/Дууссан/ 🌺Хааныг дурлуулсан...

By ShureeOXEXO326

85.3K 13.2K 2.1K

-Эмсийн хүрээлэн нээнэ! - Хатан минь юу айлдах нь энэ вэ? -Түүнийг өргөөндөө авч ирж чаддаггүй юм бол түүний... More

1. Улсыг аврагч Мин авхай
2. Доромжлол
3. Заяагүй эм!
4. Хатан таны зөв
5. Хамгийн дотно нь
7. Гэрэлт саран асар
8. Сонирхол өөр
9. Жүнмён гэдэг
10. Баярлалаа авхай
11. Донтоод байгаа
12. Хатан эхийн хориг
13. Цэцэг тоолох
14. Үзэсгэлэн гоо
15. Шарх
16. Бүсгүй болж
17. Наадах чинь доромжлол!
18. Үүрэгт ажлаа хий
19. Хатан
20. Зугтахыг хүссэн
21. Хамгаалах болно
22. Хөөрхөн байна
23. Сүүлийн уулзалт
24. Хатныг хороо!
[The end] Хаан биш Хаан👑

6. Шинэ хүсэл

2.9K 427 90
By ShureeOXEXO326

Их хатны зарлиг "Ордны авхай нар албан үүргээсээ бусдаар хаан эзний өргөөний ойролцоо дэмий сэлгүүцэх, ордны дэг журамд заасан өмсгөл хувцсыг өөрийн дураар өөрчлөн өмсөхийг хатуу хориглож байна" гэх богино боловч ойлгомжтой зарлиг буугаад хэд хонолоо.

Ордон даяар ил далд яриа, шивнээ явна.

-Их хатан дэндүү хартай

-Хаан эзний таалалд ганцаараа байх хүсэлтэй

-Хаанд ойртох гэсэн эмэгтэйг их хатан үгүй хийдэг

- Их хатан хааны эрхийг боогдуулж байна

. . . гэх мэтээр есөн шидийн цуурхал дэгдэх болсон. Мөн нэг хэсэг дэндүү задгайраад байсан ордны авхай нар ч эргээд дүрэм журамтай амьдралдаа орох гэж бөөн юм болж байна. Бүгд л их хатныг далд үзэн ядсан байдалтай байцгаана.

===================

Сүрёоны талаас:

Ордны авхай нар ч яах вэ доор албан тушаалтай тул хэдий дотроо дургүй байлаа ч буулгасан зарлиг захирамжийг минь нэгийг ч зөрчиж чадахгүй хүлэгдмэл хүмүүс. Харин татвар эмсийг сургана гэдэг бодож байснаас минь ч хэцүү ажил байсан юм.

Бүгд хааны хайр, тааллыг хүртсэн болохоор ил далд биеэ оторлох, зарлиг үл тоох, худал шалтаг тоочих зэргээр эхний хэд хэдэн тушаал минь нэлээд л хүндхэн өнгөрлөө.

Өнөөдөр би хатуухан яриа хийхээр бүх хатад татварыг дуудаад байгаа нь энэ.

Ямар ч байсан бие өвдөж байна, тийм байна ийм байна гэж баашлаад байхгүй бүгд цугларсан байгаа нь сайн хэрэг.

Өргөөг минь дүүргэн эгнэн суусан татвар эмс.

Би хатуу байх ёстой, шийдэмгий байх ёстой гэвч яг юу гэж хэлэх, ямар үгнээс эхлэхээ сайн мэдэхгүй бага зээг сандарч л байна.

Бүгд цуглан миний юу хэлэхийг хүлээн сууна. Энэ дундаас хааны тааллыг хамгийн олон удаа хүртсэн Чун татвар л хамгийн түрүүнд ам нээлээ.

"Их хатантаан ямар хэргээр ийм эрт дуудсан юм. Мөхөс би шөнөжин хаанд үйлчлээд үнэхээр их алжааж байна" гэсээр ямбатай нь аргагүй духаа дарсаар баашлан асуулаа.

Хүн бүрийн нүүрний хувирал ямар байгааг хэсэгхэн зуур ажиглан суугаад яриагаа эхлэв.

"Татварууд та бүхэн чухам ямар зорилготой амьдарч байна. Хааны түшиг тулгуур болох эрхэм хатад баймаар байна уу? аль эсвэл биеийн таашаал эдлүүлэгч үнэгүй хүүхнүүд үү?" хэмээн асуухад бүгд илт таагүй байгаа төрхтэй над руу харцгаалаа.

