Intoxicated || 𝗄𝗍𝗁. [compl...

By Sorannn

51K 4.5K 620

Тэр эхлээд муу охин байсан, маш муу! Харин одоо тэр сайн охин болж байна. Надтай хамт байсан муу охин биш, өө... More

Intro: We broke up.
|01| Painful.
|02| Torn tights.
|04| Prettier than pretty.
|05| You're mine.
|06| One two step away.
|07| Different feelings.
|08| Shh!
|09| Зүрхэн хатгамал.
|10| Даарчхаж.
|11| Truth or Dare.
|12| Keep your promise.
|13| Go away.
|14| Намайг уучлаарай.
|15| Perfumes & Memories.
|16| Томоотой бай!
|17| Эцсийн эцэст...
|18| Only 1%
|19| Crazy over you.
|End| She was mine.

|03| His...

2.4K 225 27
By Sorannn

[Intoxicated]
Chapter.03

"Одоод амьдрах өнгөрсөн..."

-

        Яагаад ч юм түүний намуухан хоолой намайг өнгөрсөнтэй минь хүлж орхисон юм.

        Итгэлтэйгээр урагшилж байсан хөл минь яг тэндээ гацаад би өөрөө хүртэл одоо байгаагаасаа тэс өөр хугацаанд, бидний байсан дурсамжиндаа ороогдон халуу дүүгсээр таг гацчихсан.

        Тэр чинь Вигийн охин..!

-FLASHBACK-

"Чи ямар уддаг юм бэ..?"

Тэхёныг гартаа ямар нэг зүйл барьчихсан байгааг анзаарсан ч тоолгүй шууд л хүзүүнээс нь зүүгдээд гомдоллож гарлаа.

        "Уучлаарай, машин тавих газар олдсонгүй"

Тэр бэлхүүсээр минь тэврэхтэй зэрэгцэн газар ямар нэг ууттай зүйл унах агаад би огтхон ч хөдлөлгүй түүн рүү наалдсаар "Надад хамаагүй ээ, би чамайг хүлээсэн"

"Хэзээ ирсэн юм?"

Тэр эрүүн дээр минь зөөлөн үнсэх бөгөөд гуянаас минь өргөн бүсэлхийгээрээ хөлийг минь орооход бидний өндөр яг зэрэгцсэн байх аж.

"Гучин минутын өмнө..."

Үнэндээ минут байна уу? Эсвэл хоёр минутын өмнө ирсэн л дээ. Гэхдээ ямартай ч Тэхёноос лав өмнө ирсэн юм чинь би түүнийг хүлээсэн минь худал зүйл биш юм шүү. Тэр мэдчихгүй бол бүх зүйл үнэн.

        "Чи итгэлтэй байна уу?"

        Тэхён одоо ч нүүрийг минь зөөлөн, зөөлнөөр үнссээр л байх агаад намайг толгой дохин хариу хэлэхээс өмнө уруул дээр минь хөнгөн үнсээд "Би тэгвэл тэр залуугаас асуучих уу?" хэмээсээр биднээс холгүй зогсох нэгэн рүү толгой дохих нь тэр.

        Баригдах нь ээ...

        "Тэг ээ, наад залуу чинь намайг ирэхээс ч өмнө ирчихсэн байсан юм. Тэгэхээр мэдэж байгаа байх"

        Эцсээ хүртэл гүрийхээр шийдээд өөр тийш харахдаа зүрх минь шууд л хурдтай цохилж эхлэхийг анзаарав. Үнэн гэвэл би тэр залууг огтхон ч олж хараагүй юм байна. Сургуулийн хаалгаар дөнгөж орж ирээд үсээ янзалж байхад минь Тэхён орж ирсэн, би түүн рүү гүйсэн.

        Зүгээр л, тэгэхээр тэр залуу намайг анзаараагүй байгаасай.

        "Хөөе, залуу..!"

        "Бурхан минь, Тэхён. Ядаж намайг буулгаач!"

        Тэр намайг өргөсөн чигтээ өнөөх залуу руу алхаж эхлэсэнд би нүдээ томруулсаар мөр лүү нь цохиж байлаа. Гэхдээ энэ ямар ч нэмэргүй, би мэднэ ээ. Биднийг хүрээлэх хүүхдүүдээс ичин хүзүүнд нь нүүрээ наахад Тэхёны бие чичрэн тэр үл ялиг инээд алдах бөгөөд дараа нь бид хэдийн тэр залуугийн өмнө ирчихсэн бололтой түүний алхаа удаашрах аж.

        Яана аа..?

        Тэхён мөрөн дээр минь зөөлөн үнсээд "Харсан л биз. Тэр хэзээ орж ирсэн?"

        "Ю-юу..?"

        "Сора хэзээ орж ирсэн бэ? гэж байна. Энэ охин гучин минутын өмнө орж ирэхэд чи байсан гэсэн. Үгүй юм уу?"

