"Тийм ээ~ Эхний хэвлэлт нь шүү!"

Одоо ч гайхсан чигтээ зогсох намайг харан тэр инээд алдсаар "Дараа долоо хоногоос борлуулагдана." гэлээ.

Энэ зүүд үү?

Гайхалтай!

"Үнэхээр надад өгч болно гэж үү?"

Би түүний гараас нөгөө номыг аваад дороо багахан дэвхцэн инээд алдана.

Ямар их аз жаргал вэ?

"Мэдээж бололгүй яахав дээ... Чи үүнийг бичихэд их тусалсан."

Түүний үгс намайг дэвхцэхээ болин бодолд автахад хүргэв. Тэр нөгөө гарны зургийг хэлж байгаа юм байх даа?

Тийм ч их тус биш юмсан...

"Миний тус гэж юу байхав---"

"Baby girl~ Энэ ном тэр чигтээ чамаар дүүрэн."

Daddy үгийг минь таслан намайг өөр лүүгээ эргүүлэв.

Надаар дүүрэн гэв үү?

"Юу гээч? Би чамайг хараад нэг зүйлийг мэдэрдэг юм."

Тэр нөгөө номыг надаас түр аван хажууд байх шүүгээн дээрээ тавина.

Нүд нь од гэлтэй гялалзаж, харц салгамгүй үзэсгэлэнтэй харагдах агаад би дахиад л энэ зүйлд ховстуулж орхив. Ухаанаа алдталаа дурлана гэдэг нь энэ үү?

"Тэр зүйлийг яг юу гэж нэрлэхээ мэдэхгүй байсан ч би ойлгосон."

"Юу гэж?"

Би түүнд ойртон асуувал тэр инээмсэглээд "Галзуурал..." гэх нь тэр.

Байзаарай... Юу вэ? Тэр намайг галзуу гэж боддог юм байх даа?

"Чи намайг галзууруулдаг. Чамайг харах бүртээ би өөрийгөө яг л хайр дурлалдаа шатаад галзуурч байгаа мэтээр мэдэрдэг... Тэгээд л толгойнд мэдрэмж дүүрэн үгс, өгүүлбэр, үйл явдал бий болчихдог юм. Энэ ном бол чинийх... Baby girl~ Чамаас авдаг мэдрэмжүүд өдөр бүр шинэлэг байдаг. Дуусахааргүй... Илүү шунах хүсэл бадрааж байдаг болохоор хэдэн ч зохиол туурвихад бэлэн байна."

Тийм ч сүртэй зүйл биш юм шиг санагдаж байж магадгүй юм.

Гэхдээ энэ үнэхээр... Үнэхээр хайр хүргэж, сэтгэл хөдөлмөөр байна!

Тэр надаас авсан мэдрэмжээ ном болгосон гэж байна шүү дээ. Зөвхөн би. Кан Сэра гэх хүний оршихуйгаас мэдрэх мэдрэмж ном бичих хэмжээнд хүрч...

"Үнэхээр үү?"

Би нулимсаа тэвчин нөгөө номыг шүүгээн дээрээс авсаар "Daddy~ Намайг хайрладагт баярлалаа..." гэлээ.

ARE YOU LOST, BABY GIRL? [Completed]Место, где живут истории. Откройте их для себя