Би түүний өгсөн дэвтэр лүү асуулт дүүрэн харцаар харсаар үлдэх агаад "Чи намайг энд ингээд үлдээчих юм уу?" хэмээн Тэнээс асуухгүй байж чадсангүй.

Тэн зогссоноо "Чи угаасаа эндээс зугтаж чадахгүй болохоор чамайг ганцааранг чинь үлдээсэн үлдээгээгүй ялгаагүй. Би удахгүй буцаад ирнэ тэр болтол наадахаа уншаад байж бай" гэж Тэн над руу харалгүй хариулаад намайг орхиод яваад өглөө.

Тэр давхарт ганцаараа үлдэх бөгөөд тавилантайгаа эвлэрэн зугтах бодлоо хаяад газар сайхан завилан суугаад дэвтрийг нээж үзлээ.

Ким Дуёоны тэмдэглэл

Сайн уу өдрийн тэмдэглэл минь? Энэ би 7 нас хүрч байгаа гээд ээж минь надад хэдэн сарын өмнөөс бичиж үсэг зааж өгсөн. Одоо бичиж сурсан юм чинь би тэмдэглэл хөтлөхөөр шийдсэн гоё дурсамжаа хадгалах гээд л....

Гэсэн нямбай бичиг намайг угтаж авлаа тэгэхээр энэ түүний тэмдэглэл болж таарч байна уу? Түүний тэмдэглэлийг уншиж байгаад өөрийнхөө төсөөлөөгүй зүйлийг олж харсан юм.

Би өчигдөр анх удаа зүүн жигүүрт очиж үзсэн тэнд манайхаас тэс ондоо байсан, манайхаас илүү өнгөлөг бас гэгээлэг тэгээд олон төрлийн шинэлэг эд зүйлстэй. Хүүхдүүд нь бүгдээрээ янз янзын тоглоомтой байсан бас гар утас гэдэг гоё хэрэглэдэг юм байна лээ гэтэл манайд тийм юм ерөөсөө байхгүй. Хүүхдүүд сургууль цэцэрлэг гэх юманд явдаг болохыг би өөрийн нүдээрээ харсан гэхдээ би шинэ ертөнцтэй танилцахаар тийшээ очоогүй нь харамсалтай....

Үнэндээ болдогсон бол би тэнд очиж амьдармаар л байна тэдний ертөнц яг миний сардаа ганц удаа олж иддэг мөхөөлдөстэй адилхан санагдсан. Харин манай ертөнц бол миний өдөр бүр иддэг аргуу хатсан талх шиг. Тэнд өчнөөн олон төрлийн гоё амттай идэх юмнуудтай юм байна лээ, бүгдийн идэж үзэх юм сан даа.

Бид сөрсөн дайралт хийх зорилготой тийшээ явсан... Миний насны хүүхдүүд тэнд хичээлээ эсвэл найзуудтайгаа тоглож байхад би энд тэдэн рүү дайрах гэж бэлтгэгдэж байдаг. Хэдий би арван хоёр настай ч энгийн том хүнээс ч илүү хүчтэй болохоор намайг хамт авч явсан.

Манайхан тушаалын дагуу дайралтаа хийж энд тэндгүй хүмүүсийн сандарч орилж зугтах чимээ гарч байв. Тэр дунд нь би алах ёстой нэгнээ алсаар аавын араас явж байлаа, уг нь би тэднийг алмааргүй байгаа ч тэд бол муу хүмүүс болохоор үхэх нь дээр байх. Муу явснаас сайн үх гэдэг байх аа?

Hjertens FjordTahanan ng mga kuwento. Tumuklas ngayon