JOKER II

By Vichkanaa

53K 4.5K 304

Гарт байх нэг хөзөр л миний хувь тавиланг тэр чигт нь эргүүлчихсэн. More

Хэсэг 1
Хэсэг 2
Хэсэг 3
Хэсэг 4
Хэсэг 5
Хэсэг 6
Хэсэг 7
Хэсэг 8
Хэсэг 9
Хэсэг 10
Хэсэг 12
Хэсэг 13
Хэсэг 14
Хэсэг 15
Хэсэг 16
Хэсэг 17
Хэсэг 18
Хэсэг 19
Хэсэг 20

Хэсэг 11

2.3K 215 28
By Vichkanaa

"Намайг Жэхи гэдэг" гэтэл тэр надаас холдон

"Надад огтхон ч хамаагүй!" Гэснээ гарыг минь хүчтэй татан хойш хэвтэхдээ албаар намайг дээрээ суулгах нь тэр.

"Тэгээд тоглоцгоох уу?"

Түүний энэ харц.. өмнөх удаагынх шиг дахиад л эвгүй нөхцөл байдалд аврагдалгүйгээр уначихсан мэт л санагдаж байна. Тэрний хүйтэн гар нуруугаар минь гүйх хэдий ч шархыг минь огтхон ч өвтгөсөнгүй...

"Тогломооргүй байвал тоглохгүй байж болох юмуу?" Гэтэл тэр толгой сэгсрэн хүзүүнээс минь доош татан

"Үнсэх гэж оролдсоны ч хэрэггүй шүү!" Гэсээр цамцыг минь тайлж эхлэв... Бэкхёныг олон охинтой хамт байдаг гэдгийг нь мэддэг хэдий ч тэр хүн үнсэж байхыг нь харж байгаагүй юм байна... Тэгэхээр түүнд үнсэлт нэг бол таалагддаггүй эсвэл?...

Тэр бодлыг минь сарниулах шиг л гэнэт гарыг минь хүчтэй атган өмднийхөө тэлээгээр чанга гэгч нь уях нь тэр... Энэ нөхцөлд яах ёстойгоо сайн мэдэхгүй учир хий дэмий л өөрийгөө хянах гэж оролдон уруулаа хазна.. Харин Бэкхён үүнийг анзаарсан бололтой амыг минь дарснаа

"Битгий өөрийгөө алчих" гэсээр удаан гэгч нь намайг хойш хэвтүүлэн гарыг минь дээш барих нь тэр.. Түүнийг хөдлөх бүрт улам их үнэртэх түүний үнэр.. Таалагдаж байна. Өшөө ихийг мэдэрмээр байна...

Цонхны онгорхой хэсгээр салхи үл ялиг сэвэлзэн халуун уур амьсгалыг бага зэрэг дарж өгч байсан ч түүнээс ирэх таашаал бүр яг л гал мэт цээжинд минь мэдрэгдэнэ. Орны хөл хөдлөх бүрт нуруу минь хорсож өвдөж байсан ч... энэ өвдөлтийг минут секунд бүрт гарах түүний бүдүүн хэрнээ уянгалаг дуу мартагнуулж чадаж байлаа...

"Боол оо!!"

Нүд нээгдэхгүй нь. Хичнээн нээх гэж оролдсон ч огтхон ч нээгдэхгүй байгаа нүдийг би яах вэ дээ?

"Хөөе!"

Тэр гэнэт л гарнаас минь хүчтэй татан босгон суулгах бөгөөд би ч нүдээ нухалсаар нүдээ арай ядан нээтэл тэр надруу цамц шидэн

"Хичээлээс хоцорвол шийтгүүлэхдээ бэлдээрэй" гэсээр үг хэлэхийн завдалгүй намайг орхин гарах нь тэр. Түүний өгсөн цамцыг өмсөн тэр өрөөг орхин гарахдаа нэг сайн урт амьсгаа авлаа. Яагаад гэж үү? Түүний асаасан лааны үнэр...

Тэр аль хэдийн намайг орхиод явчихаж. Гэрийнх нь хаалгыг хаан хашаанаас нь гартал хар машин яг үүдэнд нь байсан хэдий ч огтхон ч хүн байгаа эсэх нь мэдэгдсэнгүй. Гэсэн ч энэ надад тийм ч хамаагүй учир шууд л автобусанд суун сургуульруу явлаа..

