

Рина "Энэ хүртэл яваад ядарсан биз дээ орцгооё" гэсээр бид харшийг зүглэв.

Хөүп удмын залуу залгамжлагч түүнийг Хусог гэдэг. Юнги ахтай л адил бидэнтэй цуг өсөж том болсон. Бага байх даа бид их дотно байсан. Гэвч тэр өөр улсад хэсэг суралцаж байгаад ирсэн. Түүнийг явах үед нүдээ бүлцийтэл уйлсан минь саяхан юм шиг санагдана.

Надаас хоёрхон насаар ах тул түүнийг зүгээр л чи гээд дуудчихдаг. Түүнийг яг л нар шиг дулаан мөн гэрэлтсэн гайхалтай болохоор нь нар гэж нэрлэдэг юм. Миний нар, миний анхны хайр...

Гэвч би бол сүй тавьсан хүн шүү дээ!!!

Би "Ахаа? Та одоо энд байж надад заана биздээ?" гэхэд тэр толгой сэгсрээд

Тэхён ах "Хаан эзэн ч дэмжсэн. Чи хүссэнээрээ зэвсэгийн эрдэм сурч болно. Гэхдээ би нийслэлд ажилтай болохоор чамд багш авч ирсэн юм."

Би "Хаана? Хэн?" гэсээр бүлтийв.

Хусог " Тусалж дэмжиж байгаарай. Эрхэм дээдсээ" гэв.

Би "Миний багш арай чи юм уу? Хусог?"

Хусог "Би. Мэдээж би их хатуу багш шүү!" гэсээр өөдөөс минь инээмсэглэнэ. Нүд гялбаж байна.

Continue Reading

You'll Also Like

710K 43.5K 38
She was going to marry with her love but just right before getting married(very end moment)she had no other choice and had to marry his childhood acq...
461K 27.1K 44
The story continues to unfold, with secrets unraveling and new dangers lurking in the shadows. The Chauhan family must stay united and face the chall...
3M 115K 32
"Stop trying to act like my fiancée because I don't give a damn about you!" His words echoed through the room breaking my remaining hopes - Alizeh (...
1.4M 35.4K 47
When young Diovanna is framed for something she didn't do and is sent off to a "boarding school" she feels abandoned and betrayed. But one thing was...