/Дууссан/ 🌺Хааныг дурлуулсан...

By ShureeOXEXO326

85.3K 13.2K 2.1K

-Эмсийн хүрээлэн нээнэ! - Хатан минь юу айлдах нь энэ вэ? -Түүнийг өргөөндөө авч ирж чаддаггүй юм бол түүний... More

1. Улсыг аврагч Мин авхай
2. Доромжлол
3. Заяагүй эм!
4. Хатан таны зөв
5. Хамгийн дотно нь
6. Шинэ хүсэл
7. Гэрэлт саран асар
8. Сонирхол өөр
9. Жүнмён гэдэг
10. Баярлалаа авхай
11. Донтоод байгаа
12. Хатан эхийн хориг
13. Цэцэг тоолох
15. Шарх
16. Бүсгүй болж
17. Наадах чинь доромжлол!
18. Үүрэгт ажлаа хий
19. Хатан
20. Зугтахыг хүссэн
21. Хамгаалах болно
22. Хөөрхөн байна
23. Сүүлийн уулзалт
24. Хатныг хороо!
[The end] Хаан биш Хаан👑

14. Үзэсгэлэн гоо

3.1K 543 78
By ShureeOXEXO326

Өдөр хоног ээлж дараалан өнгөрнө. . . гэвч хааны өргөө нэгэн хэвийн. Хийдэг зүйл минь, хэлэх үг минь бүгд нэгэн хэвийн.

"Эрхэм дээдсээ босох цаг боллоо" гэсээр нүүр угаах усаа аван түүний өргөөнд ороход хаан эзэн ганцаараа унтаж байв.

Сонирхолтой л юм. . .

Тэр сүүлийн хэд хоног ямар ч татварын өргөөнд очсонгүй, бас тэднийг ч дуудаж авч ирсэнгүй.

Савтай усаа барьсаар орных нь дэргэд очин суухад хаан сэрэх шинжгүй унтана. Элдэв хатуу үгээр хэмлэж ад үзээд байдаггүй бол ч уг нь бол хаан эзэн сайхан залуу л даа. Гэхдээ л яагаад ч юм тэр бид хоёрын бүх зүйл харшлаад байдаг юм.

Магадгүй харшлахгүй эвтэй найртай үг сольдог ганц газар нь Гэрэлт саран асар байсан байх. Гэтэл одоо тэнд ч очиж чадахгүй болохоор бидний харилцаа өмнөх шигээ л хүйтэн хөндий хоёр биеэ элдэв үгээр хэмлэсэн хэвээр.

Хэсэгхэн хугацаанд түүний төрхийг ширтэн суугаад "Эрхэм дээдсээ, өнөөдөр эрт хуралдай болно шүү дээ. Одоо босох хэрэгтэй" гэж хэлэхэд

Хаан бага зэрэг нойрмог "Мэдэж байна аа, одоо бослоо" хэмээн эвшээсээр дээш босож ирлээ.

"Эрхэм дээдсээ бөхийгөөрэй" гэж хэлэхэд тэр нойрмог байгаа нүдээ нээж чадахгүй шахам л урагш бөхийлөө.

Түүний нүүрийг угааж байхдаа "Дээдэс та төрийн хэрэггүй атлаа сүүлийн хэд хоног дандаа оройтож унтаж байгаа гэж сонссон. Эрт унтах юм бол өглөө босоход амар бусуу" хэмээсээр угааж дуусан нүүрийг нь арчихад

Алчууртай гараас минь атган зогсоов. Бидний дунд багахан зай байх агаад хааны халуун амьсгал мэдрэгдэж байв.

"Я-Яасан бэ? дээдсээ" гэхэд

Хаан "Эрт унтмаар байгаа ч чадахгүй байна, дээрээс нь тусгай хориг тавигдсанаас болж би хүртэл өргөөндөө хориотой мэт байх болсон" гэх нь тэр.

