Би "Гар аа би өөрөө чадна юм болгоныг чамаар хийлгэнэ гэж юу байхав"

Сэүн "Зүгээр ээ, би юу хийх үү? Үсийг чинь угаагаад өгөх үү??"

Би "Зүгээр тэнцвэр олоход туслачих тэгэхгүй бол би яг уналаа"

Сэүн "За" гээд бэлхүүснээс барина. Ямар эвгүй юм бэ?

Үсээ угааж дуусаад алчуур аван Сэүнийг түшсээр том өрөөнд орлоо. Сэүн гэнэтхэн алчуур булааж аваад үсийг минь арчиж эхэллээ

Би "Үгүй ээ, чи... би өөрөө чадна аа" гээд алчуураа авах гэлээ

Сэүн нүүрэнд тулж ирчирээд "Дуугүй л сууж бай" гэчихээд буцан үсийг минь арчиж эхлэв

Би "Чамтай суух хүн жаргах байх аа"

Сэүн "Харин тийн"

Би "Бардам амьтан"

Сэүн "За болчихлоо"

Би "Баярлалаа"

༄༄༄

Жиён Сэүнийд ирээд бараг сар шахуу боллоо! Энэ хугаанд жүжиглэх гэж их ч зүдэрлээ хэзээ явах нь мэдэгдэхгүй үнэн ядаргаатай байна аа тт

Миний хөл зүгээр болчихсон одоо чөлөөтэй гадуур явж болохоор болсон. Сэүн бид 2 мэдэгдэхгүй гээд Гичолын тухай хамаагүй л юм ярьж байгаа

Сэүний машинийг зээлчихээд Хёнигийн газар дээр ирлээ. 2 жил ирээгүй юм байна

Би "Ээж нь ирлээ Хёни"

"Миний охин сайн байгаа гэдэгт ээж нь итгэлтэй байна, Хёни дээрээ ирж чадаагүйд уучлаарай Хёни аа~ миний охин энийг сайн хадгалж байгаарай ээж нь удахгүй ирж авна тэгээд охинтойгоо уулзна за" гээд мемори охиныхоо булшны хажуу талд жоохон ухаж байгаад хийлээ.

Би "Удахгүй охин дээрээ Сэүн гэдэг ахтай нь хамт ирнэ ээ за, миний охин энэ мемориг сайн хадгалдаг юм шүү"

Газар суун баахан л юм ярьлаа. Сэтгэлээ уудалж ярих хүн охиноос минь өөр алга

"Ээж нь ингэж болох үгүйгээ мэдэхгүй байна л даа... гэхдээ энэ бүгдийг дуусгаад  Сэүн гэдэг хүнтэй хамт баймаар байна....."
.
.
.
Жиён "Тийм ээ аваад ирсэн таны бүх булхайг цуглуулчихсан байна лээ"

Гичол "Овоо хүүхэн байх нь ээ"

Жиён "Тэгээд У Сэүн Ким Сони 2 болздог нь баталгаатай болсон"

Гичол "Дахиад сайн шалга тэр 2 чамайг хуурч байж ч мэднэ"

Жиён "Ойлголоо"
.
.
.
Сэүн "Хаачсан юм?"

/Дууссан/ Spy mom |OSH|Where stories live. Discover now