JOKER II

By Vichkanaa

52.9K 4.5K 304

Гарт байх нэг хөзөр л миний хувь тавиланг тэр чигт нь эргүүлчихсэн. More

Хэсэг 1
Хэсэг 2
Хэсэг 3
Хэсэг 4
Хэсэг 5
Хэсэг 6
Хэсэг 7
Хэсэг 8
Хэсэг 9
Хэсэг 10
Хэсэг 11
Хэсэг 12
Хэсэг 13
Хэсэг 14
Хэсэг 15
Хэсэг 16
Хэсэг 17
Хэсэг 18
Хэсэг 19

Хэсэг 20

4K 304 27
By Vichkanaa

Бэкхёны уур нь гарсан бололтой урт амьсгаа аван шалба норсон намайг өрөөндөө оруулж ирэн хувцасыг минь тайлж эхлэв

"Бэкхён!" Гэтэл тэр зальтай инээдээ гарган

"Нойтон хувцасаа надаар мушгиул л даа" гэсээр хүзүүн дээр минь зөөлхөн үнсэх бөгөөд би ч түүнийг үл ялиг өөрөөсөө түлхэн

"Ойлголоо! Би өөрөө" гэсээр хувцасаа тайлан түүнд өгтөл тэр ч базаж байгаа мэт дүр эсгэн цамцыг минь хүзүүгээр ороон өөрлүүгээ татаад

"Гэхдээ тэрнээс өмнө даарсан биеийг чинь дулаацуулж өгье" гэсээр уруул дээр минь зөөлхөн үнсэх бөгөөд түүний уруул үнэхээр дулаахан санагдаж байлаа...

"Бэкхён! Бид сургууль дээр байна шдээ" гэтэл тэр уруул дээр минь хуруугаа тавин

"Тэр надад хамаагүй" гэсээр сандал дээр суун намайг өвөр дээрээ суулган хүзүү эгэм дээр минь үнсэн

"Энэ үнэхээр эвтэйхэн байрлал шүү! Санаж байна уу?" Хэмээн жуумалзах нь тэр. Би ч ичсэндээ тэр үү чих минь халуу дүүгэн юу ч хэлж чадсангүй.

"Чи санахгүй байгаа ч бие чинь санаж байгаа биздээ?" Гэсээр даруулгыг минь тайлах гэж байгаа бололтой хуруугаараа нуруугаар минь гүйлгэн нөгөө гараараа хацрыг минь илж байлаа.

"Бэкхён! Багш.."

Нүдний үзүүрт хэн нэгэн харагдсан болоод ч тэр үү айсандаа огтхон ч хөдөлж чадсангүй. Гэтэл Бэкхён түүнийг ч тоолгой инээсээр уруул дээр минь үнсэн

"Дуртай бол харж л байг" гэсээр үргэлжлүүлэх нь тэр...

Хичээлийн хонх чанга дугарах үед л хичээл дуусч байгааг илтгэж байх шиг. Ширээ нийлүүлэн дээр нь хэвтэх бид хоёрт энэ цаг хугацаа маш хурдан өнгөрсөн мэт л санагдаж байлаа. Харин Бэкхён тухтай гэгч нь гүн гүн амьсгалсаар унтаж байгаа харагдав. Түүний уруул бас түүний урт сормуус. Амьсгалах бүрт нь хөдлөх цээж гээд л...

Түүнийг унтаж байхад нь хараад ханахгүй нь бололтой. Өөрийн эрхгүй л уруул дээр нь үнстэл тэр инээмсэглэн толгойноос минь татан улам гүн үнсэж эхлэв.

"Хүн унтаж байхад далимдуулахгүй шүү" гэсээр Бэкхён нүдээ нээх бөгөөд би ч худлаа инээх аядаад

"Үнэхээр тэссэнгүй"

Яг л мөрөөдөл минь биелэх шиг энэ мөчид ганц ч минут хий дэмий өнгөрөөхийг хүссэнгүй... Угаасаа хэн тэгэхийг хүснэ гэж?

Орой болох үетэй зэрэгцэн бид түүний гэрт иртэл Сэүн Жунин Кёнсүү гээд бүх л Жокерууд болон түүний ах цуглачихсан үдэшлэг хийж байгаа бололтой.

