Pirate King

By Raeunmoon

38K 4K 1.2K

[Mongolian Fic] Long Journey: Pirate King Догшин далайн дээрэмчин ба дөлгөөхөн гүнж хоёрын адал явдал... More

🏴‍☠️ 𝕰𝖓𝖉 𝖔𝖋 𝖙𝖍𝖊 𝖇𝖊𝖌𝖎𝖓𝖓𝖎𝖓𝖌 🏴‍☠️
🏴‍☠️ 𝖀𝖓𝖔 🏴‍☠️
🏴‍☠️ 𝕯𝖔𝖘 🏴‍☠️
🏴‍☠️ 𝕿𝖗𝖊𝖘 🏴‍☠️
🏴‍☠️ 𝕮𝖚𝖆𝖙𝖗𝖔 🏴‍☠️
🏴‍☠️ 𝕮𝖎𝖓𝖈𝖔 🏴‍☠️
🏴‍☠️ 𝕾𝖊𝖎𝖘 🏴‍☠️
🏴‍☠️ 𝕾𝖎𝖊𝖙𝖊 🏴‍☠️
🏴‍☠️ 𝕺𝖈𝖍𝖔 🏴‍☠️
🏴‍☠️ 𝕯𝖎𝖊𝖟 🏴‍☠️
🏴‍☠️ 𝕺𝖓𝖈𝖊 🏴‍☠️
🏴‍☠️ 𝕯𝖔𝖈𝖊 🏴‍☠️
🏴‍☠️ 𝕿𝖗𝖊𝖈𝖊 🏴‍☠️
🏴‍☠️ 𝕮𝖆𝖙𝖔𝖗𝖈𝖊 🏴‍☠️
🏴‍☠️ 𝕼𝖚𝖎𝖓𝖈𝖊 🏴‍☠️
🏴‍☠️ 𝕯𝖎𝖊𝖈𝖎𝖘𝖊𝖎𝖘 🏴‍☠️
🏴‍☠️ 𝕯𝖎𝖊𝖈𝖎𝖘𝖎𝖊𝖙𝖊 🏴‍☠️
🏴‍☠️ 𝕯𝖎𝖊𝖈𝖎𝖔𝖈𝖍𝖔 🏴‍☠️
🏴‍☠️ 𝕯𝖎𝖊𝖈𝖎𝖓𝖚𝖊𝖛𝖊 🏴‍☠️
🏴‍☠️ 𝖁𝖊𝖎𝖓𝖙𝖊 🏴‍☠️
🏴‍☠️ 𝖁𝖊𝖎𝖓𝖙𝖎𝖚𝖓𝖔 🏴‍☠️
🏴‍☠️ 𝖁𝖊𝖎𝖓𝖙𝖎𝖉𝖔𝖘 🏴‍☠️
🏴‍☠️ 𝖁𝖊𝖎𝖓𝖙𝖎𝖙𝖗𝖊𝖘 🏴‍☠️
🏴‍☠️ 𝖁𝖊𝖎𝖓𝖙𝖎𝖈𝖚𝖆𝖙𝖗𝖔 🏴‍☠️
🏴‍☠️ 𝕭𝖊𝖌𝖎𝖓𝖓𝖎𝖓𝖌 𝖔𝖋 𝖙𝖍𝖊 𝕰𝖓𝖉 🏴‍☠️

🏴‍☠️ 𝕹𝖚𝖊𝖛𝖊 🏴‍☠️

1.2K 151 51
By Raeunmoon

Үёоны дөнгөж сая хэлсэн үгс гүнжийн толгойд цуурайтан тэднийг ихэд дотно болохыг анзаарсан ч амраг хосууд гэж бодоогүй билээ. Гүнжийг хэрхэн хүлээж авахыг хүлээж байсан Үёоны царай ширүүсэж зэвүүцсэн хоолойгоор "Та хүртэл биднийг жигшиж ад үзэх үү?" гэхэд түүний харц болон хоолойны өнгө аяс яг л өөр хүн шиг байх аж. Үёоны уурлах гэж байгааг анзаарсан Сан бушуухан шиг хайртынхаа гараас татаж гүнж рүү дайрахаас сэргийлнэ.

Гүнж гараа хоёр тийш болгон "Үгүй ээ зүгээр дэндүү гэнэтийн байлаа. Би одоо л яагаад та хоёр бие биеэсээ салдаггүй болохыг ойлголоо" ийн намуухан хоолойгоор тэдэнд санаа зовох зүйл байхгүй хэмээн өөрийгөө тайлбарлахад гэрлийн хурдаар Үёон шууд мишээн "Манай гүнж ийм ухаалаг шүү дээ" хэмээн өхөөрдөм хоолойгоор хэлэх нь тэр нь. Түүнийг ямар хурдацтай өөрчлөгддөг болохыг нүдээрээ харсан гүнж цаашид хэн хэнээс илүүтэйгээр Үёоныг уурлуулахаас айж байлаа.