Чун татвар "Энэ үгээрээ та биднийг дорд үзэж байгаа бус уу, та биднийг биеийн цэнгэл эдлүүлэгч дорд хүүхнүүд хэмээн дуудлаа"

И татвар "Тийм шүү, их хатан та улсын эх атлаа үнэхээр бүдүүлэг юм" хэмээн үг нэмлээ.

Хааны таалалд нийцэн янз бүрийг удам угсаатай бүсгүйчүүд татвар болсон ч энэ дунд хэргээр ордны авхай болон ордонд орж ирээд хааныг урхидаж чадсан өндөр угсаа гаралтай хэд хэдэн татвар бий тэдний их зан бардам байдал арга ч үгүй биз. Ард нь нөлөө бүхий гэр бүл нь байгаа хойно.

Чун, И татварууд язгууртан гаралтай том сайд нарын охид тийм дээ ийм бардам байгаа хэрэг.

"Би зөвхөн асуулт асуусан. Харин та нар дорд байдлаар хүлээн авсан нь өөрсдийнхөө сэтгэхүйн хэмжээг харуулж байгаа хэрэг. Яг энэ харах өнцөг шигээ өдөр шөнөгүй хаан эзэнтэй самуурах бодлоос өөр бодол үгүй хатан хүн, авхай хүний эрдэм мэдлэг, дэг журам юу ч мэдэхгүй. Ордны хатад биш эмсийн хүрээлэнгийн эмс мэт дорд байгаад хатан би та нарын өмнөөс ичиж байна. Тиймээс л би хатдын өргөөнд шинэ дүрэм тогтоосон. Одооноос эхлээд хатан байх ёсон, түүх судлал, гар урлал, ордны дэг журам зэрэгт мэдлэг олж автлаа бүх татварууд хичээлд суух болно. Хичээлдээ шамдан суугаагүй биеэ оторлон хойш суусан, өөрийн алдаа дутагдлаа засаж чадаагүй хэн ч байсан хаан эзэнд үйлчлэх нь битгий хэл өргөөнд нь бараалхах ч эрхгүй" гэхэд өргөөнд байсан татварууд ам амандаа бувтнан шуугиад эхэллээ.

Чун татвар "Эрхэм дээдсээ, хэзээнээс эхлээд хааны хатан нь хаан эзний өмнөөс таалах бүсгүйг нь сонгодог болчихсон юм. Аль ч хааны үед ийм ёс байгаагүй мэт санагдаж байна"

"ТИЙМ ШҮҮ ЭРХЭМ ДЭЭДСЭЭ, ХААН ЭЗЭН ХЭНТЭЙ УУЛЗАХ ХЭНИЙГ ТААЛАХАА ӨӨРӨӨ ШИЙДЭХ ЁСТОЙ" хэмээн ам уралдан чанга дуугаар хэллээ.

Би "Би аль хэдийн хаан эзнээс зөвшөөрөл авчихсан. Хаан намайг хүссэн дүрмээ тогтоож, та бүхнийг тусгайлан сурга хэмээн даалгасан. Гомдолтой байгаад нэмэргүй гэж айж байна" гэхэд бүгд чимээгүй болчихлоо.

И татвар "Гэвч хатан таны шийдвэр татваруудыг сургах бус хааныг ганцаараа эзэмших гэсэн шуналт санаа мэт л харагдаж байна" хэмээн хүндэтгэлтэй хэлэх боловч яг л надтай нэгийгээ үзнэ гэж байгаа мэт ширүүн харж байгаа харагдав.

"Би бол хатдын ордны эзэн. Та нар хатдын ордонд харьяалагдаж байгаа цагт хэлсэн зүйлийг минь хийх болно. Бас үг бүрийг минь ухаж ойлгосон гэж найдаж байна. Би та нарыг хаанд огт ойртуулахгүй гээгүй. Хэн сайн сурч, хэн жинхэнэ ёсоор авхай хүн шиг, ирээдүйн хатан шиг болж өөрчлөгдөж чадна тэр хүнээр би оролдохгүй. Хаан эзэнд хүслээрээ үйлчилж болно"

Чун татвар басах мэт инээмсэглээд "Хатан болсон цагаасаа хойш нэг ч удаа хааныг өргөөндөө залж чадаагүй хатан ийм шийдвэр гаргах нь аргагүй шүү дээ. Эрх мэдлээ хэрэглээд ч боловч хаанд ойртох хэрэгтэй тийм биз дээ?" гэхэд бусад татварууд чанга биш ч бүгд нүүр амаа даран инээж байгаа харагдлаа.

