JOKER II

Od Vichkanaa

52.8K 4.5K 304

Гарт байх нэг хөзөр л миний хувь тавиланг тэр чигт нь эргүүлчихсэн. Více

Хэсэг 1
Хэсэг 2
Хэсэг 4
Хэсэг 5
Хэсэг 6
Хэсэг 7
Хэсэг 8
Хэсэг 9
Хэсэг 10
Хэсэг 11
Хэсэг 12
Хэсэг 13
Хэсэг 14
Хэсэг 15
Хэсэг 16
Хэсэг 17
Хэсэг 18
Хэсэг 19
Хэсэг 20

Хэсэг 3

2.4K 242 13
Od Vichkanaa

Тэнд байсан хүүхдүүд бүгд Бэкхёны яг юу хийх бол гэсэн шиг ямар ч хөдөлгөөн хийлгүй зөвхөн бидэнлүү ширтэнэ. Харин Бэкхён газар сөхрөн суух надруу гараа сунган инээмсэглээд

"Одоо болтол ойлгоогүй хэрэг үү? Энд чамд туслах хэн ч байхгүй"

Би түүний гарыг цохин газраас босоод "Тэгвэл хүссэнээ хий л дээ! Айна гэж бодоо юу?"

Гэсээр хажуу тийш хартал боол сугалсан гэх тэдгээр хүүхдүүд их л муухай царайлах бөгөөд Жокерүүд инээсээр Бэкхёны ард очин зогсох бөгөөд Бэкхён ч үл ялиг мушилзаад

"Нэгийгээ үзье гэж үү? Болж байна"

Түүнийг ингэж хэлтэл түүний ард зогсох өндөр залуу чихэнд нь ямар нэг зүйл шивнэх бөгөөд түүний хэлсэн үг Бэкхёнд таалагдсан бололтой уруулаа арчин хуруугаа дээш өргөөд

-Эхний даалгавар Сэүний нууц өрөөнөөс түүний чухал зүйлийг олж ирэх!

Тэдний царай барайх бөгөөд түүний хэлсэн нь бараг л боломжгүй. Сэүн гэж хэн болох? Түүний өрөө хаана байдаг? Бас чухал зүйл нь юу гэдгийг бид мэдэхгүй!

-Энэ чинь боломжгүй зүйл байна!

Гараа атган аль болох айгаагүй мэт дүр үзүүлэн хэлтэл Бэкхён надруу нүднийхээ булангаар харан инээмсэглээд

-Хугацаа 20 минут!

-Ядаж бидэнд жишээ өгч болохгүй гэж үү!

Гэтэл тэр уруулаа зуун миний хойно ирж зогсоод

-Жэхид баярлаарай. Хугацаа 5 минут. Цаг явж эхэлсэн!

Гэсээр түүний утсан дахь цагны чимээ явж эхлэх үед тэд юу ч хэлэлгүй шууд л тэндээс гүйн гарах нь тэр.... Харин би байрнаасаа огтхон ч хөдөлж чадсангүй.. Тэдний бах нь ханаж байгаа бололтой инээдээ барьж ядсаар

-Чиний ам л сайн хөдөлдөг бололтой тийм үү? Одоо өөрийгөө мэдэж авав уу?

Би доош ширтэн юу хийх ёстойгоо ойлгохыг хичээж байтал Бэкхён гарт байх утасыг минь булааж аван газар шидээд

-Утас хэрэглэхийг хэн зөвшөөрөөв?

Тэр үнэхээр намайг тамлахыг хүссэн бололтой!

-Би энэ тоглоомонд чинь орохгүй! Гэтэл тэр намайг тохуурхсан царай гарган эрүүнээс минь бариад

-Чалчиж л бай! Надаас гуйх үе чинь ирэх л болно!

Ингэж хэлэх үед нь хугацаа дууссан бололтой түүний утас чанга дугарах бөгөөд түүний хажууд зогсож байсан залуу чанга яригч аван

"ЯГ ОДОО ЦУГЛА ҮГҮЙ БОЛ ҮХ!"

Тэд үнэхээр л миний төсөөлж байснаас илүү аймшигтай бололтой! Удалгүй хүүхдүүд гартаа хэд хэдэн юм барьчихсан гүйж ирэх бөгөөд амьсгаагаа даран доош сөхрөцгөөж байв. Харин тэд нэг нэгээрээ тэдний гаран дахь зүйлийг шалгаж үзсээр.

