YOU ARE MY JOKER [Completed]

By sera_era

33.6K 3.1K 343

"Чи миний төлөө үхэх үү?" "Тийм ээ..." > Suicide Squad киноноос сэдэвлэн бичив. More

Intro
¤1¤
¤2¤
¤3¤
¤4¤
¤6¤
¤7¤
¤8¤
Epilogue

¤5¤

3.1K 273 21
By sera_era

"Чиний сахиусан тэнгэр биш. Тамын чинь элч..."

***

Нүд гялбам...

Хорвоо ертөнц нүд гялбуулна. Тэнд би байгаа болохоор...

Нүүрэндээ жижигхэн инээмсэглэл тодруулсаар цэнгээний газрын үүдэнд ирлээ. Өөрийн залуугүйгээр зугаацах гэж ирж буй хэд дэх удаа гэдгийг мэдэхгүй юм. Магадгүй... Хараал идсэн долоо дахь удаа!

Миний санахаар "Хатагтай J" гэх нэрийг аваад аль хэдийн жилийн хугацаа өнгөрчхөж...

Энэ хугацаанд өөрчлөгдсөн зүйл нь гэвэл бидний байр суурь илүү томорсон байлаа. Гэхдээ мэдээж үүнийг дагаад тэнэг энхийг сахиулагч нар олшрох болсныг нуух юун.

Юу гээч?

Би үнэхээр нэгэн хэвийн амьдрал хүсэгчдийг ойлгохоо больчихсон. Нэг л амьдарна шүү дээ. Түүнийгээ "галзуу" өнгөрөөсөн нь дээр биш гэж үү? Гэтэл тэд зүгээр л бусад шиг амьдарч байгаад үхэхийг хүсэх нь өрөвдөлтэй. Алив ээ... Босоод дэлхийг эзэгнэ л дээ. Охин минь... Чи чадна. Зүгээр л залуусын хойно үлдээд, багаасаа сурч ирсэн дүрэм журмаа дагах биш, хэн нэгний зүрхийг цөм цохиж ороод түүний ертөнцийг эзэлчих. Тэгээд л хатан хаан шиг амьдар. Эсвэл зүгээр л тэдний ард үлдэж, хүслийг нь хангаад тэндээ дуус...

Миний бодлоор эмэгтэй хүн эр хүнээс хүч муутай хэдий ч хамгийн хүчирхэг нь байж чадна. Эрчүүд эмэгтэйчүүдгүйгээр байж чадахгүй болохоор...

Дотогш орсны дараа танил мэтээр анивчих гэрэл болон чанга доргио хөгжим намайг угтахад би өөрийн эрхгүй инээмсэглэв. Гялалзсан даашинз минь хэр их үнэ хүрэхийг тааж ядах бүсгүйчүүдийн харцанд инээд алдсаар хэд алхахдаа энд урьд өмнө нь харж байгаагүй хүн ирчихснийг анзаарлаа.

Мартах шахлаа.

Жонгүгийн эмэгтэй байна гэдэг намайг халдашгүй эрхтэй болгосон.

Энэ нь надад таалагддаг юм. Яагаад гэвэл би бүхний дээдийг хүртэх ёстой. Жонгүгаас илүү нь л надад ойртоно. Гэхдээ юу гээч? Энд тийм зоригтой хүн даан ч байхгүй. Байсан бол түүнтэй тоглох байсан юм.

Учир нь би уйдаж үхэх нь...

"Тавтай морил. Хатагтай J..."

Хундага арчингаа эелдэгээр мэндлэх танил залуугийн зүг зүгээр л инээмсэглэвэл тэр "Авдагаа л авна биз дээ?" хэмээн асуув.

"Асуух хэрэггүй шүү дээ. Жимин... Чи мэднэ."

Үснийхээ боолтыг доош гулсуулан урт үсээ задгай тавьсаар хариу хэлбэл тэр толгой дохив.

"Үзэгдээгүй хүн байх чинь..."

"Аан... Шинэ залуу юу? Их том компаний захирал гэсэн. Hope гэсэн байх аа... Сайн танихгүй залуу. "

Түүнийг ийн ярьж эхлэхэд би текний урд байх сандал дээр суугаад хийж өгсөн вискинээс нь хэд балгана.

"Жонгүг та хоёрыг маргалдсан гэж сонссон."

Дахиад л...