И татвар "Магадгүй бид хэсэг хугацаанд ч боловч хаанаас хол байж их хатанд боломж олгох хэрэгтэй байх. Эгч дүүсийн ёсоор. Их хатан байж хаанд таалуулж үзээгүй байна гэдэг ичмээр шүү дээ" хэмээн инээхэд

Чун татвар "И дүү их ухаалаг юм. Бага хатан эгч их хатантай хамт хааны хатан болсон хэрнээ аль хэдийн хөл хүнд болсон байгаа биз дээ? ийм байхад их хатан яарах нь аргагүй шүү дээ"

Бага хатан "Их хатны зарлиг үнэхээр нүдээ олсон зарлиг байна. Энд байгаа татвараас ордны ёс мэдэх нэг ч хүн алга. Хааны татварууд ийм арчаагүй байдаг гэж мэдвэл улс амьтны доог болно биз" хэмээн хатуухан үг нэмээд авлаа.

Чун болон И татварын инээмсэглэл алга болон бага хатан руу зэрэг харлаа.

Чун татвар "Зэрэг дэв муутай бага ноёны охин гэхэд их том үгтэй юмаа. Хааны хүүхдийг тээж байгаа чинь л хамгийн өндөр завшаан юмсан"

Тэдний хэлэх хорон үгсийг хангалттай удаан сонссон тул "Зарлиг минь буусан. Хатан би ойлгомжтой тайлбарлаад байхад эхнээсээ бүдүүлэг дэг журамгүй ааш нь засагдахгүй байгаа болохоор Чун болон И татварууд хамгийн эхний шийтгэлийг хүртлээ. Тэднийг хичээлд суухаас бусдаар өргөөнөөсөө гарахыг хориглож байна. Гурван сар хаан эзэнд бараалхаж болохгүй, хаанд үйлчлэх хориотой" гэж хэлэхэд тэр хоёр үнэхээр бачимдсан харагдана.

Чун татвар "Би тантай адилхан язгуур дээд том гэр бүлээс гаралтай. Би төрсөн гэртээ аль хэдийн дэг журам, түүх соёл бүгдийг сурсан байхад дахиж заалгах ёстой гэж үү? харц дорд татварууддаа л заа л даа" хэмээн бухимдлаа илэрхийллээ.

Би "Өндөр дээд язгууртай төрснөөсөө болоод их зан гэдэг өвчин тусчихсан бололтой. Татвар чиний гэр бүл хэр том байх нь миний шийдвэрт нөлөөлөхгүй. Чи мэдэж байгаа байх. Би өөрөө чиний гэр бүлээс айхгүй байх хэмжээний том гэр бүлээс гаралтай. Чун татварыг өвчнөө эдгээр хүртэл дахиад нэг сарыг шийтгэл дээр нь нэмлээ" гэж хэлэхэд

Чун татвар "ХАТАНТААН!! та үнэхээр манай гэр бүлтэй дайсан болмоор байна уу?"

Би "Үгүй дээ, бид чинь одоо нэг гэр бүл. Нэг хааны хатан болон татвар эгч дүүс. Тиймээс эгчийн ёсоор чамайг шийтгэж байна. Бусад татварууд ч ч бас ойлгосон гэж найдаж байгаа шүү. Би олон хэлүүлээд байдаг ой санамж муу хүмүүст дургүй" гэж хэлэхэд

Бүгд "Мэдлээ эрхэм дээдсээ" хэмээн дургүй байгаа ч хүчээр шахуу хүлээн зөвшөөрөв.

=====================

Ямар ч байсан эсэргүүцэл их байгаа боловч эхний алхмаа хийж чадлаа. Татварууд бүгд ордны соёлд суралцах тусгай хичээлд сууж байгаа тул өнөөдөр хаанд бага хатан бид хоёр л бараалхаж байна.