Түүний хувьд Хвасон Ёсан Минги гэх аюултай нөхдийг уурлуулах нь хэвийн үзэгдэл мэт санагдаж эхлэх агаад харин Үёоныг уурлуулбал байдал ёстой муухай төгсөх талаар бодно. "Тэгээд та хоёр зугтаж явж байгаад Хвасонтой таарсан уу?" гэсээр Юүи хажууд нь суух хөөрхөн хосуудыг өхөөрдсөн аятай асуух нь тэр. Сан өөрийн хацрын хонхорхойгоо ил гаргаж инээмсэглээд "Манай Үёон тэр мэдээгээр гэрээсээ оргоод замаараа намайг аваад бид хамтдаа зугтсан юм" гээд тэд өөрсдийн түүхээ ярьж эхэллээ.

Баян айлын жинхэнэ эрх танхил өссөн хүү, хар бор ажил хийж амиа зогоодог тариачны хүүтэй таарч ядуу буурай хүмүүсийн амьдралыг харж нүд тайлахыг хажуугаар өөрт нь цоо шинэ ертөнцийг танилцуулсан. Юу ч үгүй хоосон атлаа хорвоо дэлхийг атгачихсан юм шиг дэндүү үзэсгэлэнтэй инээмсэглэлтэй хүүд Үёон өөрийн эрхгүй сэтгэл алдарч өдрөөс өдөрт зөвхөн түүнтэй хамт байхыг тэмүүлнэ.

Өөрийн хүүгээ ижил хүйстэн байгаад зогсохгүй нэг муу хоосон тариачны хүүтэй хайр сэтгэлийн холбоотой болсонд эцэг эх нь хилэгнэж Үёоныг нэн даруй хотын баян наймаачны охинтой гэрлүүлэхээр болсон билээ. Үүнийг мэдсэн Үёон дургүйцэж өөрт хэрэгтэй хэдэн зүйлсээ цуглуулж аваад гэрээсээ оргож өөрт нь амьдралын амтыг мэдрүүлж үзэж хараагүй бүхнийг харуулж гунигт амьдралд нь өнгө зүс нэмсэн хайрт Саныгаа аваад зугтсан юм.

Гэр гэж нэрлэгдэх газар нь түүнд гэр шиг халуун дулаан мэдрэмжийг агуулж түүнд аюулгүй мэдрэмжийг өгөх бус харин ч түүний сэтгэлийг хайрч байсан. Харин Сан бол түүний бүх зүйл мэт Сантай байхдаа үргэлж аз жаргалтай байж амьдралыг таашааж байсан учир өөрийн эрх мэдэл, эд хөрөнгө, орон гэрээ золиослон өөрийн жаргалаа хөөсөн нь энэ билээ.

Баян эцэг эхтэй байхын нэг гай нь тэд хүмүүс болон цэргүүдийг мөнгөөр худалдаж хүүгээ гэмт хэрэгтэн эрэн сурвалжилж байгаа мэт араас нь нохой тавин хөөж эхэлсэн байв. Хоёр хосын хувьд тэднээс зугтах нь улам хүндрэлтэй болж хэрвээ баригдах юм бол эцэг эх нь Саныг хороож болзошгүй гэдгийг мэдэж байсан Үёон цөхрөн далайн дээрэмчин Хвасонд хамаг мөнгөө бариад дараагийн таарах газраа буулгаж өгөөч гэж гуйсан юм.

Гайхамшиг мэт Хвасон зөвшөөрч тэд араас нь сүүдэр мэт хөөх нөхдөөс эсэн мэнд салж далайд гарсан билээ. Далайд явах замд тэд зөвхөн үлгэрт гардаг хар дарсан зүүд болох Кракентэй золгүй явдлаар таарч ширүүн тулаанд ханцуй шамдан орсон юм санж. Үёон буу ашиглаж мэдэх тул Хвасон болон түүний хөлгийн багт тусалж мөн өөрийн хайртыг хамгаалахын тулд Хвасонтой мөр зэрэгцэн Кракенийг дарж авахад хувь нэмрээ оруулав.

