YOU ARE MY JOKER [Completed]

By sera_era

32.4K 3.1K 343

"Чи миний төлөө үхэх үү?" "Тийм ээ..." > Suicide Squad киноноос сэдэвлэн бичив. More

Intro
¤1¤
¤2¤
¤3¤
¤4¤
¤5¤
¤6¤
¤7¤
Epilogue

¤8¤

2.1K 252 21
By sera_era

"Чи миний цорын ганц хайр минь байсан. Гэхдээ одоо бол зүгээр л хундага гашуун дарс, оройтож хоцорсон харуусал, цохилж ядах зүрх минь болчихжээ..."

***

"Энийг хийцгээе. Жонгүг..."

Түүний зүг ширтэн нүүр дүүрэн инээмсэглэвэл тэр гараас минь атгаад урагш нэг алхав. Хаа нэгтээгээс түмэн эрвээхэйнүүд гарч ирээд биднийг тойрон эргэж байгаа юм шиг мэдрэмж цээжинд минь хурна. Тэгэхтэй зэрэгцэн би ч түүний гарын дулааныг мэдэрсээр доор минь харагдах байшингийн дээвэр лүү үсэрлээ.

Гэхдээ энэ миний төсөөлснөөр болоогүй юм.

Гарыг минь дулаацуулах түүний гар хааччих нь энэ вэ?

"Үгүй ээ! Үгүй... ЖОНГҮГ!"

Би хамаг чадах чангаараа орилсон. Биеэ эргүүлж гарыг минь тавьсан түүний зүг нисээд ч болтугай очихыг хүссэн...

Тэр үүрд миний гараас атгах ёстой байсан шүү дээ.

Мартаж үз. Новшийн "үүрд" гэх хугацаанд ч төгсгөл байдгийг би мэднэ.

Өндөр байшингийн дээвэр дээр би эрчээрээ эргэлдэж газар буухдаа хурдхан босоод хамаг хурдаараа гал авалзан шатах нисдэг тэрэгний зүг гүйв. Тэгсээр байшингийн дээврийн үзүүрт тулж ирэн гараа сунгасан ч нисдэг тэрэг аль хэдийн газардаж удалгүй дэлбэрэх нь тэр.

Нүд ирмэхийн зуурт л... Амьсгаа аваад гаргах тэрхэн агшинд л...

Магадгүй энэ үед л зүрх минь түүнтэй хамт шатчихсан байх. Үнс нурам, харанхуй тоос л үлдэх хүртлээ бутраад уначихсан.


Хагацал гэдэг миний хувьд нулимс төдийхөн байгаасай гэж хүсч ирсэн. Үнэхээр хүссэн.

Даан ч хагацал гэдэг нь өөрөө ч мэдээгүй байхад нүдийг минь бүрхэх айдас, хэлж чадаагүй үгсээ хэлэхэд нүүрийг минь дүүргэх харуусал, үлээх салхинд хүртэл хоосорч үлдэх уй гуниг байж.

Зүгээр л нулимс байсан ч...

Тэр нулимс нь хүртэл нүднээс минь урсахдаа хязгааргүй их өвдөлтийг цээжинд минь мэдрүүлж, бүр доошлохдоо намайг сийчих шиг л зовоох юм.

"Жонгүг..."

Хөл минь мэдээгүй болчихсон.

Үгүй ээ... Миний бие бүхэлдээ юу ч мэдрэхгүй нь...

Тоглож байгаа биз дээ?

Тоглоом биз дээ?

Би боссонгүй. Ямар хэгэн хөдөлгөөн ч хийсэнгүй. Яг тэндээ... Яг тэндээ л доош суугаад толгойд эргэлдэх мянга түмэн дурсамжаа, дурсамж л болоод үлдчихвий гэх айдастайгаар эргүүлэн бодохдоо уйлахаас өөр зүйл хийсэнгүй.

