YOU ARE MY JOKER [Completed]

By sera_era

32.4K 3.1K 343

"Чи миний төлөө үхэх үү?" "Тийм ээ..." > Suicide Squad киноноос сэдэвлэн бичив. More

Intro
¤2¤
¤3¤
¤4¤
¤5¤
¤6¤
¤7¤
¤8¤
Epilogue

¤1¤

3.1K 351 29
By sera_era

"Эндээ үлдээд намайг шатахыг хар..."


***

"Болгоомжтой яваарай. Сэра~"

Ээжийн минь зөөлхөн хоолой намайг хаалганы өмнө ирэхэд сонстоно. Сүүлийн үед хот үймээн самуунаар дүүрээд байгаа тул тэр надад ихээхэн санаа тавих болсон юм.

Гэхдээ тэр их сургуулийн амьдралыг минь мэдэхгүй нь харамсалтай...

"Ойлголоо. Би үргэлж болгоомжтой байна."

Түүнд ийн хариулчхаад гэрийнхээ хаалгыг онгойлгон гадагш гарлаа.

Миний амьдралын хамгийн болгоомжгүй үйлдэл энэ байна гэж ер нь би яаж мэдэх билээ дээ?

Гадаа гарахад гудамжинд ганц ч хүн үзэгдсэнгүй. Тэд бүгд хааччихсаныг ёстой бурхан л мэдэх байх. Хотын хамгийн захын дүүрэг ч ийм чимээгүй байгаа анхных нь биз.

Харин ч амар юм.

Зөрж өнгөрөх бүхний хачин харцыг туулж давахад тийм ч амар биш шүү дээ. Тэдэнд огтхон ч хамаагүй байхад тэд үргэлж л хошуу дүрж байдаг.

Гудамжаар тайван алхангаа амандаа юу ч юм аяласаар удахдаа энэ байдалд бүр л дурлаж орхив.  Дэлхий дээр ганцаараа мэт өөрийгөө мэдрэхэд бүх зүйл амар болж эхэлдэг. Бүх зүйл...

Ямар сайхан гээч? Хэн ч намайг үзэн ядахгүй.

Үнэндээ би амьдралдаа хэнд ч муу зүйл хийж үзээгүй. Намайг өвтгөдөг хүн олон ч би тэдэнд хар буруу санаж ч байгаагүй. Гэтэл тэд бүгд л надад дургүй. Ээжээс минь бусад нь... Гэхдээ би түүний үгэнд үргэлж ордог. Энэ бүхний эцэст бурхан намайг шагнах болохоор...

Салхины зөөлхөн аясанд үсээ хойш илээд урагш хэд алхахдаа би хэн нэгнийг мөргөж орхих нь тэр.

Саяхан л хэн ч байхгүй байсан даа?

Толгойгоо дээш өргөн мөргөсөн хүнийхээ зүг харвал би тэр дороо л ухаан алдах дөхөв.

Н..Ноён J?

Зүрх минь хаагдчихсан.

Хэд хоногийн өмнө зурагтаар харсан ноён J гэгч миний өмнө байна гэж үү? Ямар новш нь вэ?

Гэмт хэргийн хаан... Сэтгэцийн өвчтэй алуурчин! Хотыг ийм болгосон хүн дүрээрээ мөн байна.

Түүний багахан урт хэрнээ долгионтой үс нь зөөлхөн салхинд хөвсийх агаад тэр хар өмднийхөө халаасанд хоёр гараа хийсэн чигтээ замд нь зоригтойгоор хөндөлсөж зүрхэлсэн миний зүг ширтэж байсан юм.

Энийг буруу гэдгийг би мэдэж байсан.

Би үхэх байх...

Түүний ард зогсох залуус зөвхөн захирагчийнхаа үйлдлийг хором тоолон хүлээх үед би доош ширтэн сөхрөөд уначихгүйг хичээж байв. Учир нь хэн ч түүний замд хөндөлсдөггүй юм. Тэр тусмаа над шиг сургуулийн шоовдор, гологдмол охиныг тэр чигчий хуруугаараа л хөнөөчихнө.

Дахиад хэлье.

Би үхэх байх...

"Нэрээ хэлээч..."

Түүний хоолой зөөлхөн байсан ч чихэнд минь дэндүү чанга дуулдаж, цааш цуурайтахдаа бүтэн биеийг минь чичрүүлнэ.

"С..Сэра..."

Энэ нэрийг зоригтойгоор хэлж байсан удаа их цөөн. Гэтэл одоо хараач. Хараал идсэн новшийн нэрээ хамгийн сул доройгоороо бүр түүнээс муугаар өчиж ядсан анхны удаа минь энэ байх.

Амьсгал минь удаанаас хурдан луу шилжихдэээ зүрхээ дагуулан хурдлуулах нь төвөгтэй агаад давчдуулам.

