Би "Надад бодсон юм байгаа"

Чанүг "Чамд чөлөө авчихъя Хёниг сайн асарч байгаад ир"

Би "За Чанүгаа баярлалаа, чи байхгүй байсан бол бид 2 яах байсан юм бол оо?"

Чанүг "За ирчихлээ орцгооё"

Охиноо тэвэрсээр эмнэлэгийн хаалгаар орон эмчид хандлаа. Гичол шиг галзуу новш миний охинд юу ч хийсэн байж болно....
___________

Би бол Тагнуулын Ерөнхий Газрын төлөөлөгч Ким Сони. Ажилаа хийж яваад Каладорын новшнуудтай орооцолдчихсон. Тэдэн шиг араатгуудтай сүүлийн 2 жил чоно туулай болж тоглолоо одоо үнэхээр чадахгүй!!!

Гэнэт дииийд гэх дуугаар харвал Хёнигийн зүрхний апарат байлаа. Хамаг хурдаараа эмч дуудна.

Би "Хёни миний охин тэсээрэй! Ээжийгээ ганцааранг нь орхиж болохгүй шүү!!"

Эмч нар орж ирэн охины минь нүдийг шалган хүчдэлээр цохиж эхэллээ

"240"

"360!!" Гэсээр нэмэх ч Хёнигийн зүрх урьдийн адил цохилохгүй хэвээр л

Би "Хёни!!"

Эмч нар хүчдэлээ салган "Өвчтөн 14 цаг 37 минутанд амьсгал хураалаа" гэлээ

Би эмчийг нь заандаж аваад "Дахиад хүчдэлээ залгаач! Миний охиныг сэрээ! Та нар эмч мөн юм уу?" Гэсээр уйлна

Охинтойгоо өнгөрүүлсэн жаргалтай хором мөч бүхэн нүдэнд үзэгдэн шалан дээр уналаа

Хёни "Ээжээ надад бэлэн гоймон аваад өгөөч тэгэх үү?"

Би "Бэлэн гоймон идэж болохгүй ээ, миний охины хөөрхөн царайг нь баба болгочихно"

Хёни "Би гоймон идмээр байна!" Гээд хөлөө тийчгэнүүлнэ
.
.
Хёни "Ээжээ боль л доо гижиг хүрээд байна" гэсээр чанга чанга хөхрөнө
.
.
Би "Хёни хэний охин билээ?"

Хёни "Ээжийн охин" гээд хацар дээр үнсэнэ
.
.
Хёни "Ээжээ хайртай шүү" гээд сургууль руугаа орохоосоо өмхө гараараа зүрх болгочихоод орлол

Итгэж чадахгүй босон охин дээрээ очин тэвэрнэ

"Хёни аа~ миний охин б.бос л доо мм? Ээж нь Хёнигүйгээр яаж амьдрах болж байна аа? Гуйя миний охин босчих л доо ээж нь охиндоо бэлэн гоймон авч өгье Хёнии ээждээ буцаад ир л дээ"

༄༄༄

Охин минь энэ хорвоог орхисноос хойш 20 хоног өнгөрлөө. Охиныгоо маш их санаж байна хөөрхөн инээхийг нь нүдээ аних болгондоо харна. Охиныгоо энэ хүйтэн хөрсөн доор байгаа гэж бодохоор сэтгэл өвдөн байж суух арга алга

Би "Охиндоо бэлэн гоймонг нь аваад өгчихдөг байж! Ингээд яваад өгөхийг нь мэдсэн бол Хёнидоо дуртай барбиг нь хэдэн зуугаар нь аваад өгдөг байж"

Хёнигаа оршуулсан газар дээр хэдэн шил архи уусныг бурхан л мэдэх байх...

Охиныгоо мянган удаа дуудан уйлсан ч ямар ч нэмэр алга.

Би "Миний охин ганцаараа айж байгаа биздээ? Ээж нь одоо очлоо жоохон л хүлээчих" гээд гуйваж дайвсан хүн цаад талд байдаг далайруу зүгэллээ

Амьдрах хүсэл алга! Өөрийнхөө тэнэг үйлдлээс болоод охиноо үхэлд хүргэсэн юм чинь надад ээж байх эрх байхгүй нүглээ үүрээд үхсэн минь дээр

Гутлаа тайлан далайн руу орлоо. Цаашлах тусам үхэл ойртож далайн түвшин дээшилсээр биеийг минь тэр чигт нь бүрхлээ...
___________

Нүдээ нээхэд цагаан тайз харагдах ба нэг танихгүй залуу над руу харсанаа "З.зүгээр үү?" Гэлээ

Новш гэж би үхээгүй юм байна!

Би "Чи намайг аварсан юм уу?"

Залуу "Талархаад хэ-"

Би "Яах гэж аварч байгаа юм! Үхэх байсан юм!!" гэсээр босон нүүрээ дахсаар уйллаа

Залуу "Хөөе тэнэг хүүхэн минь! Ухаантайхан шиг байгаач-"

Чанүг "СОНИИ!"

Би "Чанүгаа Хёни... Хёни үхчихсэн" гэхэд нөгөө залуугийн царай ч хувирлаа

Чанүг "Мэдсээн үнэхээр харамсалтай байна, чамд хэлэх юм байна Каладорын нэг нь Хёнигийн байсан өрөөрүү ороод дусланд нь хор хийчихэж"

/Дууссан/ Spy mom |OSH|Where stories live. Discover now