"Эвдэрчихсэн..."

Богинохон хэрнээ худал хариултын минь дараа захирлын хоолой бүх хүүхдүүдийг цэгцэнд нь оруулж, чимээгүй болгоно. Тэр Инсүгийн хэлснээр сургуульд шинээр хүмүүс хөрөнгө оруулж байгааг дуулгав. Гэхдээ нэг нь компани, нөгөө нь хувь хүн байсан юм. Яагаад зөвхөн манай сургуульд хөрөнгө оруулж байгаа нь сонин санагдана. Солонгост ийм хөрөнгө оруулалт хэрэгтэй байгаа сургууль их олон юмсан.

Захирлын хэлснээр хаалга онгойход өнөөх шинэ хөрөнгө оруулагч эрхэм нь орж ирэв.

Гэхдээ надад харагдахгүй байна л даа. Намхан болохоор...

Би тэр хүнийг харах гэж тийм их хичээгээгүй ч охидыг орилолдоод эхлэхэд өөрийн мэдэлгүй өлмий дээрээ зогсон харахын хүслэн болов.

Байз!

Энэ үс чинь өглөө миний хажууд унтаж байсан хүнийхтэй яасан төстэй юм бэ?

"Тэр хэн бэ?"

"Хөөе! Хөөе... Сэра энэ чинь танай найз залуу юм биш үү?"

Аёон намайг бодвол өндөр тул нүд нь орой дээрээ гарах шахсаар надаас асуух нь тэр.

Ойлгомжтой. Тэгэхээр daddy-гийн хийж байгаа ажил байх нь...

Тэр тайзан дээр гарч зогсоход өөрт нь гайхалтай зохисон аймшигтай үнэтэй хослол олны харааг булаахаас илүүтэйгээр царайлаг төрх нь бүгдийн анхаарлыг татна.

"Тэр сүүлийн үед цахим орчинд их алдартай болж байгаа. Хэвлэлийн газар луугаа орохдоо өмссөн хувцас нь бараг том байшин худалдаад авчихаар үнэтэй байсан гэж сонссон. Тэрнээс гадна тэр үнэхээр царайлаг юм аа..."

Охид дор бүрнээ ийн шивнэлдэх нь надад хангалттай сайн сонсогдох аж.

Тэр зөвхөн уншигч охидын дунд гэхээсээ илүү жирийн ахлах сургуулийн хүүхдүүдийн дунд хүртэл их алдартай юм. Яадаг билээ? Тэд өөрсдийнх нь ингэж их дурлаад байгаа хүн нь минийх гэж төсөөлөө ч үгүй байгаа байх даа.

"Тэр үнэндээ 26-тай юм шиг харагдахгүй байна."

Аёон надад зөөлхөн шивнэн инээд алдахад би толгой дохив. Тэр өчигдөрхөн л миний дэргэд уйлж байсан. Цээжинд минь нүүрээ наачхаад ахин дахин "Өөрийгөө битгий үзэн яд..." хэмээн шивнэж байсан нь маш тод санагдана.

Жонгүг чанга яригч аван бидэнд хичээлээ сайн хийж, амжилттай төгсөх тухай байдаг л нэг зүйлийг ярьсан ч надад маш өөр мэдрэмжийг өгөв. Тэр ярих үедээ инээмсэглэж, бас жижигхэн наргиа хүртэл хийж байсан. Тэс өөр нэгэн Жонгүг... Гэхдээ сэтгэл татам хэвээрээ!

ARE YOU LOST, BABY GIRL? [Completed]Where stories live. Discover now