/Дууссан/ 🌺Хааныг дурлуулсан...

Oleh ShureeOXEXO326

85.1K 13.2K 2.1K

-Эмсийн хүрээлэн нээнэ! - Хатан минь юу айлдах нь энэ вэ? -Түүнийг өргөөндөө авч ирж чаддаггүй юм бол түүний... Lebih Banyak

1. Улсыг аврагч Мин авхай
2. Доромжлол
3. Заяагүй эм!
4. Хатан таны зөв
5. Хамгийн дотно нь
6. Шинэ хүсэл
7. Гэрэлт саран асар
8. Сонирхол өөр
9. Жүнмён гэдэг
10. Баярлалаа авхай
11. Донтоод байгаа
12. Хатан эхийн хориг
14. Үзэсгэлэн гоо
15. Шарх
16. Бүсгүй болж
17. Наадах чинь доромжлол!
18. Үүрэгт ажлаа хий
19. Хатан
20. Зугтахыг хүссэн
21. Хамгаалах болно
22. Хөөрхөн байна
23. Сүүлийн уулзалт
24. Хатныг хороо!
[The end] Хаан биш Хаан👑

13. Цэцэг тоолох

2.8K 521 56
Oleh ShureeOXEXO326

Хааны хувцас сольдог өргөөнөөс хаан өмсгөл болон дотуур ханбуг, дотуур хувцас, үсний хатгуур гоёл зэрэг хааны өмсөж зүүдэг бүгдийг аваад эргээд орж ирэхэд хаан эзэн яг л сууж байсан газартаа хөдөлгөөнгүй суусаар байв.

Би "Хаантаан хувцсаа солих цаг боллоо" гэхэд

Хаан дээш босож зогсоод "Тайлж болно" гэсээр гараа алдлах маягтай бага зэрэг дээш өргөн зогслоо.

Надад ингэж хүнээр хувцсаа тайлуулж өмсүүлэх зэрэг нь одоо ч эвгүй санагддаг боловч яах аргагүй язгууртны эрх ямба юм даа.

Хаан эзэн бол төрсөн цагаасаа хойш л ийм халамж эрх ямба дунд өссөн болохоор яг л хүн амьсгалдаг шиг энгийн зүйл мэт тайван зогсоно.

Улаан сарнайн хувьд ч бай, их хатны хувьд ч бай хаантай хангалтай олон уулзаж үзсэн хэдий ч хувцсыг нь тайлаад зогсож байх энэ мөч үнэхээр ичмээр бас сандармаар. . .

Би бараг дайнд явахдаа ч ингэж их сандарч үзээгүй байхаа. Айж сандарсан үедээ анхаарлаа өөр тийш хандуулах миний арга байдаг юм тэр бол цэцэг тоолох.

"Нэг цэцэг, хоёр цэцэг, гурван цэцэг. . . " гэж амандаа бувтнасаар хааны унтлагын ханбугын гадна бүчийг тайлахад

Хаан "Цэцэг ээ?? юугаа хийгээд байгаа юм? гар хөл чинь хөшчихсөн хэрэг үү? хурдан тайл л даа" гэж залхсан янзтай уцаарлав.

Түүнийг хурдан гэж шаардах мөчид улам их сандарсан болохоор нөгөө амандаа бувтнаж байсан тоо минь нэлээд чанга болоод ". . . Арван долоон цэцэг, арван найман цэцэг, арван есөн цэцэг, хорин цэцэг, хорин нэгэн ЦЭЦЭГ. . . Бо-Болчихлоо" гэж хэлээд түүний дээгүүрх хувцсыг тайлаад зугтаж байгаа юм шиг л хурдхан хойш болон зогсоход тэр цээж нүцгэн өөдөөс минь харна.

Гэвч түүний нүүрэнд багахан инээмсэглэл хальт тодроод алга болох шиг болов. Магадгүй тэнэг хүн шиг цэцэг тоолж байгааг минь хараад инээд нь хүрсэн байх л даа. Гэхдээ л тэр эргээд их зантай, хүйтэн хөндий төрхөө гаргана.

Өргөөнд хаан бид хоёроос өөр хэн ч байхгүй боловч би ичсэндээ бараг газар доогуур нүх ухаад орчихмоор санагдаж байлаа.

Хааныг өдөж, түүний өмнө улаан сарнай болж элдвийг үзүүлэхдээ ингэж ичиж байгаагүй атлаа зүгээр л цээж нүцгэн зогсох эзэн хаанаас ингэж их ичлээ гэж үү?

Хамгийн гайхмаар нь ураг барилдсан анхны шөнө нүдэн дээр минь юу боллоо доо. Тэр бүхнийг нүд тогтоон сайн хараагүй ч ерөнхийд нь харчихсан байж яг одоо хагас нүцгэн байгаа хаанаас ичих чинь хачин хэрэг.

"Мин Сүрёон ухаан орж үз!" хэмээн өөрийгөө бодол дотроо загнах хэдий ч түүний царайлаг төрх, дур булаам бие нь эр хүнд ойртож үзээгүй залуу бүсгүйн хувьд үнэхээр шинэлэг бөгөөд харц булаасан хэвээр байв.

