Өөрийн эрхгүй гүйхээ болин гараараа нүд рүү хурц тусах гэрлийг хаагаад онийсоор нүхнийхээ булангаар юу болоод байгааг шалгах гэхэд талбайн захаас танил царайнууд алгаа ташсаар бидэн рүү чиглэж ирж байгаа харагдана. Энэ тэнэг хашаанаас гарч амжихаасаа өмнө баригдчихаж байгаа хэрэг үү? Хэмээн бодон гунигтайгаар инээмсэглэнэ.

Чадахгүй гэдгээ мэдэж байгаа ч оролдож үзэхгүйгээр бууж өгөхийг хүсэхгүй байсан болохоор үргэлжлүүлэн гүйх гэсэн чинь Юүми миний гараас татан намайг зогсооход би түүн рүү том нүдлэн харахад тэр над руу хорсолтой нь аргагүй ширтэж байв.

Би түүнийг яагаад ингэж хараад байгааг ойлгохгүй хариу үйлдэл хийхээс минь өмнө Юүта Жонни хоёр бидний өмнө хүрээд ирлээ. Тэдний араас толгойгоо илсээр байдгаараа хөмсгөө зангидсан Винвин ирэх бөгөөд түүнтэй хамт ямар ч нүүрний хувиралгүй ирж Дуёон байлаа.

Дуёоныг харах мөчид миний амьсгал түгжирч зүрх минь зогсох шиг боллоо гэхдээ хамгийн аймшигтай нь тэр одоо ч миний зоосон хутгыг цээжнээсээ салгаж аваагүй байсан юм...

ЭНЭ ОДОО ГАЛЗУУРЧИХСАН ЮМ УУ? Эсвэл би түүнийг ийм мэдрэл муутай болтол нь өшиглөчихсөн юм уу? Яахаараа хутгаа салгаагүй хамаг цусаа урсгаад явж байдаг юм бэ? Цус алдаж үхэхээс айхгүй байгаа хэрэг үү? Ингээд явж байхыг нь харах үнэндээ Дуёоныг үхээгүй байгаа гэдгийг мэдэхээс ч илүү аймаар байна.

"Үнэхээр ухаантай байна шүү бараг л биднийг чадаж дөнгөлөө шүү гэхдээ харамсалтай л юм" гэсээр Жонни үнэхээр биширсэн өнгө аястай ярихад Юүта түүний хажууд үхлийн харцаар Юүми руу харан зогсох агаад Дуёон түүний хажууд ирээд тэд мөр зэрэгцэн зогсох нь тэр.

"Ёоо бас л толгой манарч байна шүү" гээд Винвин ёолсоор Дуёоны хажууд ирээд бидний өөдөөс инээмсэглэх нь үнэхээр аймшигтай санагдана. Яг л та нарт мэдэрсэн өвдөлтөө хэдэн дахин илүү ихээр мэдрүүлэх болно гэж байгаа мэт.

"Чи ч яах уу ганц хусуулаа биз энэ Дуёоныг хар л даа" гэж Жонни инээд алдсаар Дуёон руу хараад "Чи ядаж наад хутгаа ав л даа" гэсээр үглэнэ.

Дуёон миний нүд рүү ширтсээр "Ганц хутга яавал гэж дээ? Ганц шөнийн дотор алдсан бүх цусаа өөрөө нөхөөд төлжүүлэхээс хойш айх юм юу байна аа? Харин миний өмнө байгаа энэ хатагтай цусаар уйлах вий гэдгээс л айж байна" хэмээн нухацтай над руу ямар ч нүүрний хувиралгүй хэллээ.

За би алуулжээ алуулж ингээд арван найман хүрч амжаагүй үхдэг юм байж, өвтгөхгүйгээр шууд алчхаасай билээ. Бүх зүйлийг нэг бүрчлэн ямар алдаагүй төлөвлөж хийж байхад яагаад ийм амархан баригдчихдаг байна аа? Юүта Жонни хоёр шөнийн харуулд гарахаар явна гээгүй билүү?

Hjertens FjordWhere stories live. Discover now