"Байзнаарай байзнаарай" хэмээн гүнж тэдний яриаг тасалдуулан "Кракен чинь зүгээр нэг домогт гардаг мангас биш байсан юм уу?" ийн цочирдом мэдээг хүлээж авч чадахгүй лавлахад "Харамсалтай нь жинхэнээсээ оршдог байсан юм байна лээ. Яагаад манайд ахмад ийм алдартай болсон гэж бодож байна?" гэж Үёоныг нухацтай асуухад Юүи дороо бодосхийн "Тэнгэр минь, тэр Кракенийг алсан болохоор Хвасоны нэр хорвоо дэлхийгээр тархсан болж таарч байна уу?" гэхэд Сан малийсаар "Манай гүнж ухаантай шүү"

Эрдэнэс Кракений дайралтаас болж нэлээдгүй гэмтэл авч тэд Кракенийг дарж аваад хамгийн ойр байх арал дээр газардсан агаад Үёон Хвасоны эрэлхэг зоригтой занг биширч тэдний нэг болохыг хүсэх аж. Сан ямар ч гомдолгүй Үёоны хүсэлтийг дагаж Хвасонд багт нь нэгдэх хүсэлт гаргах бөгөөд хөлгийн ахмад Үёоны давуу талыг тулааны үеэр харсан учир зөвшөөрсөн.

Сан багаасаа хар бор ажил хийж янз бүрийн юм хийж өссөн болохоор хөлгийг засахад асуудалгүй мэргэжлийн хүн мэт гар оролцож цаашлаад хөлгийн засварчин болсон. Харин Үёон боловсрол өндөртэй мэдлэг зузаан тул хөлгийн залуурчнаар томилогдсон билээ. Тухайн аралд хүрэх замд заавал Кракентэй нүүр тулдаг байсан учир энэ аралд өмнө нь хүн хөл тавьж байгаагүй болохыг мэдсэн Хвасон тэнд оршин тогтнохоор шийдэж мөнөөх арлыг Аурора гэж нэрлэсэн гэдэг.

Сан Үёоныг мөрөөр нь тэврээд гүнж рүү харсаар "Тэгээд л зарц нараар хамаг юмаа хийлгэж өссөн баян айлын эрх хүү одоо ингээд надтай хамт өөрийн гараар хувцас угаагаад амьдарч байгаа юм даа" гэж дооглонгуй өгүүлэхэд Үёон инээд алдсаар "Би энэ амьдралдаа хамгаас хайртай шүү дээ" гээд Саныг өөрийнх нь ертөнцийн эзэн мэт ихэд нандигнаж хайрласан харцаар харж байлаа. "Тиймээс би эрх жаалыгаа жаргалтай байлгахын тулд бүхнийг хийх болно" ийн Сан түүний мөрийг дэрлэн хариулав.

Хайрынхаа төлөө мөн өөрийнхөө эрх чөлөөний төлөө олон зүйлсийг золиосолж ийм эрсдэлтэй алхам хийсэн Үёоныг биширч, хайртай хүнээ аз жаргалтай байлгахын тул юуг ч хийхээс буцахгүй Саны хайрыг үнэлэх гүнж "Та хоёрын түүхийг сонсоод агуу хайр байдаг гэдэгт итгэж эхэлж байна шүү" гэж аяархан хөхрөн өгүүлэхэд Үёон жуумалзсаар "Ахмад та хоёр өөрсдийн гэсэн агуу хайрыг бүтээгээч" гэсээр сээтэн хаясан маягтай өмдөө дээш сөхөн хөмсгөө өргөн дохио өгөх нь тэр.

Сан бушуухан шиг түүнийг нудраад дүрсгүй үйлдлийг нь дуусгавар болгож харин гүнж шууд гараараа нүүрээ дарах аж. Ийм юм хүлээгээгүй балмагдаж ичих гүнжийг хоёр далайн дээрэмчид шоолсоор "Наадах шиг чинь худлаа юм байхгүй" хэмээн гүнж эсэргүүцэл үзүүлэхэд хөлгийн засварчин "Яагаад байж болохгүй гэж?" гэж асуух бөгөөд гүнжийг хариулж амжихаас өмнө түүний хайрт ам нээн "Манай ахмад хамт хоносон эмэгтэйгээ маргааш нь шууд хороодог та өдий болтол эсэн мэнд явж байхыг бодоход их амжилттай байна"

Гэнэт ийм аймшигт мэдээллийг сонссон гүнж шүлсээ залгин өөрийгөө Хвасоны дараагийн бай болох вий гэж эмээж эхэлж байлаа. Харин Сан Үёоныг цохиод "Гүнжийг айлгаад хаячихлаа тэнэгээ" гэснээ гүнж харж мишээн "Санаа зоволтгүй дээ манай ахмад таныг яах ч үгүй" гэж ятгав. Хвасоныг хэрцгий гэдэгтэй аль хэдийн эвлэрсэн гүнж өөрийгөө өдий болтол амьд байгаадаа баярлаж амьдралыг илүү ихээр хайрлах ёстойгоо өөртөө дахин сануулах аж.

