/Дууссан/ 👟 Нэгэн залуу ба б...

By ShureeOXEXO326

23.9K 3.6K 342

Гуйж байна BTS л биш шүү! Өөр ямар ч хамтлаг байсан хамаагүй. . . More

1. BTS л биш шүү!
3. Найз минь
4. Гаатай цай
5. Нандин дурсамж
6. Хувийн менежер
7. Дуудлага
8. Чи болчих
9. Хоолны дутагдал
10. Чанамал
11. Баярлалаа
12. Эрүүл байна
13. Азгүй юм бэ
14. Шидтэн юм уу?
15. Сайн хүн гэж мэдээгүй
16. Дотно найз бололтой
17. Хөлдүү төмс
18. Нууцын нууц
19. Бахархаж байна
20. Охидын үдэш
21. Чиний алдаа
[The end] Шинэ ажил 💕

2. Чиний л сонголт

1.1K 182 28
By ShureeOXEXO326

Аз жаргал дүүрэн ажилдаа явсан хүн, бөөн уур гэртээ эргэж ирлээ.

Хамгийн сайн найзуудтайгаа хамт амьдардаг болохоор гэрийн хаалгаар оров уу үгүй юу "Миний амьдрал сүйрлээ" хэмээн уйлан дуугарсаар орлоо.

Тэд нэлээд гайхсан янзтай над руу ширтэн зогсоно.

"Ёо өнөөдөр лав миний амьдралын хамгийн тэнэг өдөр байхаа!" хэмээн дахин нэг орилоход

Намин "Яачихсан юм? ойрд уг нь ажил чинь дажгүй л байсан биз дээ?"

Би "Дажгүй байх нь байсан л даа, гэтэл захирал өнөөдөр амьдралыг минь сүйрүүлэх мэдээ хэлчихлээ" гэхэд

Анхён "Ямар мэдээ?"

Би нөгөө BTS зурагтай жаазаа тэдэнд үзүүлээд "Тэр үүнийг надад өгөөд, баяр хүргэе чи BTS-н менежер боллоо гэж хэлсэн" гэхэд

Нөгөө хоёр мэдрэл чинь "Еээ Азгүй юм бэ, Өнөөдөр угаасаа нохойны час өдөр гэсэн" гээд дургүйг минь хүргээд авлаа.

Би тэр хоёр руу байдаг муухайгаараа хараад "Ийм үед шоолох биш сэтгэл засах ёстойг мэдэх үү? тахиа гахай хоёр угаасаа ийм мэдрэмжгүй байдаг гэсэн" гэхэд

Нөгөө хоёр тас тас хөхөрсөөр л байлаа.

Намин "Сүртэй хүн шүү, одоо тэд дэлхийн од болсон Пак Жимин чамайг дэлхий дээр байдгийг аль хэдийн мартаа биз"

Анхён "Мэдээж шүү дээ, дэлхийн од хүнд чам шиг охиныг санах шаардлага ч гарахгүй"

Би "Тэгдэг бол сайн л байна. Гэхдээ тэр чөтгөр тийм ч амархан хүн мартахаар хүн биш" гэсээр хөмсөг зангидахад

Намин нэлээд чанга инээгээд "Чиний л сонголт шүү дээ, түүнд тийм их дургүй байж яах гэж ийм мэргэжил сонгосон юм. Харин ч таарах хүсэлгүй байсан юм бол тэс өөр ажил хийх хэрэгтэй шдээ"

Би "Би ямар BTS-н менежер болох гэж ийм мэргэжил сонгосон юм уу? EXO-гийнхоо менежер болох гэж сонгосон юм бол за юу!"

Анхён "Тийм л юм бол SM-д биш HYBE-д ямар чөтгөрөө хийж ажилд орсон юм? угаасаа чи өөрөө мэдрэл байгаа биз дээ?" гэж хээвнэг хэллээ.

Сэтгэл санаагаа дээрдүүлэх гэж хичээж байхад энэ хоёрыг дээ. . .

Би "Тэр үед чинь манай Шиүмин цэрэгт явчихсан байсан юм. Түүнийг халагдаж иртэл түр зуур энд ажиллаж байгаад SM-рүү орно гэж бодож байсан. Гэтэл одоо миний санаачилсан хэд хэдэн төслийг HYBE хэрэгжүүлж байгаа. Ийм байхад яаж гарах юм?" хэмээн гонгиносоор нүүрээ дарахад

Намин энэ удаад сэтгэл засах гэж хичээж байгаа бололтой "Хэдэн жил өнгөрсөн билээ дээ, Жимин ч тэр, чи ч тэр том хүмүүс болсон. Одоо тэр дахиж чамайг зовоохгүй байхаа. Тэгээд ч толгой өндийх завгүй байгаа биз. Түүний хувьд чи эртний танил шүү дээ. Магадгүй тэр одоо илүү намба суусан ч юм билүү, чамтай дажгүй харьцах байхаа. Алдартай хүн байна даа, нэр хүндээ бодох байлгүй дээ" хэмээн нуруу илэхэд

Анхён гэж мэдрэмжгүй тахиа чинь байдгаараа инээсээр "Мөн сайхан харьцах байхдаа. Мөрөөдлөө биелүүлээд дебут хийж байгаа хүнд юу гэж хэллээ дээ. Би лав Жиминий оронд байсан бол түүнийг хорхойтой араандаа зуух байсан" гэх нь тэр.

Намин "Юу гээд хэлчихсэн юм?"

Би хөнгөн санаа алдсаар "Амьдралаас минь үүрд алга болж байгаад чинь баяр хүргэе, Азгүй амьтан минь тайзан дээрээ турж үхээрэй. . . гээд л нэг тиймэрхүү" гэсээр чимээгүй болоход

Намин над руу хачин харсаар "Энэ ёстой бүтэхгүй ээ" гэсээр толгой сэгсэрлээ. . .

==========================

Дараагийн хэсэг 20:10^^

Continue Reading

You'll Also Like

1.3K 294 20
سڵاو ئەمە یەکەم چیڕکی منە وە هیوادارم بە دڵتان بە وە ئەم چیڕۆکەم لە ئینگلیزیەوە ورگێڕاوە بۆ کوردی بۆ ئێوەی خۆشەویست وە ویسم یەکەم چیڕۆکم لەسەر سوهۆ ب...
Fate By v xxxiri v

Short Story

23.1K 1.7K 13
"𝚆𝚑𝚎𝚗 𝚠𝚒𝚕𝚕 𝚝𝚑𝚎𝚢 𝚜𝚝𝚘𝚙 𝚑𝚊𝚝𝚒𝚗𝚐 𝚖𝚎 ?" 𝙰 𝟷𝟻 𝚢𝚎𝚊𝚛 𝚘𝚕𝚍, 𝚅𝚒𝚜𝚑𝚗𝚞 𝚊𝚜𝚔𝚎𝚍 𝚌𝚛𝚢𝚒𝚗𝚐 𝚑𝚒𝚜 𝚑𝚎𝚊𝚛𝚝 𝚘𝚞𝚝. "𝚆...
2.3K 421 10
[БОГИНО ХЭСЭГТ БИЧВЭР] Шонгийн мод тэврэн суух тэр нэгэн. Үнэнийг хэлэхэд тэр шал согтуу бараг л тасарчихсан байсан юм. Гэвч би түүнд анхны харцаар...