Новшийн цуу яриаг үзэн ядаж байна. Тэд биднийг бараг л салгах шахдаг. Амаа хамхиж сураасай билээ.

Эсвэл надад хэлж болно шүү дээ. Тэднийг дуртайяа газрын хөрснөөс арчиж хаях байна.

"Мартаж үз. Жимин... Бид маргалдвал хот тэр чигтээ дэлбэрнэ. Тэгээд ч утасны цаанаас удаан ч харьцаж чадахгүй байхад бидний тухай ингэж яриад байвал алчихна шүү."

Уурлангуй хэлсэн үгэнд минь тэр хоёр гараа өргөөд "Уучилж үз. Хатан минь..." хэмээн инээд алдав.

Инээдтэй юм...

Бидэнд маргалдах зав байдаггүй. Тэнэг хэрүүл маргаан, бие биеэсээ хайр нэхсэн үгс хэнд ч хэрэггүй. Тэд чинь энгийн хосуудын л хийдэг ажил. Бидэн шиг галзуу хүмүүст зохихгүй. Хайрлаж, зугаацахад хоногийн хорин дөрвөн цаг ч хангалтгүй байхад...

"Жимин-а... Жонгүг хэзээ ирэх юм?"

Тийм ээ... Энэ л цуу яриа гарах гол шалтгаан болоод байгаа юм. Тэр чухал ажлаар хотоос явчихсан. Энэ чинь гэмт хэргийн ертөнц шүү дээ. Мянга түмэн асуудлаар дүүрэн. Харин үүнийг мэдэхгүй хэсэг новшнууд нь түүнийг намайг, хоттой хамт хаясан мэтээр чалчиж байгаа нь тун тоогүй. Новш гэж!

Залуус аа! Тэр эргэж ирнэ.

Хэзээ ирж харшийг чанга инээдээрээ дүүргэж, түүний нэрийг бичсэн сая долларын орон дээр намайг энхрийлэхийг мэдэхгүй байгаа ч тэр эргээд ирнэ.

"Алив ээ... Тэр удахгүй ирнэ шүү дээ. Битгий уйтгарла. Чамд зохихгүй."

Нээрээ тийм.

Жимин гэж яг хэн гэдгийг гайхаж байна уу?

Жонгүг долоо хоногийн өмнө, товчхондоо чухал ажлаар явахаасаа өмнө миний орох дуртай газруудад өөрийнхөө хүмүүсийг үлдээчхээд явчихсан юм. Надад санаа зовсондоо биш ээ. Намайг уйдахгүй байгаасай гэсэндээ л таньдаг хүмүүсийг минь үлдээсэн хэрэг. Бас зөв хүмүүстэй зугаацаасай гэсэндээ... Тэгэхгүй бол энэ хавиар баг зүүсэн энхийг сахиулагч нар дэндүү ихээр холхих болсон. Хоёр хоногийн өмнө гэхэд л нэг нь намайг дагасныхаа төлөө духандаа сум зоолгох хэрэг гарсан даа.

"Уйдаж үхэх нь... Надтай тогло л доо. Гуйя."

Хундагатайгаа дуустал нь уугаад түүн рүү хошуугаа унжуулан харвал тэр инээд алдсаар "Явж бүжиглэ л дээ. Шинэ хүмүүстэй танилц." гэлээ.

Хулчгар амьтан...

Эцэст нь би хэдэн хундаганы ард гараад гуйвж найгасаар бүжгийн талбайг зүглэв. Замдаа хэн нэгний ширээн дээр унах шахаж, буцаж босохдоо нэг хүнтэй хүчтэйхэн мөргөлдчих нь тэр.

"Энэ чинь... Жонгүгийн *нхан уу?"

Нарийхан хоолой... Тийм ээ, новшийн нарийхан.

"Чи энэ хотод байгаад л байгаа хэрэг үү?"

Түүнийг чангаар инээх хүртэл чих минь шуугьж, би бараг л юу болоод байгааг ойлгох сөхөөгүй байсан юм. Гэхдээ хэсэг хүмүүс чангаар инээлдэхэд л би бүхнийг ойлгох шиг боллоо.

Их сургуулийн амьдрал минь тархинд зурагдан орж ирэхэд би нөгөө бүсгүйн урдаас түүнийг дуурайн чангаар инээж эхлэв. Хар хөх өнгөөр будсан уруулын будаг минь арилчхаагүй гэж найдъя. Хараал идмээр дур булаам харагддаг юм.

