"Дуёон бид хоёр 1 онд төрсөн одоо хорин зургаан настай" гэж тэр хариулахад би идэж байсан юмандаа хахаж цацахад Тэн маш хурдтай миний хажууд хүрч ирээд миний нуруун дээр цохилоо.

"За Дуёоны эмэгчинг хахаж алсан хэрэгт орж толгойгүй болмооргүй байна шүү" гэж Тэн үглэх бол би шоконд орсон хэвээр.

Юу???? Тэр надаас найман насаар ах болж таарч байна уу? Тэр бүр манай Жэхён ахаас ч хөгшин төгцөг юм байна шүү дээ тэгээд л намайг насанд хүргээгүй гээд харж үзээд байсан байх нь ээ.

Намайг шоконд орсон хэвээр байхад Тэн яриагаа үргэлжлүүлээд "Винвин 2 оных, Жонни болон Юүта хоёр 0 оных" Пааах тэд үнэхээр хөгшин юм байна шдээ тийм байж ямар залуухан харагддаг юм бэ?

"Харин манай том ах болох Тэил ах маань манай эриний өмнөх 1 оны хүн байгаа юм" гээд тэр малийсаар хэллээ. Жонниг өмнө нь том ах гэж хальт дурдахыг бол сонссон юм байна шүү, тэр нь Тэил гэдэг нөхөр байж ээ.

"Ингэхэд яагаад намайг үхчихвэл чи Дуёонд алуулна гэсэн юм бэ?" ийнхүү цай ундаа ууж дуусаад түүнээс асуухад Тэн над руу чухал царай гаргаад "Дуёонд алуулах л юм чинь" гээд уруул амаа мушгилаа.

"Та нараас хэн нь хамгийн хүчтэй нь бэ?" хэмээн сонирхон асуухад Тэн хээвнэг "Мэдээж Дуёон" гэж хариулах нь тэр.

ЮУ????? Дахиад л намайг шоконд оруулж орхилоо. Тэр баавгай шиг биерхүү Жонни биш туулай шиг туранхай Дуёон хамгийн хүчтэй нь гэж үү? Бурхан минь түүнийг энэ хүртэл надад ийм сайн хандаж ирсэнд нь баярлаж эхлэх шиг.

"Яахаараа Дуёон хамгийн хүчтэй байдаг юм бэ?" хэмээн гайхан асуухад Тэн өөдөөс жуумалзаад "Олон талаараа биднээс илүү шүү, бярнаас гадна биднээс хамгийн хурдан бөгөөд хол гүйж чаддаг нь Дуёон тэгэхээр эртхэн шиг хэлчихье чи Дуёоноос зугтаж чадахгүй шүү"

Аа новш гэж, үүнийгээ эртхэн хэлэхэд яадаг юм бэ? Хүн зугтах гэж үзээд баригдсаны дараа хэлж гэнэ.

"Тэр биднээс хамгийн удаан хүчил төрөгчгүй байж чаддаг бас хамгийн хурдан цусаа төлжүүлдэг, ер нь л хамгийн хурдан эдгэдэг нь"

"Хүүе Дуёон үхдэг биз дээ?" гэж том нүдлэн асуухад Тэн тас тас инээсээр "Тэр өмнө нь үхэж үзээгүй ч амьд хүн юм чинь үхдэг л байж таараа гэхдээ тэр тийм ч амар үхэхгүй л дээ"

Үгүй ээ бас ч гэж очиж очиж хамгийн овсгоотой нэгний эмэгчин нь болжээ би хэмээн жоохон бардмаар байгаа ч нөгөө талаас нь харж үзвэл тэр сайн байх тусам зугтах улам хэцүү болохыг ойлгоод сэтгэл минь хямралаа.

Hjertens FjordWhere stories live. Discover now