"Жаахан охин шүү дээ. Битгий айлгачихаарай! Хоёр жил харж явчхаад одоо л нэг хамт байж болохоор болсон юм чинь---"

"Мэднэ ээ~ Би айлгахгүй..."

***

Эцэст нь би хэсэг бодсоны эцэст түүнд өөрөө даашинз авч өгөхөөр шийдсэн юм.

2 жилийн өмнө Америкт амьдарч байхдаа би анх удаа Сэратай таарч билээ. Дөнгөж арван зургаахан настай, гартаа зайрмаг атгачихсан гүйж яваад хослолд минь нааж орхисон юм. Тэр үедээ ихэд сандарчхаад л яваад өгсөн ч би одоо болтол түүний тэр хөөрхөн төрхийг мартдаггүй. Сэра манай эсрэг талын байшинд амьдардаг байсан юм. Зохиолоо бичихээр суух бүрт эсрэг талын байшингийн цонхоор түүний өрөөндөө ном уншаад сууж байгаа нь тодхон харагддаг байлаа.

Үнэндээ түүнийг догдлуулдаг гээд байгаа ном нь тэр чигтээ түүнийг хараад авсан мэдрэмжээс бүтсэнийг тэр гадарлаачгүй биз...

Харин би хоёр жилийн турш түүнд ойртох байтугай очоод танилцаж ч зүрхлээгүй юм. Яагаад гэвэл түүн рүү нэг алхвал тэр хаашаа ч юм замхарчих юм шиг санагдаад л тэр...

Их эмзэг... Их нандин...

Тэр минь цовоо сэргэлэн харцтай хэрнээ ямар нэгэн зүйл дотроо нуучихсан юм шиг сэтгэл татам. Тэгсэн хэрнээ байнга л  хэтэрхий гэнэн бодол дундаа живчихсэн явж харагдах жаахан хүүхэд шиг...

Baby girl гэх нэрэнд төгс тохирч байгаа биз?

Солонгост ирээд өөрийнхөө алдарын замыг хөөж явахдаа би түүнийг маш их санасан. Радио нэвтрүүлэг хөтлөх бүртээ түүнийг сонсож байгаасай хэмээн битүүхэн мөрөөддөг байлаа. Гэтэл юу болсон гээч?

Хувь тавилан аятай ээжийн минь найзын бяцхан охин нь намайг байж боломгүйгээр өөртөө татаж байсан тэр хүн байсан юм. Хөлийнх нь чимээ сонстон ард минь ирэхэд л би галзуу хүн шиг догдолж эхэлдэг.

Тэр л чадна. Зөвхөн тэр л намайг ийм болгоомжтой, шийдэмгий, сул дорой нэгэн болгож зүрх сэтгэлээр минь хүссэнээрээ тоглож чадна.

Амьдралд минь олон бүсгүй байж болох ч түүн шиг сайхныг дахиад олж чадахгүй биз!

***

"Тэгэхээр baby girl! Чи намайг Daddy гэж дуудна."

Түүний хариу үйлдлийг тааж ядан ингэж хэлснийхээ дараа би бага зэрэг гэмшив.

Учир нь гэвэл тэр хөнгөхөн инээж байсан ч цаанаа нэг л гунигтай сонстсон юм.

"Daddy гэнэ ээ? Таны нөгөө дуудуулахыг хүссэн нэр чинь энэ гэж үү?"

ARE YOU LOST, BABY GIRL? [Completed]Where stories live. Discover now