"Хөөх тэд ч сайн юмаа?" Хэмээн өндөр залуу уулга алдсаар нэг эмэгтэйн гарт байх жижиг зурагыг авах бөгөөд сайн харвал нэг эмэгтэй болон тэр залуу... магадгүй энэ нь Сэүн бололтой.

"Новш гэж олчихжээ? Энэ жил ч уйтгартай байна шүү!" Гэсээр Жунин гэгч залуу нь сандал аван тэдний өмнө суутал Бэкхён ямар нэг зүйл бодож олсон бололтой гэнэт л инээн тэдний өмнө очин зогсоод

-Яасан даалгавараа биелүүлээд сайхан байна уу? Гэв...

Тэд их л айсан царайтай толгой дохицгоон түүнийг инээхэд нь дагаж худлаа инээх бөгөөд харин Бэкхён гэнэт л урд байсан залууг цохин унагаах ба түүний үснээс зулгаан надруу толгойг нь харуулан

-Тэээр тэнд зогсож байгаа охиныг харж байна уу? Гэв.

Тэр залуугын хамраас нь цус урсах хэдий ч хэн ч түүнд туслах бодол байсангүй. Тэр аажмаар толгой дохих бөгөөд хажууд нь байсан хүмүүс аль болох айхгүйг хичээн чимээгүй сууцгаана.

-Тэр та нарын нэг болохоор бүгд л ижилхэн эрх тэгштэй байх хэрэгтэй. Гэтэл тэр охин даалгаварт оролцсонгүй!

Бэкхён түүнийг түлхэн тэдний ардуур тойрон алхах бөгөөд надруу "ХЭН НЬ ХҮЧТЭЙ БАЙНА?" гэж байгаа мэт л инээмсэглэн явж байгаа нь аймшигтай юм...

-Тэгэхээр шийтгэл хүлээх хэрэгтэй биздээ?

Хамгийн аймшигтай нь тэд бүгд л дуу нэгтэйгээр толгой дохицгоон "Шийтгэ!" Гэх бөгөөд харин Бэкхён миний урд ирж зогсон чихэнд минь бага зэрэг ойртон

-Тоглоомд үргэлж би ялдаг юм!

Тэр ингэж хэлчихээд надаас холдон
-Тийм болохоор Жэхигээс болж та нар бүгд шийтгүүлнэ. Эсэргүүцвэл алчихна шүү!

Түүнийг ингэж хэлж дуусав уу үгүй юу гаднаас хаанаас дуудсан юм гэмээр хүмүүс гарч ирэн тэднийг юу ч хэлэлгүй цохиж эхлэв... тэдэн дунд эмэгтэй хүүхдүүд зөндөө байсан болохоор би ч болоод байгаа зүйлд итгэж өгч чадсангүй! Тэд миний бодож байснаас хэд дахин хүчтэй юм!

-Жэхи минь дээ! Хүмүүс чамаас болж яаж зовж байгааг хар л даа!

Бэкхён ард минь гарч зогсон доош харсан байсан толгойг минь дээшлүүлэх бөгөөд тэд болихыг хүсэн уйлж байгааг хараад би ч тэссэнгүй!

-Гуйя! Боль л доо! Би одоо хэлсэн бүгдийг чинь хийе! Гэтэл тэр сонсохыг хүссэн үгээ сонссон бололтой инээн урд минь ирж зогсон

-Сөхөр! Гэв.

Би ч хурдхан гэгч нь түүний урд сөхрөн суутал тэр ч надруу хөлөө сунгаад

-Мөргө! Жокер! Би таны үнэнч нохой байя гэж хэлвэл бодож үзье.