"Яагаад? би л таны өргөөнөөс гарч болохгүй болохоос биш та болно шүү дээ" гэхэд

Хаан үл ялиг инээмсэглээд "Би өргөөгөө орхин яваад байвал төгсгөл нь тодорхойгүй байсан тусгай хориг үүрд мөнх гэсэн төгсөшгүй хугацаатай болох биш үү? хамт байхдаа ч хоригоо цуцалж чадахгүй байж намайг өргөөнөөсөө гар гэж байгаа чинь инээдтэй юм" хэмээн үргэлж гаргадаг үл тоосон төрхөө гаргана.

Би "Нэгэнт хамт унтахгүй байгаа хойно баригдаж хоригдох зүйл юу билээ. Би л таны өргөөнд хонохгүй гэсэн болохоос биш таныг татваруудтайгаа зугаацахыг хориглоогүй байхаа? тэгж л их шөнө орой унтаж чадахгүй нойр тань хулжих болсон юм бол сэтгэлээ баясгах татвар эмсийг өргөөндөө дууд" гэж хэлэхэд

Хаан "Энэ ордонд байгаа ямар ч бүсгүй сэтгэлийг минь ханатал цэнгүүлж чадахгүй. Та нарын биеэр үйлдээд ч хүргэж чадахгүй аз жаргалыг харагдах үзэмжээрээ л дүүргэж чаддаг гоо үзэсгэлэнт бүсгүй бий" хэмээх нь тэр.

Яг энэ мөчид л Улаан сарнайн талаар ярьж байгааг нь ойлгосон юм.

Хааныг жаахан ёжилмоор санагдаад "Аа~ нөгөө дууч эмийг ярьж байгаа байх нь ээ. Сураг сонсох нь нүүрээ ч ил гаргадаггүй баг зүүдэг гэсэн. Тийм байтал юу нь гоо сайхан болоод та үзэсгэлэнтэй гэж магтдаг билээ? та төсөөлөлдөө хэт автаж" гэхэд

Хааны хөмсөг зангиран "Гоо үзэсгэлэн гэдэг олон төрхтэй, уран сайхан хөдөлгөөн, уянгалаг сайхан хоолой, уянга тансаг төрх гээд юм бүхэн өөр өөрийн гэсэн үзэсгэлэн гоо төрхтэй. Баг зүүсэн ч дарагдаж үл чадах гоо үзэмж гэж бий"

"Тэр дууч эм чинь багтай байхдаа ч гоо сайхан харагддаг хэрэг үү?"

Хаан "Мэдээж хэрэг хамгаас сайхан харагддаг. Ордонд байгаа бүх гоо бүсгүйчүүд ч түүний зиндаанд үл хүрнэ"

Би "Сонирхолтой юм"

Хаан бодолд дарагдсан байдалтай хөнгөн санаа алдаад "Тийм ээ үнэхээр сонирхолтой. Багтай болохоор царайг нь бүтэн хараагүй ч надад яг л удаан хугацаанд таньдаг байсан мэт, эсвэл хаа нэгтээ харж байсан бүсгүй шиг санагддаг боловч одоо ч тэр бүсгүйг хэнтэй төстэй болохыг бодож олоогүй л байна. Миний сэтгэлийг татаж чадсан цөөн хэдэн бүсгүй бий гэвч тэдний хэн нь ч түүнтэй адил биш. Тийм байтал танил санагдах нь үнэхээр хачин" хэмээн яг л сэтгэлээ нээх мэт илэн далангүй ярив.

Цааш ухан яривал хаанд баригдчих юм шиг санагдсан болохоор "Цөөн хэдэн бүсгүй гэнэ шүү, хаан та харсан бүгддээ сэтгэл алдардаг биз дээ? тэгээд ч нийслэлийн бараг л бүх эмсийн хүрээлэнг дуусгасан байхаа? тэр олон эмсийн хүрээлэн доторх тэр олон дууч эмсийн аль нь ч байж болно шүү дээ. Магадгүй таны өврийг дулаацуулж явсан нэг муу дууч эм биз. Олон шөнийн зугааг алийг нь гэж санах билээ" гэж тойруулахад

Хааны хөмсөг улам гүн зангиран "Ийм болохоор л хатан та надтай огт тохирдоггүй юм. Бид яг л гал мөс шиг. Нэг нь жаахан ойртох мөчид нөгөө нь хөлдөөж эсвэл шатаадаг" гэж хэлээд энэ удаад үнэхээр уурласан бололтой шууд гараад явчихлаа.