        Би одоо ч Тэхёны хүзүүнд наалдсан чигтээ байх бол өнөөх залуу үнэхээр намайг гучин минутын өмнө харсан эсэхээ бодож байгаа бололтой чимээгүй болчхов.

        "Т-тэр нөгөө—"

        "Чи байсан шүү дээ. Би орж ирээд тэр толинд хараад үсээ янзалсан. Санаж байгаа биз дээ?"

        Тэгээд ямар нэг буруу зүйл хэлэхээс нь өмнө хурдхан Тэхёны хүзүүнээс хөндийрөн түүн рүү хөмсгөө өргөн бага зэрэг арзайчихсан үсээ илсээр инээмсэглэлээ. Гэтэл Тэхёны гар чангарсаар тэр гуяыг минь зөөлөн чимхээд "Чи бүтэлгүйтчихлээ, боль"

        Юу гээч, Тэхён ердөөсөө ч дасгал хийдэггүйг би маш сайн мэднэ. Тэгсэн хэр нь намайг өргөсөн чигтээ буцаад алхахдаа тэр нэг гараараа савхиа задгайлан биеийг минь давуулан хучих аж.

        "Чи юун богинохон юм өмсчихсөн юм бэ?"

        "Чамд зүүгдээд байгаа болохоор л тэгж байгаа юм. Зогсчихвол гуя нилээн давсан юбка шүү!"

        Түүний савхи нилээд том тул намайг бүхэлд нь багтаачихсан. Тэгээд би түүний цээж рүү улам шигдэн тэврэхдээ биднээс цаахна шалан дээр уначихсан хоёр ширхэг тоорыг олж харчхаад яагаад ч санаа алдахгүй байж чадсангүй. Тэхёны гарт байсан зүйл тоор байж ээ.

        "Чи надад тоор авчихсан байсан юм уу?"

         Өөрийн эрхгүй хошуу минь унжхад Тэхён яг гурван удаа хөнгөн үнсээд "Байсан..."

        "Идэж чадсангүй, чи надад ахиад авч өгөх үү?"

        Тоор гэхээр л амиа тавьчихдаг гэдгээ нуулгүй хэлье. Өдөржингөө ганцхан тоор идээд байсан ч чадахаар их дуртай учраас хааяа залуус болон Тэхён намайг уурлуулчхаад уут дүүрэн тоороор аргаддаг юм. Сул тал нь энэ, уур минь шууд л гарчихдаг.

        "Өгнө өө, гэхдээ эхлээд үнэнээ хэл. Чи тэр залууг хараагүй бас тийм эрт ирээгүй биз дээ?"

        "Тийм ээ, худлаа байсан юм. Одоо явж тоор идэцгээе"

        Тэхён хамар дээр минь үнсэхдээ толгой дохиход би түүний энгэрээс үсрэн бууж тэгэхдээ санаандгүй савхиных нь цахилгаанд трикогоо ураад хаячхав. Яг гуян дээр минь үнэхээр том урагдчихсанд Тэхён хөмсөг зангидаад "Новш гэж, РаИ. Яагаад үсэрч байгаа юм?"

        Тэр урагдсан хэсгийг минь шалгасаар хараал урсгах бол би хошуугаа унжуулан доош харсаар зогсож байлаа.

        Үнэхээр миний буруу.

        Тэхён доош суучихсан байснаасаа дээш өндийхдөө над руу хөмсөг зангидан хараад "Машин руу явья"

        "Гэхдээ, Тэхён тоор—"

        "Янзтай халуухан харагдаж байна, Кан Сора"

        Үгийг минь таслан байж хашхирсан залуу хажуугаар минь зөрөхдөө бүр шүгэлдэж орхисонд би шууд л түгшээд ирэв. Тэр шинэ сурагч юм уу? Эсвэл албаар тэгсэн юм болов уу? Тэр ер нь сая юу гээд хэлчхэв ээ?

        "Хараал идээсэй!"

        Хэдхэн хором. Бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн. Тэхён маш хурдан урдаас минь холдож өнөөх залуугийн хүрэмнээс татан зогсоогоод эргэж харахын завдалгүй шууд л түүнийг цохиод авсан.

        Тэгээд түүнийг газарт унахад нь ахиж цохиогүй ч хүнд, хүнд амьсгалан хараал урсгасаар "Дараа бид хоёртой таарвал хажуугаар минь нүдээ аниад гарсан чинь дээр шүү!"

         Бухимдал дүүрэн савхиа янзалсаар нааш алхах Тэхён, түүний ард нөгөө залууд чимээгүйхэн сануулцгаах хүүхдүүд.

        "Чи галзуурчихсан юм уу? Тэр чинь Вигийн охин!"

