"Энэ хувцас... Энийг өмсчихөөд гялс гараад ир. Хоёуланд нь цаг бага байна."

Тэхён гадуураа хар тортой өлгүүртэй хувцсыг надад өгөөд хоёр давхар луу гардаг шат руу түлхсээр үргэлжлүүлэн "Чамайг гарч ирэхээр зарим чимэглэл нэмээд бас нүүр, үсийг чинь янзлах хэрэгтэй байна." гэлээ.

"Юу вэ? Та янзлах юм уу?"

Би нөгөө өлгүүртэй хувцсыг нь аван дээш алхангаа том нүдлэн асуув. Энэ ах чинь бүр юм, юм хийдэг байх нь ээ?

"Яа! Жонгүг та хоёр намайг байхгүй байсан бол яаж амьдрах байснаа мэдэж байна уу?"

Нээрээ бид ч түүнгүйгээр хэцүүдэх байсан байх даа?

***

Өрөөндөө орж ирээд нөгөө өлгүүртэй хувцасны хар торыг нь авж үзвэл үнэхээр хөөрхөн даашинз намайг угтав.

Би хурдхан өлгүүрнээс нь салган аваад өмсөн толинд харлаа.

Яг таарч байхыг бодоход үүнийг Жонгүг сонгосон нь зайлшгүй

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Яг таарч байхыг бодоход үүнийг Жонгүг сонгосон нь зайлшгүй. Түүний загварын хэв маяг нь энгийн үгээр хэлбэл "даруухан" гэсэн үгэнд яг тохирно. Тэр энгийн харагддаг хувцаснуудыг өөрийнхөөрөө зохьцуулж өмсөөд л галзуурам догь харагдаж чаддаг. Түүний сонголтууд ч тийм. Хэт гял цал биш, хэт задгай эсвэл олны анхаарлыг татахаар өвөрмөц загвартай ч биш хэрнээ ажиглаад харвал туйлын чамин, үзэсгэлэнтэй байдаг.

"Гоё юм аа..."

Толинд тусах тусгалаа харан хэсэг хугацаанд инээмсэглэж байтал Тэхёны орилох чанга дуу сонстоно.

"Хурдлаарай... Сэра! Хурдал---"

Тэр яг үүдэн дээр орилоод байсан болохоор би хаалгаа нээхэд тэр намайг харснаа чимээгүй болчхов. Тэхён ч бас хувцсаа сольчихсон бололтой. Өөр хослол өмсчихөж...

"Хөөх~ Чи ёстой хөөрхөн харагдаж байна. Ахх... Ингэж хэлснийг Жонгүг сонсчихвол надад уурлаж, гомдоод бөөн юм болно доо!"

ARE YOU LOST, BABY GIRL? [Completed]Where stories live. Discover now