Тэр намайг ална. Юу ч өчилгүйгээр буудна. Харин би энэ хүйтнийг гэрэлтүүлж буй нарыг үхлээрээ халхалж өгөх байх.

"Сэра... Сэра... Сэра... Чи зоригтойгоор замд минь хөндөлслөө. Ямар өхөөрдөм юм бэ?"

Ёжилж тохуурхсан хоолойны өнгө нь зүрх өвтгөх шиг...

Түүнийг хүмүүс галзуу гэлцдэг. Гэхдээ харц нь үнэхээр галзууруулам юм.

Ноён J-ийн гар хацар дээгүүр минь удаанаар гүйхэд би ухрахыг хүссэн ч хөл минь аль хэдийн хөлдсөн мэт царцаж орхижээ.

Бүх зүйл минь чичирхийлж байсан. Би айж байсан. Бүр гүндээ ортол түүний харцыг зүрхэндээ тусгачихгүйг хичээсэн.

Эцэст нь тэр нүдний шилийг минь аваад над руу ширтэж эхэллээ. Хэдхэн хором...

Дотор минь чухам юу болж байсныг мэдэх юм алга. Гэхдээ би бяцхан тайвшралыг мэдэрмэгцээ уруулаа арайхийн хөдөлгөн ам нээсэн юм.

"Т..Та намайг алах уу?"

"Үгүй ээ. Зүгээр л өвтгөнө. Маш, маш муугаар өвтгөнө."

***

Гялалзсан хар машинд би өөрийнхөө дураар сууж байгаа мэт л түүний үгэнд орон томоотой гэгч нь явсаар өмнө нь ганц ч удаа зүглэж үзээгүй хотын төвд ирлээ. Гар минь бүхэл хугацааны турш чичирч, нүдэнд үе үехэн нулимс хурна.

Азгүй юм.

Яг яаж яваад энэ хүний нүдэнд өртөж, замд нь гараад ирсэн юм бол? Хэтэрхий сайн охин байсны минь төлөө бурхан намайг шийтгэж байгаа бололтой. Буруу байж. Хувь тавилан, тэдний огтолцлол бас ноён J бүгдийг нь хараал идэг.

Ингэхэд...

Энэ хүн надаас нүүрээ буруулсан тэр бурхныг хөнөөж чадах болов уу?

Машины цонхоор ширтэнгээ одоо ч түргэн цохилох зүрхээ тайвшруулахыг хичээж байтал чичрэх гар дээр минь хэн нэгний дулаахан гар буух нь тэр.

"Тайвширч үз. Би чамайг алахгүй."

Гайхалтай...

Түүнийг ийн хэлмэгц удаан тэвчиж ирсэн нулимс минь урсаж орхилоо. Толгойд минь эргэлдэж байгаа зүйл гэвэл миний өчүүхэн амь биш, зөвхөн ээж минь л байгааг нуух юун... Түүнд надаас өөр хэн нэгэн байхгүй шүү дээ. Гэтэл би өнөөдөр түүний хэлж захидаг үг бүрийг эсэргээр нь үйлдэж байгаадаа итгэж өгөхгүй нь...

Намайг уучлаарай.

"Орцгооё. Хонгор минь..."

Тэр ийн шивнээд машинаас түрүүлэн буув. Харин би цамцныхаа ханцуйнаас тас зуурсаар түүнийг дагалаа.

Ноён  J - ийн харш. Зүглэхийг ч хүсдэггүй байсан тэр газар луугаа одоо өөрийнхөө хөлөөр алхаж орно.

Аиьдрал баялаг гэдэг нь энэ үү?

Хэрвээ намайг түүнийг эсэргүүцэж, зугтахыг хүсвэл тэр ганцхан хоромд л халаасан дахь бууныхаа гохыг дарчих болохоор тийм үйлдэл хийж аз туршихгүй байгааг минь ойлгоно гэж найдъя. Заримдаа чимээгүй байх нь ялахад хүргэдэг.

"Боль доо. Жонгүг... Чи тэгээд түүнийг авчирч байгаа хэрэг үү? Тэр ганц ч хором тэсэхгүй."

Урьд өмнө нь хэзээ ч харж байгаагүй гоёмсог чулуун хийцтэй хана, гэрэлтэх шахах цэвэрхэн шал намайг угтах агаад урдаас минь түүнтэй бараг л адилхан өндөртэй залуу ирээд ийн хэллээ.

"Сэра..."

Маргаангүй.

Түүнийг нэрийг минь дуудахад би дахиад л үхэх шахсан.

"За?"

Тэр хариу хэлсэнгүй. Зүгээр л зөөлхөн инээчхээд цааш алхаж харин түүний залуус араас нь дагахыг тушаав.