Сургуульд орж ирэхтэй зэрэгцэн хонх дугарах бөгөөд би ч ангидаа орж иртэл нэг ч хүүхэд байсангүй. Надтай нэг ч хүүхэд таараагүй нь тохиолдол биш бололтой..

Таамаглалдаа хөтлөгдсөөр заалруу орж иртэл яг л бодсоноор минь Жокерүүд болон Боолууд бүгд цугалчихсан зогсож байлаа. Юу болох талаар огтхон ч мэдээгүй болохоор сүүл хавьцаа очин зогстол Бэкхён хоолойгоо засан

"Өнөөдөр Сэүний дуртай тоглоомыг тоглох болно.."

Сэүн инээдээ барьж ядан тэдний урд гарч зогсоод гартаа байх нэг зүйлийг харуулан

"Алт мөнгөний эзэнг хамтдаа олцгооё"

Мэдээж тэднээс ямар ч олигтой тоглоом гарахгүй нь ойлгомжтой. Хэдий тэд энгийг тоглоомны нэр хэлэх ч... дүрмийг тэд хүссэнээрээ өөрчилж чаддаг тийм л хүмүүс.

Сэүн гарт байх жижиг бөгжөө бидэнд харуулснаа

"Энийг хамгийн түрүүнд олж ирсэн хүн нь шагналтай. Мэдээж азгүй нь?"

Бэкхён түүнрүү толгойгоо дохьтол Сэүн заалыг орхин гарах бөгөөд удалгүй буцаж ирснээ гэнэт л цагаа явуулж эхлэх бөгөөд бидэнд ердөө 10 минутын л хугацаа байв. 4давхар барилга маш олон ангиудаас тэр жижигхэн бөгжийг олно гэдэг... Үнэхээр хэцүү! Бараг л боломжгүй мэт сонсогдож байна..

"Юугаа хийгээд байгаа юм? Наад өгзөгнүүдээ хөдөлгөөч" хэмээн түүнийг орилох үед бүгд л хурдан гэгч нь заалнаас гарах бөгөөд удалгүй бидэнд онцгой зурвас ирэх нь тэр.

Тусламж: Суултууртай найзлаарай.

Ойлгомжтой... тэр суултуур дотор бөгжөө хийсэн бололтой...

1 давхарлуу хурдхан гэгч нь буун угаалгын өрөөнд орон харвал байсангүй... Эмэгтэй угаалгын өрөөнд ч алга.. Ингэж явсаар гурван давхрын угаалгын өрөөнд орж ирэн харвал яг л бодсоноор минь суултуур дотор бөгж байгаа харагдав..

Авах эсэхдээ эргэлзэн эргэн тойрноо сайн гэгч нь харсан ч авахад хэрэгтэй нэг ч зүйл байсангүй. Цаг дуусаж байгааг илтгэх шиг сургуулийн хонх дугарах бөгөөд би ч нүдээ анин ханцуйгаа хойшлуулан хурдхан гэгч нь шүүрсээр заалруу хамаг хурдаараа гүйж эхэллээ...

Цаг дуусахтай зэрэгцэн хүүхдүүд бүгд цуглах бөгөөд Сэүн ч чанга чанга инээсээр

"Бөгж олсон хүүхдүүл гараа өргө" гэв.

Хамгийн хачирхалтай нь бүгд гараа дээш өргөн бие биелүүгээ хачин харж байлаа. Үүний учрыг Сэүн л мэдэж байсан мэт ганцаараа чанга инээн нулимсаа арчаад

"Хууртагдчихлаа!" Гэв.

Тэр маш олон бөгж тараачихсан бололтой... үнэхээр хэлэх ч үг олдохгүй нь.

Сэүн бидний бөгжийг харж явсаар өөрийн боол дээр ирэн инээмсэглээд

"Миний бөгж энэ байна!"

Бэкхён болоод байгаа зүйлийг одоо л ойлгож байгаа бололтой үл ялиг ёжтой инээн тамхиа асаагаад

"Чиний санааг гүйцэх болоогүй бололтой!"