Тэд намайг шоолдог. Тэднээс тэс өөр болохоор... Харин дараа нь би тэдний урдаас инээдэг. Тэд бүгдээрээ адилхан болохоор...

"Юу гээч?"

Надтай бараг л чацуу өндөртэй, цэнхэр нүд, өндөр хамартай, хөөрхөн царайтай, хар даашинзаар гангарсан бүсгүй.

Би инээж байснаа чимээгүй болон түүн рүү харав.

"Хонгор минь, чи үгээ мэдэж ярих хэрэгтэй шүү."

Түүн рүү нэг алхам ойртон тулан очиход харц минь улам л ширүүсч, тэр үүнд минь шүлсээ гүд хийтэл залгих нь тод харагдана.

Ертөнц миний өмнө сөхөрч байхад чи хаана байсан юм бэ?

Би баруун гараа өргөж ард минь ирсэн Жиминийг хүлээхийг дохьлоо.

"Хараал идсэн буруу ойлголтоо засаад ав."

Түүний индүүдэж янзалсан үсийг оролдсоор инээмсэглэвэл тэр "Хэн ч буруу ойлгоогүй. Бүгд чамайг хүчтэй эрд наалдсан өлөгчин гэдгийг чинь мэднэ." гэх нь тэр.

Би тоглоогүй ээ.

Энэ миний уурыг хүргэсэн.

Хангалттай их... Ерөнхийдөө хүчтэй эрд наалдах биш, түүнийг өөрийн болгох гэсэн нь зөв байх.

Атаархуу юм.

Түрүүхэн л гуйвж найгаж байсан ч би гараа зөв чиглүүлэн түүнийг хамаг хүчээрээ алгадав. Тийм ээ, мэдээж тэр унасан.

Өнөөдөр өндөр өсгийтэй гутал өмсөж ирсэн минь түүнийг бүр л өвтгөх байх.

Эргэлзэх юмгүйгээр босох гэж оролдох бүсгүйн дээрээс хүчтэй дэвслээд доош болон даашинзнаас нь татан өөр лүүгээ харуулвал уруул нь алгадсанаас минь болоод шалбарчихсан байх нь тэр.

"Дахиад хэлээч!"

Заал тэр чигтээ чимээгүй байх агаад тайзан дээр дуулж байсан бүсгүй хүртэл чимээгүй зогсоно.

"Намайг доромжилж зүрхэлдэг чи хэн юм?"

Түүнийг хүчтэй сэгсчээд дахин алгадахад тэр бараг л ухаангүй болчих шахав.

Алив ээ.

Уйтгартай шүү дээ.

"Ийм сул дорой байж хэний урдаас үг хэлээд байгаа юм? Сонс. Би түүний *нхан биш. Мэдэх үү? Тэр миний өмнө сөхөрдөг. Давтаад хэлчихье. Хаан чинь миний өмнө газар сөгддөг юм! Тэгвэл би хэн болж таарах вэ? Мм? Харин чи хэн бэ? Миний хотод том дуугарч халдашгүй эрхтэй надаар амны зугаагаа гаргадаг чи үнэхээр хэн юм? Андуурах хэрэггүй. Харин зүгээр л айж явбал аминд чинь өлзийтэй."

Албаар бүгдэд нь сонсгох гэж чангаар хэлээд хажууд байсан ширээн дээрх шилтэй архийг аван хэд балгаад үлдсэнийг газар хэвтэх түүний дээрээс асгах аядав. Тэгээд зөөлнөөр инээд алдахдаа Жонгүгийг санаад бараг л уйлах шахлаа.

"Сэргээрэй. Гүнж минь! Хатан чинь чиний өмнө зогсож байхад босч ёслох хэрэгтэй биз дээ? Зүгээр дээ... Босохгүй байсан ч болно. Үлдсэн амьдрал чинь тэгж өнгөрөх болохоор... Гэхдээ өнөөдөр би хэн нэгнийг алмааргүй байна."

Архины шилийг хойш шидэн инээмсэглээд Жимин рүү харвал тэр толгой дохих аж.

"Баярлах хэрэггүй дээ. Миний ажилчид чамд шанг нь хүртээчихнэ."

Тэгээд би ухаангүй шахуу хэвтэх түүн рүү гар даллан инээмсэглэчхээд түүнийг орхин хаашаа ч юм алхав.

