Намайг утсаа аваад яг түүний тухай хайх гэж байтал тэр утсыг минь доош тавиулаад "Түүнд дурлачхав даа!" хэмээн шоглонгуй хэлэв.

"Дурлах гэнэ ээ?"

"Би номын хорхойтон биш ч гэсэн тэр царайлаг гэдгээрээ алдартай юм билээ."

Энэ хүүхдийн ярьж байгааг ээ?

Би түүний үгэнд инээж байтал тэр "Нээрээ дараа долоо хоногт Аёоны төрсөн өдрийн үдэшлэг болно гэсэн. Хамт явах уу? " гэлээ.

Шинэ ангид орж ирээд Инсү, Аёон гээд тоотой хэдхэн хүүхдүүдтэй л дажгүй дотно болцгоосон юм. Гэхдээ би тийм ч нийтэч биш тул дасах гэж удах байх. Дээрээс нь Солонгост ирээгүй олон жил болсон болохоор бага зэрэг хэцүү.

"Үдэшлэг гэнэ ээ?"

"Тийм ээ~ Хүүхдүүд ч их байна байх. Тийм болохоор чи танилцаж болно."

Тэр урт үсээ хойш илэн индүүдлэгний ором гарсан дүрэмт хувцасныхаа цамцыг тэгшлэн янзлав. Тийм ч муу санаа биш ч гэсэн...

"Би ээжээс асуух хэрэгтэй байх аа. Удахгүй манайд байдаг илүү өрөөг түрээслэх гэж байгаа юм. Тэгээд жаахан ажилтай байгаа."

Үгээ дуусгахтай минь зэрэгцэн хичээлийн хонх дуугарч, Инсү ч толгой дохьлоо. Харин би түүний санал болгосон үдэшлэгний тухай бяцхан бодолд автав.

Өмнө жил Америкт байхдаа нэг удаа үдэшлэгт явж үзсэн юм. Ууж, идэж, бүжиглээд жинхэнэ замбараагүйтэл байсан ч надад таагүй санагдаагүйг нуух юун. Хааяа нэг дэггүйтэх зүгээр шүү дээ. Дахиад өсвөр насан дээрээ ирэхгүйгээс хойш...

***

Гэрийн хаалгаар ороход ээжийн дуу аялах чимээ гал тогооноос зөөлөн сонстоно. Тэр дуулах их дуртай. Дандаа л амандаа дуу аялдаг юм. Харин аавын тухайд гэвэл хэлэх зүйл бараг байхгүй ээ! Тэр анхнаасаа л байгаагүй. Тэрэнд нь ч би дасчихсан.

"Би ирлээ~"

Би чангаар орилоод хоёр давхар луу гарахад миний өрөөний хажууд байх өрөөнөөс чимээ гарч байх нь тэр. Удахгүй түрээслүүлэх гэж байгаа учраас засвар хийж байгаа байх.

"Сэра~ Хувцсаа сольчхоод буугаад ирээрэй..."

Доод давхараас ээжийн дуу сонстоход би "Ойлголоо!" хэмээн хариулчхаад өрөөндөө оров.

Ягаан бас цагаан өнгөний хослол.

Миний өрөө тэр чигтээ энэ хоёр өнгөөр дүүрэн. Яагаад ч юм нэг л тухтай байдлыг надад мэдрүүлдэг. Тайвширмаар...

ARE YOU LOST, BABY GIRL? [Completed]Onde as histórias ganham vida. Descobre agora