Надаар хувцсаа өмсүүлнэ ч гэж хэлсэнгүй.

===============

Өдөр өрнөх ажлууд яг л нэг хэвээр явсаар нар жаргах мөчид хаан өөрийн өргөөндөө судар эргүүлэн сууна.

Хааныг амрах хүртэл түүний дэргэд бараа болох тул хааныг яв гэж хэлэхийг хүлээн өргөөнд нь чимээгүй сууна.

Ийнхүү хэсэг суусны дараа хаан "Хатан чамайг ятга хөгжим сайхан тоглодог гэж сонссон юм байна. Язгууртан авхай бүр сурдаг зүйл шүү дээ. Энэ удаад надад тоглож өгвөл яаж байна?" гэх гэнэтийн гэмээр хүсэлтийг тавилаа.

Би "Харин л дээ, тоглоогүй олон жил болж байна. Ирт сэлэм гартаа атгаж дайн тулаанд мордох болсон цагаасаа эхлэн хөгжимтэй нөхөрлөх нөхөрлөл минь дууссан" гэхэд

Хаан бага зэрэг ширүүн харснаа "Шалтгаан тоочихгүй байх үе гэж хатан танд байна уу? энэ бол хааны зарлиг. Яг одоо хамгийн сайн тоглодог аялгуугаа тоглож үзүүл" хэмээн энэ удаад тулгах мэт хэллээ.

Хаан "Ятга оруулаад ир" гэж хэлэхэд төд удалгүй хааны тайган ятга барьсаар орж ирлээ.

Хаан над руу ширтэн "Тогло" хэмээн тушаав.

Хааны зарлиг тул яах ч аргагүй тоглож эхэллээ. Гэтэл хаан над руу огт харсангүй. Яг л бодол дотроо өөр нэгнийг төсөөлөх мэт нүдээ анин чимээгүй сууна.

Тоглох аялгуу минь бараг л дуусах гэж байтал хаан гэнэт дээш босоод ирлээ.

Түүний гэнэтийн үйлдэлд бага зэрэг цочирдсон ч аялгуугаа үргэлжлүүлэн тоглож байтал...

Хаан "Сайхан аялгуу байна. Баярлалаа. . . одоо болно" гэв.

Би "Ойлголоо, хэрвээ та зөвшөөрөх юм бол би амрах гэсэн юм" гэтэл

Хаан "Болно оо, биш ээ чи эндээ унт" гэв.

Гайхсандаа "Юу?? я-яагаад?" гэтэл

Хаан "Би энэ шөнө өргөөндөө ирэхгүй, тиймээс чи энд тухтай унтаж амар" гэж хэлээд гарах хаалга руу яарлаа.

Би "Татварын ордонд очих гэж байгаа юм уу?" гэж асуухад

Хаан түр зогсоод "Үгүй ээ, илүү үнэ цэнэтэй газарт" гэж хэлээд гараад явлаа.

Баттай биш хэдий ч би түүний явж байгаа газрыг гадарлах тул уулзалт нь бүтэлгүйтэх нь дээ гэсэн бодолтой бага зэрэг инээмсэглэсээр үлдлээ.

===================

Үнэхээр л хаан хэлсэн ёсоороо энэ шөнө өргөөндөө ирсэнгүй. Хааны эзгүй өргөөнд ганцаараа нойрсоод сэрэхэд минь миний шадар ахайтан өргөөнд орж ирсэн байв.

"Хаан ирээгүй юу?" гэж асуухад

Шадар ахайтан надад ойртон "Хаан шөнө Гэрэлт саран асарт очсон. Асар ажиллахгүй байгаа тухай хэлсэн чинь Улаан сарнайн гэр лүү явсан гэсэн. Тэнд ч бас хүн байхгүй байсан. Гэтэл хаан өглөө болтол хүлээж суусан гэсэн. Яг одоо ордон руу ирж байгаа гэж бодож байна" хэмээн шивнэн хэллээ.