***

Хэсэг хугацааны дараа бүх зүйл хэвэндээ ороход би энэ газрын хамгийн захын суудалд суугаад тамхиа удаан гэгч нь соронгоо тайзан дээр дуулах бүсгүйн зүг харж байсан юм.

Үнэндээ надад захын өлөгчингүүдийн үгс хамаатай байдаггүй. Тиймээс түүний тухай бодож гуниглаж байгаа гэж битгий бодоорой.

Би Жонгүгийг л санаж байна.

Түүний бэлэг болгож өгсөн JUNGKOOK гэх бичигтэй зүүлтийг зүүн гараараа атгасаар санаа алдаж байтал хэн нэгэн эрэгтэй хүний үнэртэй ус ханхалсаар урд минь хэн нэгэн суулаа.

"Чи Жонгүгийн бүсгүй байх нь ээ? Чамтай танилцахыг хүсч байлаа."

"Чи намайг таньдаг юм шиг байна."

Түүний хариуд ийн хэлээд тамхиныхаа үнсийг сунгасан гаран дээр нь унагаавал тэр хачин гэгч нь инээв.

"Намайг Хусог гэдэг."

"Тэгээд чи юу хүссэн юм?"

"Үнэндээ чи түрүүн миний ажилтаныг зодчихсон."

Түүнийг ингэж хэлэхэд л би дуу дуулах бүсгүйгээс харц салган түүн рүү анхаарлаа.

"Хэд юм? Төлчихье."

Миний хариултанд тэр балмагдав бололтой чимээгүй болчхов.

"Хэрэггүй дээ. Тэр шинэ хүн байсан."

"Хотод шинээр ирсэн нь ойлгомжтой байсан л даа. Гэхдээ тэр зогсох ёстой байсан юм. Хүмүүс түүнийг яаж шоолж байсныг анзаараагүй хэрэг үү?"

Түүний тухай яриа намайг багахан бухимдуулж байв.

Давхраатай нүд нь улаан өнгийн шилнийх нь ардаас гялалзах шахах энэ залуу, өөрөө ч бас шинэ хүн.

"Мэдээж... Эндхийн залуус чамд хүрч чаддаггүй гэсэн болохоор сонирхолтой санагдаад байсан юм."

"Чи ч бас чадахгүй."

Намайг ийн хэлээд инээд алдахад тэр хойш сандлаа налан нэг хөлөө ачин суув. Улаан өнгийн хослол нь хэнийг ч харцыг булаахаар юм.

Харин Жонгүг...

Хослолгүй байхдаа ч сэтгэлийг минь булаачихдаг.

"Тэгээд хэл л дээ. Хатагтай J... Таниар оролдсон хүн яг яадаг юм? Үнэндээ... Ямар ч эр хүн таныг хүсэхгүй байж чадахгүй."

"Бурхандаа очиж залбирах л хэрэг гарна."

Энгийн бөгөөд товчхон хариулт...

"Би бурханд итгэдэггүй."

"Боль доо... Хусог! Эмэгтэй хүн бол бурхан..."

Саяхан хэн нэгэн эмэгтэйг болгож өгчхөөд ингэж хэлж байгааг минь уучил...

Гэхдээ үнэ цэнээ мэдэр. Хонгор минь, чи бол бурхан. Бурхад хэзээ ч бусдыг буруу үгсээр доромжлохгүй. Зүгээр л үнэ цэнээ мэдэр.

"Чи ч бас... Сахиусан тэнгэр гээч нь үү?"

"Үгүй ээ. Тамын чинь элч."

Гэхдээ хэзээд чөтгөр бурхнаас хүчтэй байдаг юм.

Би инээмсэглэсээр гялалзсан саарал даашинз дээгүүрээ гараа гүйлгэхэд тэр доод уруулаа хазлах аж.

"Би чамтай маргахгүй ээ. Гэхдээ эмэгтэй хүнийг бурхан гэдэгтэй маргаж чадна."

"Инээдтэй юм. Надтай нэг шөнийг өнгөрөөхөд л би чамд ойлгуулчихна. Гэхдээ харамсалтай байна."

Би түүн рүү урагшлан бор үсийг нь илсээр хариулвал тэр ч над руу ахин ойртох нь тэр.

Ямар гээчийн зөөлхөн амьсгал вэ?

