1. Чи энд...

Começar do início
                                    

Захиалагч утасны цаанаас чанга инээн "мэдээж сайн мэдэлгүй яахав. Гэхдээ чамд ямар хүн нь тийм ч чухал биш санагдах юм"

- "эрэгтэй эсвэл эмэгтэй, ямар хүйстэй хүн алах гэж байгаагаа ядаж мэдмээр байна" гэсээр шүдээ зуун хэлэв.

Захиалагч дахиад л инээн "тэр чамд гэнэтийн бэлэг болог. Би хангалттай их мөнгө төлсөн ажилж чадна биз дээ. Аа тийм би ч бүтэн нэрийг нь мэддэггүй юм гэхдээ хүмүүсийн хэлж байгаагаар Мин захирал гэж дууддаг. Тэр маргааш Hilton зочид буудлын 1903 тоот өрөөнд байрлана. Чамд хэлж өгөх зүйл надад энэнээс өөр алгадаа амжилт хүсье"

Жэй "ХӨӨЕ!!!"

Захиалагч үг хэлхээс нь өмнө утсаа тасалчихав. Саяны ярьсан бүх зүйлээс авч үзэхэд тэр алах гэж буй хүнээ тагнуулч эсвэл өөртэй нь адилхан хөлсний алуурчин байх гэдэг таамгаа баталчихлаа. Алах хүнийх нь хувийн мэдээлэл иргэний бүртэглээс хасаад бүр ор мөргүй арилгачихсан болохоор нэг бол хориотой эсвэл нууц ажил хийдэг болоод л байхгүй байгаа гэдгийг бодоод амжсан билээ.

Маргаашнаас ажилдаа орох болохоор тэр хүний мэдээллийн хакердан хайж эхлэв. Зочид буудалд захиалга өгсөн мэдээлэлээс нь хайтал
"Нэр: Мин захирал" гэдгээс өөр юу ч гарж ирсэнгүй. Төлбөр хийсэн картны дугаар, захиалга өгсөн утасны дугаар бүгд захиалга өгснийх нь дараа устгагдсан байв. Дэлхийн хэмжээний нууц тагнуул байсан ч хувийн мэдээлэлийг нь олдог тэрээр энэ удаад эрэгтэй эсвэл эмэгтэй бүр бүтэн нэр нь ч мэдэгдэхгүй хүнийг чадлаараа хайж байгаа ч камерны бичлэг зэргээс эхлээд олдох зүйл нэг ч алга байгаа нь үнэхээр бухимдмаар байлаа.

Жэй д байгаа ганц тодорхой мэдээлэл нь маргааш байрлах газар нь. Бас болсон болоогүй гуравхан үсэгтэй нэр. Шөнөжин хайж төлөвлөгөө гаргасан ч бүтэх үгүй нь тодорхойгүй байлаа.

Одоо л алахгүй бол хэзээ ч үгүй гэсэн хатуу үгийг өөртөө хэлээд маргааш өглөө нь зөөгч ажилтны хувцасыг аван тэнд ажилдаг хүний бүртгэлийн картыг хакердан гаргаж аваад оров.

Гарандаа дуу хураагууртай бугуйн цаг зүүж өөрт тохирсон шинжээч дэлгэцтэй нүдний шил зүүгээд зөөгчийн хувцасний энгэр дээрээ бичил камертай бал хавчуулан хийж 19 давхарлуу дарс аван явав.

1903 гэсэн тоот өрөөний урд ирж зогсоод хаалгийг нь тогшлоо.

Жэй "Өрөөний үйлчилгээ"

Хэн нэгэн хаалганы цаанаас "орж болноо чоожгүй байгаа" гэх нь сонсогдов.

Хоолойноос нь сонсвол эмэгтэй хүн бололтой.

Жэй "энэ таны захиалсан дарс хадагтай" гээд орж ирэн царайг нь ч харалгүй шууд бөхийлөө.

.... "зүгээр л Мин хатагтай"

Энэ хоолой...

Нэг л танил, сонсох төдийд л баярлуулдаг бас хамгийн ихээр гуниглуулж чадсан тэр нэгний хоолой.

Тэр дотроо биш байгаасай хэмээн залбирна. Хэрэв мөн байвал зүгээр л зугтах хэрэгтэй эргэж харалгүй гэсэн бодолтой дээшээ өндийв.

Гэтэл...мөн байна.

Харсан хүнийхээ царайнаас гадна тэр нэг гартаа цустай хутга сурамгай гэг чинь эргүүлэн нөгөө гартаа улаан дарстай хундага шимэн суух дүр зураглалаас болоод Жэй таг гацсан хэвээр.

Жэй- ийн сонирхолыг татсан зүйл шалан дээр цустайгаа холилдон үхлүүд хэвтэх өрөөний үйлчлэгч эрэгтэй бус түүний энд юу хийж байгаа явдал.

.... "Мэргэжилийн өндөр түвшний алуурчин Жон Жонгүгтэй ингэж нэг юм уулзах гэж. Ахххх нээрээ ноён Жэй гэж дуудах хэрэгтэй билүү? Уулзаагүй 13,12 бишээ 15 жил болсын байна. Нилээн урт хугацаа шүү. Чиний царайг бараг л мартахаа дөхөж Жон Жулдрай. . .






Цоо шинэ адал явдал 😏. . .

𝙼𝙴𝚁𝙲𝙴𝙽𝙴𝚁𝚈 𝙺𝙸𝙻𝙻𝙴𝚁 Onde histórias criam vida. Descubra agora