"Гол дүр маань ирлээ" гэсээр Сэүн гартаа дарс барин миний гарт атгуулаад

"Би чамайг хүнтэй танилцуулах хэрэгтэй байна"

Тэр үг хэлэхийн завдал өгөлгүй шууд л чирсээр үнэхээр хөөрхөн охины урд зогсоон

"Энэ бол миний боол байсан. Бас насан туршийн Жокер Наёон"

Энэ охин түүний хэлээд байдаг хайрт нь бололтой. Тэр ч үнэхээр даруухан мэт харагдаж байгаа нь Сэүнээс тэс өөр ялгаатай мэт.

"Наёон гэдэг"

Би ч инээмсэглэн түүний гарнаас атган "Жэхи"

Сэүнийг ийм жаргалтай харцтай байхыг анх удаа л харж байна.. энэ эмэгтэйн хажууд тэр яг л хүүхэд шиг болдог бололтой... Үнэхээр гайхалтай юм..

Үдэшлэг дуусах болоогүй бололтой. Бүгд л хоорондоо тоглон хөгжилдөх бөгөөд би ч гал тогоонд ус уун сууж байтал нөгөө ах гартаа ус барьсаар урд минь ирж суун

"Би муу хүн бишээ битгий ийм харцаар хар"

Тэр инээмсэглэн усаа балгаад "Түүний сул талыг бий болгох нь миний үүрэг байсан. Үргэлж л хатуу чанга харагддаг Бэкхёнд ямар ч хайр гэсэн ойлголт байгаагүй. Түүнийг буцаад хүн хайрлах сэтгэлтэй болоосой гэсэндээ л түүнийг хэтэрхий зовоочихсон бололтой."

Түүний энэ ярианаас үзвэл тэр үнэхээр Бэкхёнд сайн бололтой. Би ч гэсэн түүний оронд байсан бол ижилхэн зүйл хийх байсан болов уу?

"Үгүй дээ. Та үнэхээр сайн байсан" гэтэл тэр инээмсэглэн

"Баярлалаа Жэхи. Миний дүүг эргүүлж авчирсанд"

Үнэндээ энэ хүртэл би маш их зүйл туулсан. Өвдөлт хэмжээлшгүй их мэдэрсэн хэрнээ... яг юуны төлөө бүгдийг орхилгүй энэ хүртэл ирснээ одоо л ойлгож байх шиг байна. Бүгд Бэкхёны төлөө...

Үдэшлэг дуусах дөхөн бүгд л гэртээ харих бөгөөд Бэкхён үнэхээр их согтсон бололтой хөл дээрээ ч тогтож чадахгүй байгаа харагдав. Арай хийж л түүнийг түшин явсаар орон дээр нь тавьж чадлаа...

Түүнд уух юм хийхээр явах гэтэл тэр гэнэт л гарнаас минь барин

"Жэхи.. би чамд хайртай"

Тэр нүдээ аньсан чигээрээ гарнаас минь хүчтэй базлах бөгөөд би ч үл ялиг инээмсэглэн түүнлүү дөхөөд

"Би ч бас чамд үнэхээр их хайртай"

Тэрний инээмсэглэж байгааг харж байна... Бэкхён үнэхээр... чамд үнэхээр их хайртай бололтой...

Сэрүүлэг дугарах үед арай гэж л сэрэх бөгөөд дахиад л Бэкхён хажууд минь байсангүй. Нүдээ нухалсаар түүний өрөөнөөс гаран дээш харвал өнөөдөр цаг агаар тийм ч муу байсангүй!

Сургуулийн гадна иртэл хүүхдүүд бүгд жагсаад зогсчихсон дахиад л нэг зүйлийн талаар шивнэлдэн зогсоно.

Би ч тэдний ард очин зогстол удалгүй Бэкхён гарч ирэн инээмсэглэн гартаа байх Жокер хөзрийг дээш өргөөд

"Бодоод байхад бид хангалттай хөгжилдөөгүй юм байна"

Хүүхдүүдийн царай барайн түүний бараг юу гэх гээд байгааг ойлгох шиг л болж байлаа. Дахиад бүх зүйл эхнээсээ эхлэж байх шиг байна...