Хаантан харин үл тоосон байдалтай "Юугаа хийгээд байгаа юм, цааш нь хийхгүй юм уу?" гэж асуув.

Би сандарсандаа "Ю-Юу хийхгүй гэж?" гэхэд

Хааны үл тоосон сэхүүн харц над дээр тусаад "Би доогуураа хувцастай хэвээр байна. Энэ хувцаснууд илбэ шидээр алга болчих хэрэг үү? ямар удаан тайлж, удаан сольдог юм бэ? нэг бол намайг нүцгэн байгааг минь тийм удаан хармаар байгаа юм уу?" гэж асуухад нь

Нүд минь байдгаараа томорсоор "Ю-Ю-Юу гэж дээ, тийм биш" гэж сандарсандаа энэ удаад түүний өмдийг эв хавгүй хурдхан доош шувтлан, хөлөөс нь тайлахдаа бараг л хааныг унагаачих шахан угз татсаар арай гэж нэг тайлж дууслаа.

"Б-Болчихлоо, би буруу хараад зогсож байя та хурдхан дотуур өмдөө сольчих" гэж хэлээд эргэж хартал

Хаан "Хатантаан наашаа хар!" гэж анхааруулах мэт хэллээ.

Бага зэрэг сандарсан байдалтай түүн рүү эргэж харахад, хаан "Дотуур өмдийг ч бас чи солих ёстой" гэх нь тэр.

Нүд минь бараг бүлтрээд уначих шахсан байхаа "ЮУ? ДОТУУР ӨМДӨӨ ХҮРТЭЛ АВХАЙ НАРААР СОЛИУЛДАГ ХЭРЭГ ҮҮ?" гэж гайхсандаа уулга алдахад

Хаан өөдөөс бас л гайхсан мэт харснаа "Тэгэхгүй өөр яах юм? намайг хувцас солих мэтийн дорд ажлыг өөрөө хийгээд зогсож байдаг гэж бодоод байгаа юм уу?" гэж асуулаа.

"Бурхан минь гэж, авхай нарын цуу яриа төсөөллийн зохиомол зүйл гэж бодсон чинь үнэхээр үнэн байжээ" гэж өөрийн мэдэлгүй амандаа бувтнасаар хаан руу ойртоход

Хаан "Ямар цуу яриа?" хэмээн намайг зогсоолоо

Би бага зэрэг нүдээ эргэлдүүлсээр "Ямар л байв гэж дээ, таны биеийн талаар л хэтэрхий их зүйл мэдээд байгаа юм шиг яриад байхаар нь ордонд байдаг тэгээд дандаа бүсгүйчүүд болохоор зүгээр төсөөллөөрөө л ярьсан юм байх гэж б.. бодсон юм. Гэтэл таныг дотуур өмдөө ч өөрөө сольдоггүй гэж яаж мэдэх юм?" гэсээр харц буруулахад

Хаан юм дуугарсангүй. Магадгүй тэр цуу яриаг баттай мэдэхгүй ч гадарладаг байж мэднэ. Угаасаа л түүнийг царайлаг төрх, сайхан биетэй гэх яриа намайг орж ирэхэд л аль хэдийн бүгдийн амыг дамжин өнгөрдөг яриа болсон байсан юм чинь.

Хааны дотуур өмдийг хурдхан тайлаад харц буруулсан хэдий ч харах ёстой зүйл нүдэнд минь аль хэдийн харагдчихсан байв.

Сандарсандаа хурдхан дээш босон дахиж тэр зүйл рүү харахгүй гэсэндээ хааны нүд рүү хартал

Хаан над руу цоо ширтсээр "Чи сая шүлсээ залгисан уу?" гэж асуух нь тэр.

Би сандарсандаа бараг л ухаан алдах гэж байсан байх.

"Үгүй!!" гэж хэлэхдээ хоолой зууралдан үнэхээр хачин өнгөөр хэлчихлээ.

Гэтэл хаан үл ялиг инээмсэглээд "Миний тухай цуу яриаг ордны авхай нараас сонсоод явж байхыг бодоход өчүүхэн төдий ч болов анхаарлыг чинь татсан бололтой. Тэгээд ямар байв?" гэж асуулаа.

Би "Юу??"

Хаан "Цуу яриа бодит байдал хоёр?" гэх нь тэр.

Бурхан минь гэж юуны талаар цуу яриаг мэдсээр байж яаж ийм ичгүүргүй асуудаг байна аа.

Би "М-Мэдэхгүй ээ, цуу яриаг санахгүй байна" гэж гүрийсээр ямар ч байсан хурдхан хувцсыг нь өмсүүлээд энэ бүх ичмээр байдлыг дуусгасан нь дээр гэж бодсон болохоор хамгийн түрүүнд дотуур өмдийг нь өмсүүлэх гэж яарав.

Шинэ дотуур өмдийг нь доош суун бариад хоёр нүдээ тас аньсан чигтээ "Хөлөө хийгээрэй" гэхэд

Хаан "Нүдээ тас аньсан байж яаж өмсүүлэх гээд байгаа юм?" гэж асуулаа.