Түүний шивнээнээс дахин нэг ялалт мэдэрсэн би өөрийн эрхгүй инээмсэглэсээр "Ойлголоо, гарч бай" гэж хэлэхэд

Шадар ахайтан "Дээдэс та гоёл өмсгөлөө бэлдэж тусгай зоог барихад бэлэн болох хэрэгтэй"

"Тусгай зоог?"

"Өнөөдөр бол өмнөх хааны мэндэлсэн өдөр. Хэдийгээр насан өөд болсон боловч түүний мэндэлсэн өдрөөр хаан эзэн өөрийн ах болон дүү нартайгаа хамт зоог барьдаг уламжлалтай. Хунтайж нар ордон руу ирж байгаа. Хаан мөн адил ирж байгаа байх" гэв.

Би "Ойлголоо"

==================

Өдрийн зоог барих цаг болоход хаан эзэн ч ордондоо эргэн ирсэн байх бөгөөд хааны өргөөнд баярын зоог засаж байлаа.

Зоог эхлэхээс өмнө хаан бид хоёр өргөөнд аль хэдийн суудлаа эзэлсэн байлаа.

Авхай ахайтан нар зоогийн ширээ засаж дуусаад гараад явлаа. Биднийг үлдэх мөчид хааны амыг асуумаар санагдана.

Тэсэлгүй "Сэтгэлийг тань эзэмдээд байгаа гоо бүсгүйтэйгээ шөнийн сайхан өнгөрөөсөн үү?" гэж асуухад

Хаан над руу нүдний булангаараа хараад "Мэдээж хэрэг" хэмээн сэхүүн төрх гаргалаа.

"Сайхан байсан байхдаа? олон хоног санагалзсан сэтгэлээ тайлж чадсан бол мөхөс хатан нь баяртай байна" гэхэд

Хаан надад муугаа үзүүлэхгүй гэсэн бололтой эрхэмсэг төрхөө гаргасаар "Мэдээж шүү дээ. Хатан тантай байх мөс мэт хүйтэн өдрүүдээс хамаагүй дээр байсан. Танаас ялгаатай нь тэр ядаж л хүнтэй ярилцаж чаддаг ялдам бүсгүй. Харин хатан та хааны эзгүй өрөөнд тавтай унтаж чадсан уу?"

Би "Тийм ээ, хааны өргөө аргагүй л өөр юм байна лээ. Би бүр хэзээ ч амарч байгаагүй амар амгалан шөнийн өнгөрөөсөн" гэхэд

Хаан "Тийм болж дээ" гэхтэй зэрэгцэн

"Хантайжууд ирлээ" хэмээн хааны тайган мэдэгдлээ.

Хаан "Оруул" хэмээн зөвшөөрөл өгөхөд таньдаг хүмүүс минь болох Жундэ болон Жунин хунтайж нар өөрсдийн эхнэртэйгээ ирсэн байв.

Хамгийн анхны уулзалт дээр минь хөл хүнд байсан Жунин хунтайжийн эхнэр амаржсан байх бөгөөд эгдүүтэй бяцхан хүүгээ ч мөн адил аваад ирсэн байлаа.

Ёс журмыг даган тэд бид хоёрт ёслоод өөр өөрсдийн ширээнд суулаа.

Хаан "Дүү нартай улзаагүй удсан байна. Амьдрал нь дажгүй сайн биз дээ?"

Жундэ "Сайн байгаа"

Хаан "Бяцхан тайжийг харж болох уу?" гэсээр хүүгээ тэврэн суугаа Инбинь рүү харлаа.

Инбинь яг л асуух мэт Жунин руу харахад Жунин инээмсэглэн толгой дохилоо.

Инбинь бяцхан хүүгээ тэвэрсээр хааны өмнө ирэн хүүгээ түүнд өглөө.

Хаан хүүг тэврэн инээмсэглэх агаад "Эсэн мэнд амаржсан чинь сайн хэрэг, сайн байна. . . бяцхан тайжийг төрөх үед очиж чадаагүй болохоор хааны сангаас тусгай бэлэг бэлдсэн явахдаа аваад яваарай" гэж Инбиньд хандан хэлэв.

Инбинь болон Жунин "Хаан ахын ивээл хязгааргүй билээ" хэмээн толгой бөхийн хүндлэл үзүүлнэ.

