"Тэр нэрээ солиулсан бололтой."

"Нэрээ солиулсан гэдэг чинь..."

Жонгүгийн харц улам л нухацтай болж, жижиг хувирал бүрийг минь нэгд нэгэнгүй ажиглана.

Нэрээ солиулсан гэвэл... Би үнэхээр тэр Жисүү нь мөн байх боломжтой болчих шив.

Итгэмээргүй юм. Яагаад нэрээ солиулсан гэж?

"Тийм ээ..."

"Тэгээд түүнийг олчихсон хэрэг үү?"

Энэ асуулт миний сүүлийн найдлага байв. Үнэндээ би Жисүү байхыг хүсэхгүй байна.

Би бага байхаасаа эхлээд л "гэр бүл" гэх ойлголтыг зөвхөн ээжийгээ хэмээн бодож амьдарсан. Түүнийг завгүй үед ганцаараа тоглож, ганцаараа хооллож, ганцаараа хичээлээ хийдэг байлаа. Хамт байхаасаа илүү байхгүй нь их миний ээжийн завгүй амьдрал намайг ч бас дасгачихсан. Ээж минь миний цор ганц гэр бүл болохоор түүнд уурлаж ч чадахгүй. Тийм байдлаар өсөж ирчхээд хаа нэг газраас ямар нэгэн хачин тохиолоор "ах" бүр "аав" гэх хүн гараад ирвэл би юу гэхээ мэдэхгүй нь...

"Харин л дээ."

Тэр ийн хэлээд гараас минь атган "Халуун сүү уух уу?" хэмээн асуув. Харин би шуудхан толгой дохьлоо.

Удахгүй ээж ирэх гэж байгаа. Би түүнээс асуух хэрэгтэй гэж бодож байна. Аавынхаа тухай асуух цаг болчихсон бололтой.

Бид ширээнд суухад тэр надад халуун сүү хийж өглөө.

"Ингэхэд Жимин яагаад дүүгээсээ салчихсан юм?"

Маш болгоомжтойгоор, түүнд ямар нэгэн зүйл мэдэгдүүлэхгүйг хичээн ийн асуухад тэр нөгөө чухал царайгаа гаргасаар л байсан юм. Ийм нухацтай байх нь тун эвгүй. Харц нь далай мэт гүн байдаг атлаа иймэрхүү үед юу ч үгүй хоосон ангал шиг. Таамаглашгүй гэвэл зохино.

"Үнэндээ Жимин өөрөө дүүтэй гэдгээ саяхан мэдсэн л дээ. Тэр арван настай байхдаа зам гарж яваад осолд орж байсан гэсэн. Сэрэхдээ юу ч санаагүй. Гэр бүл, аав ээж гээд бүгдийг нь мартчихсан. Тэгээд ээж нь түүнд үнэхээр дургүй бараг л гэр бүлийн гишүүн нь биш юм шиг аашилдаг байсан болохоор Жимин түүнийг хойд ээжийгээ гэдгийг анхнаасаа л мэдчихсэн байсан. Жимин их ад үзэгдэж, загнуулж, дээрлхүүлж өссөн болохоор аавдаа ч дургүй. Саяхан тэр нэг жаахан охины зурагнууд олоод хартал ард тал дээр нь Пак Жисүү гээд биччихсэн байсан юм. Тэгээд ааваасаа асуухад түүнд ээж, дүү хоёр нь тэднийг орхиод явсан тухай хэлсэн. Гэхдээ Жимин түүнийг орхиогүй гэдэгт итгэж байгаа."

ARE YOU LOST, BABY GIRL? [Completed]Where stories live. Discover now