Сэүнээс харцаа салгаж чадахгүй нь
______________

Би "Чанүг Хёниг аваад гэр лүү яв би энд байж байя"

Чанүг "Ойлголоо" гээд Хёниг дагуулаад гарлаа

Сэүн ухаан оролгүй 3 хонолоо. Удахгүй сэрэх байх. Гэхдээ би одоо ч үнэхээр их айж байна. Гичол новш дахиад Хёниг алах гэсэн шиг Сэүнийг хорлочихвол яах юм!

Тиймээс би Сэүнээс алхамч холдохгүй байгаа.

Сэүний гар нүүрийг чийгтэй алчуураар арчин ус халбагадан амыг нь ангайлгаж байгаад уулгана. Сэүнийг асрах надад хэцүү санагдахгүй байна сэрэхгүй байгаа нь үнэхээр хэцүү байна

Сэүныг харж сууж байгаад түр зүйрмэглэчихэж босоод харсан Сэүн суучихсан байж байв

Би "Сэүн!" Гэсээр тэвэрлээ

Сэүн "Сони зөөлөн"

Би "Уучлаарай, намайг уучлаарай Сэүн" гэсээр уйлна

Сэүн миний үсийг илэн зөрүүж тэврэнэ "Чиний буруу байхгүй шүү дээ"

Одоо ярихаас илүү ингээд тэврээд байж байх нь дээр байна. Хэдэн минут тэвэрсэн юм бүү мэд Сэүнээс холдон нулимсаа арччихаад эмч дуудалаа

Би "Хэн чамайг босоод суу гэсэн юм! Хэвт"

Сэүн "За ойлголоо" гээд арай хийн хэвтлээ
____________

Хёни "Ээжээ" гээд тортоо юм барьчихсан Чанүгтай хамт орж ирлээ

Сэүн "Чи Хёни байх нь ээ?"

Хёни "Сайн байна уу?" Гэсээр бөхийнө

Чанүг "Ашгүй сэрчихсэн үү?"'

Сэүн "Ммхн"

Би "Өлсөж байна уу? Хоол идэх үү?"

Сэүн "Тэгье өлбөрч үхэх нь"

Би "За Чанүг дороос хоол аваад ир" гээд Чанүгийн гарт мөнгө атгуулаад Хёниг өвөр дээрээ авч суулаа

Чанүг "Зза бүр амар тэ!"

Би "За юун сүртэй юм бэ? Хурдал аа"

Чанүгийг хөөх шахуу гаргачихаад Сэүн Хёни 2-т алим хальслаж өглөө.

Би "Ээжийн охин амаа ангаагаайрай"

Хёни "Ааа~" Гээд том ангайн би яг онгоц нисгэж байгаа юм шиг алимыг нь хөдөлгөсөөр аманд нь хийлээ

Сэүн "Чамайг ийм сайн ээж гэж мэдсэнгүй шүү Сони"

Хёнт "Манай ээж хамгийн шилдэг нь, гэхдээ Сэүн ахаа та их царайлаг юм аа"

/Дууссан/ Spy mom |OSH|Where stories live. Discover now