Гэхдээ бурхан биднийг дахиад учруулсан энэ энгийн зүйл л лав биш энэ бол хувь тавилан чи бид 2 угаасаа л нийлэх ёстой байж анх чамайг амиа хорлох гэж байхад аварсан дараа нь чи миний хамгаалагч болж ирсэн одоо ингээд өөрсдөө ч мэдэхгүй хүүхэдтэй болчихсон байна шүү дээ"

Би "Сэүн"

Сэүн "Би Хёнид сайн аав байж чадна аа, миний охин юм чинь"

Би "Б.би юу гэж хэлэхээ сайн мэдэхгүй байна"

Сэүн "Ойлгож байна аа тайван бодож үзээрэй тэр болтол Хёни бас Чанүгт хэлэхгүй байцгаая" гээд тэврэлтээ салган зөөлөн уруул дээр үнслээ
____________

Яаж ч бодсон Хёнид аав нь хэрэгтэй миний охин аавтай болохыг хүсдэг байсан. Гэхдээ би одоо тулгамдчихаад байна охиныхоо аавтай хэзээ нэг өдөр уулзсан бол охиндоо хэзээ ч мэдэгдэхгүй гэж боддог байсан. Гэвч одоо миний хайртай залуу охины маань аав гэхээр яах учраа олохгүй байна

Би Сэүний талаар бүгдийг мэднэ. Сэүний унтсан хүүхнүүдийг ч мэднэ тэр дундаас нэг нь их сургуулийн сурагч гэдгээс өөр тодорхойлолт байгаагүй. Гэтэл тэр  их сургуулийн сурагч нь би байж...

Сэүнтэй бас охинтойгоо хамт гэр бүл болоод амьдрах уу? Эсвэл Сэүнийг Хёнигийн аав гэдгийг үүрд нуугаад холбоогоо таслах уу? Үнэхээр мэдэх юм алга.

Нэг эмээ ирээд "Охин минь юуг тэгтлээ бодоо вэ?"

Би "Эмээ таниас нэг юм асуучих уу?"

Эмээ "Тэг тэг"

Би "Манай нэг найз хүүхэдтэй байхгүй юу гэхдээ эцгийг нь мэдэхгүй тэгсэн саяханаас хайртай болсон залуу охиных нь аав болж таараад манай найзад одоо их хэцүү байгаа юм л даа яавал дээр бол?"

Эмээ "Одооны хүүхдүүд үү! Замбараагүй нэгийгээ жирэмсэн болгож хаячихаад өөрөө ч мэдэхгүй явж байдаг. Эмээ нь чамаас олон оймс илээсэн хүн найзад чинь зөвлөхөд өөрөө хайртай бол зүрх сэтгэлээ дага гэж хэлмээр байна нэгэнт л бие биендээ хайртайгаас хойш алаг үрээ хамт өсгөхөд л болно шүү дээ"

Би "Танд үнэхээр их баярлалаа эмээ" гээд бөхийн явлаа

Үнэхээр сэтгэлээ дагах уу? Тархиа дагах уу? Гэртээ ирээд Хёниг дуудлаа

Хёни "Ээжээ Сэүн ах дээр хэзээ очих юм?"

Би "Хёни миний охины аав хэрвээ Сэүн ах нь байсан бол чамд ямар санагдах байсан бэ?"

Хёни "Сэүн ах уу? Сэүн ах царайлаг өндөр  бас хөгжилтэй болохоор миний аав байсан бол гоё байх байсан байх яасан?"

/Дууссан/ Spy mom |OSH|Место, где живут истории. Откройте их для себя