-FLASHBACK END-

       
Юу гээч...Тэхёны хувьд өнгөрсөн яг ямар мэдрэмжийг дагуулдагийг сайн хэлж мэдэхгүй юм. Гэхдээ миний дотор түүнтэй өнгөрсөн ч гэсэн хэзээ ч мартаж зүрхэлдэггүй, гэхдээ санахыг огтхон ч хүсдэггүй тэр бяцхан дурсамжууд одоо ч цээж хоосруулж санагддаг хэвээр.

        Уг нь өчүүхэн хэсгийг нь өгүүлэхээс хүртэл эмээдэг юм шүү дээ. Харин Тэхён...тэр дурсаад л байхаас өвддөггүй хэрэг үү?

        "Чамд хамаагүй ээ, Тэхён. Хэрэггүй зүйлд анхаархаа больж үз!"

        Тэхён руу эргэж харалгүй ийн хэлэхдээ Тэхёны царайг хараагүй ч утсаараа оролдон суух Намжүний царай барайж байсныг, унтлаа гээд хэвтсэн Юнги амандаа хараал урсгаж байхыг анзаараад амжив.

        Тийм ээ, тэд бидэнд маш их хайртай байсан. Биднээс илүү хайрладаг байсан.

        "Хэрэггүй гэж ямар хараал идсэн ээ яриад-" Тэхёны дуу чангарсан ч тэр гүнзгий амьсгаа авах нь сонстож хэсэг хугацааны дараа арай намдуу дуугаар "Ядаж миний савхийг...үгүй ээ, Намжүний савхийг уяад яв"

Тэгэх ёстой байсныг мэдэхгүй ч хальтхан хойш эргэн харахад тэр нүдээ аньчихсан хүнд амьсгалсаар буйдан налан суух аж.

         Яг тэр үедээ хамгийн зөв гэсэн шийдвэрээ дагасан юмсан. Одоо ч бас тэр шийдвэрээ өөрчлөөгүй энэ хүрсэн байтал яагаад өнгөрснийг одоотой холиод зүгээр байсан мэдрэмжинд бухимдал үүсгээд байгаа юм бол? Ким Тэхён.

        Өнгөрсөн өнгөрсөндөө л үлдэж тэр өнгөрснийг одоод бүтээхийг хүсэхгүй байхад...

        "Хэрэггүй ээ, Намжүн" Намжүн хурдхан савхиа тайлахаар дээш өндийхөд нь би буцан суулгаад хэдийн дотор минь таагүй болоод эхлэчихсэн ч үл ялиг инээмсэглэсээр ахин тэдэнд явахаа хэллээ.

        "Жинхнээсээ явлаа, сургуулиас гарахдаа хэлээрэй. Аз таараад би завтай болчих юм бол хамт явна шүү!"

        Тэгээд шууд л цүнхнээсээ чанга атгасаар Касагийн өрөөнөөс хурдхан гарахдаа зөрөн орж ирэх Жонгүгтай хүчтэй мөргөлдөж орхих нь тэр. "Бурхан минь, Сора. Зүгээр үү?"

"Зүгээр ээ, Жонгүг. Би Согжинд хоол өгөх ёстой. Хурдан явахгүй бол болохгүй"

Уг нь Жонгүг намайг нэг хараад л таагүй байгааг минь шууд мэдчихдэг юм. Гэхдээ энэ удаад зүгээр л толгой дохьсоор анги руу орох бол би түүний нүүрэнд тодрох инээмсэглэлийг анзаарахгүй байж чадаагүй юм.

Бодвол тэр охин намайг биш Жонгүгийг сонгосон л бололтой.

        Сая үүдэнд Тэхёны харц бухимдалтайгаар араас минь төөнөж дотрыг минь яг л шатаах шахсан...

Дургүй. Тийм болохоор л Ким Тэхёнд дургүй. Түүнтэй ойр байх дургүй. Зөвхөн харцаараа л унагаж бас босгож чаддаг тэр олон мэдрэмжинд нь дургүй.

    Өвдөөд бас хоосроод...


"Хусог чамайг надад хоол авчирч өгнө гэсэн. Чи ирж байна уу?"

"Уучлаарай, би одоо очлоо"







A/N: When I Taste Tequila нэр маань Intoxicated болж өөрчлөгдсөн шүү!!

Удаасанд уучлаарай.

Continue Reading

You'll Also Like

781K 17.5K 46
In wich a one night stand turns out to be a lot more than that.
1.7K 311 10
"وازمەھێنن لە پرسیارکردن لەوەی کە بۆ دەژین؟ وە بۆچی دەژین؟"
592K 21.5K 96
The story is about the little girl who has 7 older brothers, honestly, 7 overprotective brothers!! It's a series by the way!!! 😂💜 my first fanfic...
68.1K 3K 23
Hanagaki Takemichi, CEO of a very successful company. He went to a bar to relieve his stress because of work and the next day, he woke up into in an...