Би тааз ширтэн санаа алдангаа зовиуртайгаар ханиалгана.

Азгүй юм...

Буцаад унтах гэж байтал хаалганы хонх хангинах нь тэр.

Ээж ямар нэгэн зүйлээ мартсан бололтой. Би хөлөө удаанаар зөөн доош буун хаалгыг тайлвал ээж биш байх нь тэр.

Ямар новшоо хийж байгаа юм бэ? Жон Жонгүг...

Юу гээч? Хэрвээ өчигдөр орой намайг түүнийг хэдэн цаг хүлээж суухаас өмнө тэр над дээр ирсэн бол би эргэлзэлгүй шууд л тэврээд, уруул дээр нь удаанаар үнсэх байлаа. Даан ч байдал буруу тийш эргэчихсэн.

Гэхдээ миний буруу биш. Энэ түүний буруу. Тэр алдсан. Намайг гомдоож, хүлээлгэж, ийм хогийн байдалд оруулах эрх түүнд байгаа гэж үү?

"Baby girl~ Чи хичээлдээ явахгүй хэрэг үү?---"

"Яах гэж ирсэн юм? Та чинь их ажилтай, завгүй хүн биш билүү?"

Би гараа урдаа аван түүн рүү нүд салгалгүй харвал тэр дотогш орохоор над руу нэг алхав. Тэгсэн ч би замыг нь хааж зогслоо.

"Гаж донтон хэрэг үү? Гэртээ ганцаараа байгаа өсвөр насны охины гэрт дураараа орох гээд л..."

Би түүнийг хойш түлхэн ийн хэлбэл тэр том нүдлэн над руу харах аж.

"Өчигдрийн явдлыг би тайлбарлъя. Чи буруу ойлгосон... Намайг сонсчих~ Тэгэх үү?"

Түүний хоолой аргадсан өнгө аястай сонстох агаад тэр зөвшөөрөл эрсэн байдалтай харагдана.

"Би буруу ойлгосон гэнэ ээ?... Бид болзоотой байсан. Та ирээгүй. Над руу ирээгүй мөртлөө тэр эмэгтэйтэй хамт байсан биз дээ? Тэгвэл хэл л дээ... Мм? Та хоёр тийм орой юу хийж байсан юм?"

Ямар нэгэн таамаглал дэвшүүлэх сонирхол байгаагүй болохоор надад энэ тухай бодсон зүйл байхгүй ээ... Түүнийг ямар нэгэн байдлаар өмгөөлөх ч хүсэл байгаагүй тул яг л хууртсан мэт мэдрэмж авч байгаагаа ч нуумааргүй байна.

Маш их урам хугаралт, хуурамч байсан мэт түүний үгс намайг өвтгөсөн нь үнэн... Үгүй ээ! Үнэхээр их өвтгөсөн гэх нь зөв юм байна.

"Тэр нөгөө... өчигдөр үнэхээр би чам дээр очихоор явж байсан. Нээрээ шүү! Тэхён энийг батална. Тэгтэл Солхён залгаад амиа хорлох тухай хачин зүйлс яриад эхэлсэн. Тэгээд л би санаа зовоод... Бурхан минь! Baby girl... Чи яг л итгэхгүй байгаа юм шиг харагдаж байна."

Царайны хувиралгүй төрх минь түүнийг бухимдуулж байгаа бололтой тэр чимээгүй болоход би зөөлхөн инээд алдав. Тэр Солхёнд санаа зовсон байх нь... Тэгвэл би юу юм бэ? Тэр түүнд л санаа зовж... Харин тэнэг хүн шиг итгээд хүлээж байсан намайг бодоогүй байх нь...

ARE YOU LOST, BABY GIRL? [Completed]जहाँ कहानियाँ रहती हैं। अभी खोजें