"Таны нүд нээлттэй байгаа биз дээ? би бэлдээд барьчихсан байхад" гэж хариулахад

Хаан "Би ч бас нүдээ аньчихсан байна" гэх нь тэр.

Тэнэг ч юм шиг тэрхэн зуур юу ч бодохгүй "Юу??" гэж гайхсаар дээш хартал хаан эзэн мэдээж хэрэг юун нүдээ аних, харин ч эсрэгээрээ над руу ширтэн зогсож байлаа.

Хаан "нэгэнт харчихсан байж юундаа ичдэг юм? олон эмс хаанд үйлчлэх хэдий ч эхнэр гэгдэх ганц л хүн байдаг байхаа. Тэр нь чи биш гэж үү? чи ингэж ичээд байвал өөр хэн над руу зоригтой харах болж байна" гэж хэлээд энэ удаад намайг удаан зовоосонгүй өөрөө хурдхан хувцсаа өмсчихлөө.

Хамгийн сүүлд хааны өмсгөлийг өмсүүлж байхдаа би юм дуугарч чадсангүй, намайг хангалттай их ичээсэндээ ч тэр үү хаан ч бас чимээгүй зогссоор хувцсаа өмсөж дууслаа.

==================

Өглөө өдөр оройн зоог, хатан эхэд бараалхах цаг үе гээд л хааны хувийн шинжтэй бүх ажилд би түүнд үйлчилж хамт явсаар нэг өдрийг ардаа үдлээ. Төрийн хэрэг, их хуралдаан зэрэгт мэдээж хэрэг эмэгтэй хүн орох хориотой тул хааны өргөөнд үлдсэн.

Хаан эзний унтах орыг засаж өгөөд "Сайхан нойрсоорой эрхэм дээдсээ" гэж хэлэн түүний өмнө бөхийгөөд гарах гэтэл

Хаан "Чи?" гэж асуулт гэх үү, үг гэх үү зүйлээр намайг зогсоож орхилоо.

"Юу?? би яасан гэж?" хэмээн асуухад

Хаан хоолойгоо бага зэрэг засаад "Чиний ор хаана байгаа юм? мэдээж би чамтай хамт унтахгүй л дээ. Гэхдээ тусгай хориг ёсоор бол чи миний өргөөнд байх ёстой бус уу" гэв.

"Би таны өргөөнд үйлчилдэг ахайтан авхай нарын байдаг өргөөнд авхай нартай хамт унтах гэж байгаа. Санаагаа чилээх хэрэггүй дээ" гэж хэлэн бөхийхөд

Хаан "Я-Яагаад? их хатан авхай нартай унтах чинь арай л. . . " гэсэр өгүүлбэрээ гүйцээсэнгүй.

Би "Дорд гэж үү?" гэхэд хаан толгой дохилоо.

"Зүгээр дээ, би хатан байхаас илүү хүн байхыг хүсдэг. Дуудах хэргэм зэрэг нь л өөр болохоос надаас ялгараад байх зүйлгүй адилхан эмэгтэй хүмүүс шүү дээ. Би ингээд явъя даа" гэсээр хойш ухран гарах хаалга руу ойртоход

Хаан "Ийм байдалтай байсаар байвал чи хэзээ ч тусгай хоригоос гарахгүй. Бас тусгай хоригт насаараа хоригдсон шившигт хатан болж түүхэнд үлдэх болно" гэх нь тэр.

Би "Мэдэж байгаа, гэвч яг одоо бид тэр хоригийг цуцлах хэмжээний сайн харилцаатай хүмүүс биш шүү дээ. Тэгээд ч та өвөртөө бүсгүй хүнгүйгээр хэр барагтаа бол унтдаггүй. Ийм байхад би таны өргөөнд хонох нь яг л ураг барилдсан шөнө шиг минь хэцүү байх бус уу. Би тийм доромжлолыг нэг удаа даваад гарсан ч байнга тэгж чадна гэсэн үг биш" гэж хэлээд өргөөнөөс гарахад хаан ямар нэг зүйл хэлэх гэж байгаа мэт санагдсан ч тэр энэ удаад дуугүй байхыг сонгов бололтой дахиж надаас юм асуугаагүй юм.

Lanjutkan Membaca

Kamu Akan Menyukai Ini

138 58 6
love story between an idol and a fan
13.2K 2.1K 20
26 настай Пак Инбинь гэнэт л эдгэрэшгүй үхлийн өвчтэй бас амьдрах хэдхэн хоног үлдсэнээ мэдсэн юм. Ямар ч эм тариа түүний өвчнийг илааршруулж чадахгү...
212K 24.8K 35
Гол дүр: EXO Kai & Park Eunbin Төрөл: Vampire, Love КайБинь цуврал үргэлжилсээр. . .
5.1K 940 127
خراپەکارەکە بوکە شوشەیەکی سەر شانۆیە کاینا، شازادەی ئیمپراتۆری، بە جوانترین ژنی ئیمپراتۆریەتەکە ناسرا. ئەو ژنێک بوو کە هیچی نەدەناسی جگە لە خراپەکاری...