Гэтэл хэдэн жилийн өмнө уншиж байсан зүйл дээрх хачин гэмээр өгүүлбэрүүд толгойг минь дүүргэлээ.

Хүн үхэх үед тархи нь долоон минут хэвийн ажилласаар л байдаг. Тэр мөчид амьдралынхаа хамгийн тод дурсамжуудыг зүүд шиг дарааллаар нь харна.

"Жонгүг..."

Түүний минь нэр миний хувьд хэзээд онцгой байв. Энэ зургаахан үсэг хүртэл амнаас минь урсахдаа гайхалтай галзуу мэдрэмжийг надад өгдөг. Түүний гэсэн бүх зүйл намайг галзууруулдаг. Үргэлж...

"Жонгүг..."

Нэрийг нь үхэн үхтлээ шивнэх юмсан.

Энэ нэрийг л үхэн үхтлээ шивнэвэл би харамсахгүй.

Эцэст нь би дээш босоод дээврийн ирмэг дээр тулж ирэв. Өндөр өсгийтөө харах мөчид түүнтэй уулзах үеэс эхлээд бүх дурсамж минь тодрох аж.

"Жонгүг..."

Миний Жонгүг...

Миний хаан...

Хөлөө дээш өргөн дээврийн ирмэг дээр авирахаар оролдвол толгой минь гэнэт л хатгуулан өвдөж түүний хоолой хаа нэгтээ цуурайтах нь тэр.

"Чи...Чи миний төлөө амьдрах уу?"

Нүдээ удаанаар аниад зүгээр л доош унахыг хүссэн ч би түүний төлөө амьдрах ёстой гэдгээ саналаа. Би түүнд хариулж байсан шүү дээ.

Үхэхээс илүү амьдрах хэцүү гэж хэн санах билээ дээ?

"Тийм ээ..."

Цагдаагийн машины дуу хангинах нь намайг сэргээж, би хойш ухрахдаа одоо ч бүрэн ухаан орсонгүй. Ухаан орохыг ч, ойлгохыг ч хүсэхгүй байна.

Нүдэн дээр минь дэлбэрчихсэн шүү дээ...

Бурхан минь!

Би одоо түүнгүйгээр яах юм бэ?

Тасралтгүй урсах нулимсаа арчилгүйгээр сул орхихдоо нүдээ анивал дахиад л түүний гэх дурсамж нүдэнд үзэгдэв.

***

(Жонгүгийг хотоос явахаас өмнөх өдрийн дурсамж)

"Жонгүг... Чи тэгээд хэр удах юм бэ? Би чамгүйгээр удаан тэсч чадахгүй."

"Хонгор минь, би удахгүй ээ. Чи гэмт хэргийн ертөнцийг мэднэ шүү дээ. Заримдаа их төвөгтэй."

Тэр буйдан дээр суух миний дэргэд ирээд намайг татан босгов. Тэгээд хоёр гараа дэлгэн инээмсэглэлээ.

Түүний инээмсэглэлд нурж унахгүй эмэгтэй хүн гэж үгүй. Надад итгэ...

"Бүжиглэх үү?"

"Мэдээж..."

Түүний гар дээр төгс мэт таарах өөрийнхөө гарыг тавиад инээмсэглэвэл тэр гарыг минь чангаар атган амандаа дуу аялсаар хөдөлж эхэлнэ.

Заримдаа түүний хоолой дэндүү уянгалаг болчихдог. Надад зориулагдсан юм шиг л...

Тэр яг л догдлом дууны хоёр мөрт, гунигтай номны ганцхан ишлэл шиг... Тиймдээ ч би бүх цаг үеийн Жонгүгийг хайрлахыг хүсдэг.