Бүгд л намайг хийх нь үү гэсэн шиг харан зогсож байгаа нь мэдэгдэж байна. Энэ амьдралдаа ийм зүйл хийнэ ч гэж төсөөлж байгаагүй учир үнэхээр чадахгүй юм шиг байсан ч газар өвдөлтөндөө уйлах хүүхдүүдийг бодон юу ч бодолгүй түүний гутланд мөргөн

"ЖОКЕР БИ ТАНЫ ҮНЭНЧ НОХОЙ БАЙЯ гэтэл тэр ч гараа өргөн

-Больцгоо. Одоо нүднээс далд орцгоо! Харин чи! Үргэлж би ялдаг гэдгийг санаж яв! Хэмээн хөлөө хүчтэй татаж аван тэндээс гаран явах бөгөөд боол гэх тодотголтой хүүхдүүд л тэр хүйтэн заалд үлдэн хоцрох нь тэр...

Тэд нэг нэгээрээ босон тэндээс гарах ба би ч ангидаа орон цүнхээ үүрсээр сургуулиас гартал гэнэт л хэн нэгэн гарнаас минь чанга татан хана руу түлхээд

-Чамаас болж бид ийм боллоо! Муу новш!

Зааланд байсан хэсэг охид намайг яг л гадаа хүлээж байсан бололтой тойрон зогсоцгоох бөгөөд би ч санаа алдан

-Намайг үнэхээр уучлаарай

-Тэдэнтэй тэрсэлдээд байвал чамайг хараандаа аваад сонирхоно гэж бодоо юу? Муу биеэ үнэлэгч!

Тэр ингэж хэлэн энгэрээс минь татах бөгөөд би ч түүний гарнаас татан

-Хэлсэн үгээ буцааж ав!

Тэр чанга инээн толгойг минь хойш түлхэн

-Үгүй бол яах юм? Бэкхён ахыгаа дууд л даа! Гэснээ амаа даран

-Өө яанаа! Чи чинь зүгээр л түүний нохой нь шдээ! Ядаж биеэ үнэлэгч нь болоод дуудаарай гэв.

Гэнэт л уур минь хүрэв үү гэлтэй түүнийг хөлөөрөө жийн унагаатал тэд ч мэдээж олуулаа болохоор намайг хангалттай газар унагааж чадав.. тэдний нэг нь дээр минь гаран уруул руу хүчтэй цохихыг мэдрэн би ч эсэргүүцэхээ болин хажуу тийш хартал харанхуйд хэн нэгэн тамхиа газар хаян наашаа дөхөж байгаа нь харагдах бөгөөд яг хэн гэдэг нь огтхон ч мэдэгдсэнгүй.

"Дахиад нэг л цохивол наад охин чинь үхэх нь байна!"

Тэр хажуудаа байх гэрлийн шонгоо налан зогсоод бидэнлүү даллан

"Алив нэг цохь л доо! Би ч бас түүний үхэхийг хармаар байна"

Тэд хурдхан гэгч нь надаас холдон тэндээс гүйн явах бөгөөд би ч газар хэвтэн босох ч хүсэл байсангүй. Гэтэл тэр санаа алдаад

-Ийм сул дорой байж надтай тэрсэлдэхээ больж үз. Би сул дорой хүнд дургүй.

Тэр цааш харан алхаж эхлэх бөгөөд би ч зөөлхнөөр

-Баярлалаа Бэкхён.

Үнэндээ тэр ирээгүй байсан бол би аль хэдийн эмнэлэгт эсвэл оршуулганд байх нь тодорхой байсан. Гэнэт л амьдрал минь ийм болчихсон гэхэд итгэмээргүй юм... Эндээс дахиад л зугтах хэрэгтэй юу?...

+=+==+=+=+=+=+=+=+=+=+=+=+=+=+=+==+=+
Zia halit neg ym heleh geed. Namaig yaj update hiidgiig zarim humuus sn medej baigaa. Vote setgegdelee sain bicheed l baival odor 2 3 heseg oruulj ch chadah bolhoor jaahan setgelin demee sain ogood baigaarai. Taalagdaj baigaa uguig n ch medehgui urgeljluuled baih tiim ch taatai bish baidag bolohoor 😓 za bayrlalaq ❤

Pokračovat ve čtení

Mohlo by se ti líbit

464 185 20
Poems about despair and failure
11.6K 1.3K 9
- Намайг Ван Жэксон гэдэг. Сая сонссон биздээ, би чамайг сая доллараар худалдаж авсан. Одооноос чи миний өмч.
33.5K 4.7K 24
Тоглоомд хож. Тэгвэл би чинийх
758K 17.1K 46
In wich a one night stand turns out to be a lot more than that.