•Love In The Castle• |✔︎|

By Taekook_World_mgl

29K 6K 212

Олон хүний амийг хөнөөсөн хэргээр бурхан чөтгөрийг шийтгэж цайзад хорьдог. Бүтэн хоёр зуун жилийн турш хэний... More

1. Чөтгөр
2. Хэн?
3. Жонгүг
4. Мэдэхгүй
5. Барахгүй
6. Уучлаарай
7. Явна
8. Чадна
9. Дөрөв
10. Сайн
11. Мэдрэмж
12. Ганц
13. Хайр
14. Сонголт
15. Дуртай
16. Чадахгүй
17. Сэтгэл
18. Тэр хүн
19. Хэвэндээ
20. Эгдүүтэй
21. Хүлээж бай
22. Зүрхний үүрэг
23. Найдвар
24. Хайртай
25. Чөтгөрүүд
26. Сүнс
27. Баярлалаа бас уучлаарай
28. Анхных
29. Зүүлт
30. Үхэл
31. Төгсгөл
32. Дахин учирсан нь
Special 1. Бүтэлгүйтэл
Special 2. Нурсан төлөвлөгөө

Special 3. Төгс

1K 183 15
By Taekook_World_mgl

Жонгүгийн ухаан бусдаас өөр. Тэр хүнд юу гэж хэлэх, ямар хариу үйлдэл үзүүлэх ёстойгоо сайн мэддэг. Бусад шиг өөрийн ухаангүй аашилдаггүй ба түүнийг үзэн ядагчид ч өөлөх гээд муулж чаддаггүй.

Хэрэв нүдэн дээр нь ийм үйл гаргавал шударга байхын тулд нөгөө хүнийхээ ч өө сэвийг нэг бүрчлэн хэлээд нулимстай цааш явуулдаг.

Тийм учир хүүхдүүд хэсэгтээ л түүний орон зайд халдахгүй байсан юм. Гэтэл энэ өдөр шинэ хүүхэд Тэхён өөрийн дураараа аашилж, бодлогогүй үг хэлсэн нь Жонгүгт шинэ зүйл мэт санагдав.

"Яагаад инээгээд байгаа юм?"

Юнги түүнээс лавлан асуухад Жонгүг толгой сэгсэрлээ.

"Юу ч биш дээ. Зүгээр л тэр сурагчийг бодсон юм. Өөрийнхөө хэлсэн зүйлээ өөрөө ойлгож байсан болов уу?"

Өдрийн турш дотроо жиг жуг хийн хааяа инээд алдаад байсан учир нь ердөө нэг сурагчийн талаар байсан болохоор Юнги толгой сэгсрээд эргэн суудалдаа суух аж.

"Ингэж байгаад дурлачихвал дахиад л тэнэгтэж өгнө дөө"

Өмнөх удаад Жонгүгийг хайртай залуу нь тоогоогүйн улмаас олон хоног хүнтэй юм яриагүй бөгөөд эхийгээ алдсан аятай жүжиглэсээр байсан нь хүүхдүүдийн гайхшралыг төрүүлсэн юм. Удалгүй Юнги түүнийг зодно хэмээн сүрдүүлсний ачаар Жонгүг эргэн хэвийн байдалдаа орсон.

"Яасан хүн гэхээрээ өөрийг нь аварсан биш доромжилсон хүнд сайн болдог байна аа. Өмнөх нь бас л ийм байсан. Ёстой нэг. Дахиж хүнтэй уулзуулмааргүй юм байна"

Юнги хажууд нь үглэсээр явахад Жонгүг одоо ч инээмсэглэлээ барьж дийлэхгүй хэвээр алхана.

"Чамайг мууллаа гээд сайн гэсэн үг биш шүү дээ. Аах. Хэзээ чамд буруугаар ойлгуулдаг хүн заяана даа. Хөөрхий"

○○○

"Би гуйж байна шүү дээ. Үнэхээр очмооргүй байна"

Тэхёнд загинуулсаар урлаг заал зүглэх Намжүүн хошуугаа унжуулсан харагдана.

"Чиний ачаар дахиж түүнийг харах нүүргүй болчихсон учраас хариугаа өөрийн биеэр өгч дээ.."

Тэд Жонгүгийн байгаа газар луу явах бөгөөд Намжүүн өөрийн үгээр Тэхёныг буруу ойлголтоос гаргах юм.

"Тэгээд би юу гэх юм бэ? Түр чиний биенд орсон гэх юм уу?"

Үүний дараа Намжүүн толгойдоо нэг сайн цохилт авах нь тэр.

"Битгий балайр чи! Тэр ямар тэнэг хүн үү? Чи ухаантай биз дээ! Ямар ч хамаагүй нэг юм олоод хэл. Гол нь Жонгүг дахиж намайг буруугаар ойлгохгүй байх хэрэгтэй"

Өрөвдөлтэй царайлсан Намжүүн ийнхүү Жонгүгийн зүг алхлаа.