Ядуусын хороололд төрж өссөн эгдүүтэй бяцхан Жонгүгийг, бусдад дээрэлхүүлж, гадуурхагддаг байсан өсвөр насны Жонгүгийг, тэр газраас баячуудын хороололд ирж  бүхэлд нь шатаасан залуухан Жонгүгийг, гартаа буу атгаж айлгүйгээр бууддаг гэмт хэрэгтэн Жонгүгийг, шалтгаангүйгээр инээх бүртээ эм ууж сайжрахыг хүсдэг сэтгэцийн өвчтэй Жонгүгийг, хөлийг минь үнсэж намайг сүрдүүлэн айлгадаг байсан Жонгүгийг, сүнстэй минь бүжиглэж уруулыг минь амталдаг Жонгүгийг, өмнө минь сөхөрч "битгий өвтгөөрэй" гэж гуйх жинхэнэ Жонгүгийг ч бүгдийг нь хайрламаар байна.

Миний Жонгүг бар болж төрчхөөд нохой мэт амьдарч ирсэн. Нийгэм түүнтэй яаж харьцна тэр тэгж хариу барина. Тэр миний мэдэх хамгийн гайхалтай нь... Үгүй гэж үү?

"Юунд санаа зовсон юм?"

Тэр ардаас минь тэвэрсээр ийн асуугаад хүзүүн дээр минь үнсэнэ.

"Зүгээр л... Би чам шиг гайхалтай түүхтэй биш шүү дээ."

Гэмт хэргийн хаанд хатан хэрэгтэй. Сул дорой эмэгтэй биш, жинхэнэ хатан.

"Ертөнц нүд гялбуулж байна шүү дээ. Сэра... Яагаад гэдгийг мэдэх үү?"

"Үгүй ээ..."

Түүний аясанд зөөлнөөр хөдөлсөөр харту хэлбэл тэр дахин хүзүүн дээр минь үнссээр "Тэнд чи байгаа болохоор..." гэх нь тэр.

"Тэгээд ч... Хэрвээ дэргэд минь байх хэн нэгэн эмэгтэй гэвэл тэр нь чи л байх ёстой. Хатан хаан байсан ч, гүнж байсан ч, номын цагаан солиотон байсан ч хамаагүй. Хайртай шүү дээ. Сэра... Би чамд хайртай. Ямар ч үед би чамд хайртай. "


"Би ч бас чамд хайртай. Ноён J..."







***

Цагдаагийн хувцастай хүмүүс намайг тойрон бүслэхэд би газар суухаа болин дээш босов. Нулимсаа арчин цамцаа тэгшлээд тэдний зүг инээмсэглэвэл хар хувцас өмссөн Хусог миний урд ирлээ.

"Кан Сэра! Та баривчлагдсан----"

"Олон юм ярилгүй гавлаа ч дээ. Залхуутай юм..."

Би түүний зүг чангаар инээгээд гараа сунгахад тэр худал инээмсэглэх над руу хачин харцаар харсаар гарыг минь гавлах аж.

"Жонгүг үхсэн... Сэра... Хэрвээ чи хүсвэл---"


"Би түүнээс өөр хэнийг ч хүсэхгүй... Хэнийг ч ..."




























































>>>


Дараагийн хэсэг төгсгөлийн хэсэг байх нь ээ.❤

ㅠ.ㅠ

Уйлмаар байна.

Continue Reading

You'll Also Like

33.7K 3.3K 17
Орчуулгын өгүүллэг болно.
1.3K 136 25
Հաստ ամպերը հանգիստ լողում էին երկնքով, կարծես այն, ինչ կատարվում էր աշխարհում, նրանց բոլորովին չէր անհանգստացնում։ Եթե ​​նույնիսկ ամեն ինչ այդպես է...
196K 4.1K 46
"You brush past me in the hallway And you don't think I can see ya, do ya? I've been watchin' you for ages And I spend my time tryin' not to feel it"...
59.2K 5.8K 25
Сонсож байна уу? Хонгор минь~ Одоо чи энд байхгүй ч би чиний тухай бодохоо хэзээ ч болихгүй. >> short story