"Жонгүгийг хаанаас ийм хүүхэлдэй олсныг гайхчихлаа..."

Хүүхэлдэй гэв үү?

Хусог минь дээ...

Би инээд алдсаар биднийг тусгаарлах ширээн дээр гишгэн алхаад хормын дотор л түүний өвөр дээр буув. Тэгээд цамцных нь захнаас зууран өөр лүүгээ татвал тэр үйлдэлд минь гайхсан ч түрүүнээс хойш тэсгэл алдуулж буй инээмсэглэлээ тодруулсаар миний дараагийн үйлдлийг хүлээх аж.

"Би түүний хүүхэлдэй биш. Тэгээд ч Жонгүг хүүхэлдэйгээр тоглодоггүй юм."

"Алив ээ... Хүлээн зөвшөөр л дөө. Тэр чамайг эдэлдэг."

Энэ залуу үнэхээр...

"Чи байрыг нь сольчихлоо."

Би ийн хэлээд бэлхүүсээр минь гүйх түүний гарыг болиулаад дээш босов.

"Буруу хүнээрээ оролдох хэрэггүй дээ."

"Чамаар оролдож байгаад үхсэн ч харамсахгүй юм шиг байна..."

Түүний үгэнд бага зэрэг гайхан эргэж хартал архан талд минь миний хамгийн дуртай хоолой цуурайтах нь тэр.

"Хатагтай J..."

Новш гэж!

Хамаг хурдаараа буцан эргэхэд үнэхээр л хэдэн хоногийн мөрөөдөл минь над руу инээмсэглээд зогсож байсан юм.

"Жонгүг!"

Би ч чин сэтгэлээсээ инээн түүний зүг гүйн чангаар тэвэрвэл тэр үсийг минь шунаглан үнэрлэсээр "Томоотой байсан биз дээ?" гэлээ.

Яаж чадах билээ дээ?

"Гэртээ харьцгаая. Жонгүг... Би үнэхээр чамайг санаад үхэх шахсан."

Түүнийг дахин тэврэн энгэрт нь хамаг чадлаараа наалдаж байтал тэр инээд алдсаар "Түр хүлээгээрэй. Хонгор минь... Энд манай нэг найз ирсэн байх ёстой. Уулзах хэрэгтэй байгаа юм. Би ч бас чамайг хүсээд галзуурах шахаж байна." гэчхээд уруул дээр минь үнсэв.

Хмм...

Хангалтгүй байна.

"Алив ээ. Жонгүг..."

Галзуурах шахна.

Зүгээр л би түүнд хайртай. Галзуураад ч хамаагүй түүнийг л хайрласан хүн нь бий.

Тэр байж ядах над руу дулаахан харцаар ширтсээр дахин уруул дээр минь үнсээд өөр тийш харахдаа "Өө... Хусог... Уулзалгүй удлаа шүү." гэх нь тэр.

Байзаарай. Тэр түүний найз хэрэг үү?

"Тийм ээ. Уулзалгүй удсан байна. Ноён  J..."

"Танилцаач.  Миний ертөнцийг эзэгнэдэг дүрсгүй бяцхан хатан хаан... Жон Сэра... Би долоо хоног явчихаад ирсэн юм. Түүнийг хотыг сүйтгэчхээгүй байгаад баярлаж байна."

Жонгүг нурууг минь илэн инээд алдахад би Хусогоос харц салгаж чадаагүй юм.

Новш гэж. Жонгүг... Анзаар л даа. Түүнийг над руу ямар новшийн харцаар ширтэж байгааг нь!
















>>>

За сайн уу? ㅎㅎㅎ

Continue Reading

You'll Also Like

139K 11.4K 17
Намайг хайрлахаа больсон миний нөхөр... Highest rank: #жин - 1 #намжүүн - 1 #жимин - 1 #хусог - #юнги - 1 #жонгүг, #тэхён - 2
21.9K 3.1K 20
Би түүнд удаан хүлээлгэсэн бороо арьсан дээр минь зөөлнөөр буух үед мэдрэгддэг мэдрэмж шиг, шимтэн уншсан номынхоо сүүлийн хуудсыг уншиж, хайртай...
7.3K 762 26
Би чамд хайртай Долоо хоногийн долоон өдөр Started: 2023:07:14 Finished: 2024:07:14
46.4K 3.4K 21
Байрны эзэн маань манай шинэ захирал Ким Мингюү гэж үү?