Яагаад энд байгаа юм бэ? Хэмээн дотроо бухимдан өөрөөсөө асууж байхад миний бодлыг уншсан мэт Винвин над руу муухай хараад "Зугтах байсан юм бол зугтах мөрөөрөө ганцаараа зугтахад яадаг мулгүй тэнэг вэ?" гэж намайг өрөвдөөд байгаа ч юм шиг загнаад байгаа юм шиг хэлэх нь тэр.

Би тэгээд Юүми Живин хоёрыг ийм аймаар газар үлдээгээд ганцаараа зугтах ёстой байсан болж таарч байна уу? Энэ чинь ёстой жоохон тэнэг гар уу үгүй юу. "Би та нараас илүү дээр нэгэн болохоор өөрсдийн нэгээ энэ газар үлдээгээд өөрийн жаргалаа бодоод зугтах адгийн новш биш мэдэв үү" хэмээн өөдөөс нь заналтайгаа нь аргагүй хариулахад

"Ганцаараа зугтсан бол чи гэртээ харьж чадах байсан даа" гэж Винвин ёжлонгуй хариулаад мөрөө хавчлаа. Энэ чинь юу гэсэн үг вэ? Зүгээр хүний хэлээр юу хэлэх гээд байгаагаа хэлж болохгүй юм уу?

"Танай найз чинь та нарыг зугтаж гэж байгааг бидэнд мэдэгдээгүй бол өнөө шөнө та нар төлөвлөсөн ёсоороо амжилттай зугтаж чадах байсан юм" хэмээн Дуёон ярианд оролцох үед саяхан миний дотор дүрэлзэж байсан омог бардам зан минь ор мөргүй алга болчихлоо.

Би том нүдлэн цочролд орсон байдалтай арай үгүй байлгүй дээ гэсэн харцаар нөгөө хоёр луугаа эргэж харлаа, гэхдээ яг хэн нь хэлсэн байх уу? Живин үү? Юүми юу? Хүний дотнын хүнээ гэх сэтгэл цаанаасаа ийм байлдаг юм уу бүү мэд, өөрийн эрхгүй шууд Живинийг сэжиглэж эхэллээ. Юүми миний сайн найз болохоор түүнийг гэх сэтгэл минь түүний талаар муу зүйл бодохгүй байна уу? Аль эсвэл Живин намайг муурын харшилтай гэдгийг минь мэдсээр байж өөрийн муураа манай гэрт оруулж намайг хорлож байсан түүхтэй хүн болохоор ингэж байна уу?

Юүми бол намайг бага байхаас хамт тоглож бүхнээ хуваалцаж өссөн нэгэн байхад яахан ийм зүйл хийх юм бэ тийм биз дээ? Гэхдээ яг энэ мөчид юунд итгэхээ мэдэхээ байлаа.... Ер нь хэн нь ч байсан яах гэж хэлнэ гэж? Бид бүгд л эндээс зугтахыг хүсэж байгаа биз дээ үгүй юм уу? Ийнхүү үнэхээр ацан шалаанд орон яахаа мэдэхээ байж байтал Юүми ам нээлээ.

Юүми, Живин бид хоёрын зүгт хуруугаараа заагаад Юүта руу харан чанга дуугаар "Тээр хэлээ биз дээ? Тэд зугтах гэж байгаа гэж хэлсэн биз дээ? Одоо надад итгэж байна уу?" хэмээн тэр галзуу хүн шиг улайран дайрлаа. Тэгэхээр биднээс урваж тэдэнд биднийг зугтах гэж байгаа талаар хэлсэн хүн нь Живин биш Юүми байж ээ? Итгэмээргүй юм.

Би түүн рүү урам хугарсан харцаар харан итгэж ядан "Яагаад? Чи ч бас гэртээ харихыг хүсэхгүй байгаа хэрэг үү?" гэж сааралтсан хоолойгоор асуухад тэр над руу нулимстай нүдээр хараад галзуу хүн шиг инээгээд "Тийм ээ би ч бас гэртээ харимаар байна гэхдээ бид чадна гэж үү? Бид өнөөдөр эндээс гарсан ч хананы цаад тал руу гарч чадахгүй баригдах байсан, чи өөрийгөө суут ухаантан мэт бодохоо больж үз Жон Нами" гэж тэр хилэгнэн хэлэхэд би хэлэх үггүй болчихлоо.

Эцэст нь миний амнаас "Яагаад" гэхээс өөр үг гарсангүй. Намайг ингэж асуухад Юүми хорсолтойн аргагүй инээгээд "Яагаад вэ гэж үү? Яагаад гэвэл би чамайг үзэн яддаг болохоор Нами" гэж хэлээд тэр гүнзгий амьсгаа аваад дээшээ харснаа дараа нь буцаад над руу хараад

"Юу ч үгүй байж дандаа миний дээр гардаг болохоор чинь үзэн яддаг, бусдаас ялгараад байх олигтой зүйлгүй байж дандаа бусдын хайрыг татдаг. Бүгд чамд сайн хандаж харин надад тэгдэггүй болохоор чинь чамд дургүй, би үхтлээ хичээдэг ч хэн ч намайг гэдэггүй" хэмээн намайг үнэхээр үзэн ядсан өнгө аястай хэллээ. 

Hjertens FjordWhere stories live. Discover now