Яагаад гэвэл...

Би баян!

"Захиралд би өөрөө тайлбарлачихна. Бас тэр миний төрсөн ах болохоор эндүүрэх хэрэггүй. Тэгээд ч компаний Япон дахь салбарыг би өөрөө хөл дээр нь босгосон байхад дэмий чалчиж байж амьдралаа сүйрүүлэв дээ!"

Жижигхэн ёжтой инээмсэглэл бас нүдний шилээ ихэмсгээр зүүх бардам үйлдлүүд...

Одоо үнэхээр хэн ч намайг "бяцхан охин" мэтээр харж чадахгүй. Би сул дорой биш. Би хүчтэй!

Гэхдээ... түүнээс бусад нь!

***

"Тэхён... Надад хэл л дээ. Гуйж байна. Би ахын хэлснээр энд бараг зургаан сар болчихлоо. Удахгүй очно. Тэгэх хүртэл очоод хараад өг. Гуйя."

Би утасныхаа ардаас хошуугаа унжуулан түүнд ийн хэлбэл тэр санаа алдаад "Ойлголоо доо. Гэхдээ Хусог эмчтэй би байнга холбоотой байгаа. Бүх зүйл зүгээр Сэра..." гэх нь тэр.

"Үнэхээр үү?"

"Мэдээж... Бид чамайг найдвараа алдаагүйд баяртай байгаа шүү."

Түүний хоолойны өнгө аяс гунигтай болоход би ч бас дагаад уйлах гээд ирэв.

"Тэр л надад амьдрах найдвар өгч байхад... Би алдахгүй ээ!"

Хариугүй уйлах шахсан тул би утсаа яаран таслаад зөөлхөн ор луугаа үсэрнэ. Өнөөдөр ч бас уйлчихвал болохгүй юмсан... Гэхдээ л яг уйлах нь ээ!

Юу гээч? Чамайг дүүргэж байсан хүн байхгүй болчихоор хоосон санагдах болно. Үнэхээр хоосон... Тэгээд яг л чи тэс өөр хүн болсон мэт мэдрэгдэж, түүнийг үгүйлэх сэтгэл дотроос чинь зулгааж, цаг минут тутам утгагүй санагдана. Нээрээ шүү.

Утасны дэлгэц дээрх түүний зураг, бичлэг, өмнө нь над руу явуулж байсан зурвасууд, түүнээс гадна зүрхний минь ихэнх хэсгийг дүүргэх зөвхөн түүний л тухай бодол, дурсамжууд одоо болтол хэвэндээ байсаар л... Тэд хэзээ ч алга болохгүй. Улам л дотроос минь хатган сэтгэлийг минь өвтгөнө.

Би утсаа гаргаж ирэн дэлгэц дээрх түүний зураг руу ширтээд хүндээр санаа алдав.

"Хурдан ухаан орох хэрэгтэй юмсан... Намайг ямар том болсоныг хармааргүй байгаа юм байх даа?"

ARE YOU LOST, BABY GIRL? [Completed]Where stories live. Discover now