"Тэр зүгээр л таарчихсан юм. Тэхён... Тэр бүсгүйгээ чи өөрөө авчир. Бүгд л үхэхээс хойш."

"Харин энэ ганц хором ч тэсэхгүй."

Тэхён гэх залуу буйдангийн дэргэд зогсох над руу заагаад үргэлжлүүлэн "Инээдтэй юм. Жонгүг... Тэр хэдэн настай юм бэ?" гэх нь тэр.

Бурхан минь... Юу билээ?

Насаа ч мартаж орхиж...

"Х..Хорь..."

Намайг бяцхан бодолхийлсээр хариу хэлэхэд Тэхён инээд алдсаар ноён J рүү харлаа.

Түүнд найз байдаг байсан хэрэг үү? Гэмт хэрэгтэн хэрнээ найзтай...

Гэтэл надад ганц ч байхгүй.

Түүний найз буржгар үстэй, үнэхээр том нүдтэй дээрээ тод хөмсөг нь харц булаамаар ажээ. Харин ноён J буюу Жонгүгийн хувьд хэд хэдэн цуурхлыг няцааж чадах байна.

Нэгт. Тэр аймшигтай царайтай биш.

Хоёрт. Тэр тийм ч галзуу биш. Зүгээр л өөрт нь бусдыг галзууруулах увдис байдаг.

Гуравт. Тэр хараал идсэн царайлаг.

Тийм ээ.

Энэ миний ажиглаж бас харсан зүйлс. Зөвхөн таамаг бас жижигхэн чимэглэл.

"Чи тааруухан харагдаж байна."

Жонгүг над руу хуруугаараа заагаад буйдан дээр суухыг хүслээ.

"Одоо өөрийнхөө тухай ярь..."

Дахиад л нэг тушаал...

Доод уруулаа багахан хазалсаар яг юу хэлэхээ ойлгож ядаж байтал тэр нэг хөлөө ачин суугаад над руу анхааралтай харж байсан юм.

"Түүнийг хүнтэй унтаж үзээгүй гэдэг дээр бүх хөрөнгөөрөө мөрийцье."

Тэхён гараа өргөн инээвхийлэхэд Жонгүг толгой сэгсрэв.

"Хариул л даа. Сэра..."

Ямар гээчийн аймшигтай мэдрэмж вэ?

"Үзээгүй..."

"Тэхён... Тэр минийх."

***

Юу гээч?

Би буруу бодож байж...

Жонгүг бол жинхэнэ галзуу новш. Би одоо ч түүний тэнэг том харшид бас үнэхээр хачин даашинз өмсчихөөд өндөр өсгийт дээр гуйвж найган алхаж байна. Хажууд минь түүний хамгаалагч зогсох агаад надаас хором ч холдохгүй байх үүрэгтэй юм.

Эцэст нь би шалан дээр хоёр хөлөөрөө унаж орхилоо.

Би үнэхээр болхи. Үргэлж шалтайгаа найзалдаг.

Гэхдээ энэ удаа арай өөрөөр...

"Чи зүгээр үү?"

Хамгаалагчийг надад ойртоход би өсгийтэй гутлаа тайлж амжив. Тэгээд надад бүр дөхөхөд нь ямар брэндийг нь мэдэхгүй ч тэр гуталныхаа гоёмсог өсгийгөөр цохиж чадлаа.

"Яаж зүгээр байна гэж бодоов?"

Өвдгөөрөө уначихсан тул үнэхээр их өвдөж байхад...

Нөгөө хөлөөрөө газар нүүрээ даран унасан түүний дээрээс дэвсэж, өмнө нь цохиж үзээгүй ч гараа  атгаж аваад нүүр лүү нь нэг сайн цохичхоод би хамаг хурдаараа гүйчихсэн.

Нуруу хэсэг нь ил гарсан улаан даашинзанд минь зохицуулж үсийг минь янзалж, бас нүүрийг минь ч будаж өгсөн юм. Хөөрхөн байсан ч би үнсгэлжин биш. Би энд үхэх гэж, эсвэл тэр галзуугийн гаж туршилтанд орох гэж л ирсэн.

Том харш дотор гүйсээр нэг хаалгыг нь татвал хоосон байх агаад цонх нь онгорхой байх нь тэр.

Би хангалттай удаан сайн охин байсан. Энэ удаа... Түүний гараас мултарч л чадвал би гомдохгүй. Үхэл ойрхон ирэхэд үүнд "сайн охин" гэх нэрээ бүр мөсөн хаяж муу болоод ч хамаагүй амьд үлдэхийг хүсдэг юм байна. Ингээд болоход би юуны төлөө амаа хамхиж ирсэн юм бол?

Бас тэр...

Тэр яаж...