"Тэгээд орших уу эс орших уу? Азаа үзэцгээх үү?"

Дургүй байсан ч тэд үгүй гэж хэлж чадахгүй учир бүгд л тоглоё хэмээн орилох бөгөөд Бэкхён жуумалзан

"Сургууль дотор хөзөр нуугдсан байгаа. Дүрэм урьдын адил. Хамтдаа хөгжилдөцгөөе"

Сэүн гарт байх цагаа харан инээмсэглээд "Эхлэ" гэх үед хүүхдүүд бүгд л гүйлдэн сургууль руу орох бөгөөд харин Бэкхён шууд л хүрч ирэн уруул дээр минь хөзөр тавин түүнийгээ үнсэн

"Итгэж байна уу надад?"гэв. Би ч толгой дохин инээмсэглэтэл тэр халаасанд минь хөзөр хийн

"Заалд орох үедээ л хараарай" гэсээр уруул дээр минь зөөлхөн үнсэн инээмсэглэх нь тэр.

Би ч санаа зовох зүйлгүй учир толгой дохин удалгүй цаг дуусах дөхөн хөзөр авсан бүх хүүхдүүд өнөөх заалд цуглаж байлаа. Дурсамжуудын минь салшгүй холбоо болох энэ газар... бүх зүйл энэ газарт л эхэлсэн гэж бодох төдийд сайхан санагдаж байна шүү!

Бэкхён бидний голоор алхсаар хүүхдүүдийн хөзрүүдийг дэлгэсээр эцэст нь миний ч ээлж ирэн Бэкхён инээсээр урд минь ирж зогсоод

"Охин минь хөзрөө бидэнд харуулаач"

Би ч халаасанд байх хөзрөө гаргаж ирэн харвал үнэхээр төсөөлөөгүй хөзөр намайг угтан авах шиг л болов.

Бэкхён боол хөзрийг минь аван инээмсэглээд

"Дахиад л боол болох шив"

Тэр намайг юу хэлэхийг минь мэдэж байгаа мэт л уруул дээр минь хуруугаа тавин

"Жэхи. Би бол Жокер. Чи харин боол. Энэ хугацаанд л бид учирсан. Чамтай учирсан тэр өдрөөс би юуг ч өөрчилмөөргүй байна. Надад хайртай гэсэн үгэндээ хариуцлага хүлээ.. үүрд миний хажууд Боол болж Жокер миний сул тал болж өгөөч" гэсээр гарт минь бөгж атгуулан инээмсэглэх бөгөөд би ч өөрийн эрхгүй л түүнийг өөрлүүгээ татан уруул дээр нь үнсээд

"Би үүрд чиний сул тал болж өгье. Жокероо" гэтэл тэр инээмсэглээд

"Би чамд хайртай"

Бидний учрал хэдий хэцүү байдалтай эхэлсэн ч одоо харахад үнэхээр жаргалтай байж... Хүн хүний сайн талыг нь харж дуралдаг байтал би түүний муу занд нь дурласан тийм л хүн. Гарт минь байх ганц л хөзөр миний амьдралыг орвонгоор нь эргүүлсэн юм.. Энэ бол Жокер болон Боолын бяцхан түүх...

+==++==+=+=+=+=+=+==+=+=+=+=+=+=+==
Олон юм нуршихгүй ээ. Хамт байсан бүх уншигчиддаа маш их баярлалаа. Хайрладаг шүү 😊❤

Continue Reading

You'll Also Like

2.5K 261 7
Өөрийгөө омега гэж мэдсэн тэр мөч... Намайг омега болохыг мэдрүүлсэн тэр эр.. яг одоо өмнө минь зогсож байна. ▪▪▪Бүгд миний оюун бодлоос гарсан зох...
5.2K 239 15
With the help of Chat Noir, Marinette sends a love letter to Adrien. After that, there's an exchange of many letters between Marinette and Adrien. Ma...
97.3K 13.1K 25
Сайхан цагаа дурсаад сөжү авч уух уу?
845K 19.2K 48
In wich a one night stand turns out to be a lot more than that.