Дадал болсон гэр бүлийн зоог нь татвар авхай наргүй өрнөж байгаад хаан эзэн бухимдаж байгаа байх гэж бодсон ч тэр санаснаас минь илүү тайван байсан юм.

Өнөөдрийн зоог ядаж л самуун үйл явдалгүй энгийн болж байна. Хаан эзэн хөл хүнд байгаа бага хатанд хандан халамж тавьсан үгс хэдийг унагаагаад эцэст нь над руу харлаа.

Түүнийг ямар нэг хорон үг хэлэх гэж байгааг жуумалзаж байгаа уруулаас нь л мэдсэн тул сэтгэлээ бэлдэн чимээгүй сууна.

Хаан "Бүх өрсөлдөгчдөө зайлуулчихсан сайхан байна уу? хатантаан" хэмээн асуув.

Би "Хэн нь ч миний өрсөлдөгч биш" гэхэд

Хаан "Өө тийм үү? ордонд арай өөр яриа өрнөөд байсан даа. Хаан миний тааллыг хүртэх гэсэн эцсийн арга чинь энэ гэж байна лээ" гэв.

Би "Дорд боолуудын үгээр үг хийгээд байвал хаан таны нэр хүндэд л муу байх даа. Тэдний муу ам, мунхаг үгийг алийг тэр гэх вэ дээ" гэхэд

Хаан "Ордны хана бүрд нүд чих байдаг гэлцдэг үнэхээр үнэн байх шүү. Хатан таны татваруудтай хийсэн яриа ч хатан эхийн чихэнд хүрчихсэн байна лээ. Тэгээд бүр хааныг өргөөндөө аваачиж чаддаггүй, чадваргүй хатан гэж шүүмжлүүлсэн гэсэн үү? Хатан эх чиний өмнөөс үнэхээр их санаа зовж байна лээ. Бүр надаас тусгайлан гуйсан. Ядаж ганц шөнө хатан таны өргөөнд очооч гэж. . . .хөгшин эхээр минь хүртэл гуйлгаад л хатан та ч их ичгэвтэр байдалд орсон бололтой" хэмээн мушилзсаар сууна

Би түүний нүд рүү хараад "Би ичээгүй юмсан, таны ирэх үгүй чинь үнэндээ надад хамаагүй" гэхэд хааны инээмсэглэл огцом алга болон хөмсөг нь зангиран нөгөө л нэг ширүүн төрхөө гаргалаа.

Харин би үл тоосон харц гаргасаар хоолоо идэн сууна.

Гэтэл хаан "Чи үнэхээр ганцаараа насыг бармаар байгаа юм уу? үргэлж бусдад дорд үзэгдэж байхыг хүсээ юу? эр нөхрийнхөө таалалд нийцээгүй цор ганц хатан болохоор шийдээ юу? хор шар гэж байдаггүй хэрэг үү? хувь тавилантайгаа эвлэрчихсэн хэрэг үү?" хэмээн асуулаа.

Би "Хор шар байвал юу гэж? хаан та нэр хүндийг минь хамгаалж өгөх юм уу?" гэхэд

Хаан эргээд жуумалзан "Мэдээж шүү дээ, би чиний нөхөр. Эелдгээр намайг уриад үз л дээ" гэв.

Би "Ойрд бие муу байгаа хэрэггүй дээ"  гэхэд

Хаан ширээгээ тас хийтэл чанга цохилоо. Үүнд бага хатан бид хоёр хоёулаа цочир орхилоо.

Хаан "МИН СҮРЁОН! чи намайг дорд үзэж байна уу?" хэмээн орилов.

Би "Дорд үзсэн нь та биз дээ? анх ураг барилдсан цагаасаа эхлээд л" гээд хаан руу харахад

Хаан над руу цоо ширтсээр "Хатан таны бардам зан дарагдаагүй бололтой. Эелдгээр гуйсан бол би энэ шөнө өргөөнд чинь хононо гэж бодож байлаа. Гэхдээ одоо бол бодол минь өөрчлөгдсөн. Цаашдаа хатан танд намайг өргөөндөө аваачих ганц л боломж бий. Тэр боломжийг хүсэж мөрөөдөөд эхлэх үедээ өргөөний минь гадна гурван өдөр гурван шөнө сөхөрч суугаарай. Тэгж чадвал хэзээ ч хамаагүй хатан таны нэр төрийг чинь хамгаалаад өргөөнд чинь хонож өгье" хэмээн инээмсэглэлээ.