Яаж новшийн амаараа "Минийх" гэж яаж хэлж чаддаг байна аа? Хайр дурлалын тухай анхан шатны ч мэддэггүй тэнэг байж...

Хоёр давхар хэдий ч надад үсрэх ер бусын амархан мэт санагдаж байв. Хаанаасаа ундарсан зориг юм бүү мэд.

Би өрөөсөн хөлийнхөө өсгийтэй гутлыг тайлан хаяад цонхыг бүр томоор нээлээ. Нүдний шил минь байхгүй тул бага сага бүрэлзэх нь инээд хүргэнэ.

Үхэхгүй л бол боллоо.

Ийн болмогцоо би эргэлзэх юмгүйгээр үсрэв. Тэгээд газар эвхрэлдэн унахдаа багахан дуу алдсан ч дахин гүйхээр босох гэвэл хэн нэгэн над руу гар сунгах нь тэр.

Байз... Энэ чинь хэн байдаг билээ?

Новш гэж...

"Сэтгэл хөдөлмөөр юм аа."

Түүний тохуутай хоолой гайхалтай намуухнаар дуулдах аж. Эргэн тойрноо харвал биднээс өөр хэн ч байсангүй.

Дахиад л зүрх минь чичирч, харц минь хаа нэгтээ тогтохоо болино. Зугтчихлаа л гэж бодсон юмсан...

"Намайг явуулж болохгүй юу? Гуйя..."

"Гуйх чинь таалагдлаа. Гэхдээ нэгэнт өнгөрсөн. Амьд үлдвэл чи явж болно."

Түүний өмссөн гялалзсан хар хослолыг сэтгүүл дээрээс харж байснаа санаж байна. Бас цаг... Манай байшингаас ч үнэтэй гээд бод доо?

"Чиний хүсч байгаа зүйл надад байхгүй..."

"Чамд бүх зүйл байна."

Худалч...

"Чи намайг алахгүй. Бас өвтгөнө гэсэн."

Толгой дотор минь эргэлдэж байгаа зуу дахь бодол бас л гаж зүйлээр дуусч байна.

"Тэгвэл чи намайг..."

Намайг үгсээ зөөж ядсаар түүн рүү харахад тэр үсээ хойш илэн чангаар инээлээ.

"Хонгор минь... Би гаж донтон биш. Би зүгээр л галзуу. "

"Буутай жулдрай..."

Амлая.

Энэ би биш байсан. Би зүгээр л... зүгээр л бодсон боловч хэлчихсэн.

Бурхан минь... Энд ч удаан амьд явахгүй бололтой.

"Эгдүүтэй юм. Гэхдээ хонгор минь... Чамайг дахиад зугтах гэвэл би өөрийнхөө ортой чамайг хүлээд энэ байшинтай хамт шатааж орхино шүү."

Тэр хөл нүцгэн байх над руу харан инээмсэглэсээр доош суугаад хөхөрсөн өвдөг дээр минь үнсэхэд би яаран ухрав.

Хачин зүйл...

Айдас биш. Нэг тийм танихгүй зүйл...

"Тэгвэл эндээ үлдээд намайг шатахыг хар."

Намайг ийн хэлэхэд тэр хөмсөг зангидан холдоод халааснаасаа буу гаргаж ирэн над руу биш түүний архан талд зогсож байсан хэн нэгнийг шууд л буудаж орхих нь тэр.

"Т...Та...чинь..."

"Биднийг их удаан ширтлээ. Хангалттай удаан. Чи ямар нэгэн юм хэлсэн үү? Хонгор минь..."

Галзуу амьтан!

















>>>
Оройн мэнд~ ERAs❤

Эрт оруулах гэж байсан чинь дэндүү оройтчихлоо. Уучлаарай.

За тэгээд сэтгэгдлээ үлдээж өгөөрэй. Харж байгаад энэ долоо хоногт дахиад нэг хэсэг өгье .

Continue Reading

You'll Also Like

462K 31.4K 47
♮Idol au ♮"I don't think I can do it." "Of course you can, I believe in you. Don't worry, okay? I'll be right here backstage fo...
40.3K 3K 21
Байрны эзэн маань манай шинэ захирал Ким Мингюү гэж үү?
203K 4.3K 47
"You brush past me in the hallway And you don't think I can see ya, do ya? I've been watchin' you for ages And I spend my time tryin' not to feel it"...
160K 17.3K 23
"𝙏𝙤𝙪𝙘𝙝 𝙮𝙤𝙪𝙧𝙨𝙚𝙡𝙛, 𝙜𝙞𝙧𝙡. 𝙄 𝙬𝙖𝙣𝙣𝙖 𝙨𝙚𝙚 𝙞𝙩" Mr Jeon's word lingered on my skin and ignited me. The feeling that comes when yo...