"Яагаад тэгдэг юм?" гэх асуулт Юүи гийн амнаас унахад Үёон гунигтай царай гарган "Манай ахмад далайн дээрэмчин байхаасаа өмнө дэнгийн эрвээхий байсан юм тэрээр зугтах аргагүй тэнд бараг боол мэт амьдарч тэгээд баян хөрөнгөтэй эмэгтэйчүүд түүнийг дураараа ашиглаж ирсэн" гээд хүндээр санаа алдаад яриагаа үргэлжлүүлэн "Тиймээс тэрээр өөрийг нь хүсэх эмэгтэйчүүдийг хөлөг рүүгээ чирч хүссэнийг нь өгөөд маргааш нь уур уцаар өршөө хорсолдоо автаад тэднийг алчихдаг юм" гэсээр хамгийн эмгэнэлтэй түүхийг ярьж буй мэт өгүүлэв.

Энэ бүхнийг яаж хүлээж авахаа үл мэдэх гүнж таг гөлөрсөөр суухад хөлгийн залуурч "Харин та тэднээс ондоо болохоор манай ахмад таныг хорлохгүй ээ" хэмээгээд малийх нь тэр. Гайхалтай цаашид Хвасонтой таарахгүй зайлсхийх дахин нэг том шалтгаан гарч ирлээ гэх бодол Юүи гийн толгойд буув. Хоёр далайн дээрэмчин хувцсаа угаах зуураа хоорондоо нялуурч байх бөгөөд өөрийгөө хосын дунд илүү байгаагаа мэдэрсэн гүнж түрүүлж буцахаар боллоо.













Гүнжийг тэднийг орхиод явахад засварчин хүү шууд хайртыгаа нудраад "Яах гэж гүнжид ахмадын талаар худлаа юм зохиож ярьж байгаа юм?" гэж зэмлэнгүй дуугарахад Үёон мөрөө хавчсаар баруун гараараа Саны хацрыг илээд "Түрүүн чиний зүрх рүү хутга зооно гэж сүрдүүлсний хариу" ийн энхрийлсэн хоолойгоор хайртыг нь сүрдүүлсэн бүх хүмүүсийг хэзээ ч зүгээр өнгөрөөхгүй гэх байр сууриа харуулна. Тийм зүйл хэлснийх нь төлөө ахмадаа хүртэл шийтгэж буй Үёоныг сэтгэлд засварчин хүүгийн сэтгэл уярч байв.

Сан санаа алдаад "Гэхдээ гүнж энэ талаар Хвасонд хэлбэл бид толгойгүй болно шүү дээ" гэж дүрсгүй хайртыгаа загнах бол Үёон жуумалзсаар "Харин тэр үед манай гүнж биднийг хамгаалах болно" түүний энэ өхөөрдөм хайр татсан инээмсэглэлийг нь хараад Сан түүнд уурлаж чадсангүй. Сахилгагүй хөдөлгөөнтэй дуу шуутай хайртыгаа хорвоогийн бүх аюулаас хамгаалж хамт байхыг л хүснэ.

........................

Бусад гишүүдийн өмнөх амьдралын талаар их гарч байгаа нь та нарт ямар санагдаж байгааг сайн мэдэхгүй байна. Магадгүй уйтгартай ч санагдаж болох юм гэхдээ яагаад ааш муутай Хвасонд ийм сайн ханддаг болохыг харуулах гэж далай дээрэмчин болохоосоо өмнө юуг тулж хэрхэн нэгдсэн талаар гаргасан юм аа.

Удахгүй манай ахмад гүнж хоёр нүүр тулна аа~ 🖤

Continue Reading

You'll Also Like

70.6K 1.7K 9
Karma has been feeling differently towards his rival lately so he decides to play the kiss off as a prank which leads him to the situation he's in now
2.5K 173 7
. ⌗ : 𝖳𝗁𝖾 𝖠𝗅𝗈𝗋𝖺 𝖢𝗈𝗇𝗌𝗈𝗋𝗍𝗂𝗎𝗆, 𝗐𝗁𝖾𝗋𝖾 𝖾𝗏𝖾𝗋𝗒 𝗍𝖺𝗅𝖾𝗇𝗍𝖾𝖽 𝖺𝗇𝖽 𝗋𝖾𝗌𝗉𝗈𝗇𝗌𝗂𝖻𝗅𝖾 𝗁𝗎𝗆𝖺𝗇𝗌 𝖺𝗋𝖾 𝗐𝖾𝗅𝖼𝗈𝗆𝖾...
1.4K 67 25
A book full of famous and unknown murder cases. Some of these may contain 'touchy' subjects. Read these at your own risk. I'd highly recommend 13+ o...
4.6K 101 20
It's gonna start off at a part with Cheryl and Toni and they have a lot of fun maybe too much and then Cheryl ends up pregnant... and for the rest yo...