Үнэхээр уур хүргэсэн үгс хэлэхдээ гаргууд хүн юмаа. . .

Би арай ядан өөрийгөө барьсаар "Мэдлээ эрхэм дээдсээ" гээд толгой бөхийхөд

Хаан "Сайн бодоорой доо, эс бөгөөс онгон чигээрээ насан эцэс болсон анхны хатан гэж түүхэнд тэмдэглэгдэх байх шүү" хэмээн инээмсэглэсээр над руу ширтлээ.

==========================

Үнэхээр л ямар ч хайр сэтгэлгүй, дээрээс нь бие биетэйгээ гайгүй харьцсан тохиолдол нэг ч байхгүй болохоор түүнийг өргөөнд минь ирэх үгүй ч үнэндээ надад огт хамаагүй.

Гэвч сүүлд нь хэлсэн тэр өгүүлбэр үнэхээр хор шарыг минь дээд цэгт нь тултал малтаж чадлаа. Тэр хүнийг тоохгүй байхаар шийдсэн байсан надад эсрэгээрээ түүнийг өөрөө хөл алдах мөчийг хармаар санагдах хэмжээний шинэ хүсэл төрсөн юм.

======================

Ордны гаднаас аавын минь дүү болох хайрт авга эгчийгээ дуудлаа. Тэр бол одоо үед тохирохгүй жинхэнэ эрх чөлөөтэй амьдардаг мундаг бүсгүй юм. Яг л миний мөрөөдлийн амьдрал.

Түүний очиж үзээгүй газар ховор, олон газар олон танилтай. хийж бүтээж чадахгүй ажил ч бас ховор тиймээс л миний шинэхэн зорилгыг биелүүлэхэд туслах хүн нь тэр гэсэн үг.

"Их хатан амгалан уу?" хэмээн ёслол төгөлдөр мэндлээд төд удалгүй "Сүрёонаа~ манай хөөрхөн Сүрёон хааны хатан болоод ийм өндөр дээд язгууртан бүсгүй болчих гэж" хэмээн өхөөрдөх мэт хэлэн инээмсэглэлээ.

Би "Сайн явж ирсэн үү, алс хол байхад чинь дуудсанд уучлаарай"

Авга эгч "Зүгээр дээ, манай хөөрхөн Сүрёон амин чухал хэрэг гээд дуудаж байхад эгч нь яаж ирэхгүй байх вэ дээ. Ямар хэрэг гарсан юм?"

Би "Та надад туслаад нэг хэсэгтээ нийслэлд байх хэрэгтэй байна. Бас гадаад дотоодоос хамаагүй хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг цуглуулмаар байна"

Эгч гайхсан янзтай том харснаа "Яах гэж байгаа юм? арай хаанд санал болгох гээд байгаа юм биш биз дээ? аль хэдийн 17 татвар авсан гэсэн биз дээ?"

Би "Хаанд санал болгох биш, хааныг өөрөө гуйгаад ирэх хүртэл нь түүний шуналыг хөдөлгөсөн нууц зэвсгээ бэлдэх гэж байгаа юм" хэмээн инээмсэглэхэд

Эгч сайн ойлгоогүй бололтой "Юу?? юу гэсэн үг вэ?"

Би "Эмсийн хүрээлэн нээнэ, өмнө нь хаана ч хэзээ ч байгаагүй онцгой эмсийн хүрээлэн" гэхэд

Авга эгчийн нүд томрон "Хатан минь юу айлдах нь энэ вэ?" хэмээн итгэж ядсан байдалтай асуулаа.

Би "Түүнийг өргөөндөө авч ирж чаддаггүй юм бол түүний очдог газарт би өөрөө очно"

Continue Reading

You'll Also Like

7.2K 151 61
Some stories and quotes related to Harry Potter movies. Potterheads beware the Chamber of Secrets might be open once again. △⃒⃘ ⚯͛
26K 763 28
Monica and Chandler are teachers at Lincoln High. They are both single and it's their students that try to get them together. But there is one studen...
15.7K 664 33
( goku y tu ) (_tu nombre__)es una niña cual no cree en el amor pero cuando conoce a goku ella cambia mucho pero ella no sabe que goku la quiere. Cu...
94.6K 9.6K 16
Гол дүр: EXO Xiumin Төрөл: Романсэ