Сэүн бөгжөө аван бидний урд ирснээ "Шийтгүүлэхдээ бэлтгэлтэй байгаарай аа гэхдээ энэ удаагын шийтгэлийг миний боол өгөх болно"

Гэнэт тэр яагаад ингэж аашлаад байгааг ойлгосонгүй. Өчигдөрхөн л тэр боолоо өөрөө шийтгэх тухай ярьж байсан хэрнээ өнөөдөр түүнийг юу юунаас илүүд тавьж байхшив.. түүний толгойнд яг юу байгааг ойлгоход ч төвөгтэй юм.

Өнөөх охин мэдээж хүн бүрт шийтгэл хэлж явсаар сүүлд нь над дээр ирэн инээх аядаад

"Бэкхён жокераа. Түүнийг шийтгэх эрхийг танд өгье. Гэхдээ миний болзлоор"

Бэкхён тамхиа газар шидэн дээр нь гишгэснээ инээмсэглээд

"Чамаас ямар олигтой хүсэл гарахав дээ? Чадна гэж бодож байна уу?"

Тэр охин хэлэх үггүй болон хэзээ мөдгүй уйлах гэж байгаа мэт царай гаргатал Сэүн Бэкхёныг үл ялиг нудран

"Шийтгэл бол шийтгэл л биздээ?" Гэв. Бэкхён ч нүдээ анин толгой дохьсоор

"Хурдан хэлж үз!"

Нэг л мэдэхэд бид угаалгын өрөөнд байх бөгөөд тэр охин суултуурлуу хуруугаараа зааснаа

"Түүнийг нийтийн нойлтой адилхан гэдгийг батлаад өг." Гэв.

Тэсвэр минь алдарч байх шиг байна... өөрийн эрхгүй л

"Өшөөгөө авах арга чинь энэ юмуу?" Гэтэл тэр үгийг минь үл тоон Бэкхёны мөрийг дэрлэн

"Хэрвээ тэр танд боолоос илүү үнэ цэнэтэй юм бол.." гэтэл Бэкхён огтхон ч эргэлзэлгүй

"Амаа тат" гэсээр жижиг хувин гартаа барин суултуураас ус хутгаснаа шууд л нүүрлүү минь цацаж орхив...

Тэнд байсан хүүхэд бүр уулга алдан харин Сэүн алгаа ташаад

"Яг л Бэкхён ах мөндөө.."

Нүдээ нээж огтхон ч чадсангүй. Энэ бол миний амьдралдаа доромжлуулж байснаас хамгийн дор нь байлаа... Ялангуяа Бэкхён ямар ч эргэлзээгүй ийм зүйл хийсэн нь өчигдөр болсон бүх зүйл юу ч биш гэдгийг батлах шиг... Яагаад бага ч гэсэн түүнийг ийм биш гэж итгэхийг хүссэн юм болоо? Үүнийг бодох төдийд инээд хүрэн инээмсэглэсээр нүдээ арчин бостол тэд надруу яг л азгүй амьтан харж байгаа мэт харцаар харж байлаа.

Би ч уйлж орилхыг хүсэж байсан ч инээмсэглэсээр Бэкхёны хажуугаар зөрөхдөө түүний цамцыг тайлан шалан дээр хаян гарлаа. 5хан хоног.. Юу ч болсон хамаагүй 5хан хоног л тэсчихэе Жэхи...

Continue Reading

You'll Also Like

4.4K 583 14
"Би зүгээр л мэдэхийг хүссэн юм шүү. Ганцхан удаа, ердөө ганцхан удаа л 'түүнээр хайрлуулах' ямар байдгийг л мэдэхийг хүссэн..." ______ ❤️for the fir...
227K 24K 32
Гол дүр: Chanyeol Төрөл: адал явдал
7.1K 825 18
"Тэр яг л цас шиг хүйтэн бас үзэсгэлэнтэй" !Ёс бус үг хэллэг агуулагдсан болно!
Ma Boy By 🌻

Teen Fiction

43.2K 4.3K 22
Эрэгтэй хүний компьютерийн хажууд ариун цэврийн цаас байвал бүү гайх! Тэд романтик кино үзэхдээ нулимсаа арчдаг юм. "Ma Boy" Started at March 17, 201...