"Би чамайг өвтгөчихсөн үү?"

Түүний хоолойнд хормын төдийд л гэмшсэн өнгө аяс тодроод ирэхэд би дахин толгой сэгсэрнэ.

"Үгүй ээ... Та намайг огтхон ч өвтгөөгүй. Энэ... энэ үнэхээр сайхан байсан."

Би шивнэх төдий хэлээд ичсэндээ толгойгоо өөр тийш эргүүлэв. Түрүүхэн л түүний надад шивнэж байсан чихэрлэг үгс санаанд орж, хацар халуу шатах аж.

Итгэмээргүй юм.

Үнэндээ энэ зүйл миний өмнө нь мэдэрч байснаас тэс өөр байсан. Ямар ч өвдөлт байгаагүй. Тэр чигтээ энхрийлэл, зөөлхөн хүрэлт, хүсэл шуналаар дүүрчихсэн.

"Зүгээр л би жаахан гайхсан юм..."

"Юунд тэр вэ? Мм?"

Жонгүгийн дулаахан гар нуруугаар минь тэвэрч, тэр хүзүүнд минь уруулаа наах аж.

"Та намайг яагаад ингэж их хайрладаг юм?"

Тэр Никийн надад хийсэн зүйлсийн тухай мэдсэн хэрнээ л намайг нөгөө нэг baby girl гэх утгаар нь санаж, бүх үйлдлээ маш болгоомжтойгоор хийж байсан болохоор би үүнд нь их гайхсан. Жонгүг бүгдийг нь эдгээж өгч байна. Яг амласнаараа... Тэр намайг их нандигнадаг юм билээ. Үйлдэл бүрээ удаан бас зөөлхөн хийж, өвдсөн үгүйг минь байнга асууж байсан. Сүүлд нь тэр надад ямар их баярлаж байгаагаа хэлсэн...

Сэтгэл хөдөлгөм ганцхан өгүүлбэр.

"Надад өөрийгөө зориулсанд маш их баярлалаа... Baby girl~"

Тэр яг ингэж хэлээд дэндүү үзэсгэлэнтэй харцаараа надад хайртай хэмээн хашгирах шиг болсон. Гэхдээ би ийм их хайрыг хүртэж байгаадаа итгэж өгөхгүй юм.

"Би хэлсэн шүү дээ. Зүгээр л чи болохоор хайрладаг. Чамд өдөр бүр дахин дурладаг байхад би болиулж чадахгүй. Бүр их хайрлана гэсэн үг. Хар л даа..."

Тэр надаас холдон гарыг минь атгаад надад харуулангаа "Чи ийм хөөрхөн. Бас надад итгэж хайрыг хамт бүтээж өгсөн байхад яаж хайрлахгүй байж чадах юм бэ? Түрүүн ч гэсэн... Би өмнө нь хэн нэгнээс тийм гайхалтай мэдрэмжийг авч байгаагүй. Baby girl~" гэх нь тэр.

Мэдрэмж...

Тийм шүү дээ. Бид биесээсээ мэдрэмжийн хязгаарыг давж оргилсон тийм л хүчтэй зүйлсийг мэдэрдэг. "Хайр" гэдгээс илүү үг байсан бол түүгээр илэрхийлэхсэн.

Энэ шөнө бол бидний анхны шөнө...

Бид зүгээр л нэг "хурьцал" үйлдээгүй. "Хайр" гэх зүйлийн нэг жижигхэн хэсгийг л хийж үзсэн юм.

ARE YOU LOST, BABY GIRL? [Completed]Where stories live. Discover now