Новш гэж! Би Ник гэж ямар новш нь байдгийг мэдэхгүй ч гэсэн түүнийг хорвоо, дэлхийгээс арчиж хаяхыг маш их хүсч байна.

Юу гээч?

Би хүртэл түүнд хүрэхээс ч эмээдэг шүү дээ. Түүнийг тэвэрч, үнсэх бүртээ айлгачихвий өвтгөчихвий гэж алхам бүртээ бодож, нягталдаг. Үнэхээр л хамаагүй хүрчихвэл тэр айсан харцаар над руу ширтээд, том хөөрхөн нүдэнд нь гунигийн нулимс сүүдэртүүлчих юм шиг мэдрэгддэг. Тийм л эмзэгхэн, зөөлхөн хүн. Тэгтлээ их нандигнан хайрладаг байтал түүнийг минь хайр найргүй өвтгөж, уйлуулж, тэсэхийн аргагүй байдалд оруулсан гэхээр надад яг л бүх зүйл минь сүйрчихсэн юм шиг мэдрэгдэж байна. Үнэндээ би түүнийхээ тэр их өвдөлтийн өчүүхэн хэсгийг л мэдэрч байгаа байх л даа. Гэхдээ энэ намайг ямар их өвтгөж байгааг та нар тааж ч чадахгүй биз. Түүний биеийн бүх хэсэгт түүнээс ч илүү хайртай надад ийм их өвдөлтийг өгч байхад, биеэрээ туулсан миний жижигхэн охинд ямар байгаа бол?

Хараал ид! Энэ бүхэн чиний л буруу... Жон Жонгүг чи ямар новшоо хийж байсан юм бэ? Чиний бяцхан охин тэнд хүчиндүүүлж, хэцүү бүхэнтэй нүүр тулж байхад чи юугаа бодож байсан юм бэ? Доторх хэн нэгэн минь ийн орилох нь байдлыг улам дордуулах аж.

Би өрөөндөө орж ирэн хаалгаа налан доош суухдаа түүнийг яаж шаналж байсан тухай, жижигхэн бие нь хэрхэн түгшиж байсан бол гэхээс яс хавталзана.

Анх харчхаад догдолж, сандраад галзуурах дөхсөн хэрнээ ойртохоос айсан болохоор түүнд хүрж чадаагүй. Танилцъя гэх зориг ч байгаагүй. Учир нь би түүнээс хараал идсэн найман насаар ах. Харин тэр дөнгөж арван зургаатай байсан. Тэр үед... Тэр үед л түүнд өөрийгөө гаж донтон мэтээр ойлгуулаад ч хамаагүй дэргэд нь үлдэх байсан юм. Тэр үед хулчгар зан гаргаж холоос харж догдолдог арчаагүй залуу байлгүй шууд л очоод дотносох байсан юм. Ардаас нь гүйгээд ч хамаагүй. Хэдэн сар, жил намайг тоохгүй хаях байсан ч тэр хүний зүрхэнд айдас хураалгүй, ганц ширхэг хир халдаалгүй хамгаалах хэрэгтэй байж... Бүх биеэ түүндээ тушаачхаад, хаа явсан газар нь дагаж байсан бол тэр минь ингэж их шаналахгүй шүү дээ.

Эцэст нь тэр чинь миний хайртай хүн. Түүний өнгөрсөн амьдрал, хэнтэй байсан нь надад тийм ч чухал биш. Яаж ч байсан би түүнийг үргэлжид цэвэр ариухан бяцхан охин гэж нэрийдсээр байх болно. Гэтэл хамгийн сэтгэл өвтгөм зүйл нь тэр минь өөрийгөө үзэн ядаж байгаа нь! Бүх хайраа зориулж, сэтгэл дэх бүх сайн сайхнаа өгөхийг хүсдэг тэр оршихуй минь өөртөө дургүй байна шүү дээ.

ARE YOU LOST, BABY GIRL? [Completed]Where stories live. Discover now