/Дууссан/ 🌺Хааныг дурлуулсан...

By ShureeOXEXO326

85.2K 13.2K 2.1K

-Эмсийн хүрээлэн нээнэ! - Хатан минь юу айлдах нь энэ вэ? -Түүнийг өргөөндөө авч ирж чаддаггүй юм бол түүний... More

1. Улсыг аврагч Мин авхай
2. Доромжлол
3. Заяагүй эм!
4. Хатан таны зөв
5. Хамгийн дотно нь
6. Шинэ хүсэл
7. Гэрэлт саран асар
8. Сонирхол өөр
9. Жүнмён гэдэг
10. Баярлалаа авхай
11. Донтоод байгаа
12. Хатан эхийн хориг
13. Цэцэг тоолох
14. Үзэсгэлэн гоо
15. Шарх
16. Бүсгүй болж
17. Наадах чинь доромжлол!
18. Үүрэгт ажлаа хий
20. Зугтахыг хүссэн
21. Хамгаалах болно
22. Хөөрхөн байна
23. Сүүлийн уулзалт
24. Хатныг хороо!
[The end] Хаан биш Хаан👑

19. Хатан

2.8K 559 96
By ShureeOXEXO326

Байдал хурц байгааг мэдсэн ч үйлдэл бүрээ ухаантай, зөв тооцоотой хийх ёстой. Тиймээс мэдээ сонссоныхоо дараа унтаж амарсан гэж гадаах хүмүүстээ итгүүлээд өргөөндөө нэлээд хэдэн цаг хүлээв. Шөнө дунд болох үеэр арын салхивчаар дамжин нууцаар гарав. Ордноос гарах бүрд минь аргалдаг өөрийн хүмүүсийн байрлаж буй газраар явсаар аюулгүй гарав. Гэрэлт саран асар ордноос тийм ч хол биш тиймээс ямар ч байсан надад цаг байгаа гэсэн үг.

Нийслэлээс гарсан хүнийг авч ирэх хэмжээний хугацаа. . .

Хугацаа тооцоолон явах зуураа иймэрхүү гэнэтийн нөхцөл байдалд ашиглана гэж анхнаасаа бэлдсэн байсан байшин руу очиж хувцсаа сольж багаа зүүгээд эцэст нь Гэрэлт саран асарт ирлээ.

Асрын үүдээр ороход олон хүмүүс зугаацан наадна. Тэд намайг харсандаа баярлах мэт "Өнөөдөр намайг сонгооч" , "Улаан сарнайтай уулзаж үзмээр байна" гэх зэргээр энд тэндээс орилж байв.

Тэднийг үл тоон явсаар Улаан сарнайн өрөө рүү ороход хаан эзэн миний суудаг суудал дээр суусан байх бөгөөд түүнийг хаан эзэн гэдгээ илчлээд байхад үл тоож болохгүй тул Гэрэлт саран асрын зүгээс тусгайлан ширээ засаж, сархад өрж тавьсан харагдана.

Авга эгчийг минь хаан эзэн танихгүй тул тэрээр Гэрэлт саран асрын эзэн ахайтан хэмээн сууна.

Хөгжимчид хөгжим тоглох боловч хаан ганцхан намайг хүлээж байсан мэт өөр дууч эм захиалаагүй байв.

Хаан эзний өмнө очин сөхрөн суугаад "Хаан эзэн амгалан уу? Эрхэм ноёныг хаан эзэн гэж мэдсэнгүй. Өдийг хүртэл олон алдаа гаргасан байх. Өршөөж хайрла" гэсээр тэргүүнээ газарт хүргэн хүндлэл үзүүлэхэд

Хаан "Улаан сарнайг үлдээгээд бусад бүх хүмүүс гар. Намайг энэ асраас гарах хүртэл тэр надад үйлчлэх тул саад болоод хэрэггүй" хэмээн зарлиг буулгав.

Авга эгч "Мэдлээ эрхэм дээдсээ, хоол унд, архи сархад хэрэгтэй зүйл гарвал биднийг дуудаарай" гэж хэлээд өрөөнд байсан бүх хүмүүсийг аван гарлаа.