Харин энэ бүгдийг анзаарах сөхөөгүй бяцхан тайж руу ширтэх хааны нүүрэнд хэзээ ч харагдаж байгаагүй аядуу зөөлөн инээмсэглэл тодорсон байх бөгөөд түүний харц гайхмаар зөөлөн басхүү таатай харагдана.

Хаанаас хэзээ ч гарахгүй байх гэж бодсон халуун сэтгэл бяцхан тайжид гарах мэт "Ямар сайн хүү вэ, ирээдүйд төр барилцах баатар эр төржээ" хэмээн бяцхан хүүг өхөөрдөх хааны хоолой хүртэл энгийн үеэс огт өөр байгаа нь ганц намайг ч бус өргөөнд байгаа дүү нарыг нь ч бас гайхшруулсан мэт харагдана.

Бүгд гайхсан атлаа сэтгэл амарсан мэт амгалан төрхтэй сууцгаана.

Магадгүй энэ өргөөнд суугаа хүмүүс анх удаа хаан эзний зөөлөн төрхийг харсан болоод тэр байх.

Үргэлж хорон хатуу үгс хэлж, эсвэл эвгүй сэтгэгдэл төрөхөөр шалиг үйлдэл хийдэг хаан огтхон ч биш мэт тэс өөр байсан юм.

================

Бяцхан тайжаас болж өргөөнд бараг л бүрэлдэх боломжгүй гэмээр халуун дулаан уур амьсгал бүрэлдсэн байх агаад хаан эзэн дүү нарынхаа эхнэрийг оролдох эсвэл дүү нараа хорон үгээр өдсөнгүй.

Яг л жинхэнэ ах дүүсийн энгийн бөгөөд таатай яриа өрнөж байлаа.

Энэ лав хааны ордонд орж ирснээс хойших хамгийн амгалан таатай мөчүүдийн нэг байх. Би хүртэл тэднийг ярианд уусан инээмсэглэсээр сууж байтал бидний энэхүү таатай байдлыг эвдэн "Минсок хунтайж ирлээ" хэмээн мэдэгдлээ.

Уг мэдэгдэл дүү нар нь болон би ихэд гайхсан юм. Учир нь хаантай хонь чоно мэт муу харилцаатай болохоор хэзээ ч ордонд ирэхгүй байх л гэж боддог байлаа.

Хаан ч бас багагүй гайхсан харагдах бөгөөд саяхан инээмсэглэж байсан нүүрэнд нь хүйтэн бөгөөд ууртай төрх илрэн "Оруул" гэх зөвшөөрлийг маш дургүй байдалтай өгөв.

Хааны хамгийн дургүй хүн болох хамгийн том ахыг нь ямар хүн байдаг бол гэсэн бяцхан сониуч бодолтой хаалга руу ширтэн сууж байтал хаалга хоёр тийш нээгдэн залуу хантуйж орж ирэв.

Бага зэрэг толгой гудайн орж ирсэн болохоор малгай нь нүүрийг нь халхлах бөгөөд бидний зүг алхсаар урд ирэн дээш харахад би гайхсандаа өөрийн эрхгүй уулга алдаж орхилоо.

"Т-Та чинь?" хэмээн түүн рүү том харахад

Хаан эзэн рүү ширүүн бөгөөд хүчтэй харцаар ширтэж байсан хунтайж над руу нүд тогтоон хараад түүний ч бас нүд нь томрон "Авхай та чинь?" хэмээн уулга алдлаа.

Continue Reading

You'll Also Like

15.7K 664 33
( goku y tu ) (_tu nombre__)es una niña cual no cree en el amor pero cuando conoce a goku ella cambia mucho pero ella no sabe que goku la quiere. Cu...
20.5K 1K 43
Senior year, Newark High. It was lonely. Your Ex-Girlfriend, Lack of friends, and liking of D&D had the school outcasting you. But, you'd find a frie...
808K 30K 105
The story is about the little girl who has 7 older brothers, honestly, 7 overprotective brothers!! It's a series by the way!!! 😂💜 my first fanfic...
7.2K 151 61
Some stories and quotes related to Harry Potter movies. Potterheads beware the Chamber of Secrets might be open once again. △⃒⃘ ⚯͛