Удахгүй урлагийн наадам болох гэж байгаа учраас Жонгүг ихэд хянамгай ажиллаж байгаа нь энэ.

Харин Намжүүн яг одоо бүхнийг нь сүйтгэхээр ирж явна.

Индэр дээр гаран зогсох гэсэндээ шат бус хөлөө ашигласан нь хар утсыг татаж орхисон ба Жонгүгийн тогтож байсан зүйл болоод ч тэр үү тэрээр хойш саван уналаа. Аз болж Тэхён гүйхээрээ энд ирэн Жонгүгийг амжиж барьсан юм.

Хоёр залуугийн нүд анх удаагаа ийм ойрхноос бие биенийгээ ширтэхэд хоорондоо яг л ойлголцож буй мэт удаан хугацааг авах ажээ.

Үүнээс төд удалгүй Жонгүгийн найз Юнги хоолойгоо засахад тэд бие биенээсээ хөндийрлөө.

"Зүгээр үү?"

"Чиний ачаар зүгээр дээ"

Улайх хацраа дарах Жонгүг арай хийн ийн хэлээд цааш гүйн одоход Тэхён инээд алдсаар эргэн алхав.

"Ичиж байгаа нь бүр хөөрхөн юм аа...Гэснээс энэ Намжүүн хааччихав!"

Түүний нэрийг дуудав уу, үгүй юу Намжүүн нуугдсан газраасаа босч ирэх нь тэр.

"Романтик орчин бусниулахгүй гэсэндээ‐"

Хөндөж орхисон утас нь энэ хүртэл Намжүүний хөлтэй хамт байсан ба Тэхёны хөлийг хүртэл холбож орхисон юм. Гэтэл Намжүүн Тэхён руу дөхөхдөө татаж хаяад Тэхёныг бөгсөөр нь газар унагааж орхив.

"Чамайг даа. Үнэхээр!"

○Дараагийн өдөр○

Өдрийн завсарлагаан эхэлж, Тэхён Намжүүнтэй албаар Жонгүгийн ангийг дайран явахад Жонгүг хүлээж байсан мэт үүдэндээ зогсож байлаа.

"Сайн уу?"

Түүнийг түрүүлж яриа өдөж, басхүү өөр дээр нь ирэхэд Тэхён гайхахгүй байж чадсангүй.

"С-сайн уу?"

"Нөгөө..өчигдөр намайг аварсанд баярлалаа. Би чамайг их буруугаар бодож явдаг байсан байна лээ."

Байдал нааштай болж эхлэхэд Тэхён гараараа Намжүүнийг нууцхан түлхсээр 'яв'гэх дохио өгч байлаа.

"Юу вэ яагаад хүн цохиод...за за. Би тэгвэл ингээд явъя даа"

Тэхёны алахад ч бэлэн харцтай Намжүүн тулгарахдаа толгой дээрх олон хутгаа үргээсээр цааш гүйлээ.

"Юу гэж дээ. Би л буруу үг хэлчихсэн хэрэг. Үнэндээ тэгье гэж бодоогүй юм"

"Би ч гэсэн хатуу үг хэлсэн шүү дээ. Ингээд хоёулаа тэнцлээ"

"Би өнөөдөр илүү хоол авчирсан. Хэрэв дургүйцэхгүй бол"

"Тэгье ээ. Хамт идье"

"Тэгвэл хамт явцгаая"

Энэхэн үед Тэхёны том инээмсэглэл, Жонгүгийн улайх хацартай төгс зохицож байх аж.

Та нараасаа салж өгөхгүй 3-н ч хэсэг явчихлаа. Тэгээд special хэсэг ч гэсэн уншиж, хайрлаж өгсөнд их баярлалаа.❤Хөөрхнүүд минь❤

Continue Reading

You'll Also Like

21.7K 3.4K 11
In the elite ranks of DRDO, Ardik Rajwasnhi, a young prodigy, is fueled by ambition to secure a coveted position among the legendary Team Phoenix. Ho...
102K 3.4K 57
𝐒𝐂𝐇𝐎𝐎𝐋 𝐁𝐔𝐒 𝐆𝐑𝐀𝐕𝐄𝐘𝐀𝐑𝐃 "𝚝𝚑𝚎 𝚋𝚎𝚜𝚝 𝚠𝚊𝚢 𝚝𝚘 𝚐𝚘, 𝚒𝚜 𝚒𝚗 𝚜𝚝𝚢𝚕𝚎. 𝚆𝚑𝚊𝚝𝚜 𝚖𝚘𝚛𝚎 𝚜𝚝𝚢𝚕𝚒𝚜𝚑 𝚝𝚑𝚊𝚗 𝚊 𝚖𝚘𝚝...
35K 3.1K 18
[COMPLETED STORY] -Энэ харилцаа яаж ч дуусах байсан эхлүүлсэндээ харамсахгүй.