Өргөөнд хаан эзэн бид хоёр л үлдэв. Гэвч дууч эм гэдэг хаан эзний дэргэд дорд нэгэн тул түүний өмнө мөргөсөн чигтээ сууна.

Хаан "Дээшээ бос, өнөөдөр би чиний гоо сайхан бүжгийг үзэх гэж ирсэн. Тиймээс санаа зоволтгүй өмнөх шигээ чөлөөтэй бай" гэх нь тэр.

Жаахан сандарч байсан ч хэвийн байх гэж хичээлээ.

"Хөгжимчдөө эргээд дуудаж болох уу? аялгуу байхгүй бол хэрхэн бүжих билээ" гэтэл

Хаан суудлаасаа босон алхсаар хөгжимчдийн сууж байсан хэсэгт очин суугаад ятга хөгжмийг барин суув. Хааныг хөгжим тоглож байхыг, ер нь хөгжимд хүрч байхыг хэзээ ч харж байгаагүй, энэ талаар ч цуу яриа сонсож байгаагүй тул нэлээд цочирдсоноо нуухгүй.

"Т-Та тоглох гэж үү?" хэмээн асуухад

Хаан "Тийм ээ, чи зүгээр л сэтгэлийг минь сэргэтэл уран яруу бүжгээ үзүүлээч" хэмээн хэлээд намуухан зөөлнөөр аялгуу эхлэв.

Гэвч түүний аялгуу хэзээ ч хаана ч сонсож байгаагүй хамгийн гунигтай, нэг л сонин сэтгэл хөндүүрлэм аялгуу байсан юм.

Уг аялгуунд хэрхэн бүжихээ мэдэхгүй түүн рүү ширтэн зогсох зуур, Хаан "Яасан бэ? бүжиглэхгүй хэрэг үү? миний аялгуу чамд гологдож байна уу?" хэмээн асуулаа.

Би "Яалаа гэж дээ дээдсээ" хэмээн хэлээд яг л сонсогдож байгаа аялгуу шигээ гунигтай бөгөөд сэтгэл хөдлөл дүүрэн бүжгийг би ч бас сэтгэл зүрхэндээ энэлэн шаналан бүжиглэж байв.

Хааны энэ их гуниг юунаас болж байгааг мэдэх тул түүний тоглох аялгуу эгшиг бүр сэтгэлийг минь өвдөхөд хүргэнэ.

Энэ л аялгуун дээр бүжих бүжиг минь сэтгэлийн минь гүнд хадгалагдан үлдсэн тэр гунигт өдрийн мэдрэмж юм.

Амьгүй бяцхан хүүхэд рүүгээ ширтэж байсан хааны харц, энэ хорвоод хамтдаа жаргаж чадаагүй ч тэнгэрийн оронд хамт байгаа бага хатан болон ханхүү. . .

Энэ бүх бодлууд дунд хааны аялгуу ч дуусаж, миний бүжиг ч түүний тоглох сүүлийн аязтай хамт дуусав. Бүжиг дуусахад нүдэнд минь хурсан нулимс хацрыг минь даган урсахад нүдийг халхлах багын доод хэсэгт очин уусан алга болно.

Аялгуу тоглох зуураа бүжгийг минь нүд салгахгүй ширтсэн хааны нүд байдгаараа улайн, уйлаагүй хэдий ч нулимс хурсан мэт харагдана.

Бүжиг минь дууссан ч хаан нүд салгахгүй ширтсэн хэвээр, хэрхэн ямар хариу үзүүлэхээ мэдэхгүй зогсож байтал. . .

Хаан "Чиний бүжиг бүр уран зураг мэт. Өөр өөр зураглал агуулах үзэсгэлэнт зураг мэт байдаг. Гэхдээ энэ бүжиг чинь сэтгэлд минь хамгийн гүн гүнзгий үлдлээ. Учир нь чиний хөдөлгөөн бүр сэтгэлийн минь утсыг хөндсөн. Яг л сэтгэл дотор минь байгаа уйтгар гуниг нүдний минь өмнө ил гаран харагдах мэт боллоо. Чамайг энэ зүйлд яаж ийм сайныг мэдэхгүй ч би чамайг ихэд хүндэтгэж байна. Баярлалаа. . . сайхан бүжиг байлаа" гэж хэлээд эргээд хоол, сархад өрж тавьсан ширээний ард очин суулаа.

Би түүний өмнө суугаад "Сэтгэлд тань хүрсэн бол баяртай байна. Би буруу бодоогүй бол таны сэтгэл санаа тааруу байх шиг байна. Бага хатнаасаа болсон уу? гунигт мэдээний талаар улс даяар сонссон" хэмээн яриа эхлүүлэхэд

Хаан юу ч дуугарсангүй. . .

Түүнийг сархад уухаас өөрийг хийхгүй суугаад байсан болохоор "Мөхөс би бүжгээ үзүүлсэн тул ингээд явъя даа, эрхэм дээдэс хүссэнээрээ тухалж болно" гэж хэлээд бостол

Хаан "СУУ!" хэмээн өндөр дуугаар хэлэв.

Юм хэлээгүй түүн рүү харан зогсож байтал, хаан "Улсын эзэн гэдгийг минь мэдсээр байж ямар бөх зүрх гаргаж өргөөг орхих талаар хэлдэг байна аа? Би бол эзэн хаан! намайг зөвшөөрөл өгөхөөс нааш чи хаашаа ч гарч чадахгүй!" хэмээн ууртай хэллээ.

Би эргээд түүний өмнө суугаад "Би ярилцах гэж оролдсон ч та хүсээгүй шүү дээ. Тиймээс л ганцаараа байсан нь дээр гэж бодсон юм. Бас нэг зүйлийг та мартаад байх шиг байна. Энэ асарт анх орж ирэхэд чинь л бид хэргэм зэрэг, удам угсаа хамаарахгүй эрх тэгш үйлчилнэ гэж хэлж байсан. Гэрэлт саран асрын оршиж байгаа хамгийн том онцлог чанар энэ биш гэж үү? би таныг эзэн хааны тань хувьд хүндэтгэж байгаа ч эзэн хаан байлаа гээд илүү онцгой үйлчилгээ авна гэж байхгүй. Би бүгдэд тэгш ханддаг" гэж хэлэхэд

Хаан сархадтай хундагаа унатал нь ширээгээ чанга цохив.

"Ам нээх бүрдээ магтаал унагаад байхаар өөрийгөө тэнгэрийн амьтан гэж бодоо юу? энэ улсын газар нутагт байгаа цагт чи миний хүн. Би чиний эзэн хаан! би ч бас чамайг гайхалтай бүжигчин, хэзээ ч хэний ч мэдрүүлж байгаагүй сэтгэл хөдлөлийг надад мэдрүүлж, эр хүний минь хувьд сэтгэлийг минь татаж чадсан болохоор л би хүндэтгэж байгаа. Түүнээс биш яг одоо ч хамаагүй багыг чинь авч шидээд, өвөртөө оруулан цэнгэж болно!! надаас ч бас тэвчээр болон хүндлэл гарч байгааг бодож үзээрэй дээ!" анхааруулах мэт хэллээ.

Түүний үгс хатуу бас айдас төрүүлж байсан ч анхнаасаа л түүнийг хаан төрхөө илчилсэн ч бууж өгөхгүй сөхрүүлэх болно гэж шийдсэн болохоор үг сөрөхөөс айсангүй.

Би "Тийм ээ, таны зөв. Эзэн хаан болохоор энэ биеийг минь яасан ч таны дур боловч эрх мэдэл, хүч чадлаа ашиглан намайг буулгаж авах юм бол сэтгэл зүрх минь таныг хүндлэх хүндлэлгүй болж насан туршдаа үзэн ядах болно. Энэ мэдээж танд хамаагүй байж болох ч биеийг нь буулгаж авахаас илүү сэтгэлийг нь буулгаж авах нь чухал гэж боддог. Тэр л жинхэнэ ялалт биш гэж үү?... Өдийг хүртэл олон эрсийн мөрөөдөл болон яригдсан ч тэдний хувьд хүрч чадахгүй оргил чигээр байгаа шалтгаан минь ердөө л сэтгэл зүй. Тэдний хэн нь ч сэтгэл зүрхийг минь буулгаж авч чадаагүй болохоор л Улаан сарнай би бусдын хувьд хүрэшгүй оргил байгаа юм" гэж хэлэхэд

Хаан муухан инээмсэглээд "Чи надаас ам асууж байна уу? сэтгэлийг чинь татаж чадах уу? гэдэг асуултыг асууж байгаа хэрэг үү?"

Би юм хэлсэнгүй зүгээр л мөрөө хавчлаа.

Хаан толгой сэгсрээд "Бүдүүн зүрхтэй дураараа эм, гэхдээ чиний бүжиг таалагдсан. . . ."

Би "Таны аялгуу ч бас таалагдсан"

Хаан "Өмнөх шигээ олон зүйлийг чамтай чөлөөтэй ярилцахыг хүссэн гэвч энэ үдэш нэг л чадахгүй мэт санагдаж байна. Гэвч чамтай уулзах хүсэл минь ч их байсан тул ийм хурдан уулзалтаа дуусгамааргүй байна. Би чамаас өөр зүйл хий гэж шаардахгүй. Зүгээр л ингээд сууж байгаач тэгэх үү?" хэмээн эелдгээр асуув.

Тэр эелдэг бөгөөд зөв гуйсан тиймээс татгалзах шалтгаан байсангүй.

"Тийм ээ болно"

Хаан "Сайн байна. . . "гэж хэлээд аягатай сархдаа хөнтөрч орхилоо.

===================

Хаан сархад ууж, би чимээгүй суусаар нэг л мэдэхэд өглөө болсон байна.

Түүнийг хэзээ унтах эсвэл тасарч унахыг мэдэхгүй байна. Ингээд хамт сууж байхад түүний харцнаас гуниг харагдана. Тэр үнэхээр л надтай өөр зүйлс хийж, магадгүй ярилцах гэж ирсэн. Гэвч сэтгэл доторх гунигтаа ялагдаад байгаа мэт санагдав.

Түүнтэй ярилцах чадахгүй ч хамт суугаа минь нэмэртэй байгаа гэдэгт итгэлтэй байна. Ингээд сууж байх надад зүгээр байгаа ч яарч байгаа ганц зүйл ордон байв.

Өглөө болчихлоо. Би буцаад очихгүй бол болохгүй. Өглөө болоход хатан байхгүй бол том асуудал үүснэ шүү дээ. Тэр тусмаа ордон эзгүй байгаа энэ үед шүү.

Хаан маш их уусан болохоор бараг л унах гэж байгаа мэт доош тонгойн нүдээ аньсаар нааш цааш жаахан найгасан маягтай сууна. Түүнийг унтуулах санаатай хажууд нь очиж түшээд ор луу босох гэтэл хаан шууд л намайг тэврээд авлаа.

Түүнийг түлхэж үзсэн ч тэр тавихгүй, улам бүр чанга тэвэрнэ. Түүнийг тавиулах гэж хичээж эсэргүүцсэн ч эцэст нь түүнийг уйлж байгааг мэдсэн юм.

Гайхсандаа хэдэн хором хөдөлгөөнгүй суух зуур минь хаан хүзүүнд минь нүүрээ наасаар улам бүр уйлна.

"Х-Хаантаан?"

Хаан "Тэр л байж таараа, түүний л хийсэн хэрэг. . . Үзэн ядаж байна" гэсээр уйлж байв.

"Ю-Юу? юу гэсэн үг вэ?"

Хаан "Тэр л алсан. Эрх мэдлээрээ далимдуулж тэр л алсан. Бага хатан, хүү хоёрыг минь тэр алсан" гэсээр мэгшин уйлж байлаа.

"Хэн??"

Хаан "Хатан. . ."

Continue Reading

You'll Also Like

171K 19.6K 27
Гол дүр: EXO Kai & Park Eunbin Төрөл: Хайр дурлал КайБинь цуврал үргэлжилсээр...
671 66 9
Don't make me sad,don't make me cry, Sometimes love is not enough.
138 58 6
love story between an idol and a fan
212K 24.8K 35
Гол дүр: EXO Kai & Park Eunbin Төрөл: Vampire, Love КайБинь цуврал үргэлжилсээр. . .