Сэүн "Гараа" гэхэд нь түүнд өгвөл хөтөлчихөөд инээн алхлаа

Бид 2-ын яриаг сонсож чадахгүй болохоор худлаа инээсэн шигээ хэрэлдсээр явлаа

Сэүн "Чиний зүрх догдлохгүй байна уу? Над шиг ийм төгс залуугийн гарнаас атгаад явж байж"

Би "Түй ч догдлохгүй байна" гэсээр өөдөөс нь харан инээлээ

Сэүн өхөөрдөж байгаа юм шиг "Хатуу сэтгэлтэй шулам юм даа" гээд зөөлөн хацар чимхлээ

Би "Магтсанд баярлалаа"

Сэүн "Чи ер нь ааш шигээ эршүүд байгаач тэгвэл илүү зохих юм биш үү? Хха"

Би "Чи ааш шигээ эмэгтэйлэг байгаач"

Сэүн "Миний ааш яасан гэж?!"

Би "Хайр нь нойл орчихоод ирье за" гээд Гичолын хүмүүс рүү яван

Замдаа цүнхээ ухаж байгаа дүр үзүүлээд нэгнийг нь албаар мөргөн уналаа. Унахдаа зүгээр ч уначихгүй хүрэмнийх нь дотор талд GPS наачихлаа

Би "Үнэхээр уучлаарай харин юм хайж байгаад харсангүй" гээд бөхийлөө

"Зүгээр дээ"

Гэхэд нь зөрөн нойл орж хэсэг байж байгаад Сэүнрүү явлаа. Хэдий болтол энэ новшийн инээмсэглэлийг гаргаж явах юм бол доо!

Сэүн "Хайраа зайрмаг авч идэх үү?" Гээд нүдээрээ хажуу тийшээ заалаа. Ядаргаатай хүмүүс юм аа

Би "Тэгье"

Зайрмагний мухлагт ирэн нэг нэг зайрмаг авлаа. Сэүн гүзээлзгэнэтэйг авсан манай Хёни гүзээлзгэнэтэй зайрмагт үнэхээр дуртай байсан...

Сэүн "Чи энийг авах юм уу?" Гээд зайрмагаа урагшлууллаа

Би ухаан орон "Үгүй ээ, би гүзээлзгэнэтэй зайрмаганд дургүй"

Гэхэд зайрмагнаасаа авч байгаад хацарт нялчихлаа

Би "Тө- надтай тоглох гэсэн юм биздээ?" Гээд өөрийнхөө зайрмагнаас авч байгаад Сэүн дээр няллаа

Сэүн инээж байгаа дүр үзүүлэн "Үхмээр байна уу?"

Би "Чадвал ал л даа төмс минь!"

Сэүн хөтлөөд "Дугуй унацгаая" гэлээ. Дийлж чадахгүйгээ мэдсээр байж

Зайрмагны мухлагт ажиллаж байсан эгч бид 2 луу аймар харав. Тэгсэнээ сальфитка өглөө. Бид 2 нүүрэнд нялагдсан зайрмагнуудаа арчин дугуй унахаар явлаа

Нөгөө ажилчид нь дагаад л дугуй хөлсөллөө. Жүжиглэхээс залхаж байна

Би "Хөөе хэзээ харих юм бэ? Энэ хэд чинь дагаад байвал дагаад л байх юм шиг байна шд"

/Дууссан/ Spy